

Миний бие сайн дураараа (заримдаа албадлагаар) Эрүүл мэндийн боловсрол олгох лекцэнд суух дуртай. Хамгийн эхлээд Архины хор уршиг гэдэг сэдэвт лекцэнд явах гэсэн чинь намайг энэ талын "мэдлэг-туршлага" арвин их гээд явуулалгүй харин насандаа 1-2 удаа задласан шилтэй архи харсан болов уу гэж бодогдмоор 2 охиныг явуулж билээ. Үүний дараа Зүрхээ хэрхэн хамгаалах вэ гэдэг сургалтанд явуулсан боловч тэндээс нэг зүйл олж мэдсэн юм. Тэр нь юу вэ гэвэл зүрх гэдэг эрхтэн нь хүний биеэр хүчилтөрөгчтэй цус шахдаг болохоос биш хүн амьтанд дурлаад байдаг эрхтэн биш ажээ. За энэ ч яахав. Өчигдөр Тамхины хор хөнөөл гэдэг лекцэнд суулаа. Нөгөө л насаараа сонссон тамхи муу, муухай тухай 15 минут орчим ярьж байснаа асуулт байна уу гэдэг юм байна. Хүмүүс тамхинаас гарах гэсэн бүтэлгүй оролдлогуудаа дурсаж байтал гэнэт нэр нь тодроогүй баатар болохыг хүссэн нэг залуу "Ажилдаа ирэхдээ тамхи авч ирсэн хүний тамхийг нь хураагаад, байгууллагын цайны газарт тамхи худалдахгүй" байхыг уриалдаг байна ш дээ. Түүний энэ саналыг сургуулийн ширээний цаанаас босоод 2 сар болж байгаа охиноос өөр хүн дэмждэггүй ээ хөөрхий. Шувуунаас жаахан тархитай гар шиг санагддаг байна шүү.
No comments:
Post a Comment