17.50 $ ҮНЭТЭЙ ДУРЛАЛ
Ч. Буковски
Лааны тосон баримлын
музейд ямар ч хамаагүй аргаар
шөнө нэвтэрч, тэндхийн хиймэл хүүхнүүдтэй садарлаж хонох нь хормой хотны
асуудлаарх Робертын нэн тэргүүний хүсэл билээ.
Гэм нь энэ санаа дэндүү
осолтой. Өөрийн төсөөлөлдөө тэр хөшөө, манекануудтай загас наадуулсаар өдий
хүрчээ. Нэгэнтээ улаан гэрлээр зогсохдоо замын хажуугийн дэлгүүрүүдийн үүд рүү
нүд бэлчээв. Пянз, буйдан, ном гээд түмэн янзын хог худалддаг дэлгүүрүүдийн
нэгнийх нь үүдэнд улаан даашинз өмсгөсөн
хиймэл хүүхэн байхыг тэр олж харлаа. Гуягүй нүдний шил нь улам тачаангуй
болгожээ. Янзын амьтан юмаа гэж бодтол гэрэл солигдон тэр замаа хөөхөөр
болов.
Бүтэн
хорооллын цаана Роберт машинаа орхичихоод мөнөөх дэлгүүр рүү тэр эргэн ирлээ. Дөхөж очоод нүд рүү нь
хулгайн харц шидэж үзэв. Нүд нь жинхэнэ юм шиг харагдахаас гадна уруулаа сул
унжуулж, амаа үл ялиг ангайсан нь бүүр ч хүчтэй сэрэл хөдөлгөнө.
Роберт дотогш ороод
хуучин пянзнууд өрсөн лангууны дэргэд зогсов. Хиймэл хүн рүү хулгайгаар
ширтэхэд энэ илүү ойр аж. Хиймэл хүүхэнд өндөр өсгийт өмсүүлсэн байх агаад
өдгөө ингэж хийхээ болиод удаж байгаа билээ.
Худалдагч бүсгүй мань эр рүү ойртоод:
- Эрхэмээ би таньд юугаар туслах вэ?
- Мисс, би зүгээр юм үзэж байна.
- Та хэрэгтэй зүйл байвал хэлээрэй.
- Тэгэлгүй яахав.
Роберт хиймэл хүүхэнд
улам ойртлоо. Үнийн шошго байсангүй. Зарах болов уу үгүй болов уу гэж тэр
сониучирхан бодож амжаад,
хамгийн хямд пянз худалдагч
бүсгүйгээс авчээ.
Дараагийн
удаа мөнөөх дэлгүүрт ороход,
хиймэл хүүхэн урьдын адил зогсож л байлаа. Роберт түүнийг хэсэг харж байгаад
могой ороосон дүрстэй үнсний сав авчээ.
Гурав
дахь удаагаа дэлгүүрт ирээд бүсгүйгээс:
- Танайх
энэ хиймэл хүүхнээ
зарах уу?
- Хиймэл хүн үү?
- Тийм ээ хиймэл хүн
- Та авмаар байгаа юм уу?
- Та нар янз бүрийн юм зардаг биз
дээ? Хиймэл хүүхнээ зарахгүй юм уу?
- Та түр хүлээхгүй юу гэж хэлээд
бүсгүй цаашаа орлоо.
Удалгүй
хөшиг ярагдаж цаанаас нь хөгшин жүүд гараад ирэв. Цамцных нь доод хоёр товч
унаад үсэрхэг гүзээ нь булталзана. Санасаныг бодвол овоо эелдэг эр ажээ.
- Та
энэ хиймэл хүүхнийг авах гэсэн юм уу?
- Тийм
ээ, та зарах уу?
- Зарахгүй
ээ. Энэ чинь үзүүлэн, за за наргиан
байлаа.
- Би энийг чинь авмаар байгаа юм.
- Үзье л дээ яахав... гээд хиймэл хүүхний
хүйтэн бие, даашинз, гарт
нь
хүрлээ.
- Алив сайн харья... би энийг 17 доллар 50
центээр хусчихмаар байна гэж хөгшин жүүд хэлэв.
- Авнаа гэж Роберт хэлснээ хорьтын дэвсгэрт
гарган сунгахад, худалдагч дор нь хариултыг нь өгөв.
- Би үүнийгээ их үгүйлнэ дээ, хальт харахад
жинхэнэ хүн шиг санагддаг юм. Танд боогоод өгөх үү? гэж хөгшин жүүд асуув.
- Хэрэггүй ээ, энэ чигээр нь авья хэмээн мань
эр хариуллаа.
Роберт
хиймэл хүүхнээ өргөн машин руугаа очив. Арын суудал дээр эвтэйхэн тавиад, дараа
нь өөрөө суун машинаа асаан гэр рүүгээ явлаа. Гэртээ ирэхэд аз болж хүн
таарсангүй, хэнд ч харагдалгүй хиймэл хүүхнээ гэртээ оруулж амжив. Өрөөнийхөө
голд хиймэл хүүхнээ тавиад анхааралтай харж зогслоо.
- Стелла, гэж тэр дуудсанаа араас нь – Стелла
бузар гичий минь! хэмээн орилов.
Хиймэл
хүүхэн рүүгээ
очсоноо гэнэт алгадаад авлаа. Дараа нь толгойг нь ойртуулаад үнсэв. Тачаангуй
гэгч нь шимлээ. Шодой нь хар аяндаа босоход
утас нь гай болж жингэнэв.
- Байна уу
- Роберт уу?
- Тийм ээ, тэгэлгүй яахав
- Гарри байна
- Сонин юу байна вэ Гарри?
- Нам тайван, чи юу хийж байна
вэ?
- Зүгээрийг л хийж байна
- Танайх руу ордог юмуу гэж бодлоо. Замаараа
балга юм авна.
- Тэг л дээ гэсэн яриа тэдний дунд боллоо.
Роберт утсаа тавиад,
хиймэл хүүхнээ авч ханын шүүгээний хамгийн мухарт хийгээд хаалгыг нь тас хаав.
Яг үнэндээ Гаррид ярих
юм байсангүй. Балгуушаа барьж хэсэг суув.
- Лора давгүй юу хэмээн тэр асуулаа.
- Лоратай харьцахаа больсоон гэж Гарри хариулав.
- Юу болчихоов?
- Насаараа тамлууллаа. Зүгээр байна гэж байхгүй. Үзэгдэж харагдахгүй
адиггүйтнэ. Хүнсний лангуу, гудамж, кафе гээд хаа явсан газраа харчууд руу
хандарна. Эр сүвтэй л юм байвал хэн байх нь хамаагүй. Утас андуурсан эртэй
хүртэл янз бүр болно. Би бүүр тэсэхээ байсан.
- Чи ганцаараа байна уу?
- Үгүй ээ, Брендатай байгаа. Чи хараагүй л
дээ.
- Нээрээ тийм. Бренда, гайгүй ээ.
Гарри балгуушаа уусаар
сууна. Түүний амьдралд эмэгтэй хүн байгаагүй ч байдаг юм шиг ярьсаар иржээ.
Дургүй хүргэсэн явдал тохиолдсон
байх. Роберт яриаг нь дэмжээгүй болохоор Гарри тэгсгээд явав. Роберт тэр даруй
ханын шүүгээнээс Стеллаг гаргалаа.
- Муу банзал амьтан! Намайг хуураад амжсан
уу?
Стелла асуултанд нь
хариулсангүй. Хүйтэн царайлан таг дуугүй зогсоно. Тэр гэнэт нүүрэн дундуур
татаад авав. Робертыг хуурах хүүхэн түрүүлээд арьсаа харлатал наранд шарвал
таарна. Тэр дахиад алгадлаа.
- Пизда минь чи дөрвөн настай хүүхдийн боовыг
босгож чадвал тоохгүй шаалцана биз дээ?
Тэр хиймэл хүүхнээ
дахин нэгэнтээ шааж авснаа шуналтай гэгч нь озлоо. Бүүр дахин дахин озов.
Тэгснээ гараа даашинз руу орууллаа. Хиймэл хүүхнийг тасархай биетэй хийжээ.
Ахлах ангид алгебрь заадаг байсан багшийг Стелла санагдуулна. Стелла дотоожгүй
аж.
- Яшка, чи алавчаа хэнд өгчихөөв гэж тэр
уурсан асуув.
Дараа нь тэр боовоо
хиймэл хүүхэнд наалаа. Мэдээж ямар ч сүв байсангүй. Роберт хуял тачаалдаа бүрэн
автжээ. Хоёр хөлнийх нь хооронд хэвтлээ. Гөлгөр бас хатуу аж. Өөрийгөө анзаарах
сөхөөгүй тэр хөдөлж гарав. Гэнэт тэнэг санагдсан ч дурандаа дийлдэн хиймэл
хүүхний хүзүүг шимэн хөлнийх нь завсар начигнуулж өглөө.
Роберт
ажлаа дуусчихаад ширээний алчуураар Стеллаг цэвэрлэсэн болоод ханын шүүгээнд, хүрэмнийхээ цаагуур тавиад, зурагтаар
гарч байсан “Детройтын арслангууд”, “Лос-Анжелесийн хуцнууд” тоглолтын сүүлийн
хэсгийг үзлээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам Роберт улам
өөртөө итгэлтэй болж байв. Стеллад зориулж тэр хэдэн дотоож, татуурга, урт
шилэн оймснууд, бугуйвч хүртэл авчээ.
Бас ээмэг авсан
боловч хайрт хиймэл хүүхэн нь чихгүй болохыг мэдээд муужрах шахав. Үсэн доор
халхлагдахаас хойш чих хэрэггүй шүү дээ. Тэгсэн ч авсан ээмгээ чих байх газарт
наалддаг туузаар тогтоолоо. Бусад хүүхнүүдийн хувьд эрхэм зүйл болдог ресторанд
хооллох, үдэшлэгт очих, уйтай кино хамт үзэх зэрэг зүйлс Стелла тэр хоёрын дунд
байдаггүй нь давуу тал болдог байв. Гэхдээ маргалдах юм гарнаа. Ер нь маргаан
хаа сайгүй, тэр байтугай хиймэл хүүхэнтэй ч үүсдэг ажээ. Тэр хэзээ ч ярьж чадахгүй
боловч нэгэнтээ:
-
Чи
энэ нартад учирсан хамгийн тач амраг. Нөгөө хөгшин жүүд их гуниг амьтан байсан.
Робертоо, чи бол сэтгэлээсээ дурлалцдаг гэж хэлэх шиг санагджээ.
Давуу талууд
үнэхээр байлаа. Өөрийх нь таньдаг хүүхнүүдийн хэн нь ч Стеллагийн чинээнд
хүрэхгүй. Робертод хэзээ ч Стелла татгалздаггүй. Тэр хүссэн үедээ яйлах
боломжтой. Сарын шүүс гэдэг тэнэг юм байдаггүй. Тиймээс дуртай цагтаа дээр нь
гарна. Нэг юм дутуу санагдахад толгойных нь үснээс хайчилж аваад гуяных нь
хооронд нь цавууджээ.
Хурьцах хүслээр
эхэлсэн тэдний харьцаа аажмаар дурлал болж хувирах шиг санагддаг боллоо.
Галзуугийн эмчид үзүүлье гэж бодсон ч дэмий гэж шийдэв. Эцсийн эцэст жинхэнэ
хүнд сэтгэлээ өгөх хэрэг байна уу даа?
Дурлалаар эхэлдэг ч дайсагналцаж төгсдөг болохоор ямар ч ялгаа алга.
Карл зэвүүн
тоглоомтой хэдий ч надтай унтаж байгаагүй. Луй гоё бүжиглэдэг. Балетийн
бүжигчин болохын оронд хөсрий царайлчихаад даатгалын ажилтан болчихсон. Марти
хэлээ оролцуулж гоё үнсэлцдэг гэх мэт хуучин амрагуудыхаа тухай ярих шаардлага
Стеллад байхгүй. Иймэрхүү яриа сонсоно гэдэг бол новшийн шүү дээ. Үнэнийг
хэлэхэд Стелла мөнөөх хөгшин жүүд эрийг нэгэнтээ санагдуулсан удаатай.
Брендаг утасдахад Роберт, Стеллаг гэртээ
авчраад хоёр долоо хоног болж байв.
-
Байна
уу, Бренда юу?
-
Роберт, чи над руу нэг ч удаа утасдсангүй.
-
Би
маш завгүй байлаа. Намайг дэвшүүлж дүүрэг хариуцсан менежер болгосон. Ажил дээр
мэр сэр солих зүйлс байна.
-
Өө
тийм үү?
-
Тийм
ээ.
-
Роберт, нэг юм болохгүй байх шиг санагдаад…
-
Юу тэр билээ?
- Робертоо, битгий маяглаад бай. Юу болчихоод
байгаа юм бэ? Өөр хүүхэнтэй болчихсон уу? Би дууг чинь сонсоод мэдэж байна?
- Яг ч бас тийм бишээ.
- “Яг ч бас тийм бишээ” гэж юу гэж байгаан?
- Оо, бас дахиад л эхэллээ!
- Юу болоо вэ? Роберт юу болохгүй байна вэ?
Би ер нь одоо очлоо.
- Бренда,
зүгээрээ.
- Новшоо чи намайг хэн гэж бодоод байгаа юм
бэ? Би одоохон очлоо! Цаана чинь нэг юм болсон нь мэдэгдээд байна!
Брендаг утсаа таслангуут тэр босож Стеллаг аван ханын
шүүгээний хамгийн мухарт хийлээ. Өлгүүрээс хүрмээ аваад дээгүүр нь халхалав.
Дараа нь өрөөндөө орж буйдан дээрээ хүлээн суулаа.
Бренда хаалга саван орж ирэх нь тэрээ.
-
За
юу юу болоод байна вэ? Яриад байгаарай?
-
Жаалаа,
бүх юм нам тайван сайхан байна. Тайвширч үз.
Бренда дажгүй харагдах ажээ. Хөх нь бага зэрэг унжина,
гэхдээ гоё хөл, өгзөг нь тонтойгоод аазгай хүргэнэ. Даанч нүд нь дандаа ууртай,
догшин гялалздаг. Энэ харцыг тэр хэзээ ч тайван байхыг харсан удаагүй. Хааяа
нэг хурьцлын дараа дөлгөөн болдог ч тэр нь удаан үргэлжилдэггүй гэмтэй.
-
Чи
намайг үнсэх ч үгүй байх шив дээ!
Роберт ухасхийн
босож Брендаг үнслээ.
-
Энийг
одоо үнсэлт гэх үү! Яачихаад байгаа юм бэ? За хэлчих? гэж шалж гарав.
-
За
яав л гэж дээ, юу ч болоогүй…
-
Хэлэхгүй
бол би хашгирлаа шүү!
-
Яагаач
үгүй гээд байхад даа.
Бренда хашгирч
гарлаа. Цонхон дээр очоод эргэн тойрны байрныханыг бүгд сонстол орилов. Тэгснээ
дуугүй боллоо.
-
Ёо
оо, Бренда дахиж битгий орилж үзээрэй! Би гуйж байна битгий орилоорой!
-
Би
хашгирлаа! Дахиад
хашгирна за юу! Юу
болсоноо ярихгүй бол, хөөе Робертоо, би дахиад хашгирлаа шүү!
-
За
за за, жаахан хүлээж бай.
Роберт нөгөө
өрөөндөө орж ханын шүүгээ нээн Стеллаг халхалсан хүрмээ аваад буцаж ирлээ.
-
Наадах
чинь одоо юу вэ? Наадахыг чинь юу гэж ойлгох вэ хэмээн Бренда шалгаав.
-
Хиймэл
хүн.
-
Хиймэл
хүн гэнээ? Чи тэгээд…
-
Би
тэгээд үүнд хайртай.
-
Юу
вэ!
Чи одоо энэ муу нэг юманд уу?
Энэ чинь зүгээр л нэг юм биз дээ?
-
Тийм ээ.
- Чи тэгээд энэ нэг муу юмандаа надаас илүү
хайртай юу? Энэ муу өчүүхэн хуванцар ч юмуу юугаар хийсэн нь ч мэдэгдэхгүй
хачин юмандаа хайртай байх нь тийм үү?
- Тийм ээ.
- Тэгэхээр чи энэтэйгээ юу шаалцдаг хэрэг үү?
Бодвол энэтэйгээ янз бүрийн сэжгийн юмнууд хийдэг байх тийм үү?
- Тийм гээд байхад яах гээд байгаа юм бэ?
- Өө
за за бүүр…
Бренда энэ удаа
ёстой жинхэнээсээ чарлаж гарлаа. Зүв зүгээр зогсож байгаад чарлав. Энэ чарлаан
хэзээ ч зогсохгүй юм шиг Робертод санагдана. Дараа нь нөгөөх чинь босоод хиймэл
хүнийг балбаж, цохиж, шидэж дэвсээд эхэллээ. Хиймэл хүүхэн тэр тоолон нааш цааш
шалан дээр дэнжигнэж байснаа хана мөргөн бут үсрэв. Бренда хаалга саван гарч
машиндаа харайн суугаад муухай дуугарган асааж, дэргэдэх машинуудыг дуутай гэгч
нь шүргээд огцом эргэн давхилаа.
Роберт тонгойн
Стеллаг харав. Толгой нь салж сандал доогуур оржээ. Шалаар нэг шохой шиг юм
цайрна. Нэг гар нь хугарч хоёрхон утсан дээр санжина. Роберт сандал авч суулаа.
Зүв зүгээр суугаад л. Дараа нь босож усны өрөөнд орсноо минут хэртэй болоод
гарав. Үүдний хонгилд түр зогсосхийв. Тэндээс сандал доор хэвтэх толгой
харагдана. Тэр гэнэт цурхиран уйллаа. Аймшигтай санагдана. Тэр юу хийх ёстойгоо
мэдсэнгүй. Аав, ээж хоёроо оршуулж байснаа нэгэнтээ дурсав. Харин энэ удаа бүх
юм огт өөрөөр эргэжээ. Тэр зогссон хэвээр санаа алдан зогссоор. Стеллагийн
үзэсгэлэнтэй хэрнээ амьгүй хоёр нүд нээлттэй байв. Түүний харц Робертийг тас
ширтэх ажээ.
Орчуулсан Гамбино