
Эртээд цагаан сарын тухай бичлэгтээ ууцны тухай 5 сарын 9 өдөр ялалтын баяраар бичнэ гэж балайрсан байгаа юм даа. Ямар амьтан чинь Оросын баяраар ууц таллаад сууж байсан юм бэ гээд сүүлийн үед хүүхдүүд чих амар заяа үзүүлэхгүй утас цохиод алах шахаад байхаар нь хуруу кийборд нийлүүлэн суухаар сэтгэл шулуудан байгаа минь энэ. Нээрээ тэр ууц гуайн нэр хүнд жилд нэг удаа буюу цагаан сараар л олон нийтийн амнаас хэсэгтэй салахгүй байх юм. "Ууцаа авсан уу?" гэдэг асуултнаар энэ үйл явдал эхэлнээ. Дараа нь "Ууц том уу эсвэл жижиг үү?" гэсэн асуудлаар хэсэгтээ хүүрнэлднэ. Тэгээд ашгүй ууцаа авлаа гээд байж байтал гэнэт "Ууцаа чануулсан уу?" гэдэг хэллэг хот хөдөөгүй зэрэг тархана. Үүнтэй зэрэгцээд "Ууцаа хаана чануулах вэ" гэсэн бэсрэг мэтгэлцээн бий болно. Үүний дараа нь "Ууц сайхан чанагдлаа, тааруухан чанууллаа" гээд баахан шуугиж байгаад цагаан сарын битүүнд нөгөө ууц гуайн нэр гэнэт "идээ битүүлэг" гэдэг яг оноосон нэргүй болоод эхэлж байх юм. За ер нь энэ үеэс эхлээд л мань "Ууц гуайн", "The Ууц гуай" гэдэг хуулийн этгээд байх хугацаа нь богиносоод ирж байгаам даа. Ард түмэн гэнэт нэг өглөө босож ирэнгүүтээ хүү хаа золгож дуусаад хэд хоногуут гэр оронд "одоо энэ бөөн өөхийг яанаа" гэсэн үзэн ядалттай хосолсон гэмээр гайхшрал цатгалан ходоодны мухраас нэг хангинаад л зочны ширээн дээрээс мань ууц гуай махны гампанз дээр шидэгдээд хэрчүүлэх шиг болно. Гайхуулж авсан зузаан өөхтэй ууцнуудыг өргөн гэгч нь хэрчээд ул боов гуайтай тэврэлдүүлж сонинд ороогоод айлд очно. Нөгөө айлаас бас нэг тиймэрхүү бэлэг юм уу? хоол юм уу бүү мэд нэг сонин юм ирнэ. Тэрнийг нь задлаад боовыг нь хугалж талхны сав руу шидээд асуудлыг шийдэж болж байгаа юм. Хамгийн ноцтой нь царцуу өөхтэй ууцны хэрчим??? Үнэн яалтай билээ??? Зарим нэг нь нохойндоо өгөх гэсэн чинь нөгөө нь яахын нохойны гэдэс өвдөнө ч гэх шиг. Нохойгоо хайрлаад байна уу эсвэл ууцны хэрчимийг харамлаад байгаа юм уу ёстой ойлгомжгүй. Гайгүй сийрэг толгойтой нэг нь галын бурхандаа өргөнөө гэнгүүтээ зуух руугаа хийчихэж байгааг харж л байлаа. Бурханаа өлссөнийг айлаас ирсэн ууцыг хараад санасан юм шиг байгаам. Тийм л сүрхий юм бол ууцаа тэр гал дээр чанаж байхдаа талыг нь зуух руугаа хийх нь яасын??? Би нээрээ ямар нэг согтууруулах төрлийн юм амсаагүй байж агсагнаад эхлэж байх чинь.
За байз нэг ууцыг 80.000 төгрөгөөр авлаа гэж бодий л доо. Тэрнийхээ оронд нэг ууцны мөнгөөр баахан хуушуур, пицца, гамбургер аваад ч юм уу хийгээд цагаан сараар ширээгээ чимж, зочид гийчдээ дайлвал супер юм биш үү???
Хааяа нэг ууц сүрхий хэрэг болдог үе бий. мэдээж хэрэг хурим найр, насан баярын өдөр, өөр юу юу ч билээ. Тийм үед ууцны бараа хараад суухад арай өөр бодол орж ирнээ. Булцайн шаргалтах өөхнөөс зулгаагаад үзмээр хүсэл төрж ч байх шиг. Худлаа худлаа. Гэхдээ л тэр үед ууц харахаар төрдөг мэдрэмж арай л өөр байдаг юм.
За ер нь ууц гэдэг нандин юмнаас болжөөрийнхөө бус үхлээр нүд аньдаг хонь яасан өрөвдөлтэй вэ??? Май май май...
Ааяаяа ууц гэж бодсон чинь сонин санагдаж байх чинь
ReplyDeletehi , юу байнаа?? Би харин нэрээ өөрчилциймаа. Таниж манихгүй байсан уу гүү юу. гэснээс би блогийг чинь байнга л эргэж тойрч байгааштэ. Comment л бичихгүй байгаа байхгүй юу. Нээрээ хааяа гэж бичих зөв шт. яг эргэлзэх гэжийшт
ReplyDeleteHi Citrus(i mean Suvduush),I'm happy that you were here for a while.
ReplyDeleteEnjoy the cyberworld...
Ug yos ni bol, malchid l uuts tavidag bhgui yu. Ond yaj orsonoo haruulah gej neg honi zolij l bga yum l daa. Hot n bid nar chini tegeh ni utgagui shd, yamar Myangat bitgii hel Negjit malchin bish dee...
ReplyDeleteNogoo yuma avchuul yasiim be xo, ogoxgui mu ,kkk
ReplyDeleteХэн хаанаас гарч ирээд, юу нэхээд унав аа???
ReplyDeleteХэзээ би өрөнд шаачих ваа???
kkk, martav uu ta. ene tend dandaa orond orood yavdag yum bish biz de
ReplyDeleteGambino kkkkkkkkk yu bolood bna be kkkkkkkkkkkk
ReplyDeleteӨртэй бол өгнө гэж гонж, албатай юм шиг өгчихөөд юугаа нэхээд байгаа юм горьд за???
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteBurxan guisan ch byy ug xaxaxa
ReplyDeleteXunii olon xunee barixgui shooo
ReplyDeleteБи танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481
ReplyDelete