Friday, January 15, 2010

Нэг мэдсэн чинь 2010 - 2

Үсчингээс гарч гэртээ очоод үсээ саахартай усаар босгож хатаагаад микрт суугаад ёлк болох ресторан руу давхилаа. Ёстой буудал болгон дээр орилсоор байгаад тэр болгонд нь 1-2 салгалсан юмнууд буух юм бас суух юм. Би гэж нэг үйлтэй амьтан хүн буух суух бүрт нь дагаж босож янз янз болсоор байгаад ядарч, өлсөж байна гэж жигтэйхэн. Ашгүй нэг юм нөгөө ресторанд 2 буудал дөхөж байна уу гэтэл нөгөө ямбий микрийн дугуй хага. Запас дугуйгаа хийгээд хөдлөх нь үү гэтэл лайтай жолооч, ко гэж бүтэл нь хазайсан 2 гар запасгүй. Дугуйгаа нөхөөд явахыг нь хүлээнэ гэвэл бүтэх шинж алгаа. Тэгэнгүүт нь 2 буудал газар явган таваргадаг хэрэг яаадын гэж бодоод гишгэж байтал дабль монетэн ээмэгтэй зүүн чих тас гээд л явлаа. Хөлдөж харладаг байна ш дээ. Буцаад харих ч хаашаа юм гэж бодоод тэр чигээрээ явсаар байгаад ортол танхим дүүрэн ард түмэн ах дүү нар маань сууж байна. Голд нь ороод л дэлхийн дулаарал болохоо болиод, хөлдөлт болох юм гэнээ. Тэрнээс нь өмнө амжаад ахиухан 100 татсан хүн хөлдөлтөнд өртөхгүй юм гэх ухааны юм зохиогоод нааж байсан чинь под под гээд юм дусаад байнаа. Дээвэр нь цоорхой байшин юм уу хаашаа юм бэ гээд дээшээ хартал юм ажиглагддаггүй. Бүр гайхаад зогсож байтал миний хөлдсөн чих хайлаад дотор нь орсон ус нь гэсэж байсан юм байгаам даа. Тэгэнгүүт нь нөгөө саахардсан үс толгойгоо бариад үзтэл гайгүй ээ хэвээрээ байх шиг байна. Хаанаас ч билээ хүлээн авалтан дээр согтохыг согтсонд тооцдоггүй гэж уншсан санагдаад ёстой нүдэндээ өртссөн болгоныг тууж гарлаа. Чих мих, үс мүсээ мартсаан. Үнэндээ парвайсан хөгшин хар юм байж хэндээ гоё харагдана гэж саахардсан юм бол бүү мэд. Нэг мэдсэн чинь 50000 төгрөгний өвлийн өвгөн, 10000 төгрөгний үнэтэй 2 цасан охидтой ирцэн олон юм яриад хамаг амьтан тэрнийг нь сонсоод хэрэг алга. Тэнд байсан бүх хүмүүс өвлийн өвгөнийг ориг өвлийн өвгөн гэж бодсон юм уу хаашаа юм??? Ядахнээ цасан охид нь царай муутай гэж жигтэйхэн. Аргагүй ш дээ нэг нь 10000 төгрөгийн үнэтэй юм чинь. Топ модел Пүрэвсүрэн, Одгэрэл эд нар жаахан үнэтэй ч хамаагүй цасан охин болвол гоё байхгүй юу. Үгүй ядахдаа яруу найрагч Хулан ч байсан яахав. Бандгардуу л цасан охин (цасан ажима хи хи хи) байж яагаад болохгүй гэж тээ??? гэх ухааны юм боджээ байгаад нэг мэдэхэд гэртээ харьсан байлаа. (Үргэлжлэл бий уншмаар болуул хэлээрэй)

1 comment:

  1. Ha ha ha unen tasarchjeeeeeeeeeee, Daraa jil tand jujigchin Tuyag tsasan ajima bolgoochee gej dargaas tani guiyaaa.

    ReplyDelete