
Хэрэв би баян айлын, бурзгар хүүхэнтэй суувал яаж амьдрах байсан бэ гэдэг асуулт сүүлийн хэд хоног миний толгойг амар заяа үзүүлэхээ байлаа. 20 гаруй насандаа гэрлэх юм бол учраа мэдэхгүй, хүний бий болгосон хөрөнгийг өөрийнхөө юм гэж андуураад хамаагүй юманд үрж нэг мэдэхэд хадмуудынхаа царайг дахин харах аргагүй болох нь тодорхой. Яагаад гэвэл би мөнгөнд их аллергитай. Мөнгө их байх тусам миний аллерги улам их хөдлөөд байдаг гэж байгаа. Том том агаарыг наймаа хийж хүмүүст хулхидуулсаар байгаад хадмууддаа тэнэг, мангуугийн нэг ноймерийн жишээ болох байсан. Хадмууд хүртэл за манай хэний нөхөр шиг хүнтэй л охиноо /хүүгээ/ битгий суулгаарай гээд үлгэр жишээ болгож өгнө ш дээ. Яахав бас буянтай, баян хүний ярианы жишээ болж байх завшаантай ч хэрэг юм уу гэх мэтээр хэсэгтээ бас мунхарнаа аягүй бол. За тэгээд агаарын наймаачин гэдгийг маань мэдээд нөгөө баян хадмууд маань сохор зоос хялайлгахаа байгаад ирэхийн цагт ганц хоёр шил юм уугаад агсагнаж бас үзнээ. Санаа нь бол хүний мөнгөөр хийх агаарын наймаагаа таслахгүй үргэлжлүүлэх гээд байгаа хэрэг шүү дээ. Ямар ямар агаарын наймаа хийх вэ гэвэл МИАТ-ын бойнг, айрбус онгоцнуудыг нь мотороор хангах, өөрийн хөрөнгөөр хувийн атомын цахилгаан станц барьж Азийн бүх орныг хангах, хойд солонгост үхэр хонины аж ахуй за ер нь том том л юм ярина харин хийсэн юм гэвэл ТҮЦ-ээс ширхэгийн тамхи авах төдий л юм байж таарах байх. За тэгээд агсагналтын эхний бай нь мэдээж надтай суусан заяа муутай эхнэр маань байх нь гарцаагүй. Дараа нь хадам ээжийг хорчин, хадам аавыг харамч, нарийн бэрд мэрд, царай муутай охиноо ав мав гээд лайтай какарна гэж байгаа. За тэгээд охиноос нь хүүхэд төрсөн байх юм бол танайхаас юу ч авахгүй, ганцхан хүүхдээ л авч явна гэх мэтээр томроно гэж байгаа. Лаг юмаар айлгах гээд байгаа юм уу хаашааийн??? Нөгөө айл чинь мэдээж охиноосоо гадна хөвгүүдтэй байж таараа. Намайг агсам тавьж улс төрийн байдлыг тогтворгүйжүүлээд эхлэнгүүт хадам ээж хөвгүүдээ бүгдийг нь дуудаж хариу арга хэмжээ авна. Нөгөөдүүл нь аягүй НҮБ-ийн энхийг сахиулагчын дүр мүрд орцон хүрч ирээд маний цам харайлтыг тэр дор нь даралгүй яахав. Эсвэл мань муу юмандаа сайн юм болохоор нөгөө энхийг сахиулагч нарыг нь дүү охин, ээж аавтай нь нийлүүлж хусаад 111-т сар сууж гайтнаа ядаж байхад. 111-ээс гарч ирэнгүүтээ худлаа хүмүүжлийн царай хэсэг гаргана. Тэр үедээ эхнэрээ: танайхан намайг зүв зүгээр байхад барьж өгсөн, гэр бүлээрээ хүний адаг, хэрвээ эцэг эхдээ хэлэх юм бол би чамаас тэр чигээр сална. Чамайг дахиж хүнтэй суухгүй болтол чинь шившиглэнэ гэх мэтээр үнэн шинжгүй зан гаргаж хэсэг бахаа хангаж нтр айн??? Архи уувал энэ бодлоо гаргаж дахиад 111-т сууж гөлөг болж магадгүй гэсэн айдас бас тээлттэй байсаар байгаад нэг бол эхнэрээсээ сална, үгүй бол агаарын наймаачин, бүтэлгүй архичин гэсэн нэр хоч зүүн, эхнэрийнхээ нүүрээр хадмуудын буянг муулсан хэрнээ хүртсээр хорвоог туулах байхдаа хөөрхий.
40 настай байхдаа баян айлын охин (40 настай гачин юманд ямар ч баян иргэн тэнэг л биш бол охиноо өгөхгүй ш дээ шал сонин юм бодцон нтр) үгүй ээ хүүхэнтэй суувал арай өөр байдалтай байх нь ойлгомжтой. Үндсэн араншин (basic instinct) (basic instinct нтр гээд байхыг бодоход бас энэ тухай дуулсан байж таарах нь) маань хэдий хөнгөн ч гэсэн лаг буурьтай царай гаргах гэж хамаг хүчээрээ чармайж сүүлдээ өөрөө өөрийгөө танихаа байцан байх болов уу. Аймаар хашир, муу санаа нь өмхийрөөд бээцэн, эхнэр болсон хүүхнийхээ үгийг эхэлж хэлүүлэх гэсэн санаагаа далдын далд сожиж таараа. Аль байдгаараа баян хадмууддаа таалагдах гэж долигнохыг эрхэм зорилгоо болгосон л амьтан байх нь гарцаагүй. Үг хэл, яриа хөөрөөгөө байнга хянаастай. Дэлгүүрт ороод талх авсан ч гэсэн өөрөө шийдээд авахаас хүртэл зүрх нь зогсчих шахсан аймхай л байж таарна. Бас нэг санаж явах зүйл маань юу вэ гэвэл баян хадмуудын маань хамгийн их эрхлүүдэг ачыг нь мэдэж авах явдал. Мэдэж авангуутаа чухам наалинхайтаж өөртөө дасгаад бусад хүргэчүүлээсээ илүү ихээр хадамтайгаа ойртоно гэж байгаа. Мэдээж 40 гараад эхнэр авна гэдэг чинь өмнө бас л амьдрал зохиож байсан байж таараа ш дээ. Тийм болохоор хадмууд бас нэг их тааламжтай байхгүй нь ойлгомжтой. Хэрвээ гэрт маань хадмууд ирвэл зүгээр л их бага гэлтгүй долигнохыг ёстой үзүүлж өгнөө. Өөрийхөө хамаатнуудыг ирэхээр эхнэрийнхээ дэргэд загнаж магнаад л эзгүй хооронд нь баян эхнэрийнхээ дэлгүүр яваад ир гэж өгсөн мөнгөнийх нь хариултуудыг сожиж байгаад 5000, 10000, 20000 төгрөг болонгуут нь кассанд бүхэлдүүлсэнээ өгч томорно. Бас эхнэр байхад гэрт битгий ирээд хамаг юм идээд бай, 00-д хамаагүй орж болохгүй гээд ах, эгч, дүү нараа ёстой хог дээр жийнэ гэжийгаа бас. Цагаан сар болонгуут өөрийнхөө аав, ээж дээр ч эхэлж очихгүй шууд хадмындаа очоод л танайд хамгийн түрүүнд ирлээ гэдгээ аймаар чангаар хэлж нэг сэдэл өгнө. Ер нь тэр ч их зөв юм байгаа юм. Өөрийнхөө аав, ээжтэй золгох гэж очдог, нөгөөдүүл чинь гурван хундага өгнө, тэрэнд нь халуураад, хадмындаа оройтож ирэнгүүтээ намба алдсан юм яриад паакталвал нөгөө нэр хүнд, ирээдүй мирээдүй бодоод ч хэрэггүй. Баян хадам гэхээр 1000-т малчин, 2-3 охин компанитай, улс төрд танил ихтэй хүн байна гэсэн үг ш дээ. Гэхдээ хүнийг гаднаас нь хамаагүй дүгнээд бөгтийсөн өвгөн бол энэ юу юм бэ гэсэн бодолтой байх юм бол том андуурал болно шүү. Тийм болохоор 20-40 насны эхнэргүй эрчүүд миний энэ бичсэн зүйлээс авахыг нь аваад хаяхыг нь хаяарай. Авахгүй бас хаяхгүй байж байгаад цагаа тулахаар пактлаад дараа нь сонин сонин юм яриад балайраад байваа. Хэлсэн шүү!!!