
Саяхан явж байтал нэг ганган матартай тааралдлаа. Уг нь тэр матарыг би 15 жилийн өмнө мэддэг байсан юм. Ер нь бол матар биш л дээ. Зүгээр надаас бусад хүмүүст матар шиг харагдах учраас та нарын өмнөөс би тэрнийг матар гээд байгаа юм. Яг үнэндээ би явж байгаад матартай тааралдаагүй матар намайг газар сайгүй хайж байгаад надад мэдэгдээд би олоод авсан гэж байгаа. Тэр их хөөрхөн уруултай, бас гоё хоолойгоор архирдаг. Тэр матарыг яаж ч аашилсан надад таалагдаад миний сэтгэл хөдлөөд байдагийн. Сонин матар байна уу??? заримдаа ганганаас ч ганган матар явж байдаг. Тэгсэн хэрнээ сэтгэл хөдөлгөнө гэж байхгүй яг мөсөн уул шиг. Гэтэл нээг их сэтгэл хөдөлгөсөн хэрнээ тэр дороо мартагддаг ч матар байна. Ойрдоо нөгөө унтдаггүй өвчин минь хөдлөөд байгаа. Эхэндээ их сонирхолтой юм шиг байснаа удалгүй толгойд үхлийн тухай бодлууд тасралтгүй орж ирнэ. Ер нь сонирхолтой гэхдээ миний яриад байгаа матраас бол сонирхолгүй. Манай матар өөрийгөө ажлын газрынхаа 2010, 2011, 2012, 2013, 2014 оны мисс гэсэн. Үнэн гэдэгтэй санал нэг байнаа 7 хоногийн төгсгөл болж байна. Сайхан амраарай. Олон улсын хурал болоод гадуур архи, пиво зарахгүй учраас та нар нээх сайхан амарч чадахгүй л болов уу даа ...
No comments:
Post a Comment