Sunday, August 28, 2011

Тэрэлж явжээ



Хагас сайн өдөр тэрэлж явжээ. өглөө босоод явна гэж хөөрөөд юу ч идэлгүй гарсан чинь байхгүй шал согтоод баахан мултарч мултарч солирч байгаад ирсэн бололтой. За ер нь тэгэх гэж л уудаг юм чинь яадгийн гэсэн шүү юм бодсон шиг өөрийгөө тайтгаруулсан шигээ сууж байгаа. Өнөө орой бас хуримтай тэнд одоо яаж паактлахыг даанч хэлж мэдэхгүй юм. маргааш ажилтай болохоор бага уухыг бодно доо. гэхдээ мэдэхгүй ээ мэдэхгүй наана нь олон юм бодохоор бүтэхгүй юм.

Tuesday, August 16, 2011

"The Wall" концерт

Дэлхийд нэртэй одын концерт жинхэнэ утгаараа шоу болдог юм байна. Манайд Ариунаа, Камертон хоёр л дөхүүлдэг гэж хэлэхэд болно. за тэр дүгнэлт үнэлгээ өгөх ч яахав. Эхлээд юу болсоноос нь яринаа. Эхлээд байна ш дээ ингэлээ. Яав гэхээр юу л даа явсаар байгаад стадионд нь очлоо. Тэгээд илүү авсан билетээ шагаллаа. 106 евро-ийн билетийг 180-д шахлаа. дараа нь дотор нь ороод явчихлаа. Билетийн тоо нь яг суудлынхаа тоогоор байнаа. Хямдхан билет авсан хүмүүс тайзны урд бөөгнөрөхгүй, шатаар суухгүй харин хамгийн ард зогсоогоороо үздэг юм байна. Концерт эхлэхийн өмнө дэлгэцэн дээр нь тэр стадионд болох концертын хуваарийг харин ч нэг гаргах шиг болж байнаа. Таньдагаас Д.Ж. Бобо, Боб Дилан, Ринго Старр нар байна. тэгж байтал гэнэт гэрэл унтарч тас харанхуй болсоноо гал гарч тэсрээд дайн уу юу вэ гэмээр юм боллоо. За за тэнд ямар тоглолт болсоныг хард диск-ээ авч ирээд надаас хуулаад аваарай. Хамгийн их таалагдсан юм юу вэ гэвэл: "Every gun that is made, every warship launched, every rocket fired, signifies in final sense a theft, from those who hunger and are not fed, who are cold and not clothed" гэсэн үгийг нөгөө айхтар том ханан дээрээ гаргасан нь сэтгэл хөдлөм байлаа. Яахав тэгээд үзмээр бол хэлээрэй. Үзүүлнээ

Tuesday, August 9, 2011

Хэсэг нөхөд







За нөгөө айхтар концерт хамт үзсэн хүмүүсийн төлөөлөл нэг иймэрхүү. Эхний тэр талхан сахалтай гар гэрмаанд гэрмаан хэл сурч байгаа канад гэж байгаа. Хажуу талых нь хар цамцтай нь болохоор дэмий тэнэж яваа канад мужаан. Намайг мужаантай буу халж байхад талхан сахалтай нөхөр ирснээ канад дуудлага сонсоход сайхан байна. Та нар Канадаас ирсэн үү нтр гээд сүйд болдгийн. Мань өөрийгөө бараг канад гэснээ Ванкувер Кноксын логотой жажигалкаа гаргаж үзүүлж какардаг юм байна. За тээр доор сууж байгаа 3 хүүхний наад 2 нь Шивээдээс, цаана нь байгаа гараа арзайлгасан хүүхэн нутаг оронд нь бослого хөдөлгөөн болж байгааг ч хайхралгүй ирсэн гэсэн. Нээрээ сири гэдэг улсаас ирсэн гэсэн. 20 цагт эхлэх концертэнд хаа байсан 10 цагт ирсэн гэдгээ хэлж байгаа нь энэ юм гэнээ. гэхдээ мань хэдийг тэр концерт үзсэн гэж бүү бодоорой. 10000 хүний суудалтай стадион дүүрээд дээр нь хүмүүс зогсож үзэж байсан гэжуайгаа...






Monday, August 8, 2011

Пудвоолкны дэлгүүр



Хамтлагийн зурагтай пудвоолкны өвчтэй юм болохоороо хамгийн түрүүнд зардаг газрыг нь хайгаад хэсэг манаргалаа. Аз болоход миний орох хаалганы хажууд хэдэн гэрмаан зараад зогсож байнаа. Уг нь над мэтийн хүмүүст үнэгүй өгч болно доо. Гэтэл нарийндаа гатсан юмнууд чинь зарж дургүй хүргэдэг байна ш дээ. Одооо яаая гэхэв авч таарч байгаа юм чинь. Ядаж байхад мангар үнэтэй. Жирийн дэлгүүрт пудвоолкнууд 15-20 евро байхад мань хүний пудвоолк 30-40 гэж байгаам даа. Тэр ч гайгүй бүүр ном нь 80 гэж байсан. Сайн харах юм бол яг миний толгойны ар талд байгаа түлхүүрний оосорыг 12-оор зарж ч байх шиг. Канделариа гээд нэг айхтар авгай байдаг даа тээ? Тэрний уут шиг юм 20 гэж байхаар нь аваад хаясан гэж байгаа. Тэгсэн мөртлөө хайрлаад талх, малханд явахдаа барихгүй байгаа ш дээ. Өө тийн бас TRUST US (Trust нь та нарын бодож байгаа биш шүү) гээд нэг туг авсан юм байна. Пудвоолк бас дээр дурьдсан юмнуудаас бүгдээс авсан ш. Үнэн шукатай байна уу???

Зарлалын самбар




Өмнөх блогт нэг анниномус гэдэг нөхөр намайг худлаа авч өгч байна гээд коммент үлдээжээ. Итгэх эсэх нь өөрийнх нь хэрэг боловч би энэ зургийг заавал харуулмаар санагдлаа. Гэхдээ та нар миний зургийг биш болж өгвөл тэр амаа аймаар том ангайж байгаа зургийг хараарай. Нөгөө Р.Уотерсын концертын зарлал гээд ойлгочих. Би угаасаа заваан санаатай юм чинь урд өдөр нь концерт тоглох газарт очиж хэр удаан явж очихоо шалгасан юм. Тэгж явахад зарлалын босоо цилиндер юман дээр энэ плакат байгаагүй, харин яг концерт үзэх гээд очсон чинь юу вээ нээрээ газар сайгүй наачихсан байлаа. Гэрмаан хүмүүс үнэн чанартай цавуугаар наадаг юм билээ. Хүний нүд хариулж байгаад хуулах гэсэн чинь салахгүй шараа болгож нтр. Тэгсэн гэрмаанууд яаж байна гэхээр плакатыг нь 20 евро-оор зардаг юм билээ. Нөгөөдүүл нь үнэн дуулгавартай наацан, мөнгөөрөө авч ч байх шиг. Мань мэт нь шууд хуулах ухааны юм бодоод харайж байх шиг. Даанч наалдан падыг гамгүй хэрэглэдэг юм билээ.

Tuesday, August 2, 2011

Лайтай үнэтэй жорлон




Мэдээж ууж, идэж явсан болохоор боловсруулж дууссан хүнсээ (ялгадас нтр гэхгүй байгаамаа бас) гаргах нь дамжиггүй билээ. Мюнхенд харин ч нийтийн жорлон гэдэг юм хаа сайгүй байнаа. Ялангуяа метрон дотор бараг айлын хаус шахуу жорлон байх юм. Ордог баатар болох гэсэн чинь үнэ нь монгол төгрөгөөр бараг 1800 шахаж алсаан. Үгүй нээрээ 70 евро цээнт гэхээр тийм байгаа бид дээ? Яахав тэгээд хүний газар өмдөндөө юу яалтай нь биш мөнгөө төлөөд орж байгаам чинь. Өмдөндөө боловсорсон хүнсээ гаргавал Гамбиног гэхгүй Монгол л гэнэ ш дээ. Өмдөндөө яасан Монгол гэж хэлүүлэхгүй гээд жунгаа, битнам, хангүг нтр гэж үзнээ бас. 70 цээнт төлсөн жорлондоо ортол юуу вээ? хэдэн ч төрлийн 00 цаас хананд нь өлгөөтэй байв аа??? Хамгийн бүдүүн ширхэгтэйгээс авахуулаад торгон зөөлөн булбарай цаас хүртэл байлаа гэж. За тэгээд ийш тийшээ явах бол заавал нийтийн жорлонд нь ороод зураг хөргийг авч байгаарай. Чадвал над руу майлдээрээ ч гэх шиг элгийн нь авнаа яаанаа.

Гай бол гай л байдаг байхгүй юу




Би гэж нэг донгио царайлсан юм хэд хэдэн удаа жаахан халамцуу явж байгаад цагдаа ахтай тааралдаад хармаа хотоо ухуулж бүүр зажилж байгаад дараа дахиад зажилна гээд сожсон бохио хүртэл үлдээлгүй хуу хамуулж байлаа. Тэгсэн гэрмаанд цагдаа нь хүрч ирээд татаж байгаа тамхийг хүртэл үнэрлдэг манай цагдаагаас ч шинжгүй царайны гарууд байнаа. Нөгөө түрүүн ярьж байсан япон нэртэй итали хүүхэн, англи залуу хоёртой гонзгойрч байсан чинь турсаганууд харин ороодог тамхи гаргаж ороож адиггүйтээд, тэгсэн цагдаа нь хүрч ирээд үнэрлэж мүнэрлээд бараг татах нь ээ. тамхийг нь үнэрлэхийнхээ өмнө бас худлаа паспорт, маспорт шалгаж балайраад. Ядаж байхад би паспортоо буудалдаа орхисон байсан болохоор нөгөө муу ороодог татдаг хоёр гайг дотроо монгол, орос хоёр хэл дээр газар доор ортол нь харааж байгаа юм чинь. Аз болоход гэрман цагдаа ах намайг хүн байна чинээ тоогоогүй. Дараа нь нөгөө 2 гайгаас салаад явж байтал жинхэнэ гайны царайны хүн гэж явах ч хэрэггүй хэдэн юмнуудыг ирийтэл нь хананд тулгаж зогсоож байгаад хамаг юмыг нь шалгаж байхыг хардаг юм байна. Тэгснээ өөртөө аягүй гутарч нтр үү. Хүн гэмээргүй юмнуудыг шалгаж байж намайг тоож шалгахгүй болохоор нь гомдмоор байгааз дээ???