
Энэ хэд хоног юу болов аа? Ажил, ажил, ажил гэсээр байгаад амьтан уу хүн үү өөрийгөө мэдэхээ больдог байна ш дээ. Магтуулаад л ханиад хүрч нусаа татаад л, эм уух цагаа мартаад нээрээ какрах шиг болж байна.
Өнөө өглөө сэрээд харсан чинь урд шөнийн дусагнаж байсан бороо цас болчихсон тэнгэрээс сэвсийтэл унаад, газарт буугаад хайлж шалбааг болж байх юм.
Хоолоо идчихээд ажил руугаа алхахдаа Ио Ио Ма-ийн тоглосон Эннио Морриконе-ийн хөгжмийг сонсож явахад тэнгэрийн энэ уйлагнал дайн дажин, байгалын гамшиг, гэнэтийн осолд өртөж амь насаа алдсан гэмгүй хүмүүсийн хойноос гашуудаж байх шиг сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Дандаа комедийны амьдралаар амьдардаг хүн чинь гуниглах мэдрэмж төрсөнөө мэдэнгүүт үхтлээ инээд хүрээд болдоггүй ээ.
Миний мэдрэлийг эмч үзээд гайгүй гэсэн, гэхдээ нэг юм байх нь ч байна шүү...
Tiin ta bid 2 durtai sh dee
ReplyDeletehod hod hod
ReplyDeletehod hod ch gex shig teneg iin
ReplyDeletehod hod geheer t1 ch geh shig tegvel hahaha
ReplyDelete