Monday, October 31, 2011

Ёолк




Нэг мэдсэн чинь ёолк болох гэж байна ш дээ. Ямрав дээ? Хэдэн жилийн өмнө ашгүй баяр болох нь ууж алдана даа гээд хоног тоолон хүлээдэг байсан чинь энэ жил мууд нтр орохгүй нээх гачин байх чинь. Уг нь ёолк болхын өмнө өмсөх гонжоомоо бэлддэг байсан бол энэ жил Жорж Майклын дуун дээр гардаг шиг нээх гоё өнгөтэй ноосон цамцаар гангарнаа. Гол нь цасны памбагар гуталтай байвал бүүр лаг. Бас зах нь хагас эргэдэг урт пээлник өмснө. Өмсөнө өмсөнө гээд байдаг гэтэл өмсөх пээлник, ноосон цамц, памбагар цасны гутал нь хаа байнаа? Хаа байнаа ч гэх шиг хаа нэг газар байж л байгаа. гол нь тэрнийг авах мөнгө нь хаа байна??? 12 сарын 25 хүртэл хэсэг лааз, шил, усны сав цуглуулж болох юм байна. Бас төмөр, зэс гээд дэл сул гэвтэж байгаа юм таарвал хусаад байхад болох байлгүй дээ. Бас хэрэглээгээ жаахан хязгаарлахад учир бий. Өдөрт нэг хайрцаг алтан навч татахаа болиод газар унсан модны навч түүж нунтаглаад татахад бас хэдэн цаас цааш нь хийх боломж байна. Сая амралтаар 2 хоног унтсан чинь нуруу муруйсан байх юм. Ер нь өвддөггүй хүн чинь баярлаад ч байх шиг гэж балайтвал нээрээ балай юм болно шүү.

Wednesday, October 26, 2011

Интэрнэт тасраад утаснууд бүгд ажиллахаа болиод




Ингэж байснаа нэг өдөр гэнэт интэрнээт тасраад гар утаснууд бүгд ажиллахгүй болоод нийтийн тээврүүд үйлчлэхээ болиод, дэлгүүр хоршоо өдөрт нэг, хоёр цаг ажилладаг болоод бар сав бүгдээрээ хаалгаа бариад эхэлвэл яах бол? за тэр интэрнээт, гар утас ч яамай байна. бар, дэлгүүр хоёр л асуудал болно доо. Би угаасаа оочерт дуртай юм болохоороо авах юмгүй ч байсан оочерлож гарна. харин манай ажлын залуу яах вэ гэхээр байна ш дээ флоторын цаасны голд олон линз суулгаад од дурандаж эхлэнэ гэсэн. сайхан завтай баагий шүү. баагий биш бамбуковын медведь ш дээ нээрээ.

Wednesday, October 19, 2011

Өөр юм бичив


Ай ку гэж нэг айхтар юм байнаа. эртээд дэлгүүр хэсээд ангайгаад явж байсан чинь нэг эрээн цоохор юм харагдлаа. худалдагчаас нь энэ чинь юу юм гэсэн чинь ай ку хөгжүүлдэг гэдэг байгаа. мань тэгэнгүүт ай ку гэж нэг юм байна. байх байхдаа бүүр хөгжүүлдэг юм байна гэж бодоод ямаршуухан юм байдгийг нь мэдэх гээд чамд хөгжүүлсэн ай ку байна уу гэцэн чинь бүүр ай кугүй нтрээ дуудуулаад аймаар юм болсон. күй нээрээ надад тэр нь байсан бол юу гээд л хүнээс асуугаад загнуулаад байхав дээ. тэгсэн мөртлөө тэр нарийн худалдагч хөгжүүлдэг юмыг нь зарж байж ядахдаа хөгжиж сүйд болоогүй ай ку ч байгаам даа. тэгээд энэ тухай ажлынхаа залууд хэлсэн чинь миний харсан юмыг анхан шатны ай ку хөгжүүлдэг гэдэг юм байна. тэгэхээр тэр ай ку гэдэг юм хэд хэдэн шаттай, зэрэг зиндаатай гачин юм байнаа. мань шиг зав гарвал пиав, сээгэсээс өөр юм боддоггүй хүнд тэр ай ку нь байдаггүй юм шиг байна. Олон улсын ай кугүйчуудын холбоо гэж байвал монголын нийт ай кугүйчүүдийн эрх ашгийг хамгаалаад хэсэг байж байгаад УИХ-д ай кугүйчуудийн төлөөлөл болж сууна гэвэл ямарав??? зурагтаар гарах бол юм мэддэг хүн шиг сууж дүр гаргахгүй дүнкүү царайлаад амар ш дээ. ер нь эцэг эхээс өгсөн нэрээ хүртэл айкугүйжав гэж солиулдаг ч юм уу даа. та нар миний хэлэх гээд байгаа гол санааг ойж байна уу??? ай ку сайн бол ажил хийлгэх гээд байдаг юм. харин ай ку бага гэвэл хүнд зарагдахгүй гоё байхгүй юу


Thursday, October 13, 2011

Аравдугаар сарын синдром




Хорвоо дэлхийд Ерөтөнцийн эзэний хүү төрсөнөөс хойш яг 2011 жил болоод бас ч үгүй 10 сар гараад 14 хоног болжээ. Гэтэл би өнгөрсөн сараас хойш муу блогтоо юм бичээгүй байдаг байна ш дээ. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрвөө гэхээр 1 сарын турш өдөр өнжөөд уугаад байлаа. Сүүлдээ нойрондоо дийлдээд энд тэнд явж байхдаа унтчих гээд байдаг болсон байна. Ямартаа автобусанд ороод шууд суудал хайж эхэлж байгаа юм чинь. Өглөө эрт суудал элбэг харин орой суудал пиг дүүрэн. гачин гачин царайны юмнууд сандал эзлээд лаглайгаад сууж байхыг нь харахаар уур хүрээд барьж яваа юмаараа ороолгомоор санагдаад байдаг гэж байгаа. Өчигдөр тэгсэн чинь яав? 4-р ангийн бололтой нэг охин автобусанд ороод сул гарсан суудал болгон дээр бусдаас түрүүлж очиж суугаад яг зурам шиг санагдаж нтр үү. За тэр ч яахав. Би иргэн хүнийхээ хувьд мөнгөө төлөөд нийтийн тээврээр үйлчлүүлж байхад огт мөнгөө өгөөгүй байж сандал дээр нь ялхайчихаад хөөрхий тэр муу кондуктор авгайг газар доор ортол нь загнаж байгааг харлаа. Та нар намайг хэнийх нь талд орсон гэж бодож байна??? Би хэнийх нь ч талд ороогүй. Зүгээр л манай монголчууд хаа явсан газраа нэгнийхээ дээр гарах гээд үзэлцэж байдгийн нэг хэлбэр гэж бодоод өшөө их хэрэлдээсэй гэж бодож байгаад 2 буудал илүү явсан байгаа юм даа. Автобусанд суухдаа олон юм боддог гэж байгаа. Хамгийн эхлээд гэнэт газар хага үсрээд манай автобус битгий уначихаасай, хэрэв газар хага үсэрвэл жолооч залуу тэр дор нь тоормоз гишгээд хаалгаа нээж чадах болов уу? За хаалгаа гялс нээдэг юмаа гэхэд би год харайгаад гарч чадах уу гэх мэтийн юм бодож байснаа Путин дахиад ОХУ ерөнхийлөгч болохгүй бол амиа хорлох уу? ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жакоб Зума 4 эхнэрийнхээ нэрийг хооронд нь хольж дуудаж балраад авгай нартаа загнуулдаг болов уу? Францын ерөнхийлөгч Жак Ширак шүүхээс ялгүй гараасай хөөрхий минь, АНУ хуучин ерөнхийлөгч Билл Клинтон Моникаг яг хэдэн удаа ямар байрлалаас яасан бол нтр гээд дандаа томчуудын тухай бодно ш дээ. Ерөнхийлөгч боддог гэдэг чинь цаагуураа намайг хэзээ ч юм бэ Ерөнхийлөгч болж магадгүй гэсэн нигууртай. Хэрвээ кипок холбооны ерөнхийлөгч баавар шиг ямар нэг юмны ерөнхийлөгч болвол бүх ерөнхийлөгч нарын хийсэн хийж байгаа ирээдүйд хийх, хийж магадгүй болох бүтэхгүй бүхнийг заавал хийж үзнээ. Нөгөө хүшгордог хүний тухай бисэнгүй. Бичүүлмээр бол заавал ерөнхийлөгч болоод дээр нь нэг бүтэхгүй юм хийгээрэй. Тэгвэл би бичнээ. УИХ-ийн гишүүн шиг амлая...