Saturday, November 4, 2017

Орондоо...

Орондоо, шар айраг шимэн хэвтэх ахуйд минь
Өмнө минь тэр тайчлаа.
Өгзөгөн дээр чинь үү гарчаа юу даа гэж
Олоод харсан би буруутан асуулаа.
Үү бишээ энэ
Өнгө төдий мэнгэ гэлээ тэр
Үүнээс чинь халгаад байна
Өөр нэг удаа учрая гээд би түүнийг хилэгнүүлэв.
Орноосоо ховхорсон намайг өөр өрөөндөө орж
Өөдөө сөргөө савчин суухад
Өнөөх бүсгүй араас ирээд:
Өөдгүй хөгшин минь чи сонс!
Өтөлсөн бие чинь нилдээ үүнд идүүлж, ургацагт бариулсныг хараад
Үүнээс адгийн эртэй учирч байгаагүй гэдгээ анх мэдсэн гэж омогдов.
Орхие энэ яриагаа, онцгойлж чиний
Өгзөгний чинь мэнгийг магтья гэж намайг хэлтэл,
Өнөөх өрөө рүү дүүлэн орж хувцаслаад
Үүд тас хийтэл саваад гарлаа.
Хэрвээ тэр шүлгүүдийг минь уншсансан бол
Хэзээ ч намайг ийм гэж хэнд ч хэлэхгүй гэдэгт би найдсаар хоцров.

Ч.Буковски


No comments:

Post a Comment