ЦАХИУР
Ч. Буковски
Би өөдгүй хог байгаа юм – үүнийг захын хүн
хэлнэ. Би хэлсэн үгэндээ хүрдэггүй. Намайг хогийн амьтад, луйварчид, хамгийн аль
болох бүтэхгүй юмнууд л тоож хөөргөдөг. Надад сахлаа мөлчийтөл хусаж, зангиа
зүүн тансаг байгууллагад ажилладаг банди нар таалагддаггүй. Эрүүгээ хугалуулж,
тархиа цөмлүүлсэн, амьдрал нь тэр чигээрээ бүтэлгүйтсэн хүмүүст би хайртай. Тэд
надад маш сонирхолтой санагддаг. Бас оймсоо хайш яйш татан, нүүрэндээ будаг
нялж, согтуу гуагчсан, доошоо орсон амьдралтай хүүхнүүд таатай санагддаг. Ариун
гэгээнтнүүдээс илүү бузар булайчууд илүү дотно гэхүү дээ. Би өөрөө золбин
амьдралтай болохоор тэнэмэлүүдтэй байх надад амар байдаг. Би хууль дүрэм, шашин ном, ёс зүйг үзэн
яддаг. Нийгэм намайг өөрийнхөө хүссэнээр өөрчлөхийг хэзээ ч хүлээн
зөвшөөрөхгүй.
Нэг шөнө би дээд давхрын Мартитай уудаг юм
байна. Тэр хэдэн жилийн өмнө аавынд сууж байгаад гарсан хүн л дээ. Би ажил
хийдэггүй. Ер нь хийх ч хүсэлгүй байв. Гутлаа тайлж суугаад, дарс уун дуулах
эсвэл бүр утга учиргүй тачигнатал хөхрөхийг би илүүд үзнэ. Марти жаахан
уйтгартай, хар ажилд эвдэрсэн гартай, цохиулж муруйсан хамартай, сохор
номингийх шиг нүдтэй бас ... за түүний тухай хангалттай.
- Хэнк чи ч давгүй эр шүү. Чам шиг эрчүүдтэй ховорхон таарч
байлаа гэсээр Марти ярьж эхэллээ.
-
Аан
-
Цахиур л гэсэн үг.
-
За.
-
Би газар доор
ажилладаг байхдаа...
-
За.
-
Би нэг баагийтай барилцаж
аваад... ёстой алалцах шиг болсон. Тэр муу
ганцхан цохиод миний солгой гарыг хуга шаадаг юм даа. Мань тоогоогүй, шууд л
толгой руу нь балбаж өгсөн. Тархийг нь сугартал шаагаад. Дараа нь тэрнийг
галзуугийн эмнэлэгт аваачсан гэж дуулсан.
-
Чи ёстой алсан
байна шүү дээ гэж би хэллээ.
-
Хөөш, би чамтай бас
үзэлцмээр байна. Чи эхлээд намайг шаа гэж Марти үргэлжлүүлэв.
Судалтай түшлэгтэй ногоон сандал дээр Марти сууж байлаа. Би шилтэй дарснаас
өөртөө хийхээр тосгуур руу очоод эргэхдээ баруун гараараа намалдаг дундуур нь
буулгаад авлаа. Тэр арагшаа налснаа над руу дөхөөд ирэв. Түүнийг солгой
гараараа намайг цохино гэж миний санаанд ороогүй байтал тэр духан дундуур минь татахад
би хийсчихдэг юм байна. Миний дотор муухайрч бөөлжис цутгаж байсан ч хоосон
шилтэй шуудайнд хүрч хоосон лонхноос нэгийг сугалан түүн рүү нүүлгэв. Мартиг бултахад миний дэргэд сандал байж таарлаа. Би
ухасхийн сандал шүүрч аваад толгой дээрээ өргөтөл хаалга онгойв. Энэ байрны
эзэгтэй, хорь эсвэл хорин хэдтэй царайлаг бүсгүй орж ирэх нь тэр. Түүнд юу
хэрэгтэй болсон юм бүү мэд, надад лав ойлгох ухаан байсангүй. Би толгой дээрээ
өргөсөн сандлаа буулгаад:
-
Марти, чи өрөөндөө
оч гэв.
Марти хүүхэд шиг хачин царайлснаа хонгилд гарч өрөөндөө
ороод хаалгаа хаалаа. Хүүхэн:
-
Ноён Чинаски, анхааруулж
хэлэхэд...
-
Чамд харин анхааруулахад
наадах чинь бүтэхгүй гэж би яриаг нь таслан хяхтнав.
-
Юу бүтэхгүй гэж?
-
Чи миний таалдаг
хүүхэн биш. Тэгээд ч чамтай хусалцмааргүй байна.
-
Эхлээд миний
хэлэхийг сонсчих. Өнгөрсөн шөнө би таныг хөршийнхөө үүдэнд шээж байхыг харлаа.
Энэ байдал дахиад давтагдвал би таныг байрнаасаа гаргана шүү. Цахилгаан шатанд
бас нэг хүн шээсэн байсан. Бодвол та л байх даа гэлээ.
-
Би цахилгаан шатанд
шээдэг хүн биш.
-
Гэхдээ би өчигдөр танай хажуу айлын үүдэнд хүн шээж
байхыг харсан. Та байсан шүү.
-
Намайг гэж чамд
ямар чөтгөр нь шивнэв.
-
Та шал согтуу
байсан болохоор санахгүй байгаа байх. Дахиж битгий тэгээрэй.
Ийнхүү өгүүлээд шар үст хаалга хаан яваад өглөө.
Би дарсаа
тайван шимэнгээ цахилгаан шатанд шээсэн үү үгүй юу гэдгээ санах гэж хэдэн минут
нам сууж байтал хаалга тогшив.
-
Ор ор.
Марти гаднаас орж ирээд:
-
Би чамд нэг юм
хэлэхгүй бол болохгүй нь.
-
Тэг л дээ, наашаа
суу гээд би Мартид портвейн аягалж бариулахад тэр сууснаа:
-
Би дуралчихжээ гэж
пал хийтэл авлаа.
Би тамхиа нухахаас өөр юу ч хэлсэнгүй.
-
Чи хайр байдагт
итгэдэг үү? хэмээн тэр надаас асуулаа.
-
Итгэх үе байнаа. Би
нэг удаа хүнд хайртай болж байсан.
-
Одоо тэр хүүхэн
чинь хаана байгаа вэ?
-
Одоо байхгүй,
үхчихсэн.
-
Үхчихсэн гэнээ! Юунаас болоод?
-
Архинаас л болохгүй
юу даа.
-
Миний хайртай
хүүхэн бас уудаг. Би бүүр санаа зовоод байна. Тэр ёстой мөнхийн согтуу.
Зогсоноо нэг байхгүй.
-
Хэн ч зогсож
чаддаггүй юм даа.
-
Би тэрэнтэй рок
үдэшлэгт явдаг юм. Согтуу хүүхэнтэй. Тэнд тал нь согтуучууд байдаг болохоор
амар.
Би дуугүй суусаар л байв.
-
Тэр надаас дүү,
Тэнгэр гэж ямар биетэй гэж санана! Хөгшөөн би
тэрэнд дуралчихаад байна, нээрээ шүү!
-
Марти больж үз, энэ
чинь зүгээр л секс.
-
Үгүй ээ, би тэрэнд
хайртай. Би мэдрээд байна.
-
Магадгүй, байж
болох л юм.
-
Байрныхаа мөнгө
төлдөггүй болохоор доор подвалд амьдардаг юм.
-
Подвалд уу?
-
Харин тийм. Зуух
энэ тэр гээд хогийн хогийн юмнууд дунд байдаг.
-
Итгэмээргүй юм.
-
Үнэн, тэнд байгаа.
Би тэр хүүхэнд хайртай, хөгшөөн, туслая
гэтэл надад сохор зоос ч байдаггүй.
-
Хэцүү хэцүү. Би ч
бас тийм байдалд орж байсан. Тамтай байдаг юм.
-
Мань тэр хүүхнийг
найрчихвал архинаас гаргаад, эмчилнэ. Өөрөө ямар ч хамаагүй ажил олж хийгээд
олсон мөнгөөрөө тусална яадгийн үхсэн.
-
Чи ч гэсэн уудаг биз
дээ. Чи тэр хүүхэндээ хайртай юм бол
уухаа больчих. Бүр яг одоо.
-
Тэнгэр гэж. Яг зөв! Би одоо асгалаа.
-
За битгий маяглаад
бай. Зүгээр нааш нь өгчих. Ийм яриа бидний дунд болж өнгөрлөө.
Би долоо хоногийн
өмнө Сэмийн архины лангуунаас хуссан хагас литрийн хямдхан вискигээ аваад
гарлаа. Дараа нь подвал руу уруудав. Тэнд бүдэг гэрэл асна. Би хаалга хайн явлаа.
Явсны эцэст олов. Шөнийн хоёр цаг байсан санагдана. Би хаалга олж тогшив. Өмнө минь үүд нээгдэхэд
үнэхээр царайлаг хүүхэн халаад өмсөн сууж байхыг би харлаа. Ийм хүүхэн байна
гэж би бодоогүй юм. Шаргал үстэй залуухан, халуухан бүсгүй. Би босго даван
хаалга хааж анхааралтай ширтэв. Дажгүй шүү.
-
Чи хэн гэгч вэ?
Эндээс гарчих гэж нөгөө хүүхэн хэлэв.
-
Энд чинь овоо
тухтай юм. Миний өрөөнөөс хавьгүй дээр юм гээч.
-
За од гар! Яв! Зайлж үз!
Би уутнаас нөгөө вискигээ гаргалаа. Хүүхэн намайг биш
лонх руу харна.
-
Чамайг хэн гэдэг вэ
гэж би асуув.
-
Женни.
-
Женни, аяганууд
чинь хаана байна вэ?
Хүүхэн тавиур руу заахад, би очиж хоёр
өндөр шилэн аяга авлаа. Дэргэд нь тосгуур байв. Би шилэн аягандаа бага зэрэг ус хийгээд, явган сууж вискигээ задлан устай холив. Бид
хүүхний орны ирмэг дээр суун ууцгаалаа. Залуухан, дур татам бүсгүй ажээ.
Нүдэндээ ч итгэмээргүй юм. Тархинд минь ямар нэг зүйл алдагдаж, тэсрэхийг би
хүлээв. Женни боломжийн бүр тэгж яривал давгүй харагдана. Түүнд виски таалагдаж байна гэж янзтай. Бид
зэрэг ууж дууслаа. Би халуураад түүн рүү ойртов, энэ мөчид халуурч эхэлсэн л дээ. Тэр тоорой ч
юмуу ямар нэг сэжгийн амьтан тэврээд сууж байсан ч би түүн рүү очихоор л байсан
гэдгээ хэлэх гэсэн юм. Ямар ч гүүтэй эвцэлдэж өгдөггүй сайн үүлдрийн азарганы
тухай “Морин уралдаан” гэдэг өгүүллэгийг би саналаа. Тэр өгүүллэгт хамгийн гоё гэсэн гүүнүүдийг
хээлтүүлэхээр авчрах болгонд азарга тоодоггүй байв. Эзэн нь нэг гүүг шавар,
шороотой хутгалдуулаад туун ирэхэд азарга дорхноо харайсан тухай гардаг юм.
Өнгө зүс сайтай гүүнүүдээс ичсэн азарга, шавар шороо болсон тааруухан
гүүнүүдийн дэргэд өөрийгөө хүч чадалтай, үзэсгэлэн төгөлдөр болохоо мэдэрсэн
тухай санааг илэрхийлсэн аж. Хүмүүс адуунууд хоорондоо адил ажээ...
Женни өөртөө дахин аягалаад намайг хэн
болох, хаана амьдардаг тухай асуув. Өөрийгөө энэ байрны дээд давхарт амьдардаг,
хань болоод хамт уух хүн хайж явсан гэдгээ би хэллээ.
-
Би чамайг долоо
хоногийн өмнө нэг орой “Кламберт” харсан. Та нилээн халчихсан, хүмүүсийг инээлгээд, уух
юмаар дайлж байсан.
-
Санадаггүй ээ.
-
Би харин санаж
байна шүү. Танд миний халаат таалагдаж байна уу?
-
Тийм ээ.
-
Өмдөө тайлаад
гэртээ байгаа юм шиг байж яагаад болохгүй гэж?
Би өмдөө тайлаад түүнтэй зэрэгцэн орон дээр суув. Бүх
зүйлс алгуурхан өрнөлөө. Түүнийг гайхамшигтай сайхан хөхтэй гээд хөхөж байснаа
санаж байна. Дараа нь бид хэвтэцгээснийг санаж байна. Би дээр нь гарсан. Тэгэхдээ
нэг юм болж өгөөгүй. Би дээрээс нь буусан.
-
Уучлаарай гэхэд
минь тэр:
-
Зүгээрээ. Тэртэй
тэргүй чи надад таалагдаж байна гэлээ.
Вискигээ ууж дуустал бид юу ч юм баахан ярьж сууцгаав.
Дараа нь тэр босож гэрэл унтраалаа. Надад
гэнэт гунигтай санагдангуут би орон дээр хэвтэн араас нь тэврэв. Женнигийн
дулаахан, шүүслэг бие төөнөн, би түүний амьсгалыг мэдрэхэд, үс нь миний нүүрэн
дээр унав. Миний боов босоход би Женнид түүгээрээ хүрлээ. Тэр барьж авснаа
өөрийх рүүгээ оруулав. Тэр:
-
Яг зөв, болж байна
хөдлөөд өг... гэлээ.
Энэ бүхэн удаан тун таатай гэмээр болж өндөрлөхөд бид
унтацгаав.
Намайг сэрэхэд тэр унтсаар байлаа. Би
босож явахаар зэхэв. Намайг хувцасаа өмсөж дуусахад тэр над руу эргэж харлаа.
-
Явахаасаа өмнө
дахиад нэг хийчих.
-
Тэгье.
Би хувцсаа дахин тайлаад өвөрт нь оров. Намайг дуусангуут тэр над руу
нуруугаа харуулан хэвтлээ.
-
Чи дахиад над дээр
ирэх үү?
-
Тэгэлгүй яахав.
-
Чи дээр амьдардаг
гэсэн үү?
-
Тийм ээ, 309 тоотод. Би чам дээр ч юм
уу эсвэл чи над дээр ирж болно.
-
Чи наашаа ирсэн нь
дээр байх аа.
-
Тэгнээ гэж би
хэлээд хувцасаа өмсөн хаалга нээн гарч зөөлөн хаагаад, шатаар өгсөн, цахилгаан шатанд орж гурав дээр
дарав.
Долоо хоногийн дараа нэгэн шөнө би мөнөөх
Мартитай дарс хуваан уулаа. Бид есөн шидийн зүйлс хаман ярьж байтал тэр гэнэт:
-
Би яг үхэх нь ээ
гэлээ.
-
Оо бас яачив даа?
-
Миний хүүхэн,
Женни. Яагаав би чамд ярьж байсан даа.
-
Нөгөө подвалд
амьдардаг, чиний хайртай хүүхэн гэж мэднээ.
-
Мөн. Тэрнийг
подвалаас нь гаргачихаж. Подвалын мөнгө ч төлж чадахгүй байж.
-
Тэгээд одоо хаана
байгаа вэ?
-
Мэдэх юм алга.
Явчихсан. Байрнаас нь гаргасан гэж би дуулсан. Хаашаа явж, юу болсныг нь мэдэх амьтан
таарсангүй. Үдэшлэг дээр очсон ч
тааралдаагүй. Хэнк надад хүнд байна. Маш хэцүү байна. Би түүнд хайртай байсан
юм. Би хариугүй галзуурах нь ээ гэв.
Би дуугарсангүй.
-
Одоо би яах вэ?
Байж суух газар ч олдохгүй юм... Алив түүний төлөө тулгая Хэнк, урдахаа ав
гэлээ.
Бид бүсгүйн
төлөө аягатайгаа дуустал ууцгаав.
-
Хэнк тэр ёстой
тасархай хүүхэн байсан юм, надад итгэ, үнэхээр янзтай хүүхэн байлаа.
-
Итгэлгүй яахав дээ
Марти.
Хэд хоногийн дараа байрныхаа хөлсийг
төлөөгүй учраас Мартиг байрнаас нь гаргаж байхад би мексикчуудын барны
ойролцоох мах комбинатад ажилд орлоо. Мексикчуудын баранд би их дуртай. Ажлын
дараа мах, цусны үнэр ханхалуулан ороход намайг хүн байна чинээ тоодоггүй нь
сайхан. Нэг удаа ажлаа тараад автобусаар харьж байхад намайг харсан хүмүүс
хамар, амаа ярвайлдан дарцгааж сүйд майд болоход, би өөрийгөө ямар өөдгүй хог
болохоо мэдэрч билээ. Энэ нь ч надад амар байдаг юм даа.
Орчуулсан Гамбино
No comments:
Post a Comment