Monday, January 18, 2010

Нэг мэдсэн чинь 2010..-5


Удтал дуншсан хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш аадар борооны өмнөх нам гүм байдалтай адилтгам анир чимээгүй удаан үргэлжилсэнгүй. 21 хоног хотод амраад ирсэн чинь "...үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр..." гэдэг шиг юм болсон байна. Жил гаруй эзгүй байсан дэлдэн Мөөгий, холбоочин Жийгээ, гахай Баяраа нараас гадна цоо шинэ нэрийг нь мэдэхгүй будаг нь ханхалсан залуус завгүй гүйлдээд л. Дарга нарын ярих нь энэ юу ч биш энэнээс ч олон болно гэлцэх юм. Юу ч болсон 14 сар эзгүй шахуу байсан шафт маань хөл хөдөлгөөнд дарагдаад сайхан байна. Гол нь анхаарал болгоомжоо сулруулалгүй, аюул осолд өртөхгүй л бол сайн сайхан бүхэн бидний өмнө байна. Хамт ирж байсан Чуураа шинэ ирсэн залуу инженерүүдэд зааварлаад чухал байнаа. бие тоохгүй бол ч энэ залуу хол явна гэдэгт итгэж байна. Хажуугаар нь бас золигнууд чинь энд тэндгүй тамхи татаж окуркаа хаана ч хамаагүй хаяад, гах гух хийтэл нус цэрээ татаж тургиад хэрэг алга. Хажиглаад байгаа ч юм шиг... Одоо хүнд гар Билгээ л ирвэл ганц болох гээд байгаа юм даа...

2 comments:

  1. Amidral bayaan and mini! Yum yum uzne... Bi chamd helsen biz dee. Minii erool bieldegee gej. Sanaj bna uu?

    ReplyDelete
  2. Ih amni belegtei zaluu bna

    ReplyDelete