АГУУ НАЙРАГЧ
Чарльз
Буковски
Би түүнтэй
уулзахаар явлаа. Тэр агуу найрагч байсан юм. Жефферсээс хойш төрсөн хүүрнэл
яруу найргийн хамгийн шилдэг зохиолч тэрбээр далан нас арай хүрээгүй ч дэлхий
даяар нэгэнт алдаршжээ. Хүмүүс түүний бичсэн “Миний уй гашуу чинийхээс ч их, ха!”, “Талийгаач нар залхуутайя бохь зажилна” хэмээх хоёр
номоор нь илүү сайн мэддэг байх. Энэ хүн маш олон их дээд сургуулиудадхичээл
заадаг байсан мөн Нобелийн шагналаас авахуулаад утга зохиолын бүх шагналуудыг
хүртсэн билээ. Энэ бол Бернард Стахман.
Христид итгэгч залуучуудын дотуур байрны шатаар би өгсөн, ноён Стахманы амьдардаг 223 тоот өрөөний хаалган дээр ирлээ. Намайг тогшиход дотроос “НОВШ МИНЬ, ОРООД ИР” гэж хашгирав. Хаалга нээн ороход ноён Бернард Стахман орондоо хэвтэж байлаа. Өрөөнөөс бөөлжис, дарс, шээс, баас, муудсан хоолны үнэр холилдон ханх тавина. Миний дотор хутгалдаж эхлэхэд ариун цэврийн өрөө рүү харайлган орж бөөлжөөд гарав.
-
Эрхэмсэг ноён
Стахман, та яагаад цонхоо нээдэггүй юм бэ?
- Санадаг л санаа
байна. Дахиад намайг битгий ноён Стахман гэж дуудаарай, пизда гэж. Барни гэхэд
л болно.
Хазгар хөлтэй
тэрбээр ихээхэн хүч гарган байж орныхоо хажуудах зөөлөн сандалд суугаад:
-
Одоо ч ярьж өгдөг
хэрэг. Бас ч удаан хүлээлээ шүү гэв.
Тохойных нь
дэргэдэх ширээн дээр янжуурын үнс, цагаан эрвээхий дүүрсэн улаавтар шавар домбо
харагдахад би нүд буруулснаа дахин нэгэнтээ харав. Бернард Стахман лонхтойгоо
ам руугаа хөнтөрсөн ч ихэнх дарсаа энгэр, өмд рүүгээ гоожуулж орхилоо. Гар
дахаа тэр байранд нь тавиад:
-
Ганц балгах
хэрэгтэй байсан юм гэхэд нь би:
-
Хундагаар уувал
амар байхсан гэлээ.
-
Тийм байх шүү
гэснээ мань эр эргэн тойрноо харав. Хажууд нь бохир хундаганууд байсан бөгөөд
алийг нь авах бол? Тэр хамгийн ойр
байсан хундагыг авлаа. Ёроолд нь ямар нэг шар юм хатжээ. Тахианы махтай
гоймонтой шөлний үлдэгдэл бололтой. Мань эр дээрээс нь дарс хундгалаад дээш нь
өргөсөнөө явуулчихав.
-
Нээрээ дээр юм
байна. Чи зургийн аппарат авч ирсэн байх чинь, миний зургийг авах уу?
-
Тэгнээ гэж бй
хэлээд цонх нээн цэвэр агаар амьсгалав. Бороо хэд хоног тасралтгүй орсон
болохоор агаар цэвэрхэн, сэрүүвтэр байлаа. Тэр:
-
Чи байж бай.
Түрүүнээс хойш миний шээс хүрээд байсан юм. Чи наанаасаа нэг хоосон лонх аваад
өг дө
Хаа сайгүй хөглөрөххоосон лонхнуудаас би нэгийг авч өглөө. Өмд нь урдаа цахилгаангүй, товчтой бөгөөд давсаг нь цүндийтэл томорсон учраас хамгийн доодох нь товчлоостой ажээ. Тэр бомбоогоо гаргаж лонхны амсар дээр нүхийг нь тааруулан барилаа. Дөнгөж шээж эхэлтэл бомбоо нь хатууран савлахад өмд, цамц, нүүр рүү нь шээс цацран, хамгийн сүүлийн дүлэлтээр гарсан шээс зүүн чих рүү нь орсон нь итгэмээргүй явдал боллоо.
Хаа сайгүй хөглөрөххоосон лонхнуудаас би нэгийг авч өглөө. Өмд нь урдаа цахилгаангүй, товчтой бөгөөд давсаг нь цүндийтэл томорсон учраас хамгийн доодох нь товчлоостой ажээ. Тэр бомбоогоо гаргаж лонхны амсар дээр нүхийг нь тааруулан барилаа. Дөнгөж шээж эхэлтэл бомбоо нь хатууран савлахад өмд, цамц, нүүр рүү нь шээс цацран, хамгийн сүүлийн дүлэлтээр гарсан шээс зүүн чих рүү нь орсон нь итгэмээргүй явдал боллоо.
-
Доголон байна гэдэг
ч новш шүү дээ.
-
Юунаас болоод
ингэчихсэн юм бэ?
-
Юунаас болоод
гэнээ?
-
Та яаж яваад
доголон болчихсон юм бэ?
-
Эхнэр. Машинаараа
дайрчихсан юмаа.
-
Яаж? Юунаас болоод?
-
Намайг тэсэх
аргагүй боллоо гэсэн шүү дээ.
Хэлэх үг
олдоогүй болохоор аппаратаа гарган дэмий нэг хоёр удаа дарлаа.
-
Надад зурагнууд нь
байгаа. Чи миний эхнэрийн зургийг үзэх үү?
-
Тэгье л дээ.
-
Тэр хөргөгчин дээр
зургийн цомог байгаа аваад ир.
Хөргөгчин
дээрээс зургийн цомгийг нь авч өгөөд би эргэн суулаа. Өндөр өсгийтэй гуталнууд,
эмэгтэй хүний дэгжин шагайнууд, татуурга зүүсэн урт нейлон оймстой хөлнүүд,
трикотой хөлнүүдийн зурагнууд байх аж. Өөр хэдэн хуудснууд дээр хагас кило
үхрийн далны шарсан мах 89 центээр зарж байна гэсэн хүнсний захын сурталчилгааны
цаас наажээ.
-
Биднийг салах үед
эхнэр надад эднийг үлдээсэн юм гэж Бернард хэлээд дэрэн доогуураа гараа шургуулснаа урт нарийхан өсгийтэй зузаан ултай
гутал гаргаад ирлээ. Гялалзсан сайхан эд юм. Мань эр мөнөөх гутлаа орныхоо
дэргэдэх шүүгээн дээр тавьчихлаа. Тэгснээ өөртөө дахин дарснаасаа хундгалав.
-
Би энэ шаахайнуудыг
өвөртөлж унтдаг. Заримдаа эднийг шаачихаад дараа нь угаадаг.
Би дахин зураг
дарлаа.
-
Дахиад зураг авах уу?
Одоо бүүр ч дажгүй зураг гарна даа гэснээ өмднийхөө ганц товчийг тайлав.
Дотуураа юу ч өмсөөгүй аж. Нөгөө гутлаа авснаа өсгийг нь бөгснийхөө нүх рүү
чихэх зуураа:
-
За алив дараарай
гэхэд нь би аппаратаа хэдэнтээ шажигнууллаа.
Зогсох түүнд
төвөгтэй ч мань эр шүүгээгээ барин хоёр хөл дээрээ тогтож байв.
-
Барни, та зохиолоо
бичсээр байгаа юу?
-
Лалар гэж би
тасралтгүй бичнэ шүү дээ.
-
Таны шүтэн
бишрэгчид чинь садаа болдоггүй юм уу?
-
Заримдаа хүүхнүүд
намайг олоод ирдэг л дээ, гэхдээ пизда нарч ниь энд удаан тэсэхгүй явчихдаг юм.
-
Таны номнууд сайн
борлогддог уу?
-
Надад мөнгө
шилжүүлсэн баримт хангалттай ирдэг.
-
Та залуу зохиолчдод
юу гэж захих вэ?
-
Архи уу, зад шаалц,
тамхи их тат.
-
Тэгвэл гастай
зохиолч нарт?
-
Амьд арзайжгаач
байгаа бол хэлээд байх юм алга даа.
-
Таныг шүлгээ
бичихэд юу өдөөдөг вэ?
-
Чи тэгвэл юунаас
болж баадаг вэ?
-
Та ерөнхийлөгч
Рейган, ажилгүйдлийн тухай юу гэж үзэж байна вэ?
-
Би ажилгүйдэл эсвэл
Рейганы тухай юу ч гэж үздэггүй. Бүгдээрээ уйтгартай санагддаг. Сансарын нислэг
хөл бөмөгийн тэнцээн ч гэсэн яг адилхан.
-
Таны сэтгэлийн
хамгийн ихээр юу зовоодог вэ?
-
Одооны хүүхнүүд их
зовоодог.
-
Одооны хүүхнүүд ээ?
-
Тэд олигтой
хувцаслаж чадахгүй байна. Шаахай биш жинхэнэ аймшиг хөлдөө углаж байгаагаа
мэддэггүй юм.
-
Эмэгтэйчүүдийн
эрхийн талаар та юу боддог вэ?
-
Хэзээ нэг цагт тэд
машин угаалгын газарт эсвэл анжисны ард газар хагалах ч юмуу, дөнгөж сая архины
дэлгүүр дээрэмдсэн хоёр залуугийн араас хөөцөлдөн үгүй бол бохирын хоолой
цэвэрлэн, цэрэгт татагдаж мөөм рүүгээ буудуулдаг босон цагт би гэртээ суугаад,
аяга таваг угааж, уйдахаараа хивсний тоос соруулдаг болно доо.
-
Тэдний тавьдаг
шаардлаанд ямар ч логик алга байна шүү дээ.
-
Тэгэлгүй яахав.
Стахман дахин
дарс хундгаллаа. Хундганаас уусан ч дарснаа асгаж тэр нь хоолойгнь даган цамцыг
нь норгов. Түүнээс хэдэн сар усанд ороогүй хүний үнэр ханхална.
-
Би эхнэртээ хайртай
хэвээрээ. Алив тэр утас аваад өг дөө.
Намайг утас
авч өгөхөд тэр дугаар залгав.
-
Клейр, байна уу
Клейр гэснээ тэр утсаа тавилаа.
-
Юу болов?
-
Юу болохов дээ.
Утсаа тасалчихлаа. Дандаа тэгдэг юм. Алив хоёулаа гарч баранд сууя. Би эндээс
гаралгүй зөндөө удсан байна. Гарахгүй бол болохгүй нь.
-
Гадаа бороо орж
байна шүү дээ. Хэдэн долоо хоног цутгаж байна. Гудамжинд үер бууж нил ус.
-
Хамаагүй ээ, би
гармаар байна. Эхнэр маань нэг гартай шаалцаж байгаа байх. Аягүй бол өндөр
өсгийттэйгөө байгаа даа. Би өндөр өсгийтийг нь өмсүүлж байгаад шаалцдаг байсан
юм.
Бернард
Стахманыг хуучин хүрэн цуваа өмсөхөд нь би дэм боллоо. бүх товчнууд нь тасарч
унажээ. Хир буртагт дарагдан хатуурсан эд байлаа. Ийм хүнд, хайнга цувыг
Лос-Анжелест өмсдөггүй, гучаад оны үед Чикаго юмуу Денверт л өмсдөг байсан
байх.
Дараа нь бид
түүний таягийг авч Христэд итгэгч залуусын дотуур байрны шатаар зовлонтойгоор
уруудлаа. Тал шил усан үзмийн дарс Бернард халаасалжээ. Орцны хаалган дээр
ирээд тэр ганцаараа явж хэний ч дэмгүйгээр машин суухаар болов. Би машинаа хашлаганаас зайтай зогсоосон байлаа.
Намайг жолооныхоо
ард суутал хүн хашгирч, ус цацрах нь тэр. Ширүүн бороо шаагин цутгасаар.
Машинаа тойрон очиход Бернард машин, явган хүний замын хашлаганы завсраар
хэвтэж байлаа. Түүний эргэн тойрон нил ус,өндийгөөд суухад нь ус түүнийг
бүрхэн, өмдийг нь даган урсаж, хоёр талаас нь балбахад таяг нь яруу найрагчийн
алгад удаан хөвнө.
-
Зүгээрээ, намайг
орхиод явж үз.
-
Ээ новш гэж Барни.
-
Яв гэж байна шүү.
Намайг орхи. Энхэр маань намайг хайрлаж байсан биш.
-
Барни тэр чиний
эхнэр биш. Та хоёр салчихсан шүү дээ.
-
Наадахаа чи өөрийнхөө
эмгэнд хэл за юу.
-
Больж үз дээ Барни,
алив туслая.
-
Үгүй ээ үгүй.
Зүгээр гэж байна шүү. Би яах ч үгүй. явж үз. Ганцаараа гудар.
Би түүнийг
түшин, машиныхаа хаалгыг нээгээд урд суудалдаа өргөн суулгалаа. Тэр дэндүү
гэмээр норжээ. Машины шалны дэвсгэр дээгүүр ус нилийтэл урсана. Жолоочийн
талаар би машиндаа суулаа. Барни дарстай
лонхны тагийг авч нэг балгаад надад өгөхөд би бас балгав. Машинаа асаан урд
шилээ таг ширтэн, өмхий шээлтүүрийн үнэрт
бөөлжихөөргүй онгорхой бар хайн бороон дундуур анх удаа давхилаа.
Орчуулсан Н.Ганбат (Гамбино)
No comments:
Post a Comment