Saturday, January 16, 2010

Нэг мэдсэн чинь 2010-4 (Бэлэг, водка etc...)



Нээрээ он гарахаас яг 7 хоногийн өмнө улиг болтлоо яриад байсан шинэ байрандаа орлоо. Манайд ирсэн эрхэм зочид нүдээрээ харсан болохоор өөрсдийн санал бодлоо хуваалцана биз яахав...
1989 онд манайх тэр үедээ л шинэд тооцогдож байсан XIII хороололд цоо шинэ байранд орсоноос хойш яг 20 жилийн дараа би өөрийнхөө бор зүрхээрээ явж байгаад энэ байрыг авлаа. За тэр манай гэрийн тавилга мавилга, дотор гадар гол юм бол биш. Мэдээж мань юм чинь өөрийнхөө амрыг бодоод барилга баригдаж байх үед тавилгын компаниар юмаа хийлгэсэн болохоор хэдэн цүнхтэй хувцас ТВ, СД, номнуудаа тэвэрч ирээд л орчихсон. Байрандаа хоносон анхны шөнө ёоо ёстой хамар битүүрээд, ам цангаад, толгой дүнхүүрээд босоод ирдэг байна ш дээ. Ядаж байхад крантнаас нь зэвтэй, будагтай халуун ус гоожоод байдаг. Хүйтэн ус нь хаачсан бүү мэд. Үнэн үйлээ үзэж үхэр цамаа харайх дөхлөө. Тэгээд яахаа мэдэхгүй зогсож байсан чинь дин дон, нэг хампаан орж ирснээ би сантехникийн инженер (сүүлийн үед инженерүүдийг амилсан бурхан гэж боддог болоод байгаа) байна, Ус мус чинь зүгээр үү гэнээ. Дапаалаад ч байгаа юм шиг??? Хүйтэн ус байхгүй ам гатаад үхлээ гэсэн чинь одоохон гэнгүүтээ нэг тийшээ толгойгоо тонгойлгоод л хүйтэн устай болдог байна ш дээ. Ер нь ямар ч инженер хаа нэг тийшээ тонгойсон л бол ажил нь тэр дороо бүтэж миний хүсэл ханаад байх бололтой... За ингээд хүйтэн устай болдог юм байна. Гэтэл монгол маягаар сүүтэй цай чанах гэсэн чинь данх байдаггүй. Уг нь ус буцалгагч (Hite пивоны урамшуулал) байгаад байдаг. Тэгэнгүүт нь нарантуул олон улсын худалдааны төв рүү гараад харайлгалаа. Лангуу хэсээд явж байсан чинь данхнаас гадна аваад аж ахуйдаа хэрэглэмээр олон юм байдаг юм байна. Үнсний сав, савангийн тавиур, мөртэй, мөргүй өлгүүрүүд, угаасан юм хатаагч, аяга, таваг, халбага, хутга сэрээ, масло, сахар, талхны сав, чихрийн таваг, архи, пиво, дарсны хундаганууд, 00 цаас тогтоогч, жорлон цэвэрлэдэг сойз, ахуйн үнэртэй мүнэртэн ёоо үнэн лайтай олон юм нэг дор тэгэхдээ бүр 12 сарын ид хүйтэнд наран туул олон улсын худалдааны төвөөс авах ч ... авч үзсэн хүн л мэднэ дээ. Тэгээд хамаг юмаа авч ирж 7 давхар руу 5 удаа дээш доошоо гүйгээд үзэх... гэхдээ л сайхан юм билээ.
Хамгийн гоё нь яаж байна гэхээр байна ш дээ тээ??? Зочин ирээд л за танай шинэ байрыг мялаая гэж ирээд л бэлэг мэлэг, мөнгө зөнгө өгөөд л. Тэгэнгүүт нь хүний юмыг авангуутаа урьдчилаад авчихсан байсан 2 шил архиа гаргаж ирээд л, үнэн намбатай хиймэл царайтай, задлаад л, хундагалаад л гоё гоё... 0.5 л архи 2 шилийг авчихаад тэрнийгээ дуусгангуут нөгөө зочин гэнэт танай энэ доор нэг дэлгүүр байлуу гэснээ тамхи татаад ирье гэж гарангуутаа 10 минут орчим болоод орж ирэхдээ бас дахиад 1-2 юм барьж орж ирдэг гэж байгаа. Тэгсээр байтал сая өнгөрдөг 21 хоногт 1-2 өнжөөд л ИХРА (энэ үгийг хөрвүүлж унш) хэрэглэсээр байгаад ирдэг юм байна...

5 comments:

  1. Zan saitai aild hun olon, Zamag saitai nuurand zagas olon

    ReplyDelete
  2. ...Surgiin belcheer chimeglesen
    Suihen tsagaan ger bna aa
    Suugee orgood hotsorson
    Minii eejiin baraa yu daa...

    Balai avsan tee and aa? Ue ue saihan nair hiitsgeej baigaarai !!!!

    ReplyDelete
  3. Хампаан тэгэхэд задгай авсан шүү. Дахиулмаар санагдаж байна. Дараагийн амралтаар Strings, Sky resort гэсэн 2 хувилбар байгаа. Юу гэж бодож байна вэ??? Нөгөө ориг өвлийн өвгөнийд очихоос арай бодитой байх...

    ReplyDelete
  4. Setgeleesee duulna gej teriig heldeg yum.
    Asuudal bol ajiliin huvaarit l bna shd. Uur asuudal ugui buluu...

    ReplyDelete