
Сүүлийн үед огцом жин хаяж айхтар юм болж байна. Өглөө босоод аяганы ёроолоор жаахан овьёосны кааш идээд өдөр тахианы мөч, шинэ ургацын ногоотой гусаад, орой орой ч гэж дээ 16.00 цаг болохоос өмнө нэг аяга тараг долоогоод 18.00 үед нэг алим юм уу лийр 2-3 хазаад байхаар арга ч үгүй биз. Жин хасагдаад эхлэхээр нүүрний арьс марьс хүртэл толийгоод, залуужаад эхлэх юм байна. Хамгийн гол нь бараг арваад жил хараагүй "найзыгаа" хардаг болж байгаа. Тэр чинь их чухал ш дээ. Өмнө нь бол үйл ажиллагаагаар нь байгаа гэдгийг мэдэх бас том тольний өмнө зогсож нэг харах үгүй бол жижиг толь барьж байгаад байгаа үгүйг нь шалгадаг болцон байсан ш дээ. Жин ихтэй байх үед "найз" маань нээх идэвхгүй, унтаа маягтай байсан бол жин хасагдсанаас хойш ардаг догшин морь шиг ширүүн болоод байна. Хэхэхэ ... Тарган байхад тоож дуугардаггүй байсан хүүхнүүд чинь турсанаас хойш нүд нь бүлтрэх нь ээ. Хүүеэ сайн уу? Ажил өндөр үү ч гэж байх шиг... Маний ажил ямар байх тэдэнд юуны хамаа байнаа. Би лав хүмүүсээс ажил сайн уу гэж асуудаггүй... Сайн бодох юм бол хүний цалин мөнгө, санхүү орлоготой холбоотой асуудал байхгүй юу тээ.
Ядаж байхад "найз" маань тэр хүүхнүүдийг ороод ирэхээр өндөлзөж мөндөлзөөд, нөгөөдүүл чинь сохор юм биш болохоороо "найз"-ыг маань олоод харчих юм. Хахаха... Сүүлийн хэдэн жил "найз"-аараа гайхуулах юм ховор байсан болохоор гоё ч юм шиг айн... Нэг дуу байдаг ш дээ яагаав "Найзыг минь хараад намайг таньдаг" ч гэдэг бил үү? Тэгвэл одоо "Намайг хараад "найз"-ыг минь төсөөлдөг" гэж дуулах юм уу хаашаа юм. Та нар надаас найзынхаа эрүүл мэнд, урт удаан наслахад зориулж ямар нэг эм бэлдмэл уусан уу гэж асуумаар байгаа бол үгүй гээд хэлчих ий. Хэрэглэсэн ч байсан хэлэхгүй. Та нарын муухай, царай муутай найзыг өөрийнхөө найзаас илүү гаргамааргүй байна. За нэг товчхондоо иймэрхүү байх шив дээ...
Duralj naasan uu ha ha ha ha ha ha
ReplyDeleteДурлахгүй байгаа, харин дурлуулах гээд байна...
ReplyDeleteHawar durluulaad namar butsaaniz gesen kkk
ReplyDelete