
Хавраа гэж нээрээ гачин улирал шүү. Өдөржин салхилаад л гацар мацар, гар мар сайртаад хэрэг алга. Сая хэд хоног готод амарсан чинь хаврын синдром хөдлөөд архи уухаар тасарч балраад, авгай хүүхэнтэй юм ярихаар загнаж хэрэлдээд, автуусанд суухаар кааяа хиймээр санагдаад, дэлгүүрт орохоор лангуу тэгнэж байгаад юу ч хамаагүй хусмаар болоод үнэн синдромтуулж байнаа. Күэ ер нь бодоод байхнээ хөдөө чинь сайхан юм байна. Синдром хөдөлгөх зурагт, лангуу, автуус нтр байхгүй. Хааяа айлын хүүхэд ороод ирвэл өдөж байгаад шагай нясалж хожигдоод л. Хаа байсан хуучин сонин олдвол үсэглэж уншчихаад л явж байх чинь нээрээ таатай сайхан юм байна. Би нээрээ Ноцтой мэдээ сонингийн Халхын шоронгийн атаманууд гэсэн хуудсыг нь авч хадгалж хааяа уншсан атаманаа дуурайх лаг дуртай ш дээ. Надаа лав 200 гаруй атаманы амьдрал, түүхэн замнал байгаа. Бас чөтгөр, шуламтай хуудсыг нь авдаг юм байна. Хожим чөтгөр болвол хэрэг болж магадгүй. Нээрээ готод явж байгаад няднан бас уржнан үзүүлсэн эмчтэйгээ тааралддаг юм байна. Эмч ч бас намайг таниад байнаа. Нэг таньдаг атамантай нь адилхан харагдсан ч байж магадгүй. Яагаад гэхээр би 1970-аад оны атамануудыг дуурайж хороомон гутал гармуушиглаж углаад, сээгий толгой дээрээ тавиад, пуушиг даанч олдоогүй болохоор нь сонингийн цаасанд акаа задалж ороож асаагаад явж байсан юм. Тэгсэн эмч намайг үзсэнээ хэлж байнаа.
- Таны гэдэсний тойрог бүхэл бүтэн 9 см-ээр багассан байна баяр хүргье гэж байна. Анх үзүүлэхэд 121 см байсан юм . Өнгөрсөн жил үзүүлсэн чинь 118 энэ жил 108. Лаг байна уу??? Том гэдэстэй атаман байдаггүй юм шиг байгаан. Яагаад гэвэл атаман хүн гэдсээрээ зодолддоггүй л байхгүй юу. Яанаа энэ манай ажлын газрын үүдийг дээр үеийн нөгөө ардын элчийн Дарьбазарын гэр шиг эсгий үүдтэй болгочих юмсан. Орж гарсан хүмүүс бүх насаараа агуйд амьдарсан юм шиг нээчихээд хааж мэдэхгүйм аа. тэгээд хаалгаа хаагаач гэж хэлэхээр хэрэснэ болох гээд, хэхэрээр унгасан болох гээд ... Нэг мэдсэн чинь эрүүл мэнд зэнд гэх гэж байснаа өөр тийшээ юм ярьцан явжийнэ.
Ер нь бодоод байхнээ "Амьдрал өөрөө эрүүл мэндэд хортой юм" гэдэг айхтар том нээлт хийлээ ш дээ. Миний лав амьдралдаа хамгийн дуртай гэж боддог бүх юм маань эргээд надад хортой болоод байхын. Өөх тостой хоол идэхээр цусан дахь холестриний хэмжээ нэмэгдээд, шарсан түлсэн хоносон хоол, киам миам бүгд хэлико бахтер болоод, архи пиав болохоор элэг өөхлүүлдэг гэнэ. Юун нөгөө хүүхэн их юу яаваал бөөрний нягтрал сийрэгждэг гэж байна ш дээ. Ном уншвал тархи заадсаараа салдаг гэнэ. ТВ их үзвэл нүд гархилж сансарын долгионд орно гэнэ. Тэр хорт хавдар бол энүүхэнд гэж байна. Тэгээд юу сайн бэ гэсэн чинь гэрээ цэвэрлэх, бясалгал хийх нтр гэнээ. Нэг бясалгалд орсон чинь баахан хүмүүс цуварч завилж суугаад өнгөрсөн амьдралдаа гэмшээд байгаа юм уу харамсаад байгаа юм уу их нирваан дүртэй суугаад байхаар нь инээд хүрээд болдоггүй ээ. 30 минут хэртэй суусан чинь буу халмаар болж байна ш дээ. Тэгээд надтай буу халчихаж магадгүй санагдсан нэг хампааны өмднөөс нь татаад юм асууя гэсэн чинь нүднээс нь хурц гэрэл гарсан тэгсэн яасан би тогонд цохиулсануу уу яасан нээх сонин болсон. Яг ухаан балартахын өмнө "бясалгагчаа бясалгаж буй бясалгагчдыг бясалгалаа хийхэд нь бясалгалаараа бясалгалыг нь бүү тасалдуул" гэх шиг болсон. Уг нь нээх олон бясалгаллл бясалга бяс бяс гэж байхаар "боль новшоо" гэсэн бол амар байхгүй юу. Тэгээд тэндээс гарч яваад л архи уусан чинь улс төржөөд хэрэг алга болж байна. Хөдөлгөөн эрчим хүч нэмэгдсэн үү яасан юу ч хамаагүй юм хиймээр санагдаад гэрийнхээ шал малыг угаах ашигт үйлдэл хийх гэсэн чинь бас болохгүй юм аа. Жагсаал болж байхаар явж очоод нэг сайхан балайраад орхие гэсэн чинь надшиг бас бясалгалын хордлогод гүн автсан нэг баагий гэр хөмөрөөд хүн дайраад үлдсэн хүн байвал ална тална болсон гэхээр нь больчихлоо. Тэгээд цааш нь салгалаад явж байсан чинь баахан хүмүүс гөх өнгийн малгай, футболк өмсөөд цалин нэм цалин нэм гээд явж байхаар нь ьа нар юу хүмүүс хэний цалинг нэмүүлэх гээд хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь Эмч нар байна. ЭМЯ орж сайдтай уулзана гэхээр нь дэд сайд нь гээд нээх хөөрхөн тормогор нүдтэй хүүхэн ТВ-ээр гараад хоол идээд байгааг нь харсан болохоор очдог хэрэг гээд алхлаа. Нээрээ аль ч билээ нэг намын бага хурал нь болж байхад Лүнзээ хэнч билээ нэг дарга ярьсан чинь тэр дэд сайд торомгор хүүхэн юм идээд байсан уу эсвэл бохь зажилж байгаад амнаасаа гаргаад буцаагааад хийгээд байсан уу яасан яг тэгж байсан санаанд гялс гэж ороод ирэхээр нь дагаад навссан байхгүй юу. Бас замдаа өөрийгөө эмч мэмч гэж наадаг юм уу яадаг юм билээ гээд яг бодсон чинь нэг хүн - би сүүлийн 10 жил энэ малгай пальто 2-оо тайлалгүй явж байна гэхээр нь хариугүй уйлах гэдэг байна ш дээ. тэгснээ сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол гэж бодогдоод хувцсаа ч сольж чадахгүй хүмүүстэй явах дэмий санагдах гэтэл нөгөө намайг үзсэн эмч санаанд ороод уушигаа дүүртэйл амьсгаагаа хураа байгаад " Цалин нэм" гэж чанга хашиграх гэтэл байдаггүй тас гэдэргээ саваад унасан байх юм. Нэг мэдсэн нөгөө 10 жил малгай, пальтогоо тайлдаггүйнхээ гар дээр дээш хараад хэвтцэн, нөгөөдөх чинь намайг сэхээж байна. Амьсгаагаа гүн авах гэсэн биш гялтайх гэдэг байна ш дээ. Нээрээ "Амьдрал өөрөө эрүүл мэндэд үнэхээр хортой юм даа..."