Saturday, July 30, 2011

Арнулф штрассе -102 буюу А энд О хотел

Богооноос буугаад газрын зураг ч болохоороо хүнээс буудлын хаягаа харуулаад асуухаар баахан алхаж гарлаа. Хар үүрээр буусан болохоор надад зам зааж өгнө гээд хэн зогсож байх билээ. Явж байтал нэг хүн хуурчихааргүй царайтай нэг өвөөтэй тааралдаад асуусан чинь мань буудлаасаа хаа хол хэтрээд явсан байдаг байгаа. тэгээд буудал байдаг гудамж руу эргэтэл яг натай адилхан үүргэвч мүүргэвч болсон 2 юмтай тааралдлаа. Нөгөө хоёроос Мюнхений ориг хүнийх шиг дуугаар А энд О хотел хайж байна уу гэсэн чинь тийм гэнээ. Тэгэнгүүт нь хамт гараад гишгэлээ. Тэдний нэг нь Итали хүүхэн гэхдээ яаж ч бодсон Маюми гэдэг япон нэртэй, нөгөөдөх нь Руперт гэдэг англи залуу байнаа. Харахад шаал хөгшин мөртлөө жинхэнэ нас нь шал хүүхдээрээ дөнгөж 16 гэнээ. Золигнууд чинь интернэтээр танилцаад Греект амраад одоо Германыг үзэх юм байхаа. Г үсгээр эхэлсэн орнуудаар явж байгаа бололтой. Удахгүй Гятад орох биз. За тэгээд алхсаар байгаад буудалдаа ирээд цаг хартал дөнгөж өглөөний 7 болж байнаа. Гадаа бороотой, онгцонд тухгүй унтсан болохоор халуун усанд нэг булхаж аваад нойроо ханатал унтаад дараа нь орой болтол дэмийртлэ тэнэх төлөвлөгөө гаргаад өрөөндөө ороё гэтэл 15 цаг хүртэл өрөө гарахгүй гэнээ. Золтой л англиш хэлээр Ф уншсангүй. Төлөвлөгөөндөө жаахан өөрчлөлт хийж аваад үүргэвчээ юм хадгалдаг өрөөнд нь хийгээд гарлаа. Эхлээд баруун тийшээ алхлаа. Тэгсэн замын нөгөө талд Бэнцны логотой байшин байнаа. Гаднаас хараад байтал эхний 4 давхар нь тэр чигээрээ бэнцээр дүүртэл чихсэн байнаа. Тэр байшинг тойроод алхаж байтал нэг хүнсний дэлгүүр байнаа. Яваад орсон чинь үнэн марзан үнэтэй наацан. Савтай ус шилтэй пиавтай адил үнэтэй. Нөгөө сүйд болоод байдаг гэрман шнапсууд чинь уснаасаа ч хямдхан байх шиг...тамхи нь харин тасархай үнэтэй. Яаахаараа ч тэгж үнэлдэг эдийн засагчид байдгийн бүү мэд. Дэлгүүрт орсных наймаа хийж 6 шил пиав авлаа. Тэрнийгээ уучихаад жаахан халаад дахиад пиав авах гээд буцаад орсон чинь худалдагч нь урдаас уусан пиавныхаа шилийг яассан гэдгийн. Одоо үнэн гоё. Буцаж гялс гараад шилээ хаясан газраас нь аваад орсон чинь тэр дор нь 3 евро эргүүлж өгч нтр. Бүүр толгой эргэж ч байх шиг. Согтоод бишээ, баярлаад. Яагаад гэхээр 86 цэнтээр авч уусан пиавны оронд эргүүлээд 50 цент авна гэхээр пиав нь уснаасаа ч хямдхан болоод байгаам биш үү??? Тэрнээс хойш "SAFE WATER, DRINK BEER" боллоо ш дээ. Тэрнээс цаашаа зогссон газраа пиав уугаад явж байтал ашгүй нэг юм 15 цаг болж би буудалдаа орлоо. 15 гэдэг чинь манай цагаар 21 юм даа. Нойр их хүрч байна гэж жигтэйхэн байв. Өрөөний хувьд дотроо ванн, жорлонтой жаахан том л болохоос яг манай блок байваа хөөрхий.

1 comment: