Wednesday, February 17, 2010

Нэг мэдсэн чинь 2010-(11) Хэрвээ би...



Цагаан сар болсоор хүмүүсийн золголт үргэлжилсээр л... Ер нь энэ чигээрээ цөмөөрөө золголтоос өөр юм хийхээ больчихвол яасан юм бэ??? Золгосон хүнийхээ тоогоор төрөөс мөнгө авч цалинжаад л аан??? Эр, эм, хөгшин, залуугүй бүгд сард 70000 төгрөгийн цалин аваад тэрүүгээрээ бууз, бэлэгээ базааж нөхөөд л айл хэсээд л лайтай болно ш дээ. За энэ ч яахав... Би сая бодлоо. Юу бодсон бэ гэхээр хэрвээ би консерватив айлын охинтой гэрлэвэл цагаан сараар яах вэ гэдгээ бодож оллоо.
Гамбино консерватив айлын хүргэн: уламжлал, ёс заншил, ахмад настнаа хүндэлнэ гэдэг хэзээ ч миний оюун ухаанд багтаж орж байгаагүй сонин нэр томьёогоор ярьдаггүй ч тэрнийг амьдралдаа мөрдлөг болгосон айлд хүргэн нь болоод орсон юм байжээ. Шинийн нэгний өглөө нөгөө охин нь /миний эхнэр/яагаа ч үгүй эрт босоод аав, ээждээ очиж золгоод цааш нь үргэлжлүүлээд гал тогоо руу ханцуй шамлан орно. Тэгэнгүүт би яах вэ??? Хадмууддаа хачин ганган амьтан болж харагдах гэж өмссөн торгон дээлтэйгээ домбон ёотон шиг царайлаад хоймор өгсөөд суугаад байж чадах уу гэвэл чадна. Ёстой хорвоо дэлхийн хамгийн байхгүй юмнуудыг бий болгоод, нүдээрээ харсан юм шиг худлаа туугаад суугаад байна. Гэтэл нөгөө эхнэр шүү юм маань орж гараад л хөлс нь савсаад л бууз, салат болоод бөнжигнөөд байхаар голт зүрх рүү нэг юм хатгаж таарна. Тэгэнгүүт үнэн тусч амьтан болохоор шийдээд ганган дээлээ тайлж тавьчихаж байгаад галын өрөөнд нь цүндэгнээд зогсоно. Энэ үеэс эхлээд миний бие тогооны бариул, хөлдүү буузны грушик, крантны spounge болж эхлэнэ. Эхлээд овоо хүн шиг санаачлагатай царайлж байснаа үдээс хойш болоод эхлэнгүүт хөдлөхөөс дургүй хүрээд, лазагнаад, аажмаар тэр нь цухал болж улмаар гөжүүн болон хувирна. Тэгэнгүүт орцонд гарч тамхи татна. Хадмынхаа галын өрөөнөөс зориглон гарч, зочны өрөө цаашлаад унтлагын өрөөгөөр хэсээд эхлэнэ. Болж өгвөл түр ч гэсэн хажуулчих газар хайгаад байгаа нь тэр. Тэгж тэгж салгалсаар 00 өрөөг сонгоод хуучин хэдэн сонин сугавчлаад ороод явчихна гэж байгаа. Тэнд орсон хүн байна ёсыг бодож өмдөө тайлаад суунаа. Юм гарсан гараагүй хамаагүй. Хамгийн гол нь гэртээ болоод хадмындаа идсэн буузыг гаргах гээд байгаа юм ш дээ. Санааны мухарт өөрийн гоо сайхан гэсэн бодол эргэлднээ зүгээр ч үгүй. Суугаад л байна суугаад л байна. Тэгж байтал нөгөө эхнэр шүү юм маань гэнэт надтай хамт ирсэнээ санаад эрэл сурал болтол нь сууна ш дээ. Хадам ээж, аав хоёр намайг ходоод муутай юм гэж боддогсон уу эсвэл ховдоглож идээд хоолны хордлого боллоо гэж санадагсанж уу хамаагүй сууна. Нөгөө Махатма Ганди гэж хүн утас ээрч английн колончлогчидийг эсэргүүцэж болоод байсан юм, би яагаад 00 - д сууж эрх чөлөөг эрмэлзэж болохгүй гэж...
Гамбино либерал айлын хүргэн:
Энэ тохиолдол бол маш их сонирхолтой. Цагаан сарын шинийн нэгний өглөө эхнэртэйгээ хамт хамгийн тод өнгийн курткануудаа гаргаж өнгө хослуулан өмсөөд пүүзээ өшиглөөд гарна. Хамгийн түрүүнд хадмындаа очоод тэнд хэдэн бууз идээд, хүүхдүүдтэй баахан онигоо ярьж, ПиСи тоглож ялагдаад, булхайцаж үзээд, дараагийн зочид ирэх үед нь зөрөөд гараад явна. Эхнэр либерал, өөрөө либерал гэр бүлээрээ либерал. Цагаан сараар үзэх гэж авсан хэдэн ДВД кино, концерт, порно, хошин шогоо үзэх гээд яарнаа. Тэгээд хоме театраа залгаж байгаад утасныхаа дууг хаагаад эргэн тойрондоо поп корн, кола, кука өрж тавьчихаад үзээд сууна ш дээ. Хүн амьтан хаалга тогшвол нээхгүй, хаалга битгий тогшоосой гээд залбираастай. Тэгээд цонхоороо айл хэсэж яваа хүмүүсийг хараад "Ямар завтай амьтад вэ " гээд гайхаад сүйд болно гэжийгаа. 3 кино дараалаад үзэнгүүт хар аяндаа толгой хүндрээд ирнэ. За яахав Загалмайлсан эцэг мэтийн кино дараалаад үзвэл гайгүй. Харин гол дүрийн баатар нь хэд дахин солигддог кино л хэцүү байдаг юм. Ялангуяа Жеймс Бонд бол бүр явдалтай. Өө нэг мэдсэн чинь хадуураад кино шүүмж бичих гэж байна. За тэгээд шинэ жил бишээ цагаан сараар орой болонгуут либерал эхнэрээ дагуулаад баранд суух юм болно. Гараад онгорхой бар хайгаад явнаа. Явж явж тайчих үзүүлбэртэй найт клабт ороод эхнэрээ мартааский. Эхнэр ч намайг мартвал мартаг. Өвдгөн дээрээ 2 нүцгэн хүүхэн суулгаад хөгжин цэнгэнэ ш дээ. Ардын армийн 4 ахлагчын сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр нэг удаа цагаан сарын шинийн нэгний шөнийг зад шоудаж хоноод л болоо. За нэг имйрэхүү л байгаа юм даа...

7 comments:

  1. ha ha ha ha тэгээд цааш нь үргэлжлүүлээрэй саак шүү

    ReplyDelete
  2. Гамбино Мантуухайтай суусан бол гээд дахин нэг хувилбарыг бичээч хө.

    ReplyDelete
  3. Hurgen huu huchtei, huzuunii mah amttai. Nad shig hurgen bitgii bolooroi!
    Hadam deeree shiniin 1 nd ch ochdoggui l bhgui yu. So bad son in law... Me

    ReplyDelete
  4. Za end iim Tsengel gej aihtar hyrgen bna shyy.

    ReplyDelete
  5. Цэнгэл минь хэлсэн үгийг чинь марталгүй санаж явнаа...

    ReplyDelete
  6. Minii hugshin naiziinhaa helseniig bodoj yavaarai. Mundag sh dee.

    ReplyDelete
  7. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete