Tuesday, February 23, 2010

Нэг мэдсэн чинь 2010-14 (Яаая даа байз-2)

Яаая даа байз майз ч гэх шиг аргаа барсан амьтан шиг эхэлжийн шд ээ. Мань уг нь лаг том оффисийн яг голд нь суугаад л орж ирсэн танихгүй хүн бол энэ лав гэлтсийн дарга нь байхаа гэж бодогдмоор байдаг байлаа. Гэтэл манай дээр бүтэц зохион байгуулалт бла бла юмны өөрчлөлт хийгээд манийг нь нэг харахад дарга ч юм шиг албан тушаал дээр тавингуутаа өрөөнөөс гаргаад бараг 2 сар болгодог байна ш дээ. Мань нээх өрөвдөл царай гаргацан нтр үү. нэг гартаа процессор, нөгөө гартаа дисплей, хүзүүн дээгүүрээ кийбоард, маусаа тохоод өрөө өрөө хэсээд муу сурдаг хүүхдийг багш нь анги хэсүүлж байгаа юм шиг хэсэг явлаа. Тэгж тэгж явж байгаад готод амарч байтал утас дуугарч манийг нь шинэ өрөөтэй боллоо гэдгийм байна. Нээрээ сайхан өрөө юм оо. Цоо шинэ ширээ, дээш доошоо буудаг, дугуйтай эргэдэг сандал тавьсан байх юм. Тэр их явдалтай сандал гэж байгаа. Гутлаа үдэхдээ нэг юмыг нь доошоо дарж буулгаад намхан болгоод үдэж болдог гэжийгээ. Хуучин сандал маань тэгж дээш доошоо болдоггүй байсан болохоор гутлаа үдэх гэж пааран дээр гишгэдэг байснаа болиод байгаа ш дээ. За тэр ч яахав. Хэсэг өрөөндөө ганцаараа ажиллаа. Хаа 1 хүн амьтан орж ирэхээр баярлах гэж жигтэйхэн. Жаахан байжий гээд л адаг нь олдохгүй яриа дэлгэж ярьсаар байгаад орж ирхэ хүн олдохгүй боллоо. Тэгэнгүүт нь топ модел Одгэрэл энд байсан бол гангар гунгар гээд сайхан байх байж дээ ч гэх шиг шал утопи юм хэд хоног бодлоо. Ганц одгэрэл ч биш Мандухай цэцэн гатан, Чингисийн Есүй гатан эгчтэйгээ, яруу найрагч Хулан, Эмүжин, ороод ирээсэй гэж байснаа бүр сэтгүүлч Ганчимэг ирж ярилцлага аваасай ч гэж бодож байх шиг...
Тэгсэн чинь өчигдөр манай өрөөнд юун Одгэрэл, юун Наоми Кемпбел тэдний хажууд ёстой сайхан хүүхэн орж ирээд суулаа. Одоо тэрэнтэйгээ гангар, гунгар гээд л ахын буйраар хоолойгоо бүдүүн болгож байгаад зааж, зөвлөөд хааяа нэг хийсэн ажлыг нь шалгахдаа шилээ зүүж байгаад толгойгоо сэгсрээд л дөвчигнөж байнөө. Хэзээ нэг үндсэн араншин минь гарч ирж тачигнатлаа гөхрөөд, хоолоо идэж дуусаад гэхрээд унах болдоо хөөрхий.

13 comments:

  1. өөөөөөөөөөө лаг урт юм бичсэн чинь post хийлгүй хаачлаа. одоо хамар наастр байхгүй.. ажил дээрээ тэгэж их гутлаа үддиймүү?? өөр бас юугэж бичлэээдээ... Өрөөндөө ганцаараа суудаг болохымссн. САйххан ХХХ сайтуудаар хэскү юуу гэсийн байна

    ReplyDelete
  2. Өрөөндөө нэг ангалзсан юмтай суугаад ХХХ хийсэн нь дээр юм аа...

    ReplyDelete
  3. Хулгана хүрч ирээд гутлын үдээсийг тайлчдаг ш дээ тээ. Тэгээл байн байн гутлаа үдээд. Сандал энэ тэр бол хэмх дээшилсэн байна ш дээ. Сандалаа та нүүлгэдэг байсан бол одоо таныг сандал нүүлгээж байгаам байна даа. Сандалтайгаа гараач явчихаваа гэсэх ха ха ха.

    ReplyDelete
  4. Uuruu uuriinhuuruu baih shig saihan sanaa amar zuil gej bhgui bh ooo... Aliin bolgon hunii ayasand taaruulj alhaj gishgej amidrah vee dee. Bi bol ajil deeree ungaad, hehreed, ugaad ideed l yavdag buduuleg mongol eregtei l dee.

    ReplyDelete
  5. Mantuuhai & Uyanga - 1 hun uu and aa? he he he. jaahan IQ muutai l daa ...:)sorry

    ReplyDelete
  6. Dahiad l bi, ...Nuguu "Bi chamd hairtai" deer gardag daa... Sukhomlinsky chini kino jujigchin biluu? gej asuudag shig l yum bolood bna. Ha ha ha ha ha ha ha ha ha ha

    ReplyDelete
  7. Sain uu Tsengelee. Gambinoogoos uritaad hariulchii. Mantuuhai & Uyanga chini ODIN hyn shyy dee. Hehehehehe

    ReplyDelete
  8. Sain uu Uyanga buyu Mantuuhai, esvel Mantuuhai buyu Uyanga? Esvel sain uu ODIN? Wot takaya krasivaya Imya. ...kkk

    ReplyDelete
  9. 2 uulaa jaahan surhii bval yasiin...

    ReplyDelete
  10. Энэ хоёр гар сүрхий болох нь ээ. Лайтай сайхан юм болох нь. Амжилт хүсье

    ReplyDelete
  11. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete