Tuesday, February 23, 2010

Нэг мэдсэн чинь 2010-14 (Яаая даа байз-2)

Яаая даа байз майз ч гэх шиг аргаа барсан амьтан шиг эхэлжийн шд ээ. Мань уг нь лаг том оффисийн яг голд нь суугаад л орж ирсэн танихгүй хүн бол энэ лав гэлтсийн дарга нь байхаа гэж бодогдмоор байдаг байлаа. Гэтэл манай дээр бүтэц зохион байгуулалт бла бла юмны өөрчлөлт хийгээд манийг нь нэг харахад дарга ч юм шиг албан тушаал дээр тавингуутаа өрөөнөөс гаргаад бараг 2 сар болгодог байна ш дээ. Мань нээх өрөвдөл царай гаргацан нтр үү. нэг гартаа процессор, нөгөө гартаа дисплей, хүзүүн дээгүүрээ кийбоард, маусаа тохоод өрөө өрөө хэсээд муу сурдаг хүүхдийг багш нь анги хэсүүлж байгаа юм шиг хэсэг явлаа. Тэгж тэгж явж байгаад готод амарч байтал утас дуугарч манийг нь шинэ өрөөтэй боллоо гэдгийм байна. Нээрээ сайхан өрөө юм оо. Цоо шинэ ширээ, дээш доошоо буудаг, дугуйтай эргэдэг сандал тавьсан байх юм. Тэр их явдалтай сандал гэж байгаа. Гутлаа үдэхдээ нэг юмыг нь доошоо дарж буулгаад намхан болгоод үдэж болдог гэжийгээ. Хуучин сандал маань тэгж дээш доошоо болдоггүй байсан болохоор гутлаа үдэх гэж пааран дээр гишгэдэг байснаа болиод байгаа ш дээ. За тэр ч яахав. Хэсэг өрөөндөө ганцаараа ажиллаа. Хаа 1 хүн амьтан орж ирэхээр баярлах гэж жигтэйхэн. Жаахан байжий гээд л адаг нь олдохгүй яриа дэлгэж ярьсаар байгаад орж ирхэ хүн олдохгүй боллоо. Тэгэнгүүт нь топ модел Одгэрэл энд байсан бол гангар гунгар гээд сайхан байх байж дээ ч гэх шиг шал утопи юм хэд хоног бодлоо. Ганц одгэрэл ч биш Мандухай цэцэн гатан, Чингисийн Есүй гатан эгчтэйгээ, яруу найрагч Хулан, Эмүжин, ороод ирээсэй гэж байснаа бүр сэтгүүлч Ганчимэг ирж ярилцлага аваасай ч гэж бодож байх шиг...
Тэгсэн чинь өчигдөр манай өрөөнд юун Одгэрэл, юун Наоми Кемпбел тэдний хажууд ёстой сайхан хүүхэн орж ирээд суулаа. Одоо тэрэнтэйгээ гангар, гунгар гээд л ахын буйраар хоолойгоо бүдүүн болгож байгаад зааж, зөвлөөд хааяа нэг хийсэн ажлыг нь шалгахдаа шилээ зүүж байгаад толгойгоо сэгсрээд л дөвчигнөж байнөө. Хэзээ нэг үндсэн араншин минь гарч ирж тачигнатлаа гөхрөөд, хоолоо идэж дуусаад гэхрээд унах болдоо хөөрхий.

Monday, February 22, 2010

Нэг мэдсэн чинь 2010-(13) Яаая даа байз...



Яаая даа байз... Хэд хоногийн өмнө лайтай хайр дурлалын тухай, өөрийгөө эвдсэн юм бичих гээд суусан чинь онгод сахиусууд намайг хаяад алга болдог юм байна. Тэгэнгүүт нь нөгөө муу блогоо барьж аваад сууж байна. Эртээд нэг хампаан миний блог дээр байгаа энэ зургийг харчихаад: чи говь явахаараа ийм болдог юм уу... гэж асуугаад. Би ёстой үхтлээ инээдэг байна ш дээ. Өрөөнд орж ирсэн хүмүүст энэ зургийг харуулаад надтай адилхан байна уу гэсэн чинь зарим хүмүүс нээх нүдний шил милээ зүүж ирээд харсанаа, Паа нээрээ тийм байна ш дээ нтр гэж байгаам даа. Ер нь би энэ хампаантай адилхан гэдгээ мэддэг болохоор сайхан санагдаад л хэлж байгаам. Бурхан хүмүүсийг дандаа сайхан юм харж, дандаа сайн мэдээ сонсож, дандаа сайхан амттай хоол идэж, дандаа анхилуун үнэр үнэртээсэй гэсэндээ ам хамар, нүд, чих заяасан гэдэг юм билээ л. Гэтэл би гэж нэг хачин баагий хааяа тэр сайн сайхан юмнаас залхаад хамаг оюун ухаанаа цэгцэлж байгаад хүнтэй муудалцаж нэрвтмээр бодогдоод болдоггүй ээ. Шал утгагүй юм ярьж хүн өдөж хэрэлдээд, нөгөө хампаан бухимдаад чатнаас off line болонгуут нь аймаар дийлчихлээ гээд мунхаглаад суух ч бас нэгэн жаргал юм даа. Хэд хоног нохой шиг ажилладаг байна ш дээ. Өдөрт 30-40 хуудас материал орчуулаад хажуугаар нь дипломоо бичээд бас ажлын ширээн дээрээ авчирсэн хоолоо идээд, асгаж цутгаад, зай завсраарнь чатаар хүнтэй хэрэлдээд, тэр дороо хайр сэтгэлээ илэрхийлээд ёоёоёоёоё бодоод байтал би ёстой улиралын чанартай шизотой болж байгаам шигээ. Тэгснээ энд тэндхийн хамгийн шизотой, нэрд гарсан баагий нарыг харахаараа очоод өмнө нь шарвагнаж байгаад " би чамтай байх даа л өөрөөрөө байдаг шдээ" ч гэх шиг өөрөө ч ойлгохын аргагүй юм яриад солиорч байх шиг байнааа. Тэгж шарваганалаа гээд надад ядаж ганц ААгий НААгий өгөх ш дээ. За яахав тэглээ гээд маниас ямар унах юм байх биш. Шаал тоохгүй ш дээ. Хэдэн жилийн өмнө зардаг байсан Бельгийн цүндгэр ногоон шилтэй "Рояль" бүр харагдахаа больжээ. Рояль байтугай шил нь, шил нь битгий хэл шилний хагархай ч харагдахгүй байна. Засссссссссссс та нарын мэдэхгүй харь гаригийн юм яриад дургүйг чинь хүргэх гээд байх шиг байна. Засссссссссссссс засссссссссссс засссссссссссссс хэрэлдэхдээ хүмүүс нээх хэлээд байдаг болчихож, юу нь сайхан байгаан... Намайг үхэхээр уйлалгүй, шууд босож ирээд Pink Floyd-ийн "Dark Side of the Moon" цомогийг хөгжим дээр рэпийтийг нь тохируулж байгаад чангаас чанга тоглуулаарай гэж Мулу гэж бумбайсан муу туучийд захисан чинь харин итгэл эвдээд ажлаасаа гарчдаг байна ш дээ. Тэгэхээр одоо нь тэндэр зарлаж тэр ариун үүргийг биелүүлэх хүн хайх хэрэгтэй болоод байдаг. Ёстой яаая даа байз??? Эмэгтэй хүнд даалгавал уйлж муйлаад захисан дуу тавихгүй, "Чандмань эрдэнэ" дууг тавьж тэнэгтэх байх гэж бодоод байдаг. Англи хэл мэдэхгүй хампаанд даалгачихвал Bonye М-ийн "Бахама мама"-г андуураад тавьчихвал бас ядаргаа. За энэ ч яахав энийг уншсан хүмүүс өөрсдөө саналаа хэлнэ биз... Гэхдээ Цагаан толгой номон дээр байдаг "Муу нөхөр" үлгэр дээр гардаг шиг нөхөдөд энэ үүргийг өгөөд хэрэггүй байх. "Муу нөхөр" гэж ямар үлгэр байдаг вэ гэхээр 2 хампаан ойд явж байсан чинь гэнэт баавгай "ААнхаа та нар ингэж явдаг бий вий гээд "л бишээ тэр чинь Дүлзэн гэж нэг гар Ардын элч кинон дээр Ариунааг хүчиндэх гэж байхдаа хэлдэг юм байна. Яагаав дээ 2 хампаан ойд очиж хүүхэн найрах гээд явж байсан чинь гэнэт баавгай гарч ирээд, тэгэнгүүд нэг нь сэргэлэнтэж модон дээр авираад гарчдаг. Нөгөөдөх нь яахаа мэдэхээ болиод газар буруу хараад хэвтсэн чинь баавгай чихэнд нь: "Гуя дагаж хүзүү гэдэг үгийг бүү март. Ийм сайхан залуу хүүхэн найрахдаа ганцаараа явж байгаарай бас Модон дээр гарсан хүн тэр модноосоо өөр өндөрт гардаггүй юм гэдгийг тэр муу найз даа хэлээрэй" гэсэн тухай байдаг ш дээ. Яг тэр үлгэрийг давтмааргүй байгаа болохоор итгэл эвдэж магадгүй улсад найдахгүй байна. Бодоод байсан чинь намайг үхэхэээр Дарк сайд ов тне муунийг тасралтгүй тавих хүнийг л хайгаад байсан юм байна ш дээ. Юуны чинь "Яаая даа байз" гэж. Одоо тендерээ бэлдэхээс...

Friday, February 19, 2010

Нэг мэдсэн чинь 2010-12 (Ууц гуайн тухай)



Эртээд цагаан сарын тухай бичлэгтээ ууцны тухай 5 сарын 9 өдөр ялалтын баяраар бичнэ гэж балайрсан байгаа юм даа. Ямар амьтан чинь Оросын баяраар ууц таллаад сууж байсан юм бэ гээд сүүлийн үед хүүхдүүд чих амар заяа үзүүлэхгүй утас цохиод алах шахаад байхаар нь хуруу кийборд нийлүүлэн суухаар сэтгэл шулуудан байгаа минь энэ. Нээрээ тэр ууц гуайн нэр хүнд жилд нэг удаа буюу цагаан сараар л олон нийтийн амнаас хэсэгтэй салахгүй байх юм. "Ууцаа авсан уу?" гэдэг асуултнаар энэ үйл явдал эхэлнээ. Дараа нь "Ууц том уу эсвэл жижиг үү?" гэсэн асуудлаар хэсэгтээ хүүрнэлднэ. Тэгээд ашгүй ууцаа авлаа гээд байж байтал гэнэт "Ууцаа чануулсан уу?" гэдэг хэллэг хот хөдөөгүй зэрэг тархана. Үүнтэй зэрэгцээд "Ууцаа хаана чануулах вэ" гэсэн бэсрэг мэтгэлцээн бий болно. Үүний дараа нь "Ууц сайхан чанагдлаа, тааруухан чанууллаа" гээд баахан шуугиж байгаад цагаан сарын битүүнд нөгөө ууц гуайн нэр гэнэт "идээ битүүлэг" гэдэг яг оноосон нэргүй болоод эхэлж байх юм. За ер нь энэ үеэс эхлээд л мань "Ууц гуайн", "The Ууц гуай" гэдэг хуулийн этгээд байх хугацаа нь богиносоод ирж байгаам даа. Ард түмэн гэнэт нэг өглөө босож ирэнгүүтээ хүү хаа золгож дуусаад хэд хоногуут гэр оронд "одоо энэ бөөн өөхийг яанаа" гэсэн үзэн ядалттай хосолсон гэмээр гайхшрал цатгалан ходоодны мухраас нэг хангинаад л зочны ширээн дээрээс мань ууц гуай махны гампанз дээр шидэгдээд хэрчүүлэх шиг болно. Гайхуулж авсан зузаан өөхтэй ууцнуудыг өргөн гэгч нь хэрчээд ул боов гуайтай тэврэлдүүлж сонинд ороогоод айлд очно. Нөгөө айлаас бас нэг тиймэрхүү бэлэг юм уу? хоол юм уу бүү мэд нэг сонин юм ирнэ. Тэрнийг нь задлаад боовыг нь хугалж талхны сав руу шидээд асуудлыг шийдэж болж байгаа юм. Хамгийн ноцтой нь царцуу өөхтэй ууцны хэрчим??? Үнэн яалтай билээ??? Зарим нэг нь нохойндоо өгөх гэсэн чинь нөгөө нь яахын нохойны гэдэс өвдөнө ч гэх шиг. Нохойгоо хайрлаад байна уу эсвэл ууцны хэрчимийг харамлаад байгаа юм уу ёстой ойлгомжгүй. Гайгүй сийрэг толгойтой нэг нь галын бурхандаа өргөнөө гэнгүүтээ зуух руугаа хийчихэж байгааг харж л байлаа. Бурханаа өлссөнийг айлаас ирсэн ууцыг хараад санасан юм шиг байгаам. Тийм л сүрхий юм бол ууцаа тэр гал дээр чанаж байхдаа талыг нь зуух руугаа хийх нь яасын??? Би нээрээ ямар нэг согтууруулах төрлийн юм амсаагүй байж агсагнаад эхлэж байх чинь.
За байз нэг ууцыг 80.000 төгрөгөөр авлаа гэж бодий л доо. Тэрнийхээ оронд нэг ууцны мөнгөөр баахан хуушуур, пицца, гамбургер аваад ч юм уу хийгээд цагаан сараар ширээгээ чимж, зочид гийчдээ дайлвал супер юм биш үү???
Хааяа нэг ууц сүрхий хэрэг болдог үе бий. мэдээж хэрэг хурим найр, насан баярын өдөр, өөр юу юу ч билээ. Тийм үед ууцны бараа хараад суухад арай өөр бодол орж ирнээ. Булцайн шаргалтах өөхнөөс зулгаагаад үзмээр хүсэл төрж ч байх шиг. Худлаа худлаа. Гэхдээ л тэр үед ууц харахаар төрдөг мэдрэмж арай л өөр байдаг юм.
За ер нь ууц гэдэг нандин юмнаас болжөөрийнхөө бус үхлээр нүд аньдаг хонь яасан өрөвдөлтэй вэ??? Май май май...

...

Иш чааваас энэ муу хөгшин бүх насаараа миний төлөө гэж явсаар байгаад намайг бүр нялх хүүхдээс ч энхрий амьтан болгочихож. Заримдаа шатаар ганцаараа буухаас хүртэл айдаг болоод байгааг минь мэддэг болов уу? Аргагүй нүдэнд нь эр хүн болж харагддаг юм байлгүй дээ зайлуул. Дахиад хэдэн жил хамтдаа зүтгэж байгаад энэ багыг тэр докторын зэрэг гэдгээ хамгаалахыг нь харчихвал болоод явчихаж байгаа юм. Анх танилцахын л ажилсаг нь дэндсэн, бас ч гэж тэрүүхэн тэндээ өөрийн гэсэн чанга бодолтой хүүхэн байсан. За тэр царайлаг гэдэг нь уулын цэцэг атаархам сайхан хүүхэн байж билээ. Одоо ч гэсэн залуугийн тэр сайхан нь анзаарагдаад л байдаг юм.


Бид хоёр талаасаа нэг, нэг хүүхэдтэй айл болж билээ. Хүүхдийн ухаан гэж гүйцэгдэхгүй. Хэрвээ хүүхдүүд хоорондоо таарахгүй бол өөрсдөөс нь болж аав, ээж хоёр маань муудалцана гэдгийг хэнээр ч хэлүүлэлгүй ойлгож төрсөн эгч дүүсээс илүү дотно байдаг байж билээ. Муу охин маань арвах таван нас хүртлээ дүүтэй байж үзээгүй болоод ч тэр юм уу хүүг маань эгчийн халамжаар дутаагаагүй. Харин хүү маань анхандаа "хүн чинь дүүтэй болдог болохоос эгчтэй болдог юм уу?" гэж асууж биднийг дундаасаа хүүхэдтэй болох хэрэгтэй юм гэдгийг ойлгуулж билээ. Одоо охин, хүү хоёр маань биднийг танилцаж байсан наснаас ах настай болж, бага хүү маань тэр үеийн бидний насан дээр хүрээд байна. Нээрээ энэ багыг төрөхөд 40 гарсан хүнээс төрж байгаа болохоор туниагүй юм байх болов уу гэж их санаа зовдог байж билээ. Эхийг нь бие давхар болоход хэрэггүй ч юм хийж орхив уу гэж боддог байж билээ. Харин тэгсэн чинь миний энэ муу чинь ёстой хамрын ханиад хүрэлгүй хүн болсон шүү. Ээжийнхээ шазруун дайчин, миний юм боддог занг хуулаад төрсөн юм шиг байгаа юм. Нэг ном бичээд эхлэхээрээ арыг нь харж байж санаа нь амарна. Бүр хоол унд, унтаж амрахаа хүртэл мартана. Нухаж нухаж арай гэж бичиж дуусаад амарч гавьсан юмгүй дараагийнхаа номыг эхлүүлнэ. Би л залуудаа нэг иймэрхүү байсан, гэхдээ өөрөө өөртөө зав гаргаад жилдээ хаа нэгтээ явж болоод байдаг байсан. Гэтэл энэ хүүхэд гэж хүний нас богино, тэрнээс амжиж хийх, бүтээх юм их байна гээд хар багаасаа ширээ тэвэрсээр байгаад гэр бүлгүй, ганц бие амьтан, эмгэн бид хоёртой зууралдсаар таарлаа. Хүний эгч юм болохоороо охин маань дүүгээ хамт ажилладаг аятайхан гэсэн охидуудтайгаа танилцуулах гэхээр шоолж инээсээр байгаад гараад ирдэг гэсэн золиг чинь. Уг нь тэр талаараа намайг дуурайсан бол багагүй л шуугиулах байсанж. Даанч эхийнхээ энэ занг нь авсан юм байлгүй дээ. Төөргөөрөө болог зайлуул...


Муу эмгэн маань миний муухай аашийг яаж тэсэж өдий хүрсэн юм бол доо. Залуу байхдаа амьдрал үзээд алдсан болохоор миний хүнд итгэх итгэл нэг хэсэг бүр алдраад байхгүй болж байсан үе бий. Тэр үед би хүнд итгэх нь битгий хэл өөртөө итгэхгүй болчихоод ямартаа хаалга цоожлохдоо хүртэл хажуудаа хүн зогсоож байгаад дараа нь хэсэг байж байгаад нөгөө хүнэсээ ингэхэд би хаалгаа түгжлүү гэж асуудаг болсон байсан.
Энэ муу хөгшин л намайг амьдрах итгэлтэй, санаа амар нүд аних хэмжээнд хүргэх гэж мөн ч их хичээсэн дээ...
хэрэв мантуухайтай гэрлэвэл би ийм л юм бодох байх...





Wednesday, February 17, 2010

Нэг мэдсэн чинь 2010-(11) Хэрвээ би...



Цагаан сар болсоор хүмүүсийн золголт үргэлжилсээр л... Ер нь энэ чигээрээ цөмөөрөө золголтоос өөр юм хийхээ больчихвол яасан юм бэ??? Золгосон хүнийхээ тоогоор төрөөс мөнгө авч цалинжаад л аан??? Эр, эм, хөгшин, залуугүй бүгд сард 70000 төгрөгийн цалин аваад тэрүүгээрээ бууз, бэлэгээ базааж нөхөөд л айл хэсээд л лайтай болно ш дээ. За энэ ч яахав... Би сая бодлоо. Юу бодсон бэ гэхээр хэрвээ би консерватив айлын охинтой гэрлэвэл цагаан сараар яах вэ гэдгээ бодож оллоо.
Гамбино консерватив айлын хүргэн: уламжлал, ёс заншил, ахмад настнаа хүндэлнэ гэдэг хэзээ ч миний оюун ухаанд багтаж орж байгаагүй сонин нэр томьёогоор ярьдаггүй ч тэрнийг амьдралдаа мөрдлөг болгосон айлд хүргэн нь болоод орсон юм байжээ. Шинийн нэгний өглөө нөгөө охин нь /миний эхнэр/яагаа ч үгүй эрт босоод аав, ээждээ очиж золгоод цааш нь үргэлжлүүлээд гал тогоо руу ханцуй шамлан орно. Тэгэнгүүт би яах вэ??? Хадмууддаа хачин ганган амьтан болж харагдах гэж өмссөн торгон дээлтэйгээ домбон ёотон шиг царайлаад хоймор өгсөөд суугаад байж чадах уу гэвэл чадна. Ёстой хорвоо дэлхийн хамгийн байхгүй юмнуудыг бий болгоод, нүдээрээ харсан юм шиг худлаа туугаад суугаад байна. Гэтэл нөгөө эхнэр шүү юм маань орж гараад л хөлс нь савсаад л бууз, салат болоод бөнжигнөөд байхаар голт зүрх рүү нэг юм хатгаж таарна. Тэгэнгүүт үнэн тусч амьтан болохоор шийдээд ганган дээлээ тайлж тавьчихаж байгаад галын өрөөнд нь цүндэгнээд зогсоно. Энэ үеэс эхлээд миний бие тогооны бариул, хөлдүү буузны грушик, крантны spounge болж эхлэнэ. Эхлээд овоо хүн шиг санаачлагатай царайлж байснаа үдээс хойш болоод эхлэнгүүт хөдлөхөөс дургүй хүрээд, лазагнаад, аажмаар тэр нь цухал болж улмаар гөжүүн болон хувирна. Тэгэнгүүт орцонд гарч тамхи татна. Хадмынхаа галын өрөөнөөс зориглон гарч, зочны өрөө цаашлаад унтлагын өрөөгөөр хэсээд эхлэнэ. Болж өгвөл түр ч гэсэн хажуулчих газар хайгаад байгаа нь тэр. Тэгж тэгж салгалсаар 00 өрөөг сонгоод хуучин хэдэн сонин сугавчлаад ороод явчихна гэж байгаа. Тэнд орсон хүн байна ёсыг бодож өмдөө тайлаад суунаа. Юм гарсан гараагүй хамаагүй. Хамгийн гол нь гэртээ болоод хадмындаа идсэн буузыг гаргах гээд байгаа юм ш дээ. Санааны мухарт өөрийн гоо сайхан гэсэн бодол эргэлднээ зүгээр ч үгүй. Суугаад л байна суугаад л байна. Тэгж байтал нөгөө эхнэр шүү юм маань гэнэт надтай хамт ирсэнээ санаад эрэл сурал болтол нь сууна ш дээ. Хадам ээж, аав хоёр намайг ходоод муутай юм гэж боддогсон уу эсвэл ховдоглож идээд хоолны хордлого боллоо гэж санадагсанж уу хамаагүй сууна. Нөгөө Махатма Ганди гэж хүн утас ээрч английн колончлогчидийг эсэргүүцэж болоод байсан юм, би яагаад 00 - д сууж эрх чөлөөг эрмэлзэж болохгүй гэж...
Гамбино либерал айлын хүргэн:
Энэ тохиолдол бол маш их сонирхолтой. Цагаан сарын шинийн нэгний өглөө эхнэртэйгээ хамт хамгийн тод өнгийн курткануудаа гаргаж өнгө хослуулан өмсөөд пүүзээ өшиглөөд гарна. Хамгийн түрүүнд хадмындаа очоод тэнд хэдэн бууз идээд, хүүхдүүдтэй баахан онигоо ярьж, ПиСи тоглож ялагдаад, булхайцаж үзээд, дараагийн зочид ирэх үед нь зөрөөд гараад явна. Эхнэр либерал, өөрөө либерал гэр бүлээрээ либерал. Цагаан сараар үзэх гэж авсан хэдэн ДВД кино, концерт, порно, хошин шогоо үзэх гээд яарнаа. Тэгээд хоме театраа залгаж байгаад утасныхаа дууг хаагаад эргэн тойрондоо поп корн, кола, кука өрж тавьчихаад үзээд сууна ш дээ. Хүн амьтан хаалга тогшвол нээхгүй, хаалга битгий тогшоосой гээд залбираастай. Тэгээд цонхоороо айл хэсэж яваа хүмүүсийг хараад "Ямар завтай амьтад вэ " гээд гайхаад сүйд болно гэжийгаа. 3 кино дараалаад үзэнгүүт хар аяндаа толгой хүндрээд ирнэ. За яахав Загалмайлсан эцэг мэтийн кино дараалаад үзвэл гайгүй. Харин гол дүрийн баатар нь хэд дахин солигддог кино л хэцүү байдаг юм. Ялангуяа Жеймс Бонд бол бүр явдалтай. Өө нэг мэдсэн чинь хадуураад кино шүүмж бичих гэж байна. За тэгээд шинэ жил бишээ цагаан сараар орой болонгуут либерал эхнэрээ дагуулаад баранд суух юм болно. Гараад онгорхой бар хайгаад явнаа. Явж явж тайчих үзүүлбэртэй найт клабт ороод эхнэрээ мартааский. Эхнэр ч намайг мартвал мартаг. Өвдгөн дээрээ 2 нүцгэн хүүхэн суулгаад хөгжин цэнгэнэ ш дээ. Ардын армийн 4 ахлагчын сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр нэг удаа цагаан сарын шинийн нэгний шөнийг зад шоудаж хоноод л болоо. За нэг имйрэхүү л байгаа юм даа...

Sunday, February 14, 2010

Нэг мэдсэн чинь 2010-9 (Үл мэдэх ба түүний нөхөд)


За байз амралтаараа юу хийснээ санах гэсэн чинь 5 өдөр тасралтгүй дараалан архи ууснаас өөр юм толгойд орж ирдэггүй ээ. Мантуухай намайг блог дээрээ юм бич нтр гээд байдаг, гэтэл надад биччих ядахдаа худлаа шаачах юм олдохгүй байх чинь??? За ямар ч гэсэн ниссэн, буусан... Тэгсэн чинь гэнэт гэрээсээ гарч гүйгээд архи уумаар аймаар санагддаг юм байна. Тэгэнгүүт нь хамгийн хөөрхөн зөөгч хүүхнүүд ажилдаг гэж боддог нэг бааранд ороод л бармэнд нь шууд гурван сая төгрөг өгөөд намайг ууж боллоо гэхээр наад мөнгөнөөсөө тооцоогоо аваад дээрээс нь шагналаа аваад үлдсэнийг нь миний хармаанд хүнд харагдалгүй хийгээд 1950-аар такси дуудаад суулгаж өгөөрэй гэлээ. Худлаа худлаа, галзуурсан биш 3 сая маяаар ууна гэж юу байхав. Зүгээр л доод дэлгүүртээ ороод 3 шил соёомбо, 2 шил морьтой чингис аваад л начигнаж өгсөөн. Бас нээрээ шингэн дуутай юм ороод ирвэл дайлна гэж бодоод литрийн Бэйлис авсан гэж байгаа. Тэгсэн чинь нээрээ гэрийнхээ орцон дээр зүс үзсэн 2 хүүхэнтэй тааралддаг байна ш дээ. Үнэн зөн билэгтэй шүү гэж өөрөөрөө бахархаж ч байх шиг... Тэгээд яахав дээ манайд орж ууж идье барий, тэгээд тасарчихгүй бол алаг мэлхий өрж тоглоё, бараг 1000 гаруй шагай байгаа гэсэн чинь өнөө хүүхнүүд чинь намайг шагайгаар өөр юм төлөөлүүлж яриад байна гээд бодож нтр. Уг нь би тэд нартай архи ууж байхдаа шагай тоглоё гэж бодоод байдаг. Тэгсэн нөгөө 2 чинь бас дахиад лаг тасархай шагай тоглодог хүүхэн урьчих уу гэдгийн. Би гэж нэг шагай тоглохын бөөн хүсэл болсон амьтан тэг тэг гэлээ. Тэгээд л нөгөө архаг шагайчин хүүхнийг ирэхийг нь хүлээгээд сууж байх хооронд 2 шил морьтой чингис финиш болдог юм байнаа. Тун удалгүй хаалганы хонх дин дон. Нээгээд харсан чинь яахав байдаг л нэг хүүхэн байна. Би торгон ууттай шагайгаа шалаар нэг тарааж байгаад л нясалж гарлаа. Нөгөө хүүхэн ч гэсэн нэг захаас нь няслаж байнаа. Няслаад л архи хийж уугаад л байсан чинь орой ч болж архи ч дундарч байх юм. ОРцны үүдэнд тааралдсан 2 гууния-ийн нэг нь харихгүй бол нөхөр зүүн гараараа үснээс ороож барьж байгаад баруун гараараа нүд нүүргүй цохино. Бас болоогүй унагааж байгаад дэвсэж ч магад гэсээр байгаад явлаа. Нөгөөдөх нь тэгсэн чинь архинд шукатсан уу яасан бүү мэд сууж байснаа би харьж хөгшчүүлдээ хоол цайг нь хийж өгөөд эргээд ирье. Та 2 шагайгаа нясалж байгаарай гэснээ жирийж өглөө. Гэнэт би согтож эхэлж байнаа янз нь. Би баян хужаа, арвин зоос надад байна. Одоо бээжин ябуба, шанхай ябуба гээд солиороод эхэлдэг юм байна. Нөгөө шагайчин хүүхэн чинь тэгсэн чинь бас согтоод манийхаа үгийг сонсонгуутаа итгээд эхэллээ. Би ч улам цааш нь худлаа ярьж байнаа. Одоо би чамд унтуулдаг тариа хийж нам унтуулаад өөрөө баахан ташаад дараа нь хил нууцаар давуулаад зарна гээд мултарч байтал гэнэт нүдэн дундуур тас буугаал явлаа. Яасан гэсэн чинь нөгөө хүүхэн чинь хаанаас нь ч харсан "үхэр монгол" намайг, "хужаа илжиг" байна гэж итгээд хуссан байгаамдаа. Сайхан "хөдөөгийн баясгалан" шүү нээрээ... Хөдөөгийн баясгалан гэснээс би энэ нэрийг хөдөөнөөс хотод ирж суурьшсан, жаахан сонин хүмүүст өгөх санаатай байна. Та нар юу гэж бодож байна вэ??? Эртээд автобусанд явж байлаа. Буудал яагаа ч үгүй байхад нэг хөдөөгийн баясгалан охин учиргүй түлхээд эхэлдэг юм байна. тэр дороо миний дургүй хүрч нөгөөдөх рүү чинь хорт могойн харцаар ширэв татаж ирснээ: ЧИ ЯМАР СУМЫНХАА ТӨВД БАЙНА УУ? БИТГИЙ ТҮЛХЭЖ БАЙГАА ЮМ БОЛООД ГАРАА МИНИЙ ХАРМАА РУУ ХИЙЧИХ ГЭЭД БАЙ, ёооё үнэн аймаар хэлж үү? Зайлуул тэр муу охиний хөлс нь гоожоод автуснаас буусан чинь толгойноос нь уур савсаад байгаа юм чинь... За тэр ч яахав. Би эр, эм 2 ҮЛ МЭДЭХТЭЙ тааралдсан ш дээ. Юуны чинь Ариунаа тэр чинь харин ч их мэдэх хүүхдүүд тэлвизороор гаргадаг сайн эмэгтэй байхгүй юу... Готод гадуур салгалж явж байгаад нэг хоолны газар орлоо. ФМ-ээр А Саунд хамтлагийн Shal demii дуулаад л тэрэнд нь мань бараг уяран алдаад байж байсан чинь гэнэт нөгөө хоолны газрын эзэн нь бололтой, эхнэрээ болгоод аваад суучихмаар хөөрхөн хүүхэн өөрөөсөө дутахааргүй нэг хөөрхөн хүүхнийг "чи уншиж чаддаггүй юм уу" гээд л загнаж алдаж байнаа. Тооцоо хийхдээ хэдэн хуушуур, хэдэн бууз авсанаа бичиж байгаад дараа нь тооллого хийдэг мийдэг гэтэл чи гэж нэг их ШАНЕЛЬ ханхалуулсан хүүхэн бичиж чадахгүй юм чинь балрана залрана ажлаасаа гаргалаа гээд л асуудлыг шийдэж байгаа юм чинь. Нөгөө бичиг үсэггүй үл мэдэх чинь шал тоохгүй урдаас нь яадгийн уншиж чадахгүй л байгаа биз яадгийн гэж ирээд л шөвх үзүүртэй гутлынхаа өсгийг тас тас дуугаргаад эзэнтэйгээ эргэж хэрэлдээд алах гэж байгаа юм даа. Тэр аймаар ганган хүүхэн гэхдээ хичнээн гангалаад гангалаад хөдөөгийн баясгалан гэдэг нь харагдаад байгаа юм чинь. Хамгийн марзан нь уншиж, бичиж чадахгүй мөртлөө хэрэлдэж байгаа нь ямар ч улсын их хурлын гишүүн атаархмаар тасархай үзэлцэж байсан. За бузар хэрүүл холуур тойрог гэсэн юм бодоод нөгөө хоолны газраас гараад банк орлоо. Тэнд бас нэг үл мэдэх яг дэргэд минь зогсож байлаа. Нөгөө үл мэдэх чинь намайг хадгаламж руугаа хэдэн зоос хийгээд дууссан чинь хажууд ирснээ: Ах аа та энэ баримт дээр энэ гарын үсгийг дуурайлгаад бичээд өгөөч гэж байх юм. Би урдаас нь яаж болдог юм бэ??? Намайг чи шоронд хийх санаатай юм уу гээд асуусан чинь харин өөдөөс анх хадгаламж авахдаа нэрээ бичиж чадахгүй болохоороо хүн гуйж байгаад бичүүлсэн юм. Манай суманд байдаг банкныхан намайг таньдаг болохоороо миний мөнгө төгрөгийг өгөөд байдаг юм. Харин хотын банкнуудын аль ч өгөхгүй юм гээд урдаас ёстой нэг жинхэнэ хөдөөгийн баясгалан үл мэдэх болохоо хэлж энэ тэр... Аймаар байгааз. За ер нь яг үнэндээ бичиг үсэг тайлагдаагүй байх нь амар ч юм шиг санагдаад байдаг болоод байна. Элдэв балай эротик өгүүллэг уншаад эд эрхтнээ босгоод байхгүй амар ш дээ. Үгүй бол аймшгийн зохиол уншаад хар дарж зүүдлэх ч үгүй... Ингээд бодоод байхаар огт юм мэдэхгүй
байх нь мэддэг байснаас амар юм байнаа. Сайхан Үл мэдэх болноо яадгийн...

Tuesday, February 9, 2010

Нэг мэдсэн чинь 2010 (10) Цаана чинь цагаанаа...



Цагаанаа боллоо ш дээ. Юу болоо л өөр дээрээ гурил эсвэл цагаан будаг асгаад унах билээ. Нэр мэрээ Цагаанаа Ягаанаа нтр гэж ч солиогүй. Зүгээр л цагаан сар болоод өнгөрлөө гэж хэлэх гээд л ядаж байгаа юм. Цагаан сар болохын урд өдрийг битүүрэх гэдэг парти боллоо. Хэвийн улсууд гэр орноороо хамгийн ахмадындаа очоод бууз, мууз идээд л тавагтай идээ засаад сүйд болдог юм. Битүүний өдрийн хамгийн гол шоу бол ТВ-ээр гарч байгаа үндэсний бөх хамгийн чухал нь тэгээд бөх дуусангуут гардаг ардын дууны концерт, үлгэрийн цаг, хошин шог мог бололтой. Харин хэвийн бус хүмүүсийн хувьд битүүний өдөр нар шингэнгүүт гараад дисконд орж байгаам. Дисконд орохынхоо урд нь эхлээд дөрөө чангалах арга хэмжээ авахгүй бол ёсонд нийцэхгүй. Дөрөө чангалахын тулд гэрээсээ архи хусаад өөртэйгээ адил санаатай хампаан тааралдвал орцонд хусах хэрэгтэй. Хэрвээ гэрийнхэн чинь Мормоны шашинтай бол гэрт чинь архи байтугай цай ч байхгүй. Гэрийхэнээсээ ганцаараа чи сатан шашинтай бол Мормон гишүүдээсээ мөнгө эхлээд гуйж үз. Уг нь Мороны номон дээр нь бил үү аль номон дээр нь билээ юм гуйвал өгөөрэй гэсэн байдаг санагдаж байна. Хэрвээ гуйсан чинь өгөхгүй хөгийн царайлаад байвал хүүе ээ цаана чинь буузаа гаргах цаг боллоо юу ч гэсэн яахав гол нь галынхаа өрөөнд оруулангуутаа цүнх сав, хармай хот бүгдийг нь ухаад үз. Нугалаагүй 1000, 5000, 10000, 20000 төгрөг байвал авч болохгүй. Тийм мөнгийг хүнд өгдөг юм. Тэрнийг нь хусвал чамайг дараа жилийн цагаан сар болтол мормон хэлээрээ хараана. Харин үрчийсэн, урагдсан, хир дагтай, үнэр орох шахсан мөнгө байвал атга дүүртэл базаад хармаандаа шууд чих. За хөрөнгө оруулалттай болоод авсан юм чинь одоо гарнаа. Хажуу байрныхаа кафе, баранд ороход чинь дандаа сууж байдаг эзэн нь ч юм уу хамгаалагч нь ч юм уу хүн харагдахгүй, харин хөдөөгийн баясгалан царайтай хүүхэн, залуу тааралдана. Тэр хэн байх нь хамаагүй чи хусссан мөнгөндөө тохируулаад ууж өг, уугаад л бай. Нөгөө хөдөөгийн баясгаланг дайлсан ч болно. Нийлээн согтоод ирэнгүүтээ хааяа нэг ташиж барьдаг хүүхэн шуухан байвал динхуа цохиод үзээрэй. Мэдээж чамаас хаана байна гэж заавал асууна. Тэгэхэд нь урдаас нь Амритад дисконд орох гээд наана нь .... баранд ууж байна гэвэл чи ёстой СУПЕРМАН ойлгож байна уу??? Өөрийн гэсэн бодолтой лаг амьтан болно ш дээ. Тэгж тэгж байгаа л нөгөө дискондоо очоод үз. Хаалга нь хаалттай байж ч магадгүй, онгорхой ч байж магадгүй. Яагаад би мэдэхгүй байгаа юм бэ гэхээр бие халаалт хийж байхдаа тас үсрээд шинийн 2 өдрийн орой л гэртээ арай гэж ордог юм. За тэгээд ааш гэж адсага шиг болохоор амьтан хүнтэй гар зөрүүлэн золгохыг энгэр зөрүүлэн унтах, үнэрлэн үнсэхийг озолцон үнсэлцэж болдоггүй юм бол уу гэсэн эргүү бодол үхтэл эргэлдэнэ ш дээ. Битүүний үдээс хойш архидаж байгаад нэг мэдсэн чинь хяналтгүйгээр гэртээ ирсэн бол шараа тайлах ухааны юм бодох хэрэгтэй. Гэхдээ гэртээ хэрвээ уух бол мухар сүсэгт автсан нийгмийн доод давхаргад харьяалагдаж байвал таарсан мулгуу хүмүүс энэ өдөр архи уувал тэр жилээ дуустал архи ууна гэж ирээд л айлгах гээд ч байгаа юм шиг эсвэл архи уухыг чинь дэмжээд ч байгаа юм шиг сонин юм яриад унана гэдгийг бүү март. Заавал нэг тийм сонин юм ярьдаг гаж амьтан айл болгонд байдаг юм. Наад сонин юмныхаа үгийг тоох хэрэггүй. Өчигдрийн үлдсэн архины шавхруу өгөх гэвэл, шинэ сар мар гэж бавтнаж байгаад задлаагүй архи авангуутаа шууд онгойлгоод стаканы талаас дээгүүр нэг хийгээд л татаад хая. Болоо зүгээр. Мөрөө гаргадаг баатар болж хэсэг үз. Муу хувцас өмсөж гарахгүй бол зарим айлын хүмүүс балкон дээрээсээ сүү, архи, цай, хоолны шавхруу, бөөлжис, за ер нь юу л бол юу хамаагүй дээрээс чинь бууж ирнэ гэж мэд. Эргэн тойрны чинь хүмүүс торго, магнаг, хоргой дээлээ асааж аваад дээрээсээ сүү юм уу бөөлжисөөр будуулаад зогсож байхтай чи заавал тааралдана. Ганц ганган дээлтэй хүмүүс ч биш өчигдөрхөн Болжмор авто угаалгын газар үхтлээ хүлээж байж угаалгасан машин дээр чинь нэлийтэл сүү асгасан байхтай ч тааралдана гэж мэд... Ийм аймаар гэнэтийн юмтай тааралдаж нервтэж, зүрхээ савлуулахгүйн тулд өөрөө тас согтоод амьтан жихүүцүүлээд сууж байсан нь дээр байдаг юм даа. Ууц ямар гээч???
За за ууцны тухай дараа Ялалтын баяраар ярьж өгнөө.