Saturday, July 30, 2011

Арнулф штрассе -102 буюу А энд О хотел

Богооноос буугаад газрын зураг ч болохоороо хүнээс буудлын хаягаа харуулаад асуухаар баахан алхаж гарлаа. Хар үүрээр буусан болохоор надад зам зааж өгнө гээд хэн зогсож байх билээ. Явж байтал нэг хүн хуурчихааргүй царайтай нэг өвөөтэй тааралдаад асуусан чинь мань буудлаасаа хаа хол хэтрээд явсан байдаг байгаа. тэгээд буудал байдаг гудамж руу эргэтэл яг натай адилхан үүргэвч мүүргэвч болсон 2 юмтай тааралдлаа. Нөгөө хоёроос Мюнхений ориг хүнийх шиг дуугаар А энд О хотел хайж байна уу гэсэн чинь тийм гэнээ. Тэгэнгүүт нь хамт гараад гишгэлээ. Тэдний нэг нь Итали хүүхэн гэхдээ яаж ч бодсон Маюми гэдэг япон нэртэй, нөгөөдөх нь Руперт гэдэг англи залуу байнаа. Харахад шаал хөгшин мөртлөө жинхэнэ нас нь шал хүүхдээрээ дөнгөж 16 гэнээ. Золигнууд чинь интернэтээр танилцаад Греект амраад одоо Германыг үзэх юм байхаа. Г үсгээр эхэлсэн орнуудаар явж байгаа бололтой. Удахгүй Гятад орох биз. За тэгээд алхсаар байгаад буудалдаа ирээд цаг хартал дөнгөж өглөөний 7 болж байнаа. Гадаа бороотой, онгцонд тухгүй унтсан болохоор халуун усанд нэг булхаж аваад нойроо ханатал унтаад дараа нь орой болтол дэмийртлэ тэнэх төлөвлөгөө гаргаад өрөөндөө ороё гэтэл 15 цаг хүртэл өрөө гарахгүй гэнээ. Золтой л англиш хэлээр Ф уншсангүй. Төлөвлөгөөндөө жаахан өөрчлөлт хийж аваад үүргэвчээ юм хадгалдаг өрөөнд нь хийгээд гарлаа. Эхлээд баруун тийшээ алхлаа. Тэгсэн замын нөгөө талд Бэнцны логотой байшин байнаа. Гаднаас хараад байтал эхний 4 давхар нь тэр чигээрээ бэнцээр дүүртэл чихсэн байнаа. Тэр байшинг тойроод алхаж байтал нэг хүнсний дэлгүүр байнаа. Яваад орсон чинь үнэн марзан үнэтэй наацан. Савтай ус шилтэй пиавтай адил үнэтэй. Нөгөө сүйд болоод байдаг гэрман шнапсууд чинь уснаасаа ч хямдхан байх шиг...тамхи нь харин тасархай үнэтэй. Яаахаараа ч тэгж үнэлдэг эдийн засагчид байдгийн бүү мэд. Дэлгүүрт орсных наймаа хийж 6 шил пиав авлаа. Тэрнийгээ уучихаад жаахан халаад дахиад пиав авах гээд буцаад орсон чинь худалдагч нь урдаас уусан пиавныхаа шилийг яассан гэдгийн. Одоо үнэн гоё. Буцаж гялс гараад шилээ хаясан газраас нь аваад орсон чинь тэр дор нь 3 евро эргүүлж өгч нтр. Бүүр толгой эргэж ч байх шиг. Согтоод бишээ, баярлаад. Яагаад гэхээр 86 цэнтээр авч уусан пиавны оронд эргүүлээд 50 цент авна гэхээр пиав нь уснаасаа ч хямдхан болоод байгаам биш үү??? Тэрнээс хойш "SAFE WATER, DRINK BEER" боллоо ш дээ. Тэрнээс цаашаа зогссон газраа пиав уугаад явж байтал ашгүй нэг юм 15 цаг болж би буудалдаа орлоо. 15 гэдэг чинь манай цагаар 21 юм даа. Нойр их хүрч байна гэж жигтэйхэн байв. Өрөөний хувьд дотроо ванн, жорлонтой жаахан том л болохоос яг манай блок байваа хөөрхий.

Мюнхен хотын тухай...-1


Онгоцноос буулаа хөөрхий. Бөэжинд байдаг өвөр монголчууд шиг өвөр гэрман байхгүй болохоор намайг хэн ч манай буудалд буу гэж шахсан ч үгүй. Ядаж байхад өглөө хар үүрээр 5 цагт буусан юм чинь байсан нэг өвөр гэрман нь унтаж байсан байлгүй. Нэг онгоцоор ирсэн хятадуудыг гэрманууд харин ч нэг шалгах шиг болж байнаа. Англиш хэлтэй ганц хужаа хүүхэн л өөрийгөө ямар ч юмны дарга гэнэв нэг юм яриад л паспорт шалгаж байгаа хүмүүсийг нь тойрч гүйгээд байнаа. Тэгсэн тэр онгоцоор тэр хятадуудаас гадна 4-5 япончууд явж байсаныг ямар ч проблемгүй тамгаа тас тас хийтэл дараад оруулчихлаа. Тэгэнгүүт нь мань ард нь гараад зогсолгүй яахав. Тэгсэн харин намайгаа бас нэг гятад гэж бодсон уу яасан хаана буухав? яах гэж ирсийн гэх юм шалгаагаад уналаа. Би яахав дээ концерт үзэх гэж ирлээ, тэгээд шууд ниснэ. Нутагт удахгүй наадам болно, уясан морио уралдуулна, шинэ торгон дээлээ өмсөөд стадион тойрч хуушуураа идээд араас нь айраг ууна. Тэгээд гүйлгэнэ аз болвол яахав шингээнэ гэх ухааны юм ярьсан чинь цэв цэнхэр нүдтэй гэрман хүүхэн штампаа дарлаа. С банн гэж үнэн хөгийн унаа байнаа. Хүмүүс нь билет аваад байхаар надаа нэгийг гээд авчихлаа. Тэр с банн гэдэг нь уг нь богоон юмаа. Гэхдээ үүдэн дээр нь проводник гэж хүн алга. Зүгээр л ногоон гэрэлтэй кноп дээр эрхий хуруугаа дарангуут хаалга нь нээгэдж байх жишээний. Билет авсан юм чинь нэг бүдүүн гэрман авгай юм уу эсвэл нэг туранхай өвөө хүрч ирээд билэт шалгах юм бодсон чинь хэн ч шалгадаггүй байгаа. Хайран 10 евро ч гэж бодох шиг. За тэгээд л давхиад байлаа. Явж байсан чинь гэнэт зогсонгуутаа хов хоосон богоонд чанга яригчаар гэрман хэлээр" за одоо тийм буудал дээр ирлээ. Баруун талдаа багзаалтай учраас зүүн талын хаалга нээгдэхгүй. Дараагийн буудал тэр" гэж байнаа янз нь. 3 буудал хэртэй явж байтал нэг их амаараа дүүрэн маниадан шүд яралзуулсан эр ороод ирлээ. Тэгснээ миний хажууд ирээд суухаар нь дээрэмчин байх нь, дайны үед олсон маниадаараа шүд хийлгээд тэгээд одоо намайг дээрэмдэх нь гэсэн бодол тарихнд харван орж ирлээ. Тэгсэн чинь нөгөө баагий чинь намайг нээх эелдэгээр хаанаас явна вэ гэж байна. Би урдаас нь Made in Mongolia гэх ухааны юм хэлсэн чинь Уаау тийм үү гэх шиг болов. Би яаж зүгээр байхав дээ өөрөө гэрман уу гэж асуутал Булгаар ухааны юм хэллээ. Тэгэхээр нь багадаа үзэж байсан "Километр бүрт" киноны Сергейгийн жинхэнэ нэрийг хэлээд дээрээс нь тэдний хаан нь байсан Тодор Живков гуайн нэрийг хэлсэн чинь манийг үнэн ухаантай олон хүн таньдаг хүн байна гэж бодох шиг болсон. Тэгснээ нөгөө баагий чинь насаараа энд амьдарч байна. Одоо ажилтай гээд буугаад явчихлаа. Явж явж байтал миний буудал болоод ирлээ. Энэ буудал дээрээс хонох зочид буудлаа олно доо гэсээр буулаа... Энэ зураг дээр байгаа ордонг Мариен Платз гэдэг юм билээ. Өглөө бүүр эрт энэ ордоны хажууд очвол Турк мурк, филипин милипин, витнам митнам гэсэн хачин царайтай юмнууд цэвэрлэгээ хийгээд зогсож байдаг юм билээ. Харин өдөр болохоор шар толгойтой, цэнхэр нүдтэй ориг германууд нь пиав уугаад дуугаа дуулаад сосискоо шарж идээд байдаг гэж байгаа.

Wednesday, July 27, 2011

Мюнхен хотын тухай...

Бөэжингийн нисэх буудалд онгоц нисэхээс яг 15 минутын өмнө давхиж очоод дотуур нь бараг 50 км/ц хурдтай ниссээр байгаад арай хийж суулаа. Энэ тухай тусдаа бичнээ. Яг л кино гэсэн үг. За тэр ч яахав... Онгоцонд хажууд сууж байсан гэрман залуугаас танай хотын нэрийг англи хэлээр бичдэг шиг Мюник гэх үү эсвэл манай хэл дээр уншдаг шиг Мюнхен гэх үү гэсэн чинь Гэрман хэл Монгол хэлтэй хачин адилхан болж таардаг юм байна. Яаж байна гэхээр тэд нар ч бид нар ч адилхан МЮНХЕН гэдэг болж таарлаа. Буудлаас гараад тааралдсан болгонтойгоо монголоор ярьвал яадаг бол гэх ухааны юм бодонгуутаа хажуудах гэрмааныгаа хөөе хампаанаа гэсэн чинь урдаас нүдээ бүлтийлгээд хараад уналаа. Энэ туршилтыг хийж үзээгүй бол олон хүний дэргэд балрах байхгүй юу. Миний явсан газар болгонд ууж, идсэн, инээж наргисан хүмүүс байлаа. Тасартлаа согтоод гудамжиндаа яахаа алдсан нь ч байх юм. Тэрнээс гадна манай хотын гудамжаас нарийхан зам дээр тэр олон машин тэргүүд нь түгжрэхгүй байгаа нь их таалагдлаа. Гарцан дээр ногоон гэрлээр зам хөндлөн гарч байхад гэнэт гарч ирээд дайрчих гээд давхидаг жолооч байдаггүй юм билээ. Түүнээс гадна улаан гэрэл асаж байхад зам дээр машингүй ч байсан хүлээгээд зогсоод байдаг гэж байгаа. Би эхлээд машин харагдахгүй байхаар нь зам гарсан чинь нөгөө талд зогсож байсан гэрмаан хүн намайг яаааг "сайхан мал явж байна даа" гэсэн харцаар харж байгаам даа. Би ч бас хааяа гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа хүнийг харахаараа "хөдөө нутагтаа хонь, ямаан сүргээ хариулж байгаа малчин л ийм байдаг байх" гэж боддог. Шөнө унтахгүй юмаа гэрмаан хүмүүс. Шуугилдаад л юугаа ч ярьдаг юм бүү мэд. Пиаваа ч уух шиг болноо харин ч. Маниус бол ууж байгаа биш уухыг оролдож байгаам билээ. Тэд хэдийг ч уусан хэрэлдэхгүй, зодолдохгүй бас агсан тавьдаггүй юм шиг байсан. Гэртээ бол тавьж л байгаа л даа. Гадаа харин агсрахгүй байсан. Казино ч харин 5 алхаад байх шиг байнаа. Ороход паспорт нэхэхээс өөр бэрхшээлгүй. Эхэлж 1 казинод ороод блак жак тоглоод 30 евро алдаад хажууд нь орж тоглоод 80 хожингуутаа бөөн баяр. (үргэлжлэл буй)

Thursday, July 21, 2011

PEK-MUN




Хампаан цааш нисэхээр онгоцондоо суулаа. Миний хажууд 1 герман, тэрний цаана цэвэр хөдөөний тариачин хужаа суудаг юм байна. Нислэг ч яахав 10 гаруй цаг боллоо. Энэ нислэгийн нэг онцлог нь өгсөн пиав нь тэс хүйтэн байснаас гадна нэг ч өвөр монгол эсвэл өвөр герман үйлчлэгч байгаагүй бүгд хятад хүүхнүүд байлаа. Нислэгийн ихэнх цагийг унтаад өнгөрөөдөг юм байна. Үүр цайхын үед цаана сууж байсан хужаа хачин муухай дуугараад тасралтгүй 15 минутын турш, бараг " цаг гаруй хэхэрдэг байгаа. Лав бүх Дундад иргэн улсын хэхрэлтийн аврага байхаас зайлахгүй. Тэрэндээ үнэн дадамгай байсан гэж байгаа. Мань хэхрээд эхлэнгүүд нь байдал эвгүйцэж байна гэж мэдээд Ай под-оо чихэндээ хийсэн харин тэр хөөрхий герман залуу "Лаа лаа лаа" гэж байгаа нь нүүрэн дээр нь зурагдсан даа.

Сайн хүн болноо-1


Зах орсоноос гадна "Хаалттай хот" орсон юм байна. Яг мартах гэж байна ш дээ. Орчихоод нөгөө гайхал Хуанжу гэгийг хайгаад давхисан чинь адилхан хүүхнүүд байнаа. Сайн харахаар арай ч биш ч юм шиг. Чи Хуанжу гэг мөн үү гэж асуух гэхээр хэлний мэдлэг хүрэхгүй энэ ч мөн юм болуу, тэр ч мөн юм уу гэсээр байгаад орой болгоод хаясан. Уг нь том юмаа. Гэхдээ нээх дуу алдаад яамар гоё юм бэ гээд дуу алдчих юм харагдаагүй. Гэхдээ Бернардо Бертолуччи энд явсан гэж бодохоор сэтгэл хангалуун байлаа. Хаа сайгүй муухай үнэртэй тамхиа баагиулж явдаг хужаа нар харин хааны ордон дотроо нээх татаад байхгүй (нусаа нийхгүй, шүлсээ нулимахгүй, хүнд, хөнгөнөөр бие засахгүй) нь харин авууштай санагдсан. Яахав дээ бас хаа нэг эрхээ хязгаарлуулдаг газартай байх нь хужаа нарт зүгээр ш дээ.

Сайн хүн болноо


Өмнөх блог дээрээ муу хүн болж баахан идэж ууснаа сийлсэн болохоор одоо сайн хүн болж явсан тухайгаа туурвинаа. Нэгэнт идэж, ууж ханасан болохоор (1 удаа идээд болсон юм бол биш) зах гарахаар шийдлээ. Бөэжин хотын газрын зураг авсан болохоор төөрнө гэж айх юмгүй дарж гарлаа. Халуун гэж тамтаггүй хөлсөө арчаад л хусаад байлаа. Тэгж байгаад нэг харсан чинь зах нь бололтой байшинд орлоо. тэнд бөөний, ширхэгийн худалдааг манай хятад ахан дүүс нэг хийх шиг болж байнаа. Хамгийн марзан нь 1 шоорт аваад өмсөх гэтэл хажуу талдаа хармаатай шоорт байдаггүй. Нэг худалдагч гууния-аас асуусан чинь "Нэту каламаан" гэдэг юмаа. Каламаан гэдэг нь одоо хармаа шүү дээ. Өө тэр гууния үнэнхүү өөртөө итгэлтэй оросоор ярих юмаа. Таны өмнө миний нэг ороод гарсан захын хаяг харагдаж байна. тэгсэн чинь энэ захын нэг лангуун дээр хойд хөршийн девушка наймаа үсэргээд зогсож байдгийм даа. Овоо ш дээ. Нутагтаа мафийнханд алуулах аюулгүй байвал...

Tuesday, July 19, 2011

Бөэжин шарсан нугас идсэн нь-2


За тэгээд мунхаг ухаандаа нэгхэн ширхэг нугас яаж 500 янзын лавиа болдог байнаа гэх ухааны юм бодож байтал харин нэг нугасаар ч биш бүүр нэг сүрэг нугасаар ч хийдэггүй болж таардаг юм байна. Гятадууд нээрээ лайтай байгаан шүү ганцхан амьтнаар тийм олон янзын хоол хийдэг гэхээр... За тэр ч яахав. Энүүний өмнөх блог дээрх зураг бол миний эхлэж хуссан бүхэл нугасны мах гэдэг хоол гэнээ. Тэрнийг яаж хийдэгээ харуулаагүй болохоор тэгсэн ингэсэн гэж худлаа мулт үсрээд яахав. Эхлээд бүхэл мах гэдэг шиг нугасаа бүтнээр нь авч ирснээ нэг гятад тогооч заазуураар яах ийхийн зуургүй шулаад тавьчихаж байгаа юм. Дараа нь ясыг нь авч явснаа жижиглээд шөл гаргаад ирдэг юм байна. Шулсан махыг нь гуриланд ороож байгаад завсараар нь ногоон сонгино хийгээд дээрээс нь учир нь үл олдох олон амлагчаас нь холиж хийж байгаад цохиж гарлаа. Араас нь шөлөө уусан чинь тэр их халуунд тэгээд тэр айхтар мөлжүүртэй махтай шөлнөөс болод нөгөө хөлс чинь сад тавьдаг байна ш дээ. Шал тоохгүй гууния салпетка гялс авчраарай гэх ухааны юм хашигрчихаад цохиод л байлаа. Удаагүй байтал одоо энэ зураг дээрх нугасны махан филле гэгчийг аваад ирдэг юм байна. Амсаад үзээд гал түймэр үү, хор уу, миний захиалсан хоолыг өөр хоолоор андуураад орхив уу гэх мэтийн түмэн асуултаар өөрийгөө булсан юм боллоо. Нэг том хазсаныг хэлэх үү амаар дүүрэн гал маналзаад араас нь 3 аяга хүйтэн ус, 2 шил хүв хүйтэн Цинтао ууж байж дарж нтр... Ер нь бол сайхан ч идсэн. Тооцоо хийх боллоо. Бүхэл нугас, нугасны шөл, нугасны махан филле, 5 Цинтао пиав, бас бус шалиг ногоо нийлээд нэлээн хэдэн төгрөг болсон. Яг хэд болсоныг нь хэлэхгүй өөрсдөө очиж идээд мэдээрэй за юу

Бөэжин шарсан нугас идсэн нь


Угын ухаан жаахан мулгуу, дээрээс нь ховдог нь дэндсэн амьтан болохоор Бөэжинд буусан цагаас эхлээд шарсан нугас идмээр санагдаад болохоо байлаа. Тэр нь газар сайгүй байдаг ч юм шиг эсвэл бүүр огт байдаггүй ч юм шиг болохоор нь интэрнэтээс бусад газраар явж өөрийн биеэрээ хайж гарлаа. Манай хотод хаа сайгүй хуушуур, буузны гуанз байдаг шиг юм бодоод захны нэг гуанзанд ортол пүү пай үнэр танар гэж нийтийн жорлон шиг юманд ордог байна ш дээ. Арай л ухаан тавьчихалгүй гараад ганцхан ангайгаад залгичихмаар жижигхэн бургэр хийдэг МакДоналдс орж, 5 бургэр, 6 дэгдээхэйн жигүүр хамж идэж мөстэй кола 2 аяга ууж хэсэг гол ороод цааш явлаа. МакДоналдсын бургэр гэж үнэн хариугүй хоол байнаа. 3 унгаад л гэдэс хоов хоосон шалчийгаад унаж байгаам даа. За тэгээд яваад л байлаа яваад л байлаа явж явж байгаад нэг харсан чинь "Peking Roast Duck" хоолон гэр гэсэн хаяг таардгийн. Мань үхтлээ баярлан хариалгаад орсон чинь нэг айхтар үнэртэй амтай хужаа нэг юм яриад байнаа. Мэддэг бүх нанхиад хэлээ хамж байгаад " Во зунгуо буждуо, мэ ёо, тэмбүү доо" гэсэн чинь ойлгох шиг болсон. Ойлгох ойлгохдоо тэр хужаа " харахад адилхан хужаа юм байж яаж маяглаад байгаа хужаа вэ?" гэж бодсоор ойлгосон байхаа. Одоо гол юмандаа орий. Нэг жижигхэн хүүхэн бас хальт англиш, орос хэлээр яриад надад гадаад хэлний мэдлэгээ гайхуулан алдангуутаа менюгээ өглөө. Аз болоход меню нь зурагтай болохоор идэх хоолныхоо зургийг заадаг хүн болох гэсэн чинь хариу нь үгүй жаахан нугасаар 500 төрлийн хоол хийдэг гэнээ. Күй бүүр гайхуулчихийн байх чинь вэ (үргэлжлэл буй)

Hard Rock Cafe Beijing


Түмэн уул, мянган голыг гаталсаар маний хөл зорьсон газар болох Бөэжин хотын Hard Rock Cafe-д авч ирлээ. Яах вэ дажгүй... Юмных нь үнэ бусад хужаа гуанзуудыг бодвол 3 дахин өндөр үнэтэй л юм. Гэхдээ үнэтэй хоол идэж, үнэтэй пиав уух чинь шаал анги юм билээ. Сакуранаас бүүр өөр гэж ойлгож болно. Тэндхийн дэлгүүрт нь харайлгаж ороод саравчтай малгай, хоёрын зэрэг пудоолк бас яаж зүгээр гарахав гээд тэмдэг хүртэл авсан. Худалдагч, зөөгч нар нь гальт англиш хэлтэй наацан нтр... Шоппинг хийцэн алхаж явсан чинь AC/DC -ийн "Thunder stroke" явж мань муу Дандар дүүгээ учиргүй санагалзан даган дуултал худадагч нар нь намайг ориг Брайн Жонс байна гэж бодцон байж билээ.

Манай далбаа ба Мао дарга


Манийг онгоцноос буутал манай эндхийн халуунаас тэс өөр дотор бачуурмаар чийглэг халуун угтан авлаа. Хамаг хөлсөө дуслуулсаар Тиан минь (уг нь чамин гэвэл болох юм) талбайд хөл тавьтал манай улсын далбаа Мао даргын өмнө "тавган дээр тавьсан хоол шиг" намирч байх юмаа. Гэнэт зэвүү эгдүү хоёр зэрэг хөдлөх шиг болоод хажуудаа байсан хужаагаас (уг нь зайлуул өвөр монгол) - Яахаараа манай далбаа танай талбайд байна вэ? гэтэл - Ар халхын агуу ноён Бэөжин газарт ирсэн ба гэдгийн. Маний аялал, манай хааны айлчлал эндээс эхэлдэг юм байжээ. Би ч яахав Бөэжин нугас идэх гэж ийшээ ирсэн гэж байгаа харин хаан маань харин харин бэр болсон хүүхнээ авах гэж ирэв үү эсхүл эндхийн ганц худагт суугаа цуутай хүүхнээ эргэх гэж ирэв үү??? Чөтгөр бүү мэд лаа...

Ай хөөрхий Бөэжин нисвээ


Ах данзан ээлжийн амралтаа аваад дотроо тэлбэзэртэй, нилээн хэдэн 00 өрөөтэй онгоцонд суугаад Бөэжин гараад нислээ. Нисээд л байлаа нисээд л байлаа. Ам цангаад байхаар нь уух юм гуйсан чинь гачин бүлээхэн болцон пиав өгч нтр... Тэр ч яахав хамгийн марзан нь ар, өвөр нь ялгаагүй монгол хүүхэн л бол монгол хүүхэн гэж танигддаг юм байна. Энэ зурган дээр цаана нь зогсож байгаа гуунияаг ямар Цэцэг ч гэлээ монгол нэртэй өвөр монгол гууния байлаа. Тэднийг танихад үнэн амархан, яг маниусын дунд байдаг муугаа мэдэхгүй их зантай, бас тэгээд жаахан хямсгар төрх нь илчлэд өгч байгаа юм. Айр Чайна-д Ней Мэнгу байнаа байна...