Thursday, October 29, 2009

Punk Эмгэн



Саяхан нэг панк америк эмгэнтэй танилцлаа. Танилцлаа гэхээр та нар намайг эсрэг хүйснийхээ настангуудыг сонирхдог болсон байна гэж бодож болохгүй шүү. Би яг л хуучнаараа 30+ бүсгүйчүүддээ дээ анхаарал тавьсан хэвээрээ байгаа. За энэ ч яахав.
Панк эмгэн 7 давхарт байдаг гэртээ лифт хэрэглэхгүй гүйгээд л гардаг. Гарах гарахдаа хоосон гарахгүй нэг гартаа 8 кг мах, нөгөө гартаа 5 л пиво барьж гардаг юм байна. Овоолсон их хувцсаа угаалгын машин байсаар байхад гараараа угаагаад, үлээж хатаадаг гэнээ. Та нар тэр хошуу амыг нь хар л даа. Ийм амаар агаар хүчтэй сорж байгаад сийгтэл нь үлээгээд хатаана ш дээ. 50 орчим настай байхдаа идэр есийн хүйтэнд давхар өмд өмсөлгүй бүтэн өдөржин Америкийн дэнжийн 1000-ын зах дээгүүр өдөржин тэнэдэг байсан гэсэн. Хамгийн тасархай нь мань эмгэн 60 настай байхдаа 240 тоннын даацтай өөрөө буулгагч машин жолооддог байсан гэж байгаа. Тэгээд бас аймаар эршүүд. Ганцаараа өвлийн идэш хийх ухааны юм л мултраад сууна ш дээ. Тамхийг яг л гуталчин шиг татна. (Курить как сапожник). Улаан Марлборог өдөрт 2 хайрцгийг өлхөн татна. Ямар нэг хоолны дэглэм энэ тэр гэхгүй, өөхтэй махыг улай үзсэн хэрээ шиг л зулгаана гэж боддоо. За тэгээд орой 20 цаг болонгуут гангарч аваад л гарна. 50 грамм виски, 2 шил пиво уухгүй бол нойр нь хүрдэггүй гэсэн. Тэрнийгээ гэртээ дэлгүүрээс аваад уухгүй, заавал бааранд ууж байж уусан болдог гэж байгаа. Бас зүгээргүй баарнаас мөнгөө төлөлгүй бултах боломж гарах юм бол шууд ашиглана. Баар гэснээс нэг тасрах юм бол заавал агсам тавьж байж санаа нь амардаг. Баранд ороод үеийн эмээ нартай сууна гэдэг бол түүнд байж боломгүй доромжлол. 50 настай хөгшчүүлтэй тоож ярихгүй 20-30 насны залуусын дэргэд л саваад байна ш дээ. За шал худлаа огт байхгүй хүний тухай худлаа юм бичлээ. Худлаа ярихгүй бол сэтгэл амар байж болохгүй болохоор нь нэг иймэрхүү юм бичиж өөрийгөө баясгав. Одоо ажилаа хийдэг хэргээ...

1 comment:

  1. Хүүеээ манай энд яг ийм эмгэн байдий ш дээ. Шорт энэ тэртэй л явжийн. Тамхи татна, аймаар хаазалж давхина. Дээр нэг хүний төрсөн өдөрт очсин чинь баранд ирчихсан шорттой залуу эргүүлээл суужийлээ. Би танд зургий нь явуулнаа.

    ReplyDelete