Tuesday, July 2, 2013

Та минь ээ дандаа өвлөөрөө байдаг болоосой.



Та минь ээ дандаа өвлөөрөө байдаг болоосой. Бишээ тэр чинь би халууцсандаа ялархаад байгаа юм биш. Харин энэ халуунд хувцсаа нимгэлээд явж байгаа хүүхнүүдээс болоод байна. Золигнууд чинь нимгэн даавуун өмд өмсөхгүй хөл, гуяаа гаргасан хувцас өмсөхөөр зүгээр өнгөрөөд явж чадахгүй нүд бүлтэрчихгээд байна оо. Эртээд нисэх дээр судалтай яв ягаан палаажтай хүүхнийг хараад ёооо ёооо яасан гэж сананаа. Ам ангайгаад нүд бүлтийгээд, шүлс дуслаад, хажууд явсан хүнийхээ яриаг мартаад балайрах шахсан. Тэр дор нь нөгөө хүүхэнд "Ягаан бар" гэж нэр өгөөд салсан ш дээ. Гэхдээ даанч тэр хүүхэн ягаан бар гэдэг нэртэй болсоноо мэдээгүй. Би ч дахиж тааралдаагүй. Тааралдвал шинэ нэрийг нь хэлнээ. 
Саяхан би нэг дуран авлаа. Цонхон дээрээсээ эхлээд хойд энгэрийн айлууд руу хэсэг дуран тавиад хэнийх хоолоо гаргаж байна, хэнийх гэртээ заваараад архидаж байна, хэн хэнтэй юу яаж байна гэх ухааны юм хараад зогсож байсан чинь гэнэт нүцгэн шахуу хүүхэн дуранд тодроод далд ортол нь хичнээн ч удаан зогсов доо. 
Энэ нимгэлсэн хүүхнүүдээс болоод гаж донтон болох нь ээ хариугүй яаах вэ ????

No comments:

Post a Comment