Wednesday, January 4, 2012

Шинэ жил гарчихлаа.


Шинэ жил гарчихлаа... Урд нь яг 00.00 цаг болоод ерөнхийлөгч мэндчилгээ хүргэж дуусангуут гадаа дайн болов уу гэлтэй салют бууддаг байсан чинь харин энэ жил бүүр таг шүү. Өөрийгөө дүлийрчихэв үү гээд чихээ ухаад сүйд болсон чинь сонсогдох юм нэг байдаггүй. Гэтэл ноднин жил яалаа даа. Цонхон доор нэг хампаан, Рэмбо золиг Вьетнамуудтай байлдаж байгаа юм шиг дүрдээ ороод байсан чинь байхгүй. Бас нэг хүүхэн Тачанка дээрээс Анка пулемотоор буудаж байгаа юм шиг шүршдэг байсан тэр ч бас байхгүй нээрээ уйтгартай байлаа. Нөгөө ерөнхийлөгч нь ТВ-ээр гарахдаа сүү бариад ум маани бад ми хум гэж хэлээд уух юм байх гэж бодоод хараад байлаа. Гэтэл тог тасраад үзэж чадсангүй. Тэрнийг нь мэдсэн бол шампанск нтр бэлдээд сүр сууж байх байлаа. Даанч хүмүүс ерөнхийлөгчийг ТВ-ээр гарахдаа цаана нь байгаа айлын хүмүүсийг юу барьж байгааг нь хардаг гэж ярихыг нь сонссон болохоор хаширлаад шампанск аваагүй баларсан юм боллоо. Баярын 2 өдөр баахан майонезтэй төмс идсэн чинь дэлбэртлээ хэсэг унгаад, орны матрасны пүрш ойж буугаад, унгасныхаа дууг л салют гэж сэтгэж баярлалаа ш дээ.
ХАХАХАХА хамгийн марзан нь Санта Клаус гуайгаас гувцыг нь гуйж өмсөөд хэдэн хүүхдүүдийг хангалттай тэнэгтүүллээ ш дээ. Хөөрхий амьтад бүгд үнэмшээд зарим нь айж, зугтааж, уйлж сүйд болсон гэж байгаа. Сүрхий Сантадчихаад гувцаа тайлаад угаалгын машин дотроо хийчихсэн чинь нэг сэргэлэн хүүхэд нь харсанаа ээжийгээ дуудаад өвлийн өвгөн угаалыг машинд орчихсон байга гэдэг байгаа. Манай гэрт ирсэн хамаатнууд маньд хатуу архи уулгахгүй гэж тохиролцсон юм уу яасын бүгдээрээ вино гаргаад. Би баахан хатуу архи уусаныхаа дараа нөгөө виног нь жаахан голонгуй уусан чинь маргааш өглөө нь толгой хага үсрэх шиг болсон гэж байгаа. За яахав дээ байх байх тийм юм болж байж л амьдрал гоё болно ш дээ...

5 comments:

  1. юу гэсэн үгэийн бэ сальют буудаад аймар юм болсышт энэ жилийн сальют гайхамшигтай байсаан гайхамшигтай байсан бүхэл бүтэн 10-15мин биднийгээ баясгасандаа би сүхийн талбай дээр тэмдэглэж өнгөрүүлсэн сайхна юм билээ

    ReplyDelete
    Replies
    1. Салют буудахад аймаар байсан гэх тэгээд бас баяссан гэх юу гэсэн үг вэ хүүхээ???

      Delete
  2. Сайн байна уу? Ганбат ахаа. Таныг олон хуучны хамтлаг, дуучдын тухай мэддэг гэж сонслоо. Надад таны туслалцаа хэрэгтэй байна. munhjargal_oidov@yahoo.com-р тантай холбогдох гэсийн. Хариу заавал үлдээгэрэй.

    ReplyDelete
    Replies
    1. Анонимус-т. Чиний мэссэнжэр хаягийг адд хийсэн байгаа. тэгээд хөгжим ярьж өгнөөө

      Delete
  3. Сайн байна уу? Таныг адд хийцэн байгаа шүү.

    ReplyDelete