
Цагаанаа боллоо ш дээ. Юу болоо л өөр дээрээ гурил эсвэл цагаан будаг асгаад унах билээ. Нэр мэрээ Цагаанаа Ягаанаа нтр гэж ч солиогүй. Зүгээр л цагаан сар болоод өнгөрлөө гэж хэлэх гээд л ядаж байгаа юм. Цагаан сар болохын урд өдрийг битүүрэх гэдэг парти боллоо. Хэвийн улсууд гэр орноороо хамгийн ахмадындаа очоод бууз, мууз идээд л тавагтай идээ засаад сүйд болдог юм. Битүүний өдрийн хамгийн гол шоу бол ТВ-ээр гарч байгаа үндэсний бөх хамгийн чухал нь тэгээд бөх дуусангуут гардаг ардын дууны концерт, үлгэрийн цаг, хошин шог мог бололтой. Харин хэвийн бус хүмүүсийн хувьд битүүний өдөр нар шингэнгүүт гараад дисконд орж байгаам. Дисконд орохынхоо урд нь эхлээд дөрөө чангалах арга хэмжээ авахгүй бол ёсонд нийцэхгүй. Дөрөө чангалахын тулд гэрээсээ архи хусаад өөртэйгээ адил санаатай хампаан тааралдвал орцонд хусах хэрэгтэй. Хэрвээ гэрийнхэн чинь Мормоны шашинтай бол гэрт чинь архи байтугай цай ч байхгүй. Гэрийхэнээсээ ганцаараа чи сатан шашинтай бол Мормон гишүүдээсээ мөнгө эхлээд гуйж үз. Уг нь Мороны номон дээр нь бил үү аль номон дээр нь билээ юм гуйвал өгөөрэй гэсэн байдаг санагдаж байна. Хэрвээ гуйсан чинь өгөхгүй хөгийн царайлаад байвал хүүе ээ цаана чинь буузаа гаргах цаг боллоо юу ч гэсэн яахав гол нь галынхаа өрөөнд оруулангуутаа цүнх сав, хармай хот бүгдийг нь ухаад үз. Нугалаагүй 1000, 5000, 10000, 20000 төгрөг байвал авч болохгүй. Тийм мөнгийг хүнд өгдөг юм. Тэрнийг нь хусвал чамайг дараа жилийн цагаан сар болтол мормон хэлээрээ хараана. Харин үрчийсэн, урагдсан, хир дагтай, үнэр орох шахсан мөнгө байвал атга дүүртэл базаад хармаандаа шууд чих. За хөрөнгө оруулалттай болоод авсан юм чинь одоо гарнаа. Хажуу байрныхаа кафе, баранд ороход чинь дандаа сууж байдаг эзэн нь ч юм уу хамгаалагч нь ч юм уу хүн харагдахгүй, харин хөдөөгийн баясгалан царайтай хүүхэн, залуу тааралдана. Тэр хэн байх нь хамаагүй чи хусссан мөнгөндөө тохируулаад ууж өг, уугаад л бай. Нөгөө хөдөөгийн баясгаланг дайлсан ч болно. Нийлээн согтоод ирэнгүүтээ хааяа нэг ташиж барьдаг хүүхэн шуухан байвал динхуа цохиод үзээрэй. Мэдээж чамаас хаана байна гэж заавал асууна. Тэгэхэд нь урдаас нь Амритад дисконд орох гээд наана нь .... баранд ууж байна гэвэл чи ёстой СУПЕРМАН ойлгож байна уу??? Өөрийн гэсэн бодолтой лаг амьтан болно ш дээ. Тэгж тэгж байгаа л нөгөө дискондоо очоод үз. Хаалга нь хаалттай байж ч магадгүй, онгорхой ч байж магадгүй. Яагаад би мэдэхгүй байгаа юм бэ гэхээр бие халаалт хийж байхдаа тас үсрээд шинийн 2 өдрийн орой л гэртээ арай гэж ордог юм. За тэгээд ааш гэж адсага шиг болохоор амьтан хүнтэй гар зөрүүлэн золгохыг энгэр зөрүүлэн унтах, үнэрлэн үнсэхийг озолцон үнсэлцэж болдоггүй юм бол уу гэсэн эргүү бодол үхтэл эргэлдэнэ ш дээ. Битүүний үдээс хойш архидаж байгаад нэг мэдсэн чинь хяналтгүйгээр гэртээ ирсэн бол шараа тайлах ухааны юм бодох хэрэгтэй. Гэхдээ гэртээ хэрвээ уух бол мухар сүсэгт автсан нийгмийн доод давхаргад харьяалагдаж байвал таарсан мулгуу хүмүүс энэ өдөр архи уувал тэр жилээ дуустал архи ууна гэж ирээд л айлгах гээд ч байгаа юм шиг эсвэл архи уухыг чинь дэмжээд ч байгаа юм шиг сонин юм яриад унана гэдгийг бүү март. Заавал нэг тийм сонин юм ярьдаг гаж амьтан айл болгонд байдаг юм. Наад сонин юмныхаа үгийг тоох хэрэггүй. Өчигдрийн үлдсэн архины шавхруу өгөх гэвэл, шинэ сар мар гэж бавтнаж байгаад задлаагүй архи авангуутаа шууд онгойлгоод стаканы талаас дээгүүр нэг хийгээд л татаад хая. Болоо зүгээр. Мөрөө гаргадаг баатар болж хэсэг үз. Муу хувцас өмсөж гарахгүй бол зарим айлын хүмүүс балкон дээрээсээ сүү, архи, цай, хоолны шавхруу, бөөлжис, за ер нь юу л бол юу хамаагүй дээрээс чинь бууж ирнэ гэж мэд. Эргэн тойрны чинь хүмүүс торго, магнаг, хоргой дээлээ асааж аваад дээрээсээ сүү юм уу бөөлжисөөр будуулаад зогсож байхтай чи заавал тааралдана. Ганц ганган дээлтэй хүмүүс ч биш өчигдөрхөн Болжмор авто угаалгын газар үхтлээ хүлээж байж угаалгасан машин дээр чинь нэлийтэл сүү асгасан байхтай ч тааралдана гэж мэд... Ийм аймаар гэнэтийн юмтай тааралдаж нервтэж, зүрхээ савлуулахгүйн тулд өөрөө тас согтоод амьтан жихүүцүүлээд сууж байсан нь дээр байдаг юм даа. Ууц ямар гээч???
За за ууцны тухай дараа Ялалтын баяраар ярьж өгнөө.
ha ha ha unen saak
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete