Tuesday, December 27, 2011

№ 5 хэрхэн №3 болсон нь


Хорвоо ертөнц эргэдэгээрээ эргэсээр удахгүй 2012 оны 12 сарын 21 өдөр болж дэлхийн сүйрэл болоход жил ч хүрэхгүй хугацаа болжээ. Тэрнээс өмнө амжаад №5-ийг №3 болголоо. Эхлээд №5 гэж хэн бэ гэдэг тухай хэлье байз. №5 гэдэг чинь нэг сайхан амьтан байдаг юм. Тэрний яг дээд талд нь Топ Оюунгэрэл, Одгэрэл гээд УИХ сонгоод өдөр бүр ТВ-ээр хараад сууж баймаар улс байнаа. Тэр 2-ийн дээр болохоор Синди хоёрдахь нэрийг нь мартсан байна. Гэхдээ тураалын төвийн Цэнд хэн ч билээ нөгөө зурагтаар "Синди гээд мөөмөө түкийлгэдэг" хүүхэн биш. АНУ хүүхэн нь, яагаав нөгөө уруул дээрээ мэнгэтэй хүүхэн. Тэгээд дараа нь би нээх арьсны өнгө ялгаварладаггүй хүн болох гээд Наоми Кээмбэл гэж хүүхнийг оруулаад байгаа. Гэтэл тэр Наоми Кээмбэл чинь зарцаа зодоод баахан дүрсгүйтсэн юм байна л даа. Уг нь дээр үед л дээ би саяхан мэдсэн юм. Тэгэнгүүт нь би хүн зоддог тэр хүүхнийг шууд байрыг нь доош нь унагаад хаяж байгаа юм. Харин саяхан манай нөгөө топ Оюунгэрэлийг ямар ч гэлээ нэг хөөрхөн хүүхэн ордог тэмцээнд юугаар нь ч юм бэ бас голсон гэнээ. Би ч угаасаа тэрийг сонсонгуутаа олны жишгийг дагаад бас өөрийнхөө эхний 5 хүүхнээс голоод хаятал манай нөгөө №5 шууд дээшээ шатгүй өгсөөд №3 болж байгаа юм даа. Үнэн азтай. Энэ завшааныг тохиолдуулаад би Дархан уул аймгийн орон нутгийн ТВ-ээр энэ тухай гаргадаг юм уу гээд бодоод л байгаа. Улсын тв-ээр гаргах гэхээр эфирын цаг гэнэ үү бас нэг юмных нь цаг нь дууссан гээд миараад байнаа.
Саяхан би 89 үсэгтэй нэг айхтар үг сураад. Тэгээд тэр үгийг хэлэхээр үхсэн амьтан амилдаг болохыг мэдлээ. Хүчит шонхор зах дээр явж байгаад санаандгүй нөгөө үгээ хэлсэн чинь эвдэж амжаагүй байсан үхэр, хонь, адууны махнууд амь орж давхилдаад лайтай юм болсон. Гай болоод амьтан гэхэд бэрх юмнуудыг буцааж унагаах шидэт үгээ мартаад баларлаа. Тэгсэн чинь нэг Чека авгай намайг шидэт үг хэлсэнийг мэдчихээд махны ченжүүдэд зааж өгөөд. Нөгөө хэд нь намайг шидэт үгээ хэлэхгүй бол ална мална гээд. Би урдаас нь ал ал намайг алвал энэ гачин юмнууд чинь энэ чигээрээ үлдээд та нар л хохь нь болно гэж хэлээд. Тэгээд Онцгой байдлын газрын Бэртлээтээр гэртээ хүргүүж шидэт үгнийхээ ерөндөг үгийг хэлж нөгөө айхтаруудыг дарлаа ш дээ.

Monday, December 19, 2011

Юу юугүй ёлка болох нь ээ


Ёлк ч болох нь байна ш дээ. Энэ жилийн ёлкоор ноднингийнхоос бага ёолноо. Ноднин яасан гэхээр 14 хоног амрахдаа яг 10 хоногт нь уусан байдаг шүү. 10 хоног уухаар чинь бас 10 хоног дагаад ёолсон юм болж байгаа юм. Харин одоо тэгж гэнэдэхгүйгээр ердоо л 12 сарын 31 өдөр 2 хундага, 1 сарын 1 өдөр 5 хундага татна гэж бодож байна. Гэхдээ цагаа болохоор юу ч болоо билээ тээ. Би урьдынх шигээ нэг амсаа л бол одоо болноо гээд зогсдоггүй яааааааг хэвээрээ байгаа. Одоо яаая гэхэв. Нээрээ засаг утас гэдэг юмтай болсон ш дээ. Тэр нь яадаг эд вэ гэхээр ажлын газраас мөнгийг нь төлдөг утас байгаа юм. Олон хүнтэй газар нэг дугаараасаа нөгөө дугаар руугаа залгаад босож мосоод л бөөн агаарын наймаа ярьж мариад л сүр үзүүлэхэд сайхан гэж. Нэг удаа худлаа утсаараа чухал царайлаад ид какарч байсан чинь жинхэнээсээ дуугарч балрах шахсан. Ямартаа л миний утас ярьж байхад дуугардаг болчихож гэж гайхаж майхсан дүр үзүүлж нтр. Аз болоход хажууд байсан согтуу гар наад утсанд чинь давхар дуудлага орж ирлээ гэж аминд орж уу. Сүүлийн үед унтаж байхдаа айхтар тамшаалдаг болсон байна. Тамшаалж байгаагаа өөрөө мэдээд байна ш дээ. Урд нь унтаж байхдаа хурхираад сэрдэг байлаа. Тэрний өмнө хар дарж зүүдлээд сэрдэг байсийн. Бүүр тэрний өмнө өлгийндөө шээгээд сэрдэг байлаа. Одоо нас ахих тусам өөр юу юу болохоор сэрдэг болох юм бол бүүү мэд. Би энэ №5-ийг яах вэ??? онгоцноос хоол аваад ирээрэй гэсэн чинь "bid saya ezneseer irsen xool gej 2 pirojki 1 ananastai talx baijuu, teriig daxij avj yaxiin shal ineedtei" гэж байгаа юм даа. Өгье гэвэл юу ч байсан аваад ирж болно доо. намайг энд хоол унд тамшаалах мамшаалах гэж байхад нөгөө муу Кимчи билүү Ким Чен Ир нас барсан байна ш дээ. Хөөрхий зайлуул. Яг манай нөгөө талийгаач шиг 69 хүрээд өнгөрсөн байгаа юм даа. Би 69 хүрээд нас барсан хүмүүсийг бүгдийг нь өрөвдөөд байдаг юм. Яагаад гэхээр өөрөө 1969 онд төрсөн болохоороо. 1969 онд дэлхийд гачин том нээлт болсон гэсэн ш дээ. Ямар гэж үү??? Секасын 69 байрлалыг нээсэн гэсэн. Тэгэхээр миний төрсөн он мундаг байгаа биз дээ ч гэх шиг хахахахахахахаха

Channel биш "№ 5"


Саяхандаа саяхан, нэг сайхан №5 хүүхэнтэй уулзмаар санагдаад эхэлдэг юм байнаа. Гэтэл нөгөө №5 чинь ёстой уулзахгүй гээд махийдаг байна шүү. Би эхлээд бээр авч өгье гэлээ үгүй гэж байна. Хужаа хоол, хуушуур, бууз идүүлье гэлээ Но шүү гэнээ. Уг нь хөөрхийг би дэлхийн дээрх хамгийн хөөрхөн хүүхнүүдийн дээрээсээ 1, 2, 3, 4 гээд 5 дахь нь нтр гээд овоо бодоод байдаг байсан чинь харин хүйтэнд даарахаас айдаг урд насандаа баавгайн сүнс байсан маягийн хүүхэн байдаг байгаа. Миний мэдэхийн л Наоми, Синди, Жулиа гээд хөөрхөн хүүхнүүд бас манай Одгэрэл, Оюунгэрэл нар ч дутахгүй өвөл нүцгэн гүйж явж харагддаг болохоор нь №5-ийг жаахан буу халья гэсэн байхгүй юу... Ер нь яваандаа №5-ийг УИХ-д нэр дэвшүүлье гэж бодож байснаа болиод хорооны засаг дарга хийлгэнээ. №5 ч хорооны байтугай дүүргийн засаг дарга элбэг хийх хүн л дээ. Гэхдээ баавгай шиг ичдэг болохоор төрийн ажил дүүрэгт завхарсан юм болох учраас хамгийн хол байдаг, хүн ам бага суурьшсан хороо юм уу суманд багийн дарга болгоноо. Нөхөр №5 эртнээс ичдэг цаг магаа багасгаад бие бэлдээрэй. Хороо, багийн засаг дарга болгочихвол худлаа үнэн хэнхэг царайлаад ичиж, унтах нь гайгүй болж магайдгүй. тэр үед нь л бээр ууж, хуцаа хоол, хуушуур, бууз хувааж идэхээс дээ...

Tuesday, December 13, 2011

Шинэ үг


Хэд хоног бодсоны эцэст шинээр 2 үг зохиолоо. Урд би ташна гэдэг үг хэрэглэдэг байснаа болиод "бөмбөрөн гургон" гэж хэлдэг болсоноо мэдэгдэхэд таатай байна. Бас рахи уух гэдэг санааг "тяпалдах" гэсэн үгээр илэрхийлэхээр боллоо. Тэгэхээр намайг "явж жаахан тяпалдаж байгаад дараа нь бөмбөрөн гургон хийе"гэж хэлвэл урдаас "тяпалдалгүй бөмбөрөн гургондие" гэж хэлж байгаарай...