Архи уухгүй амьдарна гэдэг амьдын там ажээ. Хахаха нээрээ шүү. Уудаггүй хүмүүсийн хувьд энэ сэдэв өрийг нь өвтгөж байж болох юм. Олон жил согтуурсан хүнд чухам үнэн үг болж сонсогдох нь тодорхой. Нэг хэсэг өдөрт 200 гр цагаан архи, 2 шил Боргио уудаг нормтой байлаа. Мангуураад байж байхад элдэв сонин бодлууд орж ирнэ гэж жигтэйхэн. Пуужингүйгээр сансарт нисэж болдог болов уу? Болдог бол би нисэх байсан болов уу? Нислэгт бэлдэж байхдаа архи уувал яах бол? Ер нь сансарт нисэж байхдаа архи уучихвал халуураад сар мар руу нисчих болов уу энэ тэр гээд үнэн лэнсий юмнууд бодолд орно. Хамгийн сүүлд хэзээ блог бичихээс өмнө 2012 онд сонгууль болсон санагдаж байна. Тэрнээс хойш 2016 онд болсон энэ жил арай цөөхөн хүн дарга болгох сонгууль болох юм гэнээ. Сонгууль их утгагүй зүйл л дээ. Дэлгүүрүүд мөрөөрөө архи, пияв зарж байхад нь болиулаад тасгийх нь урдуур "Өнөөдөр Согтууруулах ундаа зарахгүй" гэсэн бичиг хадуулдаг. Гэхдээ бидний төлөө чин сэтгэлээ зориулдаг зарим дэлгүүрийн худалдагч нар ажлаа таслахгүй хийдэг нь бахархалтай. Тэднийг хор зардаг гэж хэзээ ч дүгнэж болохгүй. Тэд бол баяр баясгалан бэлэглэгчид гэж би боддог. Эцсийн бөлөгт хэлэхэд архи уух нь бол хоол боловсруулахад их чухал юмаа...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment