Юутүүв.ком дээрээс нэг ганган дуу сонсоод мөхөөлдөс долоосон шиг сууж байсан чинь гэнэт хурган даргаар олон жил ажиллаж байгаад пэнсэндээ үсэрсэн нэг өвгөн ороод ирлээ. Миний тэр өвгөнд алергитэй гэж жигтэйхэн... муухай зальтай өвгөн намуухан дуугаар жиргэж байгаад ажлаа амжуулаад явдаг байхгүй юу. Хамгийн зэвүү нь тэр муу өвгөн надаар хувийн ажлаа хийлгэх гэж байж надтай харьцахгүй шууд өөр хүнээр дамжуулж харьцаад байдгийн. Манай хэдэн мангарууд ядаж байхад надаас асуухгүй миний өмнөөс нээх мундаг хүмүүс болж лап лап гэж мэгээд нөгөө гуйсан юмыг нь авчихдаг юм шиг байгаан. Өдрийн хоолонд хуушуур идэхдээ нэг ширээнд хамт суусан хүүхнээ бодсон шигээ сууж байсан чинь гэнэт нөгөө заналт өвгөн ороод ирлээ. Манай нэг далдайсан юм үсэрч аваад л тосож уулзаад сүйд болж байнаа. Тэр муу өвгөн надаар ажлаа хийлгэдэг болохоор би царай өгөхгүй махийгаад суугаад л байлаа. Тэгтэл гэнэт босмоор санагдаад өндийтөл нөгөө өвгөн нь шууд доль царайлаад миний гар марыг атгаад л ажил төрөл асууж масуугаад хөгтөж өгч байна. Гай болоход тэр өвгөнтэй манай далдакыг уулзаж байхад би гэж нэг юм чихэвч зүүгээд юу яриад байгааг нь сонсоогүй байхгүй юу. Өвгөн надад үхтэл доль харайчихаад тэр чигээрээ хаалгаар гараад явчихлаа. Буцаад ширээндээ суусан чинь манай далдак 2 нүүр цаас барьж ирээд энийг хийгээд өг гэж авдагийн. ЁОО үнэн т1 шаачан аан??? Өөрөө чадахгүй байж миний өмнөөс дуугарч сайн хүн болох гэдэг юмуу эсвэл бусад хүмүүст миний жанжин болж харагдах гэсэн юм уу??? Үнэн ойлгомжгүй... Би тэр зэргийн далдакын хандыг хага дарах болохоороо өөрөө авсанаараа өөрөө хийхгүй юу?? Өчигдөр уржигдар яриахд нь манай нөгөө хүн ээлжийн амралтаа аваад Энэтхэгийн далайд Сомаличуудтай хөлөг онгоц дээрэмдэж байгаа гээд хэлэхгүй эргүү юм уу гэж мэснээ өөрөө хий за юу далдак аа гэж хэлж нэг санаа амарлаа ш дээ. Хахахаха нээх өрөвдмөөр царайлаад дуугаа хураагаад суусан гэж байгаа... надад далдакыг өвөрдөх сэтгэл даанч байхгүй юм байхаа
Subscribe to:
Post Comments (Atom)
Bolj muu daldaaak!
ReplyDelete