ЛИЛЛИГ ЧИ ҮНССЭН БИЗ ДЭЭ
Чарльз Буковски
Лхагва
гарагийн шөнө. Зурагтаар олигтой нэвтрүүлэг гарсангүй. Теодор 56, эхнэр Маргарет
нь 50 настай. Хорин жил хамт амьдрахдаа дундаасаа хүүхэд төрүүлээгүй аж. Тед
гэрлээ унтраав. Харанхуйд хоёулаа орон дээрээ тэрийн хэвтэцгээлээ.
-
За яахав, ингэхэд
чи намайг унтахын өмнө үнсэхгүй юм уу хэмээн Марги тунирхав.
Тед санаа
алдаад эхнэр рүүгээ эргээд ор нэр төдий үнссэн болов.
-
Энийг чинь үнсэлт
гэх үү? Тэд хариу хэлсэнгүй.
-
Саяны нэвтрүүлгээр
гарсан хүүхэн Лиллитэй хачин адилхан юм, тиймээ?
-
Мэдэхгүй ээ,
-
Чи мэдэж л байгаа
шүү дээ.
-
За одоо эхэллээ –
тэглээ гээд юу ч болохгүй.
-
Чи зүгээр л энэ
тухай ярилцахыг хүсэхгүй байна. Хамаг бодлоо өөрөөсөө хүртэл нуудаг. Яг үнэнээр
нь хэлээрэй. Сая зурагтаар гарсан хүүхэн Лиллитэй адилхан байсан биз дээ?
-
За яахав. Төстэй юм
байсан.
-
Тэгээд л чи шууд
Лиллиг бодсон уу?
-
Ээ бурхан минь...
-
Битгий яриа
дүйвүүлээд бай!
Чи бодсон биз дээ?
-
Түрхэн зуур л
санагдсан...
-
Тэгээд чамд сайхан
байна уу?
-
Үгүй дээ Марги, энэ
чинь таван жилийн өмнө болоод өнгөрсөн явдал шүү дээ.
-
Цаг хугацаа ямар
нэг юм өөрчлөх үү?
-
Би тэгэхэд уучлалт
гуйсан шүү дээ.
-
Уучлалт гуйсан
гэнээ!
Надад ямар байсныг мэдэх үү? Хэрвээ би
ямар нэг хар юмтай явалдсан бол чамд ямар байх байсан бол?
-
Мэдэхгүй юм даа. Чи
тэгээд үз л дээ – тэрний дараа л мэдэгдэнэ.
-
Одоо болохоор хүн
доромжилж байх шив дээ. Хөгийн амьтан
шүү!
-
Марги, хоёулаа энэ
тухай дөрөв таван зуун удаа ярьсан.
-
Лиллитэй энгэр
зөрүүлж байхдаа намайг сая үнссэн шигээ үнсдэг байсан уу?
-
Үгүй байх аа...
-
Тэгвэл яаж үнсдэг
байсан гэж?
-
Тэнгэр минь болиод
өгөөч дээ!
-
Яаж?
-
За... өөр л байхгүй
юу даа.
-
Юу нь өөр гэж?
-
Яахав дээ, өмнө нь
учирч байгаагүй болоод л сэрэлтчихгүй юу даа.
Марги орон
дээрээ өндийн сууснаа чарлав. Тэгснээ дуугүй болчихлоо.
-
Намайг үнсэж
байхдаа сэрэл чинь хөдөлдөггүй биз дээ?
-
Бид хоёр биенээсээ
уйдчихсан.
-
Хамт амьдарч, цуг
өтлөхийг хайр гэдэг.
-
За яахав.
-
“За яахав” гэнэ үү?
“За яахав” гэдэг чинь юу гэсэн үг билээ?
-
Чиний зөвөө гэсэн
ухаантай юм.
-
Чи надаас бултаад
байна. Надтай ярихыг ч хүсэхгүй байна. Бид хэдэн жил хамт амьдарч байгаа билээ
дээ? Яагаад тэгдэг юм бэ?
-
Өөрөө ч мэдэхгүй
юм. Хүмүүс хоорондоо дасцгаадагягажилдаадасдагшиг.
Хүмүүсзүгээр л дасцгаадаг. Ийм юм болдог шүү дээ.
-
Өөрөөр хэлбэл
надтай амьдарна гэдэг чинийхээр бол ажил юм биз дээ? Одоо чи ажиллаж байгаа
хэрэг үү?
-
Ажлыг товлосон
хугацаанд хийдэг юм.
-
Дахиад эхэллээ! Би чамтай тоглоогүй байна!
-
За мэдлээ.
-
“За мэдлээ” ч гэх
шиг. Тэнэг илжиг! Хараарай тэр хариугүй унтлаа!
-
Марги, чи надаас юу
хүсээд байгаа юм бэ? Тэр явдал чинь олон жилийн өмнө болоод өнгөрсөн!
-
Би чамд юу хүсээд
байгаагаа хэлье! Лиллиг үнссэн шиг чинь би чамд үнсүүлэхийг хүсэж байна! Лиллиг шаасан шиг чинь би чамд цохиулмаар байна!
-
Би тэгж чадахгүй
ээ...
-
Яагаад? Би чиний
сэрлийг Лилли шиг чинь хөдөлгөхгүй байна уу? Би хөгшин хуучирсан учраас тэр үү?
-
Тэр яриад байгаа
Лиллиг чинь бараг санахгүй байна.
-
Чи хангалттай юм
санаж л байгаа. За яаая гэхэв, намайг шаахгүй байж болно. Гэхдээ намайг яг
Лиллиг үнссэн шигээ нэг үнсчих.
-
Ёо бурхан мннь,
Маги больж үз би гуйж байна!
-
Яагаад энэ олон
жилийн турш бид хамт амьдарч байгааг би мэдмээр байна!Би хамаг амьдралаа шал дэмий үрчихсэн хэрэг үү?
-
Бүгдээрээ л тэгдэг
шүү дээ, бараг бүх хүмүүс.
-
Хамаг амьдралаа шал
дэмий үрдэг гэж үү?
-
Тийм гэж бодож
байна.
-
Чамайг ёстой алмаар
байгааг мэддэг болоосой.
-
Салмаар байна уу?
-
Салмаар байна уу
гэж үү? Тэнгэр минь чи ямар тайван хэлж байна вэ? миний хамаг амьдралыг үрэн
таран хийчихээд одооо болохоор салах уу гэж асууж л байдаг! Би одоо тавин настай! Чиний сайн сайхны төлөө би бүх амьдралаа зориулсан! Одоо би хаачих юм бэ?
-
Хүссэн зүг рүүгээ
тонил!
Чамайг сонсож ханалаа. Ядаргаатай үглэх юм.
-
Би өөр хар юмтай
явалдсан бол яах байсан юм бэ?
-
Явалдаж л байхгүй
дээ. Банзалдсан ч болоосой.
Теодор нүдээ
анив. Маргарет цурхиран уйллаа. Гудамжинд нохой хуцна. Хаа ч юм нэг хүн машинаа
асаах гэсэн боловч чадсангүй. Иллинойс мужийн бяцхан тосгонд фарангейтын 65
хэм, АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Картер байлаа.
Теодор
хурхиран унтана. Маргарет шүүгээ рүү очоод хамгийн доод нүднээс гар буу
гаргалаа. Тэр нь хоринхоёр милиметрийн револьвер ажээ. Цэнэгтэй юм байна. Дараа
нь ор руугаа, нөхрийнхээ дэргэд очоод сэгсэрснээ:
-
Тед хонгор минь чи
хурхираад байна гэж хэлээд дахин нэг удаа түлхэхэд цаадах нь:
-
Юу гэнээ гэснээ
дуугүй боллоо.
Маргарет
бууныхаа гал хамгаалагчийг булгаад, хошууг нь нөхрийнхөө цээжнийх нь нэг талд
тулгаснаа гохыг дарав. Ор чичигнэн хөдөлж, тэр барьж байсан револьвероо
цээжнээс нь авлаа. Теодорын амнаас унгаж байгаа юм шиг бүдэгхэн дуу гарав.
Өвдөөгүй бололтой. Цонхоор саран мэлтийнэ. Буудсан газар руугаа хартал жижигхэн
нүхнээс жаахан цус гарчээ. Маргарет буугаа нөгөө талд нь тулгалаа. Гохон дээр
дахин дарав. Нөхөр нь дуугарсангүй. Гэхдээ амьсгалах ажээ. Бүсгүй хэсэг харж
зогсов. Цус урсана. Өмхий ханх тавина.
Нөхрөө үхэхэд
тэр хайрлахаа больчихов. Гэтэл Лилли – Лиллигийн тухай бодогдоод эхэллээ... Тед
тэр хоёрын уруул ам, бас юмнууд нүднийх нь өмнө тодрон иртэл нөхрөө дахиад буудмаар санагдав... Свитерээ
өмсөх болгондоо Тед цоглог харагддаг, ногоон свитер нь бүүр илүү зохидог байсан
юм, орондоо унгахаар бол эхлээд заавал буруу харж хэвтэнэ, хэзээ ч эхнэр рүүгээ
бөгсөө харуулаад унгаж байсан нь санаанд орохгүй нь. Ажлаа огт тасалж байгаагүй
юм байна шүү. Маргааш харин тасална...
Маргарет
жаахан уйлж байгаад унтахаар хэвтлээ.
Теодор сэртэл
цээжнийх нь хоёр тал руу хурц үзүүртэй урт зэгс шаачихсан мэт санагдах нь тэр.
Өвдөх юм алга. Цээжин дээрээ дараад, сарны гэрэлд харав. Хоёр гар нь цус
болжээ.
Юу ч
ойлгосонгүй. Маргарет руу нэг харлаа. Тэртээ нэгэн цагт биеэ хамгаал гэж
буудахыг нь өөрөө зааж өгсөн гар бууг нь атган унтаж байв.
Доош суутал
цээжин дэх хоёр нүхнээс цус хурдан урслаа. Маргарет унтаж байхад нь буудсаныг
тэр ойлгов. Лиллитэй шаалцлаа гэж тэр шүү дээ. Лиллитэй хурьцаж байхдаа үнэндээ
тавьж чадаагүй.
Би үхэх
тодорхой, энэ эмэгтэйгээс зугтаж чадвал амьд гарах найдвар байна гэж бодогдож ч
байх шиг.
Теодор
бууны гохноос Маргаретийн хурууг сэмээрхэн салгав. Гал хамгаалагч нь буусан
хэвээр.
Би чамайг
алахгүй, ерөөсөө л зугтаж алга болох минь. Энэ тухай би арвантаван жилийн
өмнөөс энэ тухай мөрөөдөж байсан юм байна гэж бодлоо.
Тэр орноосоо
арай гэж босов. Буугаа гартаа эвтэйхэн бариад Маргаретийн баруун ташаа руу
чиглүүлэв. Тэгснээ буудаж орхилоо.
Марги дуу
тавин орилоход гараараа амыг нь дарчихав. Дуугүй болохыг нь хэдэн минут
хүлээснээ гараа авлаа.
-
Теодор, чи юу хийж
байгаа юм бэ?
Тэр буугаа энэ
удаа Маргаретийн зүүн ташаа руу чиглүүллээ. Буудав. Дахиад гараараа амыг нь таглалаа. Хэдэн
минутын дараа гараа авав.
-
Лиллиг чи үнссэн
биз дээ.
Хүхээнд хоёр
сум үлджээ. Тэр эгцрэн зогсоод цээжин дээрх сумны хоёр нүхийг харлаа. Баруун
талын нүхнээс цус гарч байгаад тогтжээ. Харин зүүн нүхнээс зүү шиг нарийн улаан
цус нэгэн хэмээр урсана.
Маргарет
орноосоо:
-
Би чамайг алнаа гэх
сонсогдлоо.
-
Чи тэгмээр байна
уу?
-
Тиймээ яг тийм! Заавал ална!
Тедийн толгой
эргэж, дотор муухайрав. Цагдаа нар хаачиваа? Буу дуугарахыг сонссон байлгүй
дээ? Тэгээд хаачдаг новшнууд вэ? Буу
дуугарч байхыг хэн ч сонсоогүй юм байх даа?
Тед цонх
байгааг анзаарлаа. Буугаа цонх руу харуулж байгаад гохыг нь дарав. Хамаг
тамирнь барагджээ. Өвдөг дээрээ өөрийн мэдэлгүй уналаа. Тэр чигээрээ явсаар
нөгөө цонх руу очив. Дахиад нэг удаа буудлаа. Цонхны шилэнд сум дугуй нүх
гарган цоолсон боловч хагалсангүй. Нүднийх нь өмнүүр харанхуй сүүдэр татсанаа
алга болчихлоо.
Хогийн бууг
гаргаад хаячихдаг хэрэг гэсэн бодол түүнд төрөв.
Теодор хамгийн
сүүлийн хүчээ хуримтлуулав. Барьж байсан буугаа цонх руу чиглүүлэн шидлээ. Шил
хагарсан боловч револьвер өрөөнд нь унажээ...
Ухаан ортол
эхнэр нь түүний дээр зогсож байх нь тэр. Өөрийх нь буудсан хоёр хөл дээр яах
аргагүй зогсож юмаа. Револьвероо ч дахиад цэнэгэлчихэж.
-
Одоо чамайг алнаа.
-
Марги, бурханыг
бодож сонсооч! Би
чамдаа хайртай!
-
Цаашаа мөлх, муу
худалч нохой!
-
Марги, болиоч би
гуйя чамаас... Теодорыг нөгөө өрөө рүүгээ мөлхөхөд Маргарет араас нь дагалаа.
-
Лиллиг үнсэж байхад
чиний сэрэл хөдөлсөн биз дээ?
-
Үгүй ээ, ёстой үгүй! Надад огт таалагдаагүй! Муухай байсан!
-
Чиний тэр үнсээд
байдаг уруулыг чинь сэтэртэл буудаад өгье дөө!
-
Марги, бурхан минь!
Бүсгүй
бууныхаа хошууг нөхрийнхөө урууланд тулгаж байгаад:
-
Май ингээд үнс
гэснээ гохоо дарлаа.
Сум нөхрийх нь
доод уруул, эрүүний талыг тасчаад хаяв. Гэсэн ч тэр ухаан алдсангүй. Өрөөсөн
гутал нь хажууд нь байхыг харлаа. Дахин нэг удаа хамаг хүчээ шавхаж байгаад
нөгөө цонх руу гутлаа чулуудав. Шил бут үсэргэн гутал гудамжинд уналаа.
Маргарет зүүн
хөх рүүгээ бууныхаа амыг чиглүүлж байгаад гохыг нь дарчихав...
Хаалга эвдэн
цагдаа нарыг орж ирэхэд, Маргарет өрөөний голд револьвероо барьсан чигээрээ
зогсож байлаа.
-
Хатагтай, та буугаа
хая! Хэмээн тэдний
нэг нь хашгирав.
Теодор мөлхсөн
хэвээр. Маргарет буугаа нөхөр рүүгээ чиглүүлж байгаад гох дарсан ч алдчихав.
Тэгснээ нил ягаан шөнийн даашинзтайгаа шалан дээр түсхийтэл уналаа.
-
Энд юу болоод
байгаа юм бэ гэж асуунгаа цагдаа нарын нэг Теодорын дээрээс тонгойв.
Теодор түүн рүү
толгойгоо эргүүллээ. Амных нь оронд салбайсан улаан юм үлджээ.
-
Шкрррр, шкррр
гэхээс өөр юм түүнээс сонсогдсонгүй.
-
Гэр бүлийн
хэрүүлийг ёстой үзэж чадахгүй юмаа. Заваан юм шүү гэж нөгөө цагдааг хэлэхэд
эхний цагдаа:
-
Харин тиймээ гэлээ.
-
Би өнөө өглөө
эхнэртэйгээ алалцах шахсан. Ярих юм биш.
-
Шкирр гэхээс өөр юм
Теодер дуугарсангүй.
Энэ
хооронд Лилли гэртээ суугаад Малон Брандогийн гол дүрд тоглосон хуучин кино
зурагтаар үзэж байв. Mэр ганцаараа ажээ. Хар багаасаа Марлонд тэр дурласан.
Бараг
чимээгүй унгачихаад халатаа сөхөн гар хангалга хийлээ.
Орчуулсан
Гамбино
No comments:
Post a Comment