Friday, January 15, 2010

Нэг мэдсэн чинь 2010...



Аль халуун намраар шинэ жил боллоо яанаа ийнээ гээд бөөн юм болоод байсан чинь аль хэдийн 2010 он гараад бүр 20 гаруй хоног болжээ зайлуул. Хамгийн сүүлд блог дээрээ юм бичсэнээс хойш бараг сар гаруй хов жив энэ тэр гэлгүй удцан чинь бүр сүүлийн хэд хоног хэл загатнаад, юм яриагүй мөртлөө ярьсан юм шиг ам цангаад, кийбоардаа 2 хуруугаараа тачигнуулна (хүмүүс лаг хүн болж харагдах гээд 10 хуруугаараа тачигнуулдаг би бол 2 долоовроо л ажилуулдаг) гэхээс нойр хулжаад хэрэг алга. 2009 оны 12 сарын 25 өдөр буюу их багш Есүс Христ багшийн мэндэлсэн билэгт сайн өдөр миний бие агаарын тээврийн EZ компанийн суман цагаан онгоцонд суугаад улсын нийслэл Улаанбаатар хотод газардлаа, лам минь гэж. Баяр ойртоод хүүхнүүд булга, минжин дээлээ өмсөөд, үснийхээ ориг өнгийг гаргасан юм уу эсвэл хөх, улаан, ногоон сор суулгасан юм уу яасын эрээн цоохор толгойтой болчихсон дарж явах юм. Зарим нэг бэлгийн өөр чиг хандлагатай болов уу гэмээр 20 гаруй насны залуус хүртэл үсэндээ өнгө өнгийн солонгын сор суулгажээ. Би ч гэсэн үсэндээ сор суулгадаг юм билүү гэж бодоод үсчинд орж үсээ засуулангаа миний үсэнд сор хийгээд өгөөч гэтэл миний муу толгой дээрх үсийг богино байна гэхээр нь ядаж тос юм уу гээл түрхээд өг гэж үсчин залуугаас үнэн өрөвдмөөр царай гаргаж байгаад гуйсан чинь нөгөө үсчин чинь залхуурсан уу эсвэл хармалсан уу үгүй бол яг намайг гуйх үед гэнэт чих нь дүлийрсэн үү, миний гуйлтыг ойлгосонгүй юу яасан бүү мэд тас гүрийгээд одоо бос гээд суудлаасаа босгодог байна ш дээ. Тэр залуу ер нь залхуу, харамч, дүлий бас тэгээд хүний хэлсэн юм ойлгодоггүй гар байсан байх. Тэгэнгүүт нь гээльтэй гээльгүй гэртээ очоод саахартай усаар үсээ норгоод хөлдөөж сураагүй юм биш гэж бодоод үсчингээс гарлаа. Манай ажлаас надад ёлконы 2 урилга өгсөн болохоор хэнийг дагуулж ёлкондоо очдог юм билээ гээд 3 хоног бодлоо. Ууж идэх нь дийлдэхгүй хүүхэнтэй очвол нүд болно биз дээ??? Тэр жил Мартын 8-ын өдөр эмэгтэйчүүдэд зориулсан үнэртэн гоо сайхны бараа импортлосон тэргүүний импортлогч шагнал авахдаа аймаар лавьдаг нэг хүүхэнтэй очсон чинь үнэн эвгүй байдалд орж нтр. Яасан гэхээр ингэсэн юм. Намайг шагнал авах боллоо арга хэмжээнд оролцох 2 урилга явууллаа гээд зохион байгуулагч нар нь ярьдаг юм байна. Тэгэнгүүт нь мань хэнтэй явдаг юм билээ гэж бодож бодож байгаад 80-50-80 гэсэн хэмжээтэй нэг хүүхэнд хэлтэл нөгөө хүүхэн чинь уухайн тас зөвшөөрч байнаа. Болзсон цагтаа мань нөгөө хүүхэн дээрээ Benz S-430 машинаар яваад очтол гүн цэнхэр өнгийн даашинз өмсөөд нүд мүд нь эрээн алаг өнгөөр солонгорон талимаараад лаг байнаа. Арга хэмжээнд оролцсоны дараа нь чамайг би нэг сайхан ... гэсэн чивэлт бодол өвөртөлсөөр банкет болох газар очлоо. Идээ ундааных нь элбэгийг хэлэх юм биш. Швед ширээн дээр ногоон хурганы арьс, нохойн битүү туурай л дутуу байна. Би хэтээсээ их зантай, юм үзсэн яравгар амьтан харагдах санаатай очсон болохоор хэдэн хүйтэн ногоо жижигхэн тавган дээр шилж ядаж байж тавиад дагуулж очсон хүүхнээ хартал ... ээ даанч яавдаа гэмээр юм болж байнаа. Нөгөө хампаан чинь таваг гэхэд түмпэн шиг, түмпэн гэхэд тэвш шиг тэгээд бас тэвш юм уу гэтэл таваг ч гэж болмоор аймаар том юм бариад өөрийнхөө биенээс 3 дахин том хоол овоолцон нааж байнаа. За яахав идэж барах юм байх гэж бодтол харин нөгөө хүүхэн чинь 20 орчим минут ноцоолдож байснаа аймаар чангаар БАРДАГГҮЙ ЭЭ гэж авдгийн. Яг тэр үед халуун хоол орж ирлээ. Гүн цэнхэр даашинз оёдлоороо язайгаад нэг л биш ээ. Товч нь нүхнээсээ хариугүй бүлтрэх нь гэж бодож байтал намайг ирж шагналаа ав гэдэг юм байна. Ухасхийн бостол нөгөө хүүхэн хөөрсөн үү яасан огцом эвгүй хөдөлсөн чинь нөгөө товч нүхнээсээ мулт үсрэн тасарч, чөлөөт нислэг үйлдэн тээр булан сууж байсан нэг эрхмийн хундагатай архинд пол хийгээд л орлоо. Би зүгээр шагналаа аваад л танхимаас зугтаан гарсан. Нөгөө хүүхэн юу болсон бүү мэд, дахиж уулзвал элгээ хөштөл инээгээд нас барж тэр муу хүүхнийг хүн амины хэрэгт оруулчих байх гэж бодоод байгаа. За иддэг нэгтэй нь очвол иймэрхүү юм болоод зогсвол тэр биз уудаг хүүхнүүдтэй очвол бас адармаатай юм болох нь гарцаагүй. Эхлээд манай хүүхнүүд уудаггүй, харшилтай гээд сүйд болдог гэж байгаа. Тэгсэн хэрнээ аягүй аяарханаар чихэнд хошуугаа нааж байгаад "наадахаасаа надаа ахиухан хийгээд өг" гэж хэлж үзнэ. Жаахан байж байснаа савтай хатуу дарс дуусангуут олоод ир гэж зарлиг буулгана. За тэгээд л ёроолгүй юм шиг цөлж цөлж байгаад нэг харахад хэнтэй хамт ирснээ мартсан уу эсвэл намайг илт жийсэн үү яасан бүү мэд хаа хамаагүй гаруудын дунд орж суугаад хаа газрын алдар цуутай одод, баян тарган хүмүүстэй ах дүү, элгэн садан гэж нэг үзнэ, үгүй бол өөрийнх нь түийвчинд (дансанд) 5 төгрөггүй байж хөлгүй баян, аав мянгат малчин, 20 айлаар малаа харуулдаг, сумын төвд 5 давхар хаус за за аймаар мултарч байснаа гэнэт хахир дуугаар "би бол байна ш дээ тээ" гэж ирээд л суудал дээрээ шүлсээ гоожуулаад л таг. Хэрвээ нэг газар "од" болж тоглох дуртай 2 хүүхэн зэрэг байвал дэлхийн 3 дайн боллоо гэсэн үг. Нэг нь нөгөөгөөсөө давж гарах гээд үзээж таарна. Яг тэр үед нь чи хэрвээ согтоогүй бол хичнээн ч сайхан арга хэмжээ болж байсан хамаагүй нөгөө согтуу хүүхнээ чирч гаргаад л таксины жолоочид хаягийг нь хэлээд мөнгийг нь төлөөд явуулаад эргэж ороод найрлах нь аминд өлзийтэй. Ерөнхийдөө бол ууж, иддэг хүүхнүүдийг зохицуулж болоод байдаг юм гэхэд нөгөө идсэн идээгүй, уусан уугаагүй, согтсон согтоогүй хамаагүй, хаа тааралдсан газраа нүдэнд дулаахан харчуудтай ядаж нэг унтаад үзчих юмсан гэсэн бодол тээж явдаг хүүхнүүдийг ямар ч арга хэмжээнд дагуулж очвол чамайг зүгээр хутгалах шиг болдог гэж байгаа. Завхай задгай явдалтай хүүхнүүдийн гадаад төрх, дотоод ертөнцийг удахгүй бичих тул үүнийг энэ удаа орхие. Нэг мэдсэн чинь ажлын газрын ёлконд явсан тухайгаа бичих гэсэн чинь үнэнхүү шал өөр тийшээ зад хадуурцан байна. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл би удтал блогдоогүйн шинж болой... (үргэлжлүүлэ уншмаар байвуул хэлээрэй)

1 comment:

  1. Huushee urgeljluulen unshmaar ban sh deee bicheerei Blogchoooooooooooooo, Bayrlalaaaaaaaaaa

    ReplyDelete