Эх орон баатарлаг охид, хөвгүүдээ мартахгүй гэж бараг үнэн үг юм шиг байна. Гэхдээ эх орон гэдгээр хэсэг бүлэг хүмүүсийг хэлээд байгаа юмуу даа. Түүнээс биш төрсөн нутаг, уул, ус биш... Саяхан бараг 2000 шахам хүмүүсийг орон тооны цомхотголоор ажлаас нь халж гэнээ. Ердөө л цалин тавих мөнгөгүй болсон юм уу ер нь нэг тиймэрхүү мөнгөтэй холбоотой асуудлаар гэж ойлгоод байгаа. Тэр олон хүн бөөнөөрөө зэрэг архидаад халагдана гэж байхгүй, бас хулгай зэлгий хийсэн юм байхгүй. Хамгийн сонирхолтой нь цомхотголоор халагдсан хүмүүст бөөн мөнгө өгдөг юм байна. Тэгээд тэр их мөнгөөрөө нөгөөдүүл чинь нийлээд гуанзанд хоол иддэг ёстой бололтой. Гэхдээ бүх мөнгөөрөө нэг дор гуанзанд ордоггүй байх л даа. Цомхотголд орсон хүмүүс фэйсбүүк дээрээ зураг хөргөө тавьсан болохоор нь би тэгж таагаад байгаа ухаантай. Тэр нь үнэхээр атаархмаараа... Өөрийгөө цомхотголоор халагдаасай гэж хэсэг хүслээ. Халдаггүй шүү. Тэгж тэгж нэг юм цомхотголоор халагдах мэдэгдлээ аваад ажил хийлгүй баахан мөнгөтэй болох нь гээд бөөн баяр боллоо. Нэгэнт бөөн мөнгө авах юм чинь яадгийн зус гэж бодоод хамаатнаасаа баахан төгрөг хүүтэй зээлээд цомхотголд орсон хүн шиг тансаглаж гарлаа. Юун нөгөө бээжин нугас вэ? Шарсан алагтууны өндөг, лууны хавирга, динзаврын дал өөр юу юу ч билээ гачин гачин юм идээд байж байтал дампуурсан юм болж ажлаас эргүүлж дууудаад амьдрал жинхэнээрээ утгаа алдаад байна. Нөгөө зээлээ хүүтэй нь төлөх хугацаа нь ойртоод байдаг гэтэл өгөх мөнгө байхгүй ёстой хог болж байна. Удахгүй таны залгасан дугаар холбогдох боломжгүй гээд эхэлвэл намайг ээлжит хулхидалтаа хийгээд мурилтын байдалд оржээ гэж бодоорой.
Sunday, October 27, 2013
Thursday, July 25, 2013
Хүний өмнөөс дуугарах нь
Юутүүв.ком дээрээс нэг ганган дуу сонсоод мөхөөлдөс долоосон шиг сууж байсан чинь гэнэт хурган даргаар олон жил ажиллаж байгаад пэнсэндээ үсэрсэн нэг өвгөн ороод ирлээ. Миний тэр өвгөнд алергитэй гэж жигтэйхэн... муухай зальтай өвгөн намуухан дуугаар жиргэж байгаад ажлаа амжуулаад явдаг байхгүй юу. Хамгийн зэвүү нь тэр муу өвгөн надаар хувийн ажлаа хийлгэх гэж байж надтай харьцахгүй шууд өөр хүнээр дамжуулж харьцаад байдгийн. Манай хэдэн мангарууд ядаж байхад надаас асуухгүй миний өмнөөс нээх мундаг хүмүүс болж лап лап гэж мэгээд нөгөө гуйсан юмыг нь авчихдаг юм шиг байгаан. Өдрийн хоолонд хуушуур идэхдээ нэг ширээнд хамт суусан хүүхнээ бодсон шигээ сууж байсан чинь гэнэт нөгөө заналт өвгөн ороод ирлээ. Манай нэг далдайсан юм үсэрч аваад л тосож уулзаад сүйд болж байнаа. Тэр муу өвгөн надаар ажлаа хийлгэдэг болохоор би царай өгөхгүй махийгаад суугаад л байлаа. Тэгтэл гэнэт босмоор санагдаад өндийтөл нөгөө өвгөн нь шууд доль царайлаад миний гар марыг атгаад л ажил төрөл асууж масуугаад хөгтөж өгч байна. Гай болоход тэр өвгөнтэй манай далдакыг уулзаж байхад би гэж нэг юм чихэвч зүүгээд юу яриад байгааг нь сонсоогүй байхгүй юу. Өвгөн надад үхтэл доль харайчихаад тэр чигээрээ хаалгаар гараад явчихлаа. Буцаад ширээндээ суусан чинь манай далдак 2 нүүр цаас барьж ирээд энийг хийгээд өг гэж авдагийн. ЁОО үнэн т1 шаачан аан??? Өөрөө чадахгүй байж миний өмнөөс дуугарч сайн хүн болох гэдэг юмуу эсвэл бусад хүмүүст миний жанжин болж харагдах гэсэн юм уу??? Үнэн ойлгомжгүй... Би тэр зэргийн далдакын хандыг хага дарах болохоороо өөрөө авсанаараа өөрөө хийхгүй юу?? Өчигдөр уржигдар яриахд нь манай нөгөө хүн ээлжийн амралтаа аваад Энэтхэгийн далайд Сомаличуудтай хөлөг онгоц дээрэмдэж байгаа гээд хэлэхгүй эргүү юм уу гэж мэснээ өөрөө хий за юу далдак аа гэж хэлж нэг санаа амарлаа ш дээ. Хахахаха нээх өрөвдмөөр царайлаад дуугаа хураагаад суусан гэж байгаа... надад далдакыг өвөрдөх сэтгэл даанч байхгүй юм байхаа
Tuesday, July 2, 2013
Би цэрэгтэй байсан бол...
Саяхан фейсбүүкний маань нэг найз Хятадууд цэргээ Бутан, Тажик улсууд руу оруулсан байна гээд их сэтгэл түгшсэн байдалтай мэдэгдэл хийсэн байна. Яг үнэндээ надад тэр мэдэгдэл инээдтэй санагдаад байгаа юм. Манайх руу л цэргээ оруулаагүй л бол болоо ш дээ. за тэгээд хятад цэрэг манайд ямар орж үзээгүй биш. Ороод ирэхэд нь ерөнхий сайд нь хадаг барьж угтаад, ерөнхийлөгч нь тэдний атаманы зурганд мөргөөд болоо. Тэгж байтал нь хэдэн гарууд сэм нийлээд хувьсгал хийгээд хятадын цэргийг хөөгөөд гаргана. 1990-ээд онд ардчилсан хувьсгал гарахад жаахан залуу байсан болохоор гар бие оролцож чадаагүй. Харин одоо хятад цэрэг ороод ирвэл Сүхбаатар нь болдоггүй юмаа гэхэд Ховдог Гомбо нь болж байгаад ч болсон хувьсгалд оролцноо зус яадгийн. Хэрвээ сэлэм Тогмид, эсвэл Гүржав энэ тэр болчихвол нэг бол ойд буудуулна үгүй бол дүүгээ буудаж алаад дараа нь өөрөө алуулж гай болно. За тэгээд сэлэм Тогмид болвол Норжмоо гэж хүүхэнтэй явалдахгүй. Бас ерөнхий сайдын дүүтэй ч орооцолдохгүй. Тогмид, Дэнзэн гээд хүмүүс баларсан ш дээ. Харин Гүржав болвол элдэв хүмүүстэй нийлэхгүй зүгээр л Буянтын пүүсэнд арх уусаар байгаад шатаж үхнээ. Суманд үхсэнээс л лав дээр ш дээ. Төрд тэрсэлсэн нтр гэж хэлүүлэхгүй, хөөрхий мөрөөрөө ууж яваад үхсэн юм даа гэж мэж хүмүүст өрөвдүүлээд л. Лаг санаатай Гүржав болох байгааз ...
Хэрвээ би өөрөө цэрэгтэй байсан бол шууд хажуу хавирганыхаа улсууд руу дайн зарлаад эхлэнэ. Гэхдээ орос хятадаас жаахан айна л даа. Тийм болохоор манай цэргүүд аль хэдийн очоод байгаа Сьерра Леоне тэгээд тэндхийн хажуугийн улсууд руу шууд пуужин харваад катюшаар галлаад эхлэнэ. Нэрэндээ заавал Рокосовский юм уу Жуков гэсэн нэр оруулах юм байна. Энэ 2 нэрнээс Рок-оор эхэлдэг нь илүү супер сонсогдож байгаа болохоор Рокерсовский гэж нэр өөртөө өгнөө.
Дараагийн блог дээрээ дайн хийх тухай төлөвлөгөөгөө бичнээ за юу. Та нар харин Сьерра улсад очоод хэлж болохгүй шүү
Дараагийн блог дээрээ дайн хийх тухай төлөвлөгөөгөө бичнээ за юу. Та нар харин Сьерра улсад очоод хэлж болохгүй шүү
Та минь ээ дандаа өвлөөрөө байдаг болоосой.
Та минь ээ дандаа өвлөөрөө байдаг болоосой. Бишээ тэр чинь би халууцсандаа ялархаад байгаа юм биш. Харин энэ халуунд хувцсаа нимгэлээд явж байгаа хүүхнүүдээс болоод байна. Золигнууд чинь нимгэн даавуун өмд өмсөхгүй хөл, гуяаа гаргасан хувцас өмсөхөөр зүгээр өнгөрөөд явж чадахгүй нүд бүлтэрчихгээд байна оо. Эртээд нисэх дээр судалтай яв ягаан палаажтай хүүхнийг хараад ёооо ёооо яасан гэж сананаа. Ам ангайгаад нүд бүлтийгээд, шүлс дуслаад, хажууд явсан хүнийхээ яриаг мартаад балайрах шахсан. Тэр дор нь нөгөө хүүхэнд "Ягаан бар" гэж нэр өгөөд салсан ш дээ. Гэхдээ даанч тэр хүүхэн ягаан бар гэдэг нэртэй болсоноо мэдээгүй. Би ч дахиж тааралдаагүй. Тааралдвал шинэ нэрийг нь хэлнээ.
Саяхан би нэг дуран авлаа. Цонхон дээрээсээ эхлээд хойд энгэрийн айлууд руу хэсэг дуран тавиад хэнийх хоолоо гаргаж байна, хэнийх гэртээ заваараад архидаж байна, хэн хэнтэй юу яаж байна гэх ухааны юм хараад зогсож байсан чинь гэнэт нүцгэн шахуу хүүхэн дуранд тодроод далд ортол нь хичнээн ч удаан зогсов доо.
Энэ нимгэлсэн хүүхнүүдээс болоод гаж донтон болох нь ээ хариугүй яаах вэ ????
Thursday, June 27, 2013
КФСИ
Хахахаха ингэж эхэлдэг блог үзсэн үү??? Хахаха гэж мэснээ сая нээгдээд бөөн оочир болоод байсан КФСИ гэдэгт орлоо. Хоол моол нь боломжын санагдлаа. Харин үйлчилж байгаа охид хүүхнүүд нь жинхэнэ царай муутуудын цуглуулга байнаа. Хаанаас яаж нэг дор тийм олон царай муутай охид олдог байнаа. За тэр залуус нь ч дүүрчээ дүүрч. Хөөрхөн, царайлаг, гоё биетэй зөөгч, үйлчлэгч, цэвэрлэгчтэй мия ч хамаагүй бар, саванд ороход сайхан байдгийн. Гэтэл нээрээ даанч яав гэмээр юмнуудыг КФСи цуглуулж чадсанд маш их гайхан алмайраад сууна. Харин авууштай нь англиш хэлээр яриад байдаг шүү. Нээх сайн англиштэй хүүтэй хамт явсан чинь нөгөө англишээр яриад байсан хүүхнийг илт шоолж инээгээд намайг байдалд оруулаад хаясан ш дээ. За тэгээд та минь энд тэнд идэж, уух газар нээх бол царайлаг, царай муутуудын пропорцыг нь сайн тааруулахгүй бол над шиг хүүхэн шуухан харж явдаг юмнуудын сэтгэл гонсойно. Та нарын ч ашиг орлого буурна ш дээ...
Sunday, April 28, 2013
Нэгэн зургийн тайлбар
Миний фейсбүүк дээр нэг зураг байдгийн. Яагаав лам байхдаа нэг шөнө баахан гусаж хоноод сэрээд толинд өөрийгөө харсан чинь танихгүй хүн шиг харагдаад байхаар нь цайруулах тос түрхээд зогсож байтал тэр үед ТВ-ээр баахан гардаг байсан хүн хатнаа дагуулаад ирчихсэн байдаг зураг яаагаав... Нэг удаа олны танил хүнтэй патиараа татуулчихаад олон хүн хараг гэж бодоод фэйс дээрээ тавьсан чинь харсан хүмүүс итгэхгүй дургүй хүргээд бухимдлаа энд тайлаж байна. Ер нь бол тийм явдал болсын. Үгүй гэвэл миний хажууд зогосж байгаа хүнээс Ганц худагт очиж асуугаарай. Барьсан ч алдахгүй мэдээ!!!
Friday, April 26, 2013
Матартай тааралдав

Саяхан явж байтал нэг ганган матартай тааралдлаа. Уг нь тэр матарыг би 15 жилийн өмнө мэддэг байсан юм. Ер нь бол матар биш л дээ. Зүгээр надаас бусад хүмүүст матар шиг харагдах учраас та нарын өмнөөс би тэрнийг матар гээд байгаа юм. Яг үнэндээ би явж байгаад матартай тааралдаагүй матар намайг газар сайгүй хайж байгаад надад мэдэгдээд би олоод авсан гэж байгаа. Тэр их хөөрхөн уруултай, бас гоё хоолойгоор архирдаг. Тэр матарыг яаж ч аашилсан надад таалагдаад миний сэтгэл хөдлөөд байдагийн. Сонин матар байна уу??? заримдаа ганганаас ч ганган матар явж байдаг. Тэгсэн хэрнээ сэтгэл хөдөлгөнө гэж байхгүй яг мөсөн уул шиг. Гэтэл нээг их сэтгэл хөдөлгөсөн хэрнээ тэр дороо мартагддаг ч матар байна. Ойрдоо нөгөө унтдаггүй өвчин минь хөдлөөд байгаа. Эхэндээ их сонирхолтой юм шиг байснаа удалгүй толгойд үхлийн тухай бодлууд тасралтгүй орж ирнэ. Ер нь сонирхолтой гэхдээ миний яриад байгаа матраас бол сонирхолгүй. Манай матар өөрийгөө ажлын газрынхаа 2010, 2011, 2012, 2013, 2014 оны мисс гэсэн. Үнэн гэдэгтэй санал нэг байнаа 7 хоногийн төгсгөл болж байна. Сайхан амраарай. Олон улсын хурал болоод гадуур архи, пиво зарахгүй учраас та нар нээх сайхан амарч чадахгүй л болов уу даа ...
Tuesday, April 16, 2013
Олон хэлээр ярьдаг байхын...

Дээхнэ оросоор ярьдаг хүнийг мундаг гэдэг байсан бол одоо бүгд англи хэлтэй болоод бүүр цаашаа араб, кореа хэлээр ярьдаг болжээ. Гэтэл эргээд нөгөө орос хэлээрээ нэг хүнтэй мэндлээд орхитол баларсан юм боллоо. Яасан гэхээр ингэсэн юм. Нэг хүүхэн гадаа хүйтэн тачигнаж байхад бараг шалдан шахуу (бүүр шалдан биш шүү) ороод ирэхээр нь Че так голая ходиш гэчихлээ. Гай газар доороос гэгчээр яг тэр үел орос хэл гадарладаг нэг жаахан хүүхэд байж таараад миний үгэнд хөхөрсөн чинь нөгөө шалдан шахуу хүүхэн аймаар уурлаад юу вээ нээрээ э майлээр олон хэл мэддэгээ гайхуулж нтр аан. Гүй олон хэл мэддэг бол сайн л биз дээ, надад тэрнийгээ гайхуулж яадаг байнаа ЗАссссссссссссссс уурлаж муурлаж дургүй хүрэв
Subscribe to:
Posts (Atom)