Саяхан фейсбүүкний маань нэг найз Хятадууд цэргээ Бутан, Тажик улсууд руу оруулсан байна гээд их сэтгэл түгшсэн байдалтай мэдэгдэл хийсэн байна. Яг үнэндээ надад тэр мэдэгдэл инээдтэй санагдаад байгаа юм. Манайх руу л цэргээ оруулаагүй л бол болоо ш дээ. за тэгээд хятад цэрэг манайд ямар орж үзээгүй биш. Ороод ирэхэд нь ерөнхий сайд нь хадаг барьж угтаад, ерөнхийлөгч нь тэдний атаманы зурганд мөргөөд болоо. Тэгж байтал нь хэдэн гарууд сэм нийлээд хувьсгал хийгээд хятадын цэргийг хөөгөөд гаргана. 1990-ээд онд ардчилсан хувьсгал гарахад жаахан залуу байсан болохоор гар бие оролцож чадаагүй. Харин одоо хятад цэрэг ороод ирвэл Сүхбаатар нь болдоггүй юмаа гэхэд Ховдог Гомбо нь болж байгаад ч болсон хувьсгалд оролцноо зус яадгийн. Хэрвээ сэлэм Тогмид, эсвэл Гүржав энэ тэр болчихвол нэг бол ойд буудуулна үгүй бол дүүгээ буудаж алаад дараа нь өөрөө алуулж гай болно. За тэгээд сэлэм Тогмид болвол Норжмоо гэж хүүхэнтэй явалдахгүй. Бас ерөнхий сайдын дүүтэй ч орооцолдохгүй. Тогмид, Дэнзэн гээд хүмүүс баларсан ш дээ. Харин Гүржав болвол элдэв хүмүүстэй нийлэхгүй зүгээр л Буянтын пүүсэнд арх уусаар байгаад шатаж үхнээ. Суманд үхсэнээс л лав дээр ш дээ. Төрд тэрсэлсэн нтр гэж хэлүүлэхгүй, хөөрхий мөрөөрөө ууж яваад үхсэн юм даа гэж мэж хүмүүст өрөвдүүлээд л. Лаг санаатай Гүржав болох байгааз ...
Хэрвээ би өөрөө цэрэгтэй байсан бол шууд хажуу хавирганыхаа улсууд руу дайн зарлаад эхлэнэ. Гэхдээ орос хятадаас жаахан айна л даа. Тийм болохоор манай цэргүүд аль хэдийн очоод байгаа Сьерра Леоне тэгээд тэндхийн хажуугийн улсууд руу шууд пуужин харваад катюшаар галлаад эхлэнэ. Нэрэндээ заавал Рокосовский юм уу Жуков гэсэн нэр оруулах юм байна. Энэ 2 нэрнээс Рок-оор эхэлдэг нь илүү супер сонсогдож байгаа болохоор Рокерсовский гэж нэр өөртөө өгнөө.
Дараагийн блог дээрээ дайн хийх тухай төлөвлөгөөгөө бичнээ за юу. Та нар харин Сьерра улсад очоод хэлж болохгүй шүү
Дараагийн блог дээрээ дайн хийх тухай төлөвлөгөөгөө бичнээ за юу. Та нар харин Сьерра улсад очоод хэлж болохгүй шүү
No comments:
Post a Comment