
За тэгээд готод амарч байтал манай хажуу айлын залуу дурлалын халууралд өртөөд хоногоо хүлээж байх юм гэнээ. Тэгэнгүүт ер нь дурлалын халуун гэж ямар өвчин байдаг юм бол гэж бодоод гэрт нь орлоо. Уг нь 130 кг жинтэй, мах шөлтэй, малаар бол буриадуудын шахсан шар шиг сайхан амьтан байсан чинь энэ өвчин тусаад нүд нь ширгэж яс, арьс аа. Нэг үгээр хэлвэл анатомын араг яс болсон байх юм. Энэ айхтар өвчин туссан хүн тамхи татахгүй, архи уухгүй, хоол идэхгүй болж зөвхөн орондоо цагриглан хэвтдэг шинжтэй гэж байна. Би нас барах нь тодорхой болж хоногоо хүлээн байгаа хүнд өвчтэй хүнтэй хамгийн сүүлчийн удаа уулзаж байгаа юм шиг царай гаргаж ирээд л : Хэн гэдэг шулам эмд дурлахаараа ингэдэг байна чи одоо. Залуу сайхан насандаа биднийгээ орхин одох гэж байгаа чинь харамсалтай байна. Одоо яаая гэхэв зүрх сэтгэлээ барьж чадалгүй шархлуулсан чамайг яалтай билээ гэв. Гэтэл нөгөө гар чинь ширгэсэн нүдээрээ намайг үзэн ядалт дүүрэн харцаар хялайн харж байгаад: Хийлчин Дээгийг “шулам эм” болгоод байгаарай гэдэг юм байна. Би эргүүлээд түүнээс чи хийлчин Дээгийтэй хаана уулзаад ингэж дор ортлоо өвчилдэг байнаа гэж асуулаа. Дурлалын халуунаар өвдсөн танил маань: Шугамын радиогоор тоглохыг нь 1-2 удаа сонсоод гэж байх юм. Чи хийлчин Дээгийгээ тэгээд хараагүй юм уу гэж асуусан чинь зургийг нь ч олж хараагүй гэдэг юм байна. Яг энэ үед ээж нь нөгөө өрөөнөөс орж ирээд над руу дохив. Би танилынхаа ээжийг дагаж гарлаа. Ээж нь уг нь толитой авгай л даа. Гэхдээ хүүгээ гэнэт өвдсөнөөс хойш бага зэрэг ядарсан бололтой харагдана. Ээж нь ийн хэлж байх юм: Уг нь танай манайх хоёр гайгүй олон жил сайн хөрш байлаа, гэтэл хүү минь одоо ингэтлээ дурлалд шатах гэж ирээд л ихэр татан уйллаа. Тэгснээ чи л миний хүүгийн амийг аварч чадна гэж хэлэхдээ над руу бүхнийг ялагч догшин дүрт бурханаас гуйж буй мэт харцаар харж байлаа. Би танилынхаа өрөөнд эргэн орж хажууд нь суугаад: Чи хийлчин Дээгийгийн тоглохыг сонсоод дурлалын халуунаар өвдсөн юм байна. Тийм болохоор би чамд улсын яруу тунгалаг найрал хөгжмийн хамтлагийн хийлчин Мантуухайг авч ирж хийл тоглуулах уу? Зурагнаас нь харвал их давгүй хүүхэн байх шиг байсан гэлээ. Өвчөнд нэрвэгдсэн танил маань миний үгний хариуд хамаг хүчээрээ ийн хариулав. Тэр Мантуухай, зантуухайгаа хийлтэй нь дагуулаад ирэх юм бол өмдийг нь шувталж бөгсийг нь гаргаж байгаад хийлнийх нь наарыг хэмхэртэл цохиж, дөрвөн утсыг нь сүлжиж байгаад хүзүүгээр нь оосорлож нохой шиг хөтлөөд явах болно гэж авдаг байгаа. Түүний бухимдан бахардахыг би харж суухыг хүссэнгүй, тэднийхээс шууд гараад нэг жижигхэн баранд орж аяга бээр захиалаад шимэн суулаа. Гэтэл тэр баранд үүдэн 4 шүд нь унасан нэг хүүхэн ширээ болгон дээр очиж 100 грамм архи гуйж байх юм. Хүмүүсийн зарим нь түүнийг дайлж, зарим нь ширээнээсээ хөөж янз янзын ааш гаргах юмаа. Удалгүй нөгөө хүүхэн чинь над дээр хүрч ирлээ. Тэр ядарсан амьтан: Зззз зуун гггг грамм архи өгөөч гэж шууд гуйх, тулгах хослуулан хэлж байнаа. Би тэгэнгүүт нь: Чи хэрвээ надтай хамт нэг айлд ороод л өөрийнхөө нэрийг хийлчин Дээгий гээд ээрч, мууралгүй хэлэх юм бол би чамд 100 грамм архи биш шил архи авч өгнө гэв. Нөгөө архичин хүүхэн над руу галзуу юм уу урдаг нохой харж байгаа юм шиг харснаа итгэл муутай нь аргагүй: За гэж зөвшөөрлөө.
Би танилынхаа гэрт нөгөө хүүхнийг дагуулж очин түрүүлэн орж: Би чамд хийлчин Дээгийг аваад ирлээ гэсэн чинь манай өвчтэй танил ухасхийн босож ирснээ нөгөө хүүхнээс нэрийг нь асуулаа. Архичин хүүхэн урдаас нь: Би хийлчин Дээгий байна гэж хэлээд шүдгүй буйлаа гарган ярзайв. Танил маань над руу эргэлзсэн харцаар гөлийж байснаа наадахаа аваад гар гэж дохилоо. Би тэднийхээс гараад согтуу хүүхэнд нэг шил архины мөнгө өгөөд гэртээ орлоо.
Маргааш нь буюу 12 сарын 31 өглөө хаалганы хонх дуугарлаа. Очоод нээтэл танил маань тамхи зуусан шиг зогсож байх юм. Тэр над руу гараа өгснөө гарч 100 татах уу гэлээ...
Ямар ч гэсэн шинэ оны өмнө хоногоо хүлээж байсан хүнд өвчтөнийг хөл дээр босгож чадсан л юм даа. (Үргэлжлэл бий. Уншмаар бол соммент үлдээгээрэй)
Би танилынхаа гэрт нөгөө хүүхнийг дагуулж очин түрүүлэн орж: Би чамд хийлчин Дээгийг аваад ирлээ гэсэн чинь манай өвчтэй танил ухасхийн босож ирснээ нөгөө хүүхнээс нэрийг нь асуулаа. Архичин хүүхэн урдаас нь: Би хийлчин Дээгий байна гэж хэлээд шүдгүй буйлаа гарган ярзайв. Танил маань над руу эргэлзсэн харцаар гөлийж байснаа наадахаа аваад гар гэж дохилоо. Би тэднийхээс гараад согтуу хүүхэнд нэг шил архины мөнгө өгөөд гэртээ орлоо.
Маргааш нь буюу 12 сарын 31 өглөө хаалганы хонх дуугарлаа. Очоод нээтэл танил маань тамхи зуусан шиг зогсож байх юм. Тэр над руу гараа өгснөө гарч 100 татах уу гэлээ...
Ямар ч гэсэн шинэ оны өмнө хоногоо хүлээж байсан хүнд өвчтөнийг хөл дээр босгож чадсан л юм даа. (Үргэлжлэл бий. Уншмаар бол соммент үлдээгээрэй)
Neeeree yum uu? Unen ataarhmaar duralsan ban sh dee. Erchuud bas ingene ain? kkkkkkkkkkk. Tegeed nuguuh chin shuud martaaskii yu?
ReplyDeleteТэр Мантуухайг хэн ч хүн гэж үзэхгүй юм даа
ReplyDeleteMantuuhai yatsiin bee? Yagaad comment g ni avch hayaad bga yum be?
ReplyDeleteМантуухай яахав дээ хүн дурлахын аргагүй байхгүй юу даа...
ReplyDeleteUchigdur bsiin sh dee comment ni
ReplyDeleteМантуухай өөрөө комментуудаа арилгахаар нь бүр мөсөн арилгав...
ReplyDeleteTer gomdsiin bailgyi dee
ReplyDeleteMantuuhai, Gambino 2 yadargaatai yumaa. Neg l amidrah horvoo shdee. Neg ni dahin Gambino boloo ch uu ugui ch uu, Nuguu ni dahin Mantuuhai boloo ch uu ugui ch uu ...
ReplyDeleteAan???!!!
Harin tiim ee hu.
ReplyDeleteKhyykhdyydee evtei baildaa
ReplyDeleteЭв дэмий, Мантуухайтай алхам тутамдаа эвдрэлцээд, зөрчилдөөд байвал сайхан ш дээ
ReplyDeleteBi say Mantuuhaigiin blogoor orson Gambino ene hoer evlersen bololtoi. Ah egch nar mini dee Tsengeliin helsen unen shyy. Amjilt hysie
ReplyDelete