Tuesday, August 2, 2011

Гай бол гай л байдаг байхгүй юу




Би гэж нэг донгио царайлсан юм хэд хэдэн удаа жаахан халамцуу явж байгаад цагдаа ахтай тааралдаад хармаа хотоо ухуулж бүүр зажилж байгаад дараа дахиад зажилна гээд сожсон бохио хүртэл үлдээлгүй хуу хамуулж байлаа. Тэгсэн гэрмаанд цагдаа нь хүрч ирээд татаж байгаа тамхийг хүртэл үнэрлдэг манай цагдаагаас ч шинжгүй царайны гарууд байнаа. Нөгөө түрүүн ярьж байсан япон нэртэй итали хүүхэн, англи залуу хоёртой гонзгойрч байсан чинь турсаганууд харин ороодог тамхи гаргаж ороож адиггүйтээд, тэгсэн цагдаа нь хүрч ирээд үнэрлэж мүнэрлээд бараг татах нь ээ. тамхийг нь үнэрлэхийнхээ өмнө бас худлаа паспорт, маспорт шалгаж балайраад. Ядаж байхад би паспортоо буудалдаа орхисон байсан болохоор нөгөө муу ороодог татдаг хоёр гайг дотроо монгол, орос хоёр хэл дээр газар доор ортол нь харааж байгаа юм чинь. Аз болоход гэрман цагдаа ах намайг хүн байна чинээ тоогоогүй. Дараа нь нөгөө 2 гайгаас салаад явж байтал жинхэнэ гайны царайны хүн гэж явах ч хэрэггүй хэдэн юмнуудыг ирийтэл нь хананд тулгаж зогсоож байгаад хамаг юмыг нь шалгаж байхыг хардаг юм байна. Тэгснээ өөртөө аягүй гутарч нтр үү. Хүн гэмээргүй юмнуудыг шалгаж байж намайг тоож шалгахгүй болохоор нь гомдмоор байгааз дээ???

2 comments:

  1. Ah alaad haysan...zuragaa oruulsan bol itgeh blaa

    ReplyDelete