Saturday, November 4, 2017

тэнд суусан

Тэнд суусан бүсгүй надаас
“Чарьлз Буковски” мөн үү? гэлээ.
Тэр ямар хамаатай юм бэ? Тайч!
Тэнгэр харуулахгүй бол тэсэхгүй нь гэлээ Би.
Ухаантай эр байна гэж бодов бололтой түүнийг жуумалзахад
Урт шулуун хөлийг нь хараад бурханы хишиг хэмээн би бодлоо.
Цааш нь түүний элэг, чичирсэн бөөрнүүд нүднээ тодроход
Тэнгэрийн хүү Христ
Фольк рокын аянд  бүжиглэх нь үзэгдэв.
Тачаал миний дотор сэрэхэд
Татаж босгоод буйдан дээр дарж хэвтүүллээ
Тансаг бус даашинзыг нь толгой руу сөхөхөд
Тамын эхлэл, хүчин хоёр надад ялгаагүй ээ,
Түүний дотоож шалан дээр, миний эрхтэн
Дотор нь, тэнгэр минь түүн рүү бүлэхэд

Би Чарльз... хэн ч билээ, байна.


Ч.Буковски

No comments:

Post a Comment