Friday, October 30, 2009

Миний бие 80+ настайдаа



Хампаан 80 нас хүрэхээрээ нэг ийм малин татсан гар болно гэж боддог юм. Харахад нэг их сайхан инээд алдсан амьтан, яг цаг дээрээ болохоор аймаар хажиг, хөгийн өвгөн. Хүн хаалга тогших юм бол хэнийг нь ч асуухгүй тийм хүн байхгүй гээд л. Ач гуч нартайгаа доошоо орж тоглоод л, буу халах юм бол дандаа овгор, атаман байсан гэж какраад л, эмгэнээ ороод ирэнгүүт нь худлаа мултарч байгааг нь хэлчих байх гэж гөлөлзөөд л. Эмгэн юмны наадах цаадахыг ойлгох чадалтайгаа байгаасай. Бас маньтайгаа адилхан атаман хүүхэн болох гээд ч юм уу эсвэл овгор өвгөнийг яаж дээрэлхэдэг байснаа ярих гээд байвал эвгүйтнэ ш дээ. Өвгөрсөнөө мэдэхгүй таягаа эргүүлж хүнтэй үзэлцэх баахан техник боловсруулж өвлийн урт шөнийг бараад, өглөө сэрэнгүүтээ тэр боловсруулсан техникээ эмгэн дээрээ чадвал нэг турших гэж үзнээ. Нөгөө эмгэн гарын ая даадаг болов уу яадаг бол гэж бодохгүй тэнэгтэх байхдаа. Эмгэн нь уцаарлангуут Салалт хийх юм болж тунирхаж бас үзнээ. Гэхдээ явж зүрхлэхгүй л дээ хашир юм чинь. Баахан алт олоод тэрнийгээ нэг газар зад сожсон гээд хүүхдүүддээ худлаа гөрөөд итгүүлсэн гээд өөрөө итгээд наачихсан байх вийдээ. Тэгж байснаа улам мунхраад ирэхээрээ тэр худлаа юмандаа өөрөө итгэж балраад булсан алтаа ухдаг хэрэг гэж өвчигнөөд яаанаа аайн. Бас тэгж байгаад шар сэмжлэх гэж үзнээ. 60 настай залуухан чавка нар тааралдвал бас аальгүйтэх гэж оролдож энэ тэр. Эмгэн хардаастай байвал аргалах аргаа олохгүй паакталнаа. Сардаа хааяа эмгэнээ ноолж магадгүй гээд сожоомныхоо хайрцаганд Виагра дарнаа бас. Аягүй бол эмгэн нь цэвэршээгүй наачихсан. Маань уншдаг эрхийг харин ч нэг ёооз ёоозоор нь хүзүүнээсээ зүүгээд нэг их номтой царай гаргаж, имижийг тэрүүхэндээ бүрдүүлнэ гэж байгаа. Хажуугаар тэр зоос, шоо хаяж мэргэлэх гэж үзнэ гэж байгаа. Гаанс, хөөрөг баахныг цуглуулаад, баяр наадамд алийг нь барьж гангарааск болох вэ гээд баахан толгойн өвчинтэй. Завтай цагтаа Levi's жийнс, саравчтай малгай өмсөөд гарч өгнө ш дээ.

Оройн хоолон дээрх яриа



Өчигдөр оройн хоолон дээр надтай нэг ширээнд суусан залуус ийн хөөрөлдөв. Шилээ дарсан халимагтай, харааны шилтэй 1-р залуу: -Миний цүнхэнд хулгана орохоор нь цүнхээ газар шидэж, шидэж аллаа. Өндөр нуруутай богино үстэй 2-р залуу: - Би тэрнийг хараад дотор эвгүйцэж, сандал дээр гарч зогсоод болиоч ээ гэж хичнээн хашгирсан гээч. Хар нялхаараа бууралтаж яваа 3-р залуу:- Аалзны бүх хөлийг нь таслаад харсан чинь бөв бөөрөнхий юм болсон. Урт эрүүтэй 4-р залуу: - Мөсөнд хавчуулагдаад, хөлдөж үхсэн царцаа тасалгааны температурт гэсээд эргэж амилж байхыг зурагтаар харсан. Шилээ дарсан халимагтай, харааны шилтэй залуу 1-р залуу: - Намар гадаа явж байхдаа үхсэн зөгий олоод дулаан газар оруулсан чинь хэсэг байж байгаад хартал амь ороод нисэж байлаа.
Ямар хүмүүстэй нэг ширээнд суучихав даа??? Буг чөтгөрүүд үү эсвэл бурхад архадууд байна уу гэж бодсоор би бослоо.

Thursday, October 29, 2009

Punk Эмгэн



Саяхан нэг панк америк эмгэнтэй танилцлаа. Танилцлаа гэхээр та нар намайг эсрэг хүйснийхээ настангуудыг сонирхдог болсон байна гэж бодож болохгүй шүү. Би яг л хуучнаараа 30+ бүсгүйчүүддээ дээ анхаарал тавьсан хэвээрээ байгаа. За энэ ч яахав.
Панк эмгэн 7 давхарт байдаг гэртээ лифт хэрэглэхгүй гүйгээд л гардаг. Гарах гарахдаа хоосон гарахгүй нэг гартаа 8 кг мах, нөгөө гартаа 5 л пиво барьж гардаг юм байна. Овоолсон их хувцсаа угаалгын машин байсаар байхад гараараа угаагаад, үлээж хатаадаг гэнээ. Та нар тэр хошуу амыг нь хар л даа. Ийм амаар агаар хүчтэй сорж байгаад сийгтэл нь үлээгээд хатаана ш дээ. 50 орчим настай байхдаа идэр есийн хүйтэнд давхар өмд өмсөлгүй бүтэн өдөржин Америкийн дэнжийн 1000-ын зах дээгүүр өдөржин тэнэдэг байсан гэсэн. Хамгийн тасархай нь мань эмгэн 60 настай байхдаа 240 тоннын даацтай өөрөө буулгагч машин жолооддог байсан гэж байгаа. Тэгээд бас аймаар эршүүд. Ганцаараа өвлийн идэш хийх ухааны юм л мултраад сууна ш дээ. Тамхийг яг л гуталчин шиг татна. (Курить как сапожник). Улаан Марлборог өдөрт 2 хайрцгийг өлхөн татна. Ямар нэг хоолны дэглэм энэ тэр гэхгүй, өөхтэй махыг улай үзсэн хэрээ шиг л зулгаана гэж боддоо. За тэгээд орой 20 цаг болонгуут гангарч аваад л гарна. 50 грамм виски, 2 шил пиво уухгүй бол нойр нь хүрдэггүй гэсэн. Тэрнийгээ гэртээ дэлгүүрээс аваад уухгүй, заавал бааранд ууж байж уусан болдог гэж байгаа. Бас зүгээргүй баарнаас мөнгөө төлөлгүй бултах боломж гарах юм бол шууд ашиглана. Баар гэснээс нэг тасрах юм бол заавал агсам тавьж байж санаа нь амардаг. Баранд ороод үеийн эмээ нартай сууна гэдэг бол түүнд байж боломгүй доромжлол. 50 настай хөгшчүүлтэй тоож ярихгүй 20-30 насны залуусын дэргэд л саваад байна ш дээ. За шал худлаа огт байхгүй хүний тухай худлаа юм бичлээ. Худлаа ярихгүй бол сэтгэл амар байж болохгүй болохоор нь нэг иймэрхүү юм бичиж өөрийгөө баясгав. Одоо ажилаа хийдэг хэргээ...

Алив наашаа сууцгаа

Сая хэд хоног Ерөнхий сайдын бие чилээрхээд, А хүрээний янз янзын нэртэй ханиад гарч хүн нас бараад, тэрнийг дагаж миний сэтгэл тавгүйрхээд блог млогоо хаадаг юм уу гэж хүртэл бодлоо. Баар хүртэл 21 цагт хаалгаа бариад байхад миний блогоор олон хүмүүс орж гарч байгаад энэ нүдэнд дулаахан бондгор эрд хүргэчихвэл яах юм бэ гэж хүртэл бодов. Тэгснээ энэ блогоороо дамжуулаад тэр ханиадтай нь тэмцэхээр шийдлээ. Яаж тэмцэх вэ гэвэл эхлээд орноосоо зөв хөл дээрээ босох хэрэгтэй гэж байгаа. Буруу хөл дээрээ эхэлж босвол хөл чинь тэр өдөржингөө буруу газраар авч давхиж байгаад бөөн ханиадны үүрэнд орвол баларлаа л гэсэн үг. Нэгэнт буруу хөл дээрээ боссон юм чинь яаж ч хурдан зугтаах гэсэн буруу хурдаар зугтаагаад дорхноо баригдах аюултай. Хэрэв буруу хөл дээрээ боссоноо мэдэх л юм бол алхаж байгаад халахаас нь өмнө эргээд орондоо ороод тэр өдөртөө битгий бос, амраг ханиа ч босгох хэрэггүй, хамт л хэвтээд байх хэрэгтэй. Тэр өдөр юу хийх вэ гэвэл аан хүүхдүүд хичээлдээ явахгүй юм чинь маш болгоомжтой юу яагаарай за юу. Энэ бол гахайн ханиаднаас сэргийлж байгаа нэг арга. Өөр нэг арга бол өөрийнхөө байгаа газар таних танихгүй хүн бүү оруул. Оруулах юм бол эхлээд ариутгах арга хэмжээг хангалттай ав. Хамаг хувцсыг нь метроэкспрэсс дуудаж угаалгаад өөрийг нь ваннтай хлормины уусмалд булхуулж гаргаад зөвхөн коридортоо л тэр хүнийг хэн ч байсан хүлээж ав. Ирсэн зочныхоо хувцсыг орцонд тайлуулж меторэкспрэсст өгөх өө мартаваа. Бас метро экспрээсийнх нь мөнгийг ирсэн зочноороо гаргуулаарай. Би лав сая 2-3 удаа ингэсэн чинь манайхаар хүн шагайхгүй амар байгаа ш дээ. Ядаж байхад хажуу айлын хүн давс энэ тэр гуйгаад ядаргаатайхгүй, ядахад тэр давс нь надад байхгүй. Байхгүй гээд үнэнээ хэлэхээр харамч марамч гээд орцоор нэг цуураад байдаг юм. Ханиаднаас сэргийлэх биш, ханиадыг айлгах бас нэг онцгой арга байгаа. Тэр юу вэ гэхээр Барс зах дээр очоод 1000 төгрөгнөөс доош үнэтэй архи уух гэж байгаа. Нарийлаад 1-3 шил уувал хангаллтай биш шүү. Болж өгвөл өдөрт 5 шил байхаар бодоод 7 хоногоос дээш хугацаагаар уу. Хар аяндаа Гомбоо гэгч сайхан юмны үнэр өөрөөс чинь ханхлаад эхлэхээр тэр муу ханиад байтугай, ханиадны вирустай хүн ч айна. Амар арга байгаа биз дээ??? Өөрөө сайхан кайфтай, бас мөнгөнд хэмнэлттэй тэгээд өвчин тусахгүй гэж байгаа. Хамгийн найдвартай бас сүүлийн арга бол өрхийн эмнэлэг дээрээ очоод "Дархлаа мээтр" гэдэг багажаар нь хэмжүүлэх гэж байгаа. Хэрвээ дархлаа чинь 100000000000000.05-аас дээш дархлаа/амьд явах цаг гэж байвал хөнгөн хэлбэрээр төрсөн өдөр мөдөр тэмдэглээд явж болно. Нэг зүйл анхааруулахад зарим өрхийн эмнэлэгийн эмч нар дархлаамээтр багажаараа бизнес хийгээд байна гэсэн шүү, үнэгүй үзүүлэх эрхтэй гэдгээ санаарай. Бас эвдэрхий дархлаамээтрийн худлаа заалтыг үнэн гэж хулхидаад эрүүл мэндээр чинь хохироож ч магадгүй шүү. За тэгээд төрсөн өдрөө хүндээр тэмдэглэе гэсэн ч баар сав чинь 21 цагт хаах болохоор яахав дээ. Бас нялх нойтон хүүхэдтэй хүмүүс бол хүний хөлөөс хол Хандгайт арай хүрэлгүйхэн шиг (Хандгайтад хаус маань байгаа) хүүхдээ салхинд гаргаарай. Онцын шаардлагагүй бол ер нь гадуур, дотуур тэнэж байснаас гэртээ өвдгөө тэвэрч хэвтээд, дүнсэн тамхи ороож татаад, гарсан цэрээ салпетканд нулимаад 00-доо хийж усыг нь татаад л сууж байвал болоо. Ламбаа, Цолмон хоёрт миний энэ аргуудыг хэлж өгвөл ТВ-ээр олон хүнд хэлээд хүмүүсийг өвчлөлөөс сэргийлж болно гэж бодож байна дамжуулаарай.

Saturday, October 24, 2009

Амар байна уу гэсэн биш гай болов...



Энэ хүмүүстэй мэндлэхэд хүртэл эргээд хариу мэндэлж чадахаа больжээ. Ёстой амар байна уу гэсэн биш гай болов. Хүний үгийг шууд хүлээж авдаг тэнэгдүү хүмүүс байдаг. Тэдэнд ямар нэгэн ёгт үг хэлбэл хэлснээсээ илүү гай дагуулдаг. Мөн таны хэлсэн үг бүрийг далд санаатай гэж сэжиглээд тэр утгыг нь олох гээд ургуулан бодох ухааныг уралдуулдаг "гэгээрэлд" хүрэх дөхсөн бүлэг хүмүүс ч бас байна. Тэд үг шууд хүлээж авдаг улсуудаас ч илүү хортой. Тэдэнд тохирох ажлын байр гэвэл тагнуул, туршуул, мэдээлэл цуглуулагч, цуглуулсан мэдээллээ өөртөө ашигтайгаар олон нийтэд түгээгч, нам олон нийтийн байгуулагын гишүүн, сайн дурын уран сайханч, Пи Арчин гээд зөндөө л олон юм байна. Тийм болохоор дээрх 2 бүлэгт хамаарах хүмүүсийг аль нь таны өмгөөлөгч, аль таны дайсан бэ гэдгийг тогтооход үнэхээр эргэлзээ төрмөөр ажээ. Үүгээр "Some One In My Head But It Is Not Me" гэсэн нэртэй блогоо төгсгөн, Интэрнэт хэмээх Виртуал ертөнцөд үлдээлээ.
Та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе.

Thursday, October 22, 2009

Цокцок харагдана уу та минь ээ



Та минь ээ энэ Цокцок хаачив??? Нөхөр нь хандгай гэдэг инээхээс өөр юм мэддэггүй амьтны анд явлаа, юу ч агнаагүй байна гэж дуулдсан. Тэрнээс хойш бүр таг боллоо. Цаад Цокцокыгоо харагдвал ах дүүс чинь харж байна гэж хэлээрэй. За Цокцок чи хэрэв энийг өөрөө уншдаг юм бол алга болсон тухайгаа нэг ойлгогдохоор тайлбарлаарай. Skype-д хүртэл орж ирэхгүй биеэ тоогоод байгаа шүү. Олигтойхон тайлбарлахгүй бол сайхан мэдээрэй гээд хэлчихье.... Аймаар какарч байна уу???

Tuesday, October 20, 2009

Өвгөн партизаны яриа





Өвгөн партизан би залуус та нарыг харахаар л юм хэлэхгүй бол болохгүй санагдаад байх юм аа. Та нарт л гэж хэлэхэд одоо ингэж сайхан сэтгэлээр үг хэлэх хүн олдохгүй шүү гэдгийг дээрээс нь хэлчихье. Жишээ нь сая Халх голын 70 жилийн ой боллоо. Гэтэл яав? Энгэр дүүрэн төмөр зүүсэн өвгөчүүд гарч ирээд л Рэмбо хүү шиг аашилж, японы муусайн самуурайнуудыг цупаридаж өгсөн гээд л авч өгч байнаа. 30-40 жилийн өмнө бол энэ Рэмбо нар чинь Ардын хувьсгалын партизан гэдэг цолтой жанжин малгай, монгол хантаазаар гангарч, какарсан хэдэн өвгөчүүлийн өмнө жинхэнэ амьтан болдог байлаа. Саяын Халх голын 70 жилээр нэг бээцийсэн өвгөнийг баатар цолоор шагнаж байх юм аа. Би тэр хөгшин хонины насгүй болсон баатар өвгөнийг, цолныхоо найрыг хийж байгаад бурханы оронд явчих бий дээ гэж хичнээн санаа зовсон гээч??? Харин миний аз, түүний заяа түшсэнийх үү яасан айхтар эмгэнэлтэй юм болсонгүй. Холуур, холуур. Уг нь тэр хөгшинд баатар цолыг ид хийж бүтээдэг насанд нь өгсөн бол АН-24 онгоцоороо Бээжин, Нью-Йоркийг зад бөмбөгдөх ч байсан юм би лүү хэн мэдэхэв тээ??? За энэ ч яахав миний ярих сэдэв үүнээс тэс анги юм байгаа. Эрчүүд бидний амьдралыг анхааралтайхан шиг харах юм бол эмэгтэйчүүдтэй явуулж буй мөнхийн дайн гэж болно. Тийм учраас та нар хэн нэгэн эмэгтэйн зүрх сэтгэлийг байлдан дагуулахыг хүсэж байгаа бол наашаа суугаад анхааралтай уншаарай. Залуу чи нэг сайхан хүүхэнтэй танилцаад учирлаа гэж бодьё. Гэтэл тэр хүүхэн чинь яриандаа "Гоо сайхан гол нь биш сэтгэл чухал" ч гэх юм уу "Мөнгө юу юм бэ гол нь сэтгэл" ч гэх шиг нэг их сэтгэлийн амтанд орсон амьтан шиг загнаад эхлэх юм бол хэдхэн хоногийн өмнө ямар нэг чинээлэг эрийг зад мулзалсан эсвэл чамайг дараагийнхаа мулзлах төлөвлөгөөнд оруулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь ямар ч эмэгтэй хүн суудлын тэрэгний урд сандал дээр тухлаж яваад сурсан бол хэзээ ч халаас хоосон хүнтэй микронд чихэлддэггүй гэж байгаа. Тийм болохоор сэтгэл, мэтгэл гэсэн үг хэлээд эхлэвэл та тэр үгийг нь "Эр хүн чи баян, сайхан болох хэрээрээ эмэгтэй хүний хэрэгцээг ойлгодог байх ёстой" гэж хэлээ хэмээн ойлгоорой. XXI зуун бол мэдээллийн асар хурдтай зуун билээ. Хаа байсан далайн цаанаас кармаанаасаа гар утсаа гаргаад л залгаад, хэнтэй ч хамаагүй ярьдаг болоод байгааг бидний хэн хэн маань мэдэж байгаа. Мань ч гэсэн дээ хотын нэг захад байгаа хүүхэнтэй гар утсаараа залгаад л яриад болзоонд урьдаг гэж байгаа. Гэтэл залуу чиний ярьж байгаа хүүхэн чинь чиний урдаас "Тэгж байгаад над руу яриарай" гэх юм бол өнгөрлөө л гэсэн үг. Энэ үгийг юу гэж хөрвүүлж болох вэ гэвэл "... надад чамтай дэмий чалчихаас илүү чухал ажил байна..." гэхэд л болно. Мэдээжийн хэрэг хүнд хийх ажил байлгүй л яахав, харин ийм үг хэлж байгаа бол чи тэр хүүхнийхээ сонирхолыг татахаа больжээ гэж ойлгоход нэг их зөрөөд байхгүй болов уу. Надад нэг удаа энэ үгийг хэлээд, дараа нь бүх насаараа харамсаад, амаа барьж байгаа тухайгаа нэг эмэгтэй халамцуухан байхдаа ам алдаж билээ хөөрхий. Залуу чиний байлдан дагуулалт гадна өнгөн дээрээ амжилттай байгаа мэт боловч цаашаа ахих аргагүй болж мухардалд орох шиг болдог тийм үе тохиолдно гэдэгтэй би мөрийцөхөд ч бэлэн байна. Ялангуяа аймаар армаантаг оройн зоогны дараа ч юм уу, асар том цэцгийн баглаа бэлэглээд дараа нь үнсэх гэтэл чиний сонгож авсан обьект чинь хөнгөхөн бултангуутаа "Чи надад найзын хувьд таалагддаг..." гэж хэлэх юм бол "Чи надад тохирох эр биш ээ" гэж хэллээ хэмээн ойлго. Хүнд ганцаардах үе байдаг. Ганцаардаж, ганихараад хэн нэгнээс халамж, анхаарал авах хэрэгтэй болсон тэр үед нь чиний гай таарч түүнтэй учирсан болохоор энэ үгийг хэлж байгаа юм. Ялангуяа найз залуугаасаа харилцаагаа таслаад удаагүй байгаа эсвэл нөхөртэйгээ хурцадмал байдалд ортлоо муудалцсан хүүхнүүдэд олзлогдвол ийм үгийг сонсох болно шүү гээд хэлчихье. Хэрвээ чиний уулздаг хүүхэн чинь "Би одоохондоо илүү гүнзгий харьцаанд ороход бэлэн биш байна..." гэж хэлвэл ямар сайхан сэтгэлтэй эмэгтэй вэ гэж бодож тэнэгтээд унав даа!!! Энэ бол асар муухай утгатай үг шүү. Энэ үгийг хэлэнгүүт нь харьцаагаа гүнзгийрүүлэх гээд ч хэрэггүй шууд орхи. Энэ үгийг хэлсэн эмэгтэй тун удалгүй чамд "... гадуур санаанд таарах хүн олдохоо больж..." гэж хэлэх болно. Дээр хэлсэн үгийг хөрвүүлэх юм бол "Чи царай муутай, мөнгөгүй залуу, тийм болохоор бид дотносох хэрэггүй..." ойлгоно биз. За тэгээд ийм үг сонссон бол яахыг чинь би дээр хэлсэн битгий мартаарай.
"Уучлаарай өнөөдөр гэнэт биеийн юм ирчихээд хэцүү байна ..." гэвэл чамайг уулзья гэж хэлэхэд наад хүүхэнд чинь үүнээс өөр хэлэх үг олдоогүй гэсэн үг. Ер бол жаахан дүнхүүдүү, сэтгэх хурдны потециал багатай хүүхнүүд энэ үгийг хэлж эргүүтээт байдаг юм. Байгалын хуулийг өмнөө барьж, асуудлыг шийдэх гэж оролдож байгаа дээр нь ийм эмэгтэйгээс харилцаагаа шууд таслах нь чамд өлзийтэй. Гэхдээ үнэхээр биеийн юм ирсэн болохоо нотлох гээд ч юм уу эсвэл өөр арга хэрэглэн таныг "цэнгэн баясуулахыг" санаачилж байгаа бол тэр хүүхэн чинь жинхэнэ найз чинь шүү. Битгий алмайраад, энэ хоёрыг ялгахгүй тэнэгтээд байгаарай.
Чиний найз эмэгтэй чинь чамд "...Ямар хэмжээтэй байх нь хамаагүй, гол нь яаж "АШИГЛАЖ" байгаа нь л чухал..." гэх л юм бол балраа гэсэн үг. Чи зүгээр л лам болдог юм уу яадаг юм нэг арга бодохгүй бол болохгүй шүү. Энэ бол чиний эрхтний хэмжээ миний урьд унтаж байсан эрчүүдийнхээс жижигхэн байна гэж хэлж байгаа хэрэг. Иймэрхүү үгийг хүүхнүүд амжилтгүй сексийн дараа хашгирч, цухалдаж, бачуурсандаа хэлдэг юм. Шууд хөрвүүлэх юм бол "... наад хачин юмаа хүний зэрэгт хүргэчихээд уулзаарай..." гэсэн тохуурхал, доромжлол шүү. Гэхдээ мөнгөлөг эрчүүдэд ухаалаг хүүхнүүд энэ үгийг хэлдэггүй гэдгийг санаж яваарай. Аз болоход надад Бурхан их хайртай Ум сарваа мангаалам...
Зарим хүүхнүүд хаа ч явсан чамайг ноолж, яг ноолж байх үедээ хүртэл "Надад байгаа юм бүхэн чинийх..." гэж чихэн дээр чинь халуу оргиулан шивнэдэг. Энэ бол тэр хүүхэн чиний түрүүвчийг уудалж үзэхийг асар их хүсэж байна гэсэн үг. Тэд хичнээн ч чанга, хичнээн олон ингэж хашгирсан цагаа болоход түүний юм түүнд бас чиний олсон юм бас түүнийх болсон байдаг. Ер нь бол мөнгөлөг хүүхнүүд энэ үгийг их хэлдэг бөгөөд хэрэв ийм хүүхэнтэй танилцаж дотно харьцаанд орсон бол өөрөө ч гэсэн мөнгөний машин болох гэж оролдохгүй бол хэдхэн сарын дараа залуу чамайг гөлөгөө л гэж үзэх болно. Энэ үгийг хөрвүүлвэл "Чиний гэсэн юм бүхэн ч бас минийх шүү..." гэсэн макро эдийн засгийн агуулгатай болж харагдна. Чиний хайртай хүүхэн чинь чамд "Би ганцхан чамайг л аз жаргалтай болгомоор байна ..." гэх юм бол энэ үгийг шууд утгаар хүлээж аваад, ТВ-ийнхээ өмнө хэд хэдэн лаазтай беер өрөөд мангартаж болохгүй. Аз жаргал гэдгийг наад хүүхэн чинь өөрийнхөөрөө хэлээд байна ш дээ. Тэр нь өндөр үнэтэй дэлгүүр, булган шуба, тансаг ресторан гээд ер нь юу л бол юу байж болно. Гол нь тэр аз жаргал гэж бодож байгаа юмаа чамтай хамт эдэлмээр байна гэсэн санаа цухалзаж байгаа ч жинхэнээрээ бол "...Миний хэлснийг л хий. Тэгвэл бүх юм зүгээр болно..." гэсэн үг юм шүү. Танил эмэгтэй чинь хэрвээ "...Хүн бүр өөрийн гэсэн "хувийн" амьдралтай байдаг ш дээ..." гэх юм бол та хоёрын хамтын амьдрал төгсгөлдөө хүрчээ гэсэн үг. Харин чи андуураад энэ үгийг хэлэх юм бол бүх хүн төрлөхтний дундаас өөрийгөө хамгийн адаг нь гэдгээ 100 % нотолсон хэрэг болно. Хэрвээ чи энэ үгийг сонссон бол "Миний асуудал чамд падгүй, Bye - bye..." гэж ойлгоорой. за өвгөн партизан би энэ бүхний заримыг нь өөрийнхөө амьдралаас, заримыг нь бусдын амьдрал дээрээс цуглуулан босголоо. Зарим нэг блогчид өөр дээрээ тусгаж аваад халуураад эсвэл намайг өөрийнхөө тухай бичлээ гээд хадуураад байдаг шүү. Зүгээр мөрөөрөө л уншвал барав биз ...

Monday, October 19, 2009

АС/DC аврага акулууд



Энэ хэдэн үл бүтэх царай зүстэй этгээдүүд бол нөгөө миний өглөө босонгуутаа үхтэл нь чарлуулдаг АС/ДС гэж байгаа. Тархиных нь эд, эсүүд зохиолын дуунд бүүвэйлэгдсээр байгаад ямар ч үрчлээсгүй болсон хүмүүс эдний дууг сонсонгуутаа царцаа ногоон онгоцоор би нисэхдээ бөөлждөг шиг болдог юм. Тэгж байхыг хараад "... Иш хөөрхий, ийм дуу сонсолгүй нарт хорвоод хаагуур явж байсан юм бол доо..." гэсэн бодол миний толгойд харван орж ирдэгийг нуух юун билээ.
Шотландад төрсөн ах дүү Ангус, Малколм Янг нар 1973 онд Австралийн Сидней хотод уг хамтлагийг үүсгэн байгуулжээ. Тэд анхны тоглолтоо 1973 оны шинэ жилийн орой Сидней хотын Чикуерс клубт Дейв Эванс, Ларри ван Криедет, Коллин Бургис нарын бүрэлдэхүүнтэй тоглосон ажээ. Гэвч удалгүй гоцлол дуучин Дейв Эвансын ур чадвар, гадаад төрх хэви метал рок урсгалын анхдагч нүүр царайг илэрхийлж чадахгүй байгааг ах дүү нар анзаараад түүнийг Бон Скотоор сольсон нь тэдний хөгжил цэцэглэлт, мандан бадралыг илүү хурдасгажээ. Дэйв Эванс хамтлагаа шууд орхилгүй анхны менежерээр ажиллах болсон байна. Та бүхэн зураг дээрх ногоон шоорттой, зангиа зүүсэн хачин царайтай хүнийг харж байгаа байх (харахгүй байгаа бол өөрийнхөө бэлгийн мэлмийг сохорсонд тооцно биз). Энэ бол нөгөө гайхал Ангус Янг бөгөөд энэ зурган дээр тэр өөрийн тайзныхаа имижийг ид бүрдүүлээд байгаагаар зогсож байна. Түүний энэ хувцаслалтыг трөсөн эгч нь зөвлөсөн гэдэг юм билээ. (Харин монгол эгч нар бол дүүгээ тайзан дээр гоонж моонж, торгон дээл мээл гээд үнэн хачин юмтай гаргах байх) Сургуулийн хүүхдийн формоор тайзан дээр гангардаг энэ эр заримдаа хүн аалз, Зорро, Суперманы хувцас өмсөхөөс гадна ихэнх амьд тоглолтууд дээрээ Jack дууг дуулах үед гаагаа тайлж үзүүлдэг билээ. 1974-1977 онд Бон Скот хамтлагт гоцлон дуулах үед TNT (ой, ой, ой гэж эхэлдэг дуутай) цомог гаргасан бөгөөд гадаадад уг цомог нь High Voltage нэрээр тархсан билээ. Мөн тэр үеэс хойш одоо хүртэл хамтлагийн бөмбөрчнөөр тоглож байгаа Фил Радд нэг гишүүн нь болжээ. 1976 онд Атлантик рекордстай байгуулсан гэрээний дагуу АС/ДС Европын орнуудаах аялан тоглолт хийж эхэлсэн бөгөөд энэ үед тэд задгай стадионд тоглох асар их туршлага хуримтлуулж Блак Саббат, Кисс, Аэросмитээс дутахгүй хамтлаг болж чаджээ. 1977-1980 онуудыг АС/ДС дэлхийд өөрийгөө таниулах үе боллоо. Асар богинохон хугацаанд тэд Dirty deeds Done Dirt Cheap, Jailbreak, let There Be Rock зэрэг цомгуудыг гаргажээ. Харамсалтай нь хамтлагийн гоцлол дуучин Бон Скот 1980 оны 2 сарын 19 өдөр архины хордлогоор А.Киннаэр гэгчийн машинд нас баржээ. АС/ДС-ийн уй гашуу удаан үргэлжилсэнгүй. Тэд хамтлагтаа Брайн Жонсоныг гоцлол дуучнаар авангуутаа талийгаач Бон Скотын дурсгалд зориулан Back in Black (Эргэн гашуудацгаая) цомогийг гаргав. Мэдээж нэр алдарт хүрсэн дуучны хэмжээнд хүртэл дуулна гэдэг бол Б.Жонсоны хувьд хэцүү байсан биз гэвч тэр тун богино хугацаанд АС/ДС-ийн шүтэн бишрэгч нарын хайрыг татаж чадсан юм. За тэгээд АС/ДС шиг хамтлагийн цомгуудыг ирийтэл нь бичнэ гэвэл би тэднийг үл хүндэтгэсэн хэрэг болох бөгөөд та бүхэнд Thunderstrike, Dirty Deeds Done Dirt Cheap, Who Made Who, Highway to Hell, Hell's Bell зэрэг дуунуудыг сонсоорой гэж хэлмээр байна. Хэрэв сонсоод ойлгохгүй бол 36-24-36* утсаар залгаад талийгаач Бон Скотын сүнсээс асуугаад үзээрэй, тэр нэг юм хэлэх байх.
* 36-24-36 Dirty Deeds Done Dirt Cheap -дуун дээр энэ утсаар над руу залга би чамд хэлээд өгье гэж хэлдэг юм.

PINK FLOYD



Хампаандаа дуртай хамтлагуудынхаа тухай товчхон ч гэсэн танилцуулахгүй бол захаар дүүрэн фентэй Жавхлангийн дууг сонсох гээд байж магадгүй санагдаад уналаа. Жавка бас тэгж байгаад зальтай дөрвөд шүү, их хурлын нөхөн сонгуульд нэр дэвшдэг нь хэрэв дараагийн сонгуульд өрсөлдвөл хэр зэрэг ард түмэн дэмжих нь вэ гэдэг өөрийнхөө прогнозыг хийж байгаа хэрэг шүү дээ. Хэн нэгнийг муу хэлж кайф авахгүй болохоор ажил хүртэл бүтэхгүй байгаа юм шиг санагдаад байх юм. За энэ ч яахав... Зураг дээрх нүдэнд дулаахан англи залуучууд бол домогт Пинк Флойд хамтлагийн гишүүд болох Ричард Райт, Дэйвид Гилмор, Ник Мэйсон, Рожер Уотерс (зүүнээс баруун тийш)нар юм. Пинк-Флойд хамтлаг 1965 онд Англид байгуулагдан эхэн үедээ сансарын болон сэтгэл зүйн рок урсгалаар тоглож байгаад аажмаар дэвшилтэт рок урсгалыг бий болгожээ. хамтлагийн анхны бүрэлдэхүүнд байсан Сид Баррет хар тамхинд донтон улмаар хамтлагаасаа гарсаны дараа түүний байрыг бусдаасаа царайлаг Дэйвид Гилмор эзэлсэн явдал нь тэдний имижийг дээш гаргахад хувь нэмрээ оруулсан явдал болжээ. Пинк Флойд хэдэн арван цомог гаргасан бөгөөд тэднийг дурьдвал:
The Piper at the Gates of Dawn (1967),
A Saucerful of Secrets (1968),
Ummagumma (1969),
More(1969),
Atom Heart Mother (1970),
Meddle (1971)
Obsecured by Clouds (1972)
Dark Side of the Moon (1973)
Wish You Were Here (1975)
Animals (1977)
The Wall (1979)
The Final Cut (1983)
A Momentary Lapse of Reason (1987)*
Delicate Sound of Thunder (1988)**
Division Bell (1994)*
P.U.L.S.E. (1995)**
Is There Anybody Out There-The Wall (2000) зэрэг цомгуудыг гаргасан бөгөөд зарим цомгуудынх нь 15, 20, 30 жилийн ойд зориулж дахин хэвлэн худалдаанд гаргажээ. 1979 онд Ричард Райт хамтлагаасаа гарсан боловч Пинк Флойдын тоглолтуудад хөлслөгдөн оролцдог байжээ. 1985 онд хамтлагийн гишүүн Рожер Уотерс хамтлагаасаа гарсан нь багагүй шуугиан тарьсан бөгөөд үлдсэн гишүүд нь түүнтэй хамтлагийн нэрийн өмчлөлийн асуудлаар шүүхээр заргалдан Дэйвид Гилмор тэргүүтэй бусад гишүүд нь хамтлагийн нэрийг эзэмших эрхийг авчээ. Тийм ч учраас 1985 оноос хойш гаргасан цомгуудад Рожер Уотерсийн зохиосон дуу байдаггүй ажээ.
Пинк Флойд хэдэн видео концерт хийсэн бөгөөд тэдгээр нь:
London 66-67
Live at the Pompeii (1973)
The Wall (1982)
Delicate Sound of Thunder (1985)
La Carrera Pan Americana (1991)
PULSE (1995) юм. Эдний дундаас английн нэрт кино найруулагч Алан Паркерийн найруулсан The Wall нь шүүмжлэгч, сонсогч, үзэгчидийн анхаарлын төвд одоо хүртэл байгаа нь тэдний уран бүтээл хэр зэрэг мэргэжлийн түвшинд хийгддэг болох нь харагдаж байна.
Сонирхуулж хэлэхэд 1971 онд гаргасан Meddle цомогт орсон Echoes дуу нь Пинк Флойд хамтлагийн хамгийн шилдэг дуугаар шалгарсан бөгөөд 1971-1985 он хүртэл Британын болон АНУ-ын хит парадуудын эхний 10 байрнаас огт бууж байгаагүйгээрээ бас нэг амжилтыг тогтоожээ. 2005 оны 7 сарын 2 өдөр хамтлаг тарсанаасаа хойш анх удаа дахин цуглаж бүрэн бүрэлдэхүүнээрээ Live 8 тоглолтонд оролцсон бөгөөд Speak to Me/Breath, Money, Wish You Were Here, Comfortably Numb дуунуудаа сонордуулжээ. Үүнээс хойш 2007 онд Рожер Уотерс " 1985 оноос хойш бидний хэн нь ч гэсэн нэр төртэй байсан гэж үзэхгүй байна. Энэ бол тун муухай явдал. Энэ бүхэнд миний оролцоо ч байсанд харамсаж явдаг..." гэж хэлжээ. 2008 оны намар хамтлагийн гишүүн, даралтат хөгжмийн агуу их мастер Ричард Райт 65 насандаа хорт хавдраар нас эцэслэсэн нь тун харамсалтай явдал болсон бөгөөд өчүүхэн миний бие хүртэл нэн гашуудаж 7 хоног зөвхөн Пинк Флойд хамтлагийн бичлэгийг тасралтгүй тоглуулсан нь Гиннесийн номонд орох нэгэн амжилт гэж болох бүлгээ.
Хамтлагийн оршин тогтнох хугацаанд гишүүд тус тусын соло цомгуудыг гаргаж байсан бөгөөд хамгийн олдоц муутай нь Ник Майсоны бүтээлүүд бөгөөд яагаад гэвэл тэр нэг ч соло цомог гаргаагүй юм.
Пинк Флойдын МП3 CD болон цомгуудыг дуртай хөгжмийн дэлгүүрээс худалдан авах боломжтой. Харин надаас 1963 оны The Pink Floyd Sound гэдэг нэртэй байх үеийнх нь клип (Сид Баррет оролцсон), 1966 oны See Emily Play, Live 8 зэрэг тоглолтуудын клипийг авч болно гэдгийг нэмж хэлье. Эцэст нь хэлэхэд миний блогийн толгой болгож бичсэн "Someone in my head but it is not me" гэсэн үг бол Пинк Флойдын "Сарны харанхуй тал" цомгийн "Согогтой тархи" (Brain damage) дууны үг байгаа юм. Намайг нэг өдөр алсын алсад одох үед би энэ цомгийг тасралтгүй тоглуулж өгөөрэй гэж хамгийн хайртай нэгэн дүүдээ хэлсэн бөгөөд бүх дуутай МП3 -ийг нь өөрийнхөө хайрцагт хийхийг гэрээсэлсэн гэхээр Пинк Флойд бид хоёр хичнээн ойр болох нь харагдаж буй хэрэг болох байх.

LED ZEPPELIN



Ер нь өнөөдөр босоод байж байсан чинь хампааныхаа тархийг эртний рок хамтлагуудаар бага зэрэг угаамаар санагдлаа. Бас дөнгөж түрүүхэн Дип Перпл-ын тухай бичсэн чинь түүндээ халуурав уу яав Лед Зеппелин, Пинк Флойд, АС/DC тухай бичмээр боллоо.За та бүхний зургийг нь харж байгаа үс ноосондоо дарагдсан алмас маягийн хүмүүс бол ойд мод, чулуу хийж байгаад ирсэн улсууд биш харин нөгөө ярих гээд байгаа Лед Зеппелин-чүүд гэж байгаа. Энэ хамтлаг 1968 онд (бас л 1968 он) англид (Баруун Германд биш) байгуулагджээ. Англид байгуулагдсан гэхээр английн л хамтлаг гэж ойлгоорой. Хамтлагийн бүрэлдэхүүнд Jimmy Page (гитарыг уйлуулагч), Robert Plant (наадмаар бөх, морины цол дуудуулвал галзуу чадах байх), John Paul Jones, John Bonham нар багтана. Лед Зеппелин-чууд бусад хамтлагууд шиг олон цомог гаргаагүй бөгөөд ердөө л 9 цомог гаргасан бөгөөд тэднийг дурьдвал:
Led Zeppelin I (1969), Led Zeppelin II (1969), Led Zeppelin III (1970), Led Zeppelin IV (1971), House of the Holy (1973), Physical Graffiti (1975), Presence (1976), In Through the out Door (1979), Coda (1982) байдаг юм байна. Гэхдээ тооноос чанар гэгчээр 1971-1977 онд Лед Зеппелинг дэлхийн хамгийн лаг хамтлаг гэж тооцож байв. Дээр жагсаасан цомогууд нь "Чиний үхэхээсээ өмнө амжиж сонсох 1001 цомог" (1001 Albums You Must Hear Before You Die)-т бүгд орсон байдаг онцлогтой. 1995 онд хэсэг нэрд гарсан дуучид хамтлагууд Рокын түүхэнд Лед Зеппелины оруулсан хувь нэмрийг үнэлэн Encomium гэдэг цомог гаргасан бөгөөд энэ цомогт тэд өөр өөрийн төрөл жанраар Лед Зеппелины дуунууд дуулсан байна. Хампаандаа болон бусад таних танихгүй хампаанууддаа дараахь дуунуудыг сонсохыг зөвлөж байна: Black Dog, Moby Dick, Whola Lotta Love, Stairway to Heaven, Achilles Last Stand, Immigrant Song ингээд бичээд байвал бүх дууг нь бичих гээд байна. Хаанаас энэ хамтлагийн СД авч болох вэ гэвэл Encomium альбомноос бусдыг нь хаа дуртай газраасаа авч болно. Харин Encomium -ыг нэг бол интернэтээс үгүй бол надаас аваарай.

DEEP PURPLE



Би нэг хампааныгаа гоё дуу сонсмоор байнаа гээд байхаар нь хэд хэдэн удаа Дип Перпл хамтлагийн дууг сонс гэж санал болгосон юм. Тэгсэн чинь манай хампаан санал болгосон хамтлагийн маань улаан фен нь болоод байгаа юм байх аа. Тэгээд тэр хампаандаа зориулж домогт Deep Purple хамтлагийн тухай товчхон танилцуулмаар гэнэт санагдав.
Английн алдарт хард рок жанраар тоглодог Дип Перпл хамтлаг нь 1968 онд англид биш харин Баруун Германд байгуулагджээ. Нутаг орондоо байгуулагдаж хэвтэхгүй ямар юм аа хийж тэнд байгуулагдсан юм бол бүү мэд. Бас тэгээд анх байгуулагдахдаа Дип Перпл ч биш бүр шал өөр Turnaround бил үү гэдэг нэртэй байгуулагдсан гэнээ. Хамтлаг анх 1940-өөд онд төрсөн (одоо бол бүгдээрээ өвөө) Rod Evans, Richie Blackmore, Jon Lord, Nick Simper, Ian Paice нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бөгөөд сүүлд Ian Gillan, Roger Glover нар шинээр оржээ. Оршин тогтнох хугацаандаа нийтдээ 27 магадгүй 28 эсвэл бүр 29,30 цомог гаргасан юм байна. Хампаандаа сонирхуулахын тулд тэр цомгуудынх нь нэрийг дурьдвал:
THE BOOK OF TALIESYN (1968)
SHADES OF DEEP PURPLE (1ST LP) (1968)
DEEP PURPLE (1969)
IN ROCK (1970)
FIREBALL (1971)
MACHINE HEAD (1972)
MADE IN JAPAN (1972)
WHO DO WE THINK WE ARE? (1973)
BURN (1974)
MADE IN EUROPE (1974)
STORMBRINGER (1974)
COME TASTE THE BAND (1975)
WHEN WE ROCK WE ROCK AND WHEN WE ROLL WE ROLL (1978)
DEEPEST PURPLE (1980)
PERFECT STRANGERS (1984)
THE HOUSE OF BLUE LIGHT (1987)
NOBODY"S PERFECT (1988)
SLAVES AND MASTERS (1990)
KNOCKING AT YOUR BACK DOOR: THE BEST OF DEEP PURPLE IN THE 80"S (1992)
THE BATTLE RAGES ON (1993)
IN CONCERT (1995)
LIVE AT THE CALIFORNIA JAM (1996)
BEST ON STAGE 1970-1985 [BOX] (1996)
PURPENDICULAR (1996)
ABANDON (1998)
LIVE AND RAREMACHINE HEAD/WHO DO WE THINK WE ARE!
RAPTOR OF THE DEEP (2005) зэрэг болно.
Дип Перпл хамтлагын эхэн үеийн бүтээлүүд нь нэн сонирхолтой бөгөөд ялангуяа April, Strange Way, Highway Star, Black Night, Smoke on the Water гэх мэт дуунуудыг сонсохыг зөвлөж байна. За тэгээд хүсэх юм бол Ачлал их дэлгүүрийн нэг давхарт байдаг CD дэлгүүрээс тэдний МР3 CD авах юм бол бараг бүх альбомуудынх нь дуу байгаа даа. Цаг алдаад л youtube энэ тэр дээрээс татаж авах гэж үйлээ үзэж байхаар нэг мөсөн тэр CD-г нь аваад сонсвол амар даа. Яг одоо би Space Trucking гэдэг дууных нь бөмбөрийн цохилтыг Ian Paice-тоглож байгаагаар сонсож байна. Үнэн Саак юун Болд, Сарантуяа, юун Харанга, тэр Хурд вэ???

Sunday, October 18, 2009

Лого, туг, флаг, дарцаг



Эрхэм хүндэт ах дүү нар аа. Өчүүхэн миний би та бүхний өмнө толилуулан буй энэхүү тэмдэг нь асар гүн утга агуулгатай бөгөөд Египетийн пирамидууд, Английн Стоунхэдж, Цогтын хадны бичээс, Гамбиногийн шилбэний шивээсийг бүх насаараа оролдож байж арай гэж тайлсан эрдэмтэд хүртэл мангартаж, мангартаж байгаад юу болохыг нь мэдээгүй ш дээ. Нэг тэнэг эрдэмтэн энэ тэмдгийг хараад Ромын эзэнт гүрний хаан агуу их Нероны тамга байна гэж солиорсон гэж байгаа. Тэгсэн чинь манай байрны "цохио" Даваа 6-р орцны Туяагийн бандаашан дээр байдаг зураг байна гэсэн. Харин хажуу байрны хамар Волоож болохоор "Хатуу самар-3" дээр хамгийн сүүлд нь гардаг нисдэг тэрэгний сүүлэн дээр энэ тэмдгийг усан будгаар арай муухай зурсан байдаг юм гэж мэдэмхийрч байна. Гэхдээ утгыг нь сайн мэдэхгүй юм байх аа. Хүмүүст харуулаад байх юм бол янз янзын юм хэлээд байх бололтой шүү. Бас нэг гар болохоор "хүн төрлөхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлэн зөвхөн энэ тэмдгийг дотоод сэтгэлдээ шүтэн биширч ирсэн боловч өөрөө харин шүтдэггүй муу ёрын зүйл гэж байх юм". Өөр нэг хампаан болохоор Чингис хаан Богд уулын орой дээр гараад тамхиа асаах гэсэн чинь шүдэнз олдохгүй болохоор Төв аймаг ороод хамгийн эхний ТҮЦ-ээс авсан шүдэнзний хайрцаг дээр энэ зураг байсан ч гэх шиг, Сүхбаатар жанжин 100 төгрөг дээр зургаа авахуулах гээд сууж байтал энэ тэмдэг үзэгдсэн ч гэх шиг маш олон юм гарсаар байлаа. За тэгээд энэ юуны зураг болохыг би мэднэ гэхдээ уншигч авгай та мэдээд үнэн зөв хариулт өгөх юм бол шагнана гэж мэдээрэй.

Picture of the Boy


Just picture of the boy.

Saturday, October 17, 2009

Цус ойртолт буюу вампир, паразитуудад хэлэх хэдэн үг.



Цус ойртолт гэсэн гарчиг харангуутаа "Өө үзсэн кино байна" гэдэг шиг битгий улгасаад унаарай. Харин томоотой сууж байгаад уншихыг бодоорой.
Миний ярих гэж байгаа цус ойртолт бол та нарын бодож байгаа шиг ч биш бас "Бүлээн нурам" кинон дээр үзүүлдэгээс шаал өөр бүр кимчинээс ч өөр юм байх болно.
Цус ойртолтыг агуу их биологч Франкенштэйн гуай тодорхойлохдоо ... за юун агуу их худлаа какрах гэж байна.
Нэг байгууллагад ажилладаг хүмүүс хоорондоо дасах, дурлах, хайртай болж улмаар гэрлэхийг цус ойртолт гэнээ. Маш энгийн, товчхон тодорхойлолт. Бүсгүй та ажлын газрынхаа нэг залууд дурлалаа гэж бодьё. Энэ мөчөөс эхлэн таны амьдрал өнгөц харахад жаргалтай мэт боловч үнэн хэрэг дээрээ өмхөрч эхлэх болно. Дурлалт залуу чинь таны найз хүүхнүүдтэйгээ чалчих цагт хяналт тавьж эхлэхээс авахуулаад аажмаар ажил төрлийн шугамаар уулзсан харчууд, таны хувцаслалт, хоололт зэргийг чинь хоногийн 24 цагийн турш (хэрэв хамт амьдардаг бол) харах болно. Таны эрх чөлөө нэг л мэдэхэд хумигдаж өөрийн эрхгүй ажлаасаа гарах уу эсвэл амрагаасаа хагацах уу гэсэн асуулт таныг байнга дагалдах болно. Дурлалт залуу чинь мангас биш байсан ч гэсэн танд дээрх асуудлууд үүсэх болно.
Залуу чамд ч гэсэн ажил тараад бааранд орж беер уун Атрын 3-р аян, Цунами, дэлхийн дулаарал, агаарын наймаа хийж бүлтрэх цаг хомсдож эхлэнэ ш дээ. Аймаар байгаа биз??? Харин дурлалт бүсгүй, найз охин, эхнэр чинь өөр газарт ажилладаг (хэрэв түүндээ атгуулаагүй бол) бол ажлаа тараад дуртай барандаа орж ууж, идэж, хүн дайлж, хүнээр дайлуулах боломж чинь хэвээрээ л байх болно. Цус ойртолтын нэг эмгэнэлтэй зүйл бол нэг гэр бүлийн хоёр хүн хоюулаа байгууллагынхаа удирдлага нь байх явдал юм. Ялангуяа хувийн компанийн захирлаар нөхөр нь дэд захирлаар эхнэр ажилладаг бол хэн нь жинхэнэ босс болохыг ажилтнууд нь мэдэхгүй үнэн мангуурах шиг болно. Түүнээс гадна танай гэр бүл доторх хувийн асуудлууд хичнээн нууцалсан ч ажилтнуудын чинь өмнө ил байна. Дарга нарт жолооч, нарийн бичиг- туслах гээд харахад хаалттай авдар шиг мөртлөө цагаа болоход хэнийг ч аяга хоолоор худалдаж мэдэх цус сорогчид байдгийг санах хэрэгтэй. Хувийн компаний чинь бизнес эхнэрийн чинь эцэг эхийн мөнгөөр явдаг бол нөхөр гэдэг этгээд зүгээр л зүйл төрөл нь мэдэгдэхгүй амьтан болно ш дээ. Хичнээн ганган хувцаслаад, үнэтэй машин унаад босс шиг загнисан ч гэсэн ердөө л утсан хүүхэлдэй болох нь мэдэгдээд л байна гэж мэд. Тийм болохоор баян авгайтай залуусаа та нар эхнэртэйгээ хамт нэг компанид ажиллах буюу гэр бүлгүй бол боссынхоо охинтой сууж амьдрах талаар бодоод ч хэрэггүй. Хэрэв хүүхний тэнгэр чинь чамайг тас мартаж чи боссынхоо охинд дурлааский л бол зүгээр л ажлаасаа гарч өөр ажил хий, архи уу, тамхи тат, харин өөр хүүхэнтэй л битгий дурлалаар тогло. Тэгэх юм бол чиний паразит амьдралын төгсгөл ойртлоо гэсэн үг ш дээ.
Баян айлын хүргэн болох гэсэн паразит шимэгчид газар сайгүй чиний байрыг эзэлж, дурлалт хүүхнийг чинь өвөртөлж, хэзээ ч юм нэг сайхан нартай өдөр чиний үрэх ёстой мөнгийг чинь булааж авах гээд анаад зогсож байгаа гэдгийг алхам тутамдаа санаж яв. Захиад байхад зарим нэг залуус гоомойтоод байдаг шүү.
За тэгээд аргагүйн эрхэнд эхнэртэйгээ хувийн байгууллага удирдах (эхнэрийн эцэг эхийн хөрөнгөөр боссон) бол өөрийгөө зүгээр л хэзээ нэгэн цагт хоёр хөгшнийг өнхөрөөд өгөхөөр эзэн нь болж сууна гэсэн бодлоо тархиныхаа хамгийн мухарт далд хийгээд наанаа бол грушик, манаач, цэвэрлэгч, үүдний нохой шиг аашлаад л тэсээд л бай. Тэгж байтал хүссэн чинь биелэнэ гэсэн үг. За за залууст аймаар юм заах нь байна. Болж өгвөл цус ойртож байгууллагын босс болсоноос больсон нь дээр бөгөөд хэрэв аргагүйд хүрвэл зүгээр л тодорч гайхуулалгүй паразит болох нь дээр дээ. Болдогсон бол би паразит болохсон даанч нас яваад намайг тоох баян айлын охин олдохгүй биз дээ. Олдсон ч харь гаригийн царайтай, ааштай амьтан байвал бүх насаараа Ромбу гаригийн хэлээр ярьж сурах гэж ядаргаа болох байх.

Thursday, October 15, 2009

Хампааныг нь бас хүмүүс үгүйлдэг юм байна (какрав)


Хампаан амралтаараа ЮБИ-д ирцэн байдаг. За тэгээд ирчээд хурим найранд орж, заавал ордог уушын газар, найт клаб , ресторан мөн бас бус саун маун, массаж зассаж гээд олон газраар дарж өгч байгаа гэдэгт итгэж байнаа. Нүдэнд харагдаж байгаа юм чинь. Төсөөлөл гэж аймаар ажиллаж байнаа. Өнөөдөр харин юу хийж байгаа бол. Явах дөхөж байгаа болохоор биеэ энхрийлэж, ажлын эрч хүчээ нөөцөлж байгаа байхдаа. Бичиж барих юмаа бичиж, номоо уншиж дуусах тухайгаа бичсэн байсан. Хэлэх юм зөндөө л байхын даанч манай хампаан эгдүүцэн уурлаад байвал өөөөөөөөөөөө яршиг болно. Хампааныгаа санаж байнааа. Сайн найз шүү.Хампаан гэхээс өөрөөр дуудах юм бол намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд сүйд болно. Тиймээс хампаан гэж дуудаж байнаа яаадийн.

Ул@@нбаатарт өнгөрүүлсэн 7 хоног буюу харамсалтай явдлаар дүүрэн хурим



Сайн байна уу хайрт блог минь, би хүний мөсгүй зан гарган, өөрийн ганц биеийн жаргалыг бодож чамайг орхин явсандаа үнэнхүү харамсаж байгаа гэдгээ үүгээр илэрхийлье. Улаанбаатар хотод 168 цагийг өнгөрөөхдөө энд үзүүлж буй Марко Поло ресторанд бага бус цагийг өнгөрүүлсэн гэдгээ хэлмээр санагдаад болдоггүй ээ. "Чинкуанта граам Чингис", "Сэнто граам Жэк дэниэлс" гэсээр байгаад би өөрийгөө итали юм уу монгол юм уу гэдгээ мартах шахлаа ш дээ. Тэнэг санагдаж байна уу? Тэртэй тэргүй тэнэг гэдгийг маань шинжлэх ухаан 100 граам биш ээ 100 хувь нотолсон юм чинь одоо яахав дээ. Үнэндээ Чингист ч биш, Жэк Дэниэлсд ч биш тэнд ажилладаг бас над шиг итали, монголоо ялгахаа байсан зөөгч хүүхнийг л харах гэж очиж байлаа гэвэл яанаа??? та нар бараг үнэмших байх даа. Папале гэдэг 70 гарсан сайхан гартай танилцаад тэр хампаан уйдахаараа манийг дуудаж, бид 2 хийх ажилгүй царайлаад тэнд өдрийг өнгөрөөдөг байсан юм. Нөгөө сайхан гар чинь ууж даахгүй мөртлөө дуртай гэж надаас дутах юм алгаа. Хэрвээ надад 20 жилийн өмнө Итали өвгөнтэй архидна гэсэн бол "Муусайн танихгүй капиталистуудтай" хэзээ ч уухгүй гэж хэлэх байлаа (таньдаг бол бас уух нь байна ш дээ). За уух идэх ч яахав. Хамгийн алиа юм юу болсон бэ гэсэн чинь мань өвгөн анх монгол ирэхдээ хоногт 200 ногооны цалин аваад 20 хоног ажиллах ёстой байсан юм байна л даа. Тэгсэн чинь урьж авчирсан босс нь 20 хоног ажилласаных нь дараа нь гаргаж өгч байна гэж найр хийж согтоонгуутаа монголд 2 жил ажиллах гэрээнд гарын үсэг зуруулаад хаясан гэнээ. Өвгөн нэгэнт гарын үсэг зурсан бас 2 хон жил юухан байхав гэж бодоод гүрийхээр шийдэж л дээ. Хүн шиг сар гаруй ажиллаж байсан чинь гэнэт нүдэнд нь 20 гаруй настай сайхан амьтан харагдангуут нь сэтгэлийн жолоо алдан дурлаад түүнтэйгээ гэрлээд одоо нэгэнт 11 жил болсон гэнээ. Өөрийнхөө хийдэг ажил бүхэнд жинхэнэ мастер гээд байсан гэхдээ архиний тал дээр бол хоосон ам юм билээ. За гэтэл манай өвгөнд бас шүүхэд гомдол гаргах хэрэг болж би таньдаг өмгөөлөгчтэйгээ уулзууллаа. Миний уулзуулсан өмгөөлөгч итали өвгөнтэй нас ойролцоо, асар их арвин туршлагатай, танил тал олонтой, нэрд гарсан хүн л дээ. 2 гар анхны уулзалтаараа үзүүлэх үйлчилгээ, үнэ хөлс гээд л баахан юм яриад л гэрээ контракт болж, гар хөлийн үсэг зураад сүйд майд боллоо. Тэгсэн чинь маргааш нь 2 өвгөн над руу залгаад орой уулзий гэнээ. Ок Ок гээд л уузлаа. Гэтэл монгол өвгөн хэдэн төгрөгний ажил хийх тухайгаа мэдээгүй, итали өвгөн өгч байгаа төлбөр маань багадчих шиг боллоо гэж тэнэгтдэг байгаа. Монгол өвгөнд ажлын нь хөлсийг хэлсэн чинь баярлаад салгалаад унах нь ээ яг. Итали өвгөн хөлсийг чинь нэмэх гэж байна гээд хэлсэн бол өмгөөлөгч тэр дороо гялтайж би гэдэг хүн 1 худаг явж балрах байсан байх. За ер нь хотод өнгөрүүлсэн ажил гэвэл нэг иймэрхүү байна.
Цас мас ороод л байх шиг байсан. Өө нээрээ амралтаараа хуриманд явна гээд төлөвлөөөд сүйд болоод очсон чинь байдаггүй ээ. Бэрийх нь дүүгийн хүүхэд нь хурим болдог гайхалтай "сайн өдөр" нас бараад, бас хүргэний талын хамаатан хөдөөнөөс ирж хуриман дээр сууж байгаад нас барсан байгаа юм даа. Харамсалтай явдлаар дүүрэн хурим??? Бараг үргэлжилсэн үгийн зохиолын нэр болмоор тодорхойлолт болсон байх чинь. Өө нээрээ очсон өдрөө архи уугаад сууж байсан чинь 25 жилийн өмнө нэг ангид сурч байсан охин (охин ч гэж дээ) тааралдлаа. Нөгөөдөх чинь учиргүй манай ширээнд ирээд суугаад л буу халж гарлаа. Би өмнө нь хэдэн граам илүү татсан болоод ч тэр үү нөгөө охин (охин гээд байх юм аа, авгай байхгүй юу уг нь)-ий чинь духны үрчлээ гэж авах юм алгаа. Тэсэхгүй хэлээд тавьчихлаа. Нөгөөдөхийн чинь царай нээх сонин болж ирснээ аймаар дарвайж ирснээ уйлаад үнэн аймаар болдог байна ш дээ. Мань аймаар сандарч аргадах гэсэн чинь урдаас харин сүүлийн 15 жил хэн ч өөрийг нь ингэж анхаарч байгаагүй, харин чи л намайг маш их анхааралтай харсанд баяраал уйлж байна гэдэг байгаа. Би бас өөрийгөө хүүхнүүдийг овоо мэддэг гэж бодоод байсан чинь хааяа нэг иймэрхүү байдлаар дотоод сэтгэлээ илэрхийлдэг "хайнаг" төрлийн хүүхэн байдаг юм байнаа. Ер нь нэг иймэрхүү байдалтай л 7 хоногийг өнгөрөөх шив дээ.

Wednesday, October 7, 2009

Надаас өөр нэг баагий миний тархинд байнаа...



Миний блогийн англи нэрийг нь орчуулвал "Надаас өөр нэг баагий миний тархинд байх шиг байнаа..." гээд бүр нэг алмайрцарсан баагий гайхаш алдцараад сууж байгаа юм шиг санагдаж байна уу??? Яг энэнтэй адилхан юм боллоо ш дээ. Блогоо харж байсан чинь өнгө зүс тааруухан Гомо Нараа (Гомо Нараатай масалсан тухайгаа одоохон бичнээ) шиг хачин юм харагдаад болдоггүй ээ. Тэгэхээр нь өөрийнхөө видеог, дуу шуутайгаа оруулаад бараг ТВ ухааны юм хийх санаа төрөөд хэд хоног зовоолоо. Оролдлоо бүр болж өгдөггүй ээ. Аргаа бараад цөхөрлөө. Сүүлд нь миний тархин дотор сууж байсан баагий гэнэт босож ирээд "Наад хогийн блогоо дэлэтэ хийгээд хая, болохгүй байгаа юмыг манай нутгийнхан шууд дэлсээд, дэвсээд, унагаад, ураад хаядаг" гэнгүүт нь би гэж нэг далдаганасан гар шууд дэлэтэ хийлээ. Хоёр хоног санаа амар сайхан сууж байсан чинь шүтэн бишрэгч нараас маань цахим шуудангаар санал, хүсэлт тасралтгүй цувдаг байна шүү. Яажийгаан, ийжийгаан, яагаад ийгээд устгав? Чи бол хүн төрлөхтний эсрэг асар том гэмт хэрэг үйлдлээ, үүнээс чинь болж өвөл зуд, зун ган тасралтгүй болоод элсний нүүдэл тасралтгүй урагшилж, модод хавар навчсаа гүвж, өвөл хонь хургалаж, эмээ нар дисконд стриптиз үзүүлж, намайг 800 насална гэхээр нь бараг хувийн ТВ нээх гэж байснаа болиод блогоо сэргээлээ. Би жаахан юм хөдлөөд байхаар нь юм хумаа устгаад өөртэйгээ тэрсэлдээд байдаг юм. Сүүлийн хэдэн сар устгал хийгээгүй байж байгаад сая блогоо дэлэтэ хийсэн чинь тайвшралыг олж, амандаа ардын дуу гувганаастай хэсэг суулаа. Ардын дуу гувганахад бас их учир байнаа. Хүмүүс гараа урдаа авч, урлагийн зогсолт хийж байгаад дуулдаг бол би мэддэг бүх ардын дуунуудаа нийлүүлж байгаа Replay хийсэн CD плейр ухааны юм болж байнаа. Ядаж байхад бүгдийг нь тийм гэхийн аргагүй хоолойгоор ямар дууных нь мэдэгдэхгүй аяар гувганаж байнаа. Өө тэрэндээ дуртай гэж нугасгүй. Хамт ажилладаг охидуудаа гувганаж байгаад харсан чинь духан дээрээс нь "Настан одоо болимоор юмаа" гэсэн үг харлаа. Тэгэнгүүт нь улам гувганаад л байсан чинь шөнөдөө хоолой өвдөж, халуурч хонов. Нэг нь лав хараасан байхаас зайлахгүй ээ. Атаархаж байхгүй юу. Нээрээ би монгол дуу дуулж байгаад үгийг нь мэдэхгүй бол хүмүүс шиг нүдээ бүлтэгнүүлээд зогсоод байлгүй шууд зохиогоод дуулдийн ш дээ. Хүүхэд байхдаа Пионерийн дууг "Бүхий олон багачуудаа бүгдээрээ улаан буланд орьё", "Зун цаг, зун цаг сайхнаа" гэдэг дууг "Пунцаг, Пунцаг сайхнаа" гэж дуулдаг байснаа орос дуу дуулдаг болоод ирэнгүүтээ "Взейтесь кострами бочки с бензином, мы хулиганы дети бандита" гэж ирээд л дуулж өгдөг байлаа. За дуу муу ч яахав. Нөгөө Гомо Нараагаа ярьж өгье. Нэг удаа хар үүрээр нисэх явах хэрэг гараад хаа байсан 13 хороололоос Баянгол зочид буудлын автобусны буудал дээрээс унаанд суух гээд харанхуйд алхаж өгвөө. Шилэн үзэсгэлэнгийн хавьд явж байгаад буудал руу харсан чинь гудамжны гэрэлд өндөр, туранхай нэг хүүхэн нааш, цааш алхаад үнэн тасархай байнаа. Ярьж хөөрөөд зугаатай байж магадгүй хэмээн мунхаг ухаандаа сэтгээд, хөлийн алхааг түргэсгэн буудал дээр ирлээ. Нөгөө гэрлийн доор зогсож байсан хүн (хүүхэн шиг) намайг хараад дөхөөд ирж байнаа. Би хоолойгоо засан биеэ бэлдээд нөгөө хүн (хүүхэн шиг) рүү хартал Оо май гаад Нараа бараан царайлаад цаг асууж бие зэхүүцүүлсэн юм болдог байгаа. Нараа Элдэв очирт билет тасалдаг байхдаа олонд танигдаж "од" болоогүй, хүүхдүүдэд амбаардуулаад л явж байдаг хүн байлаа хөөрхий. За тэр хэн нэгний сексийн ориентаци надад ямар хамаа байхав. Өөрөө л цэвэршилтэнд ороод чадваргүй болчихгүй бол... гэхдээ тийм болтол хол байнаа.
Өө нээрээ маргааш хот нисэх юм байна ш дээ. Хотод очоод хамгийн эхлээд үсээ засуулж, усанд ороод бага сага бизнесээ янзалчихаад найзынхаа хүүгийн хуриманд очно. Манай найзын хүү нь 6 сард хүүтэй болоод аав, ээж хоёрыгоо 40 нас арай хүрээгүй явж байхад нь өвөө, эмээ болгоод баллаад хаясан гэж байгаа. Би тэр хоёртой чацуу юм болохоор бас л өвөөгийн насанд хүрсэн гэсэн үг ш дээ. Өвөө боллоо ч гэсэн рок дуунуудаа сонсоод, жийнсээ өмсөөд л дисконд ороод дарж өгнөө. Энд тэндхийн миний үеийн дэл сул эмээ нар ханд өгөөд сэдэл гаргаад байвал бас эргүүлнэ, гандан буурахгүй ээ... За хуримын дараа хоёр хоног унталт хийж өгөөд хурааж, хуримтлагдсан хуучин хэвлэлээ уншиж тогтоогоод эргүүлж мартаад дараа нь Лед Зеппелингийн ЭМПИ3 СИДИ тааралдуул аваад ДВД нь үзнэ. Бас District-9 гарч байвал Өргөөд үзнэ. Иймэрхүү байдалтай улсын нийслэл Улаанбаатарт долоо хоног болоод эргээд ирнэ дээ. Энэ бүх төлөвлөгөөг нээрээ би гаргаад байна уу эсвэл миний тархин дотор сууж байгаа эвгүй гар хийгээд байгаа юм уу бүү мэд. Юу болсон ч ийм төлөвлөгөө боловсруулагдаад байгаа юм байна. Явж байтал тааралдвал хэлээрэй. Би танихгүй хажуугаар чинь гараад явж магадгүй шүү...
Постскриптум: Эцэст нь хэлэхэд блогоо сэргээлээ гэж мэдэнгүүтээ битгий хайр майр зарлаад тэнэг тэнэг юм бичээд байгаарай. Хэнд хэлж байгааг нь хэлүүлж байгаа хүн мэдэж байгаа биз...

Sunday, October 4, 2009

Сая нээрээ юу болоод өнгөрөв өө





Сая нээрээ юу болоод өнгөрөв өө??? Эртээд л даваа гараг болж байсан чинь дахиад Даваа гараг болцон байна ш дээ. Ажлын мангас болоод байгаа юм уу хаашаа юм бэ? Хагас сайн, бүтэн сайн гээд залгаад дахиад хагас сайн бас бүтэн сайн байдаг байсан бол ажлаад байх нь байна ш дээ. Өглөө ажилдаа яваад л орой тарж гэртээ ирээд л явдаг зам хийдэг ажил бүх юм борооны дусал шиг хоорондоо адил. Ядаж ажилдаа явах замдаа нэг хоёр мангастай ч хамаагүй тааралдаж байх юмсан. Найзалж байснаа Мангасын сэтгэл зүйд нэвтрэн түүнтэй ойртох тухай гэсэн нэг сэдэвт эрдмийн ажил хийвэл амжилт олох ч юм бил үү. Би багадаа их зоригтой, хүнд гар байлаа. Тэр үед намайг айлгадаг олигтойхон мангас гэж бараг байсангүй. Сургууль дээр хичээлийн эрхлэгч, ангийн багш хоёр л мангас болох гэж оролдох нь дүрдээ ороогүй тааруухан жүжигчин шиг харагддаг байжээ. Тэд надад нэг үг хэлээд тэрнийгээ хүнд хэлэв үү эсвэл ганцаараа ярьчихав уу гэж дараа эргэлздэг байсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Би хүн харахад аргагүй 2 байцаатай мөртлөө хүн үг хэлэхэд шаал өөр өөр гажиг юмнууд бодоод зогсож байдаг тасралтгүй ажиллагаатай хардтай бас гайгүй товарищ байж нтр. Тэр үед хүмүүс намайг загнахдаа босоо ороолон шиг юм гэдэг байсныг бодохоор би мангас биш жинхэнэ амилсан босоо ороолон байсан юмуу даа. Босоо ороолон байх нь надад өөрт мэдэгддэгүй мөртлөө надаас гарч байгаа араншин бол түүнийх байсан гэдгийг босоо ороолонгийн дээдэс буюу намайг төрүүлсэн ээж, аав хоёр нэгэн дуугаар баталдаг юм. Аймаар тээ... төрсөн хүүхдээ босоо ороолон гэдэг болохоор манай 2 нээрээ өөрсдөө хэн байсан юм бол бүү мэд? 10 жилийн сургуульд байхдаа босоо ороолон байсан би сургууль төгсөөд дээд сургуульд ороод олигтой сайжралыг олоогүй ш дээ. Харин ч олон орны оюутнууд дунд ороод дээд мэргэжилтэй босоо ороолон болж ирсэн гэдгээ бахархалтай хэлж чадна. Яаж босоо ороолонтдог байсан тухайгаа ярих юм бол та нарын зарим нь намайг үзэн ядаж зарим чинь миний зургаар тэмдэг хийгээд энгэртээ зүүх биз. Тиймээс хүн төрлөхтнийг хоёр талцуулж дэлхийн дайн гаргахгүйн тулд ярихгүй байхаар шийдлээ. Хамгийн гол нь 7 хоног гялс алга болоод байгаа л үнэхээр гайхуулж байна. Эсвэл энэ дэлхий арай хурдан эргээд байгаа юм болов уу??? Мэдэх юм нэг алга, мэддэг хүн ч алга. Одоо хот орохоороо л Гандан дотор чөдөр галзуу болцон явдаг ламаас асуудаг юм билүү. Та нар тэр ламыг харсан даа, андашгүй зүгээр бөөн хадаг яндар болцон, пад хар хиртэй дээлтэй, өрөөсөн нүд нь долир лам хажуугаараа явсан хүүхнүүдийг хашгируулаад сүйд хийдэг, сүрхий эр бий. Заавал яагаад тэр ламаас асууж байгаа юм бэ гэж асууж байвал хэлээд өгье яахав. Жирийн лам нар чинь архи ууж, авгай эргүүлэхгүй гэсэн мөртлөө авгай авчихсан, хийгээд өгсөн архийг сүйд бололгүй чимээгүй хүртдэг бол миний яриад байгаа лам бол архийг хашааны буланд сууж гусчихаад, хүнээс айлгүйгээр хүүхэн хашгируулдагаараа их онцлогтой гэж байгаа. Тэр лам л сансарын хүрдний талаар бусдаас тасархай мэдлэгтэй байж магадгүй гэж санагдаад байгаа юм. Би вино гэдэг компот шиг юм хүн согтоохыг харлаа. Намайг бол тэр муу компот жаахан халаагаад л нармаалдуулдаг бол зарим хүмүүсийг хөл дээрээ зогсож чадахгүй болгож, зарим нэгнийх нь хөлд орж хаашаа ч хамаагүй явуулж эсвэл за за болий согтуу хүүхнүүдийн гаргасан юмыг яриад ч яах юм билээ... Энэ 7 хоногийн сүүлээр хот орноо. Мэдээж Инглиш инн, Стрингс, оор юу юу билээ дарж өгнөө. Мэдээж хэрэг өөрийнхөө хоолны газруудаар орж мөнгө тоолно. Би мөнгө тоолох дуртай. Нулимж байгаад л тоолох ч сайхан ш дээ. Ууттай мөнгө гаргаж ирээд л нулимаад л 100,100-аар баглаад л тэрнийгээ банкинд аваачиж хадгаламж руугаа хийгээд л лайтай тээ???
За мөрөөдөхөд мөнгө төлөх юм биш дээ. Уг нь 3 хороололын ахуй үйлчилгээнээс авахуулаад эцсийн буудал хүртэл байдаг бүх байгууллагын лангуу болгоноос нь өдөр болгон 10.000 төг татдаг бол өө юу бичээд унав аа ха ха ха...
За энэ хүрээд өнөөдөртөө өндөрлөе

Friday, October 2, 2009

Баавартай юм бас байна аа...



Кипок холбооны баавараас илүү үнэн какарцан юм ганц үзлээ. Урдаа нэг тийм онгорхойтой, тэрүүгээрээ хамаг юмыг хамж авч хавчиж ирээд л уухилаад зүтгээд дайрдаг нэг сонин хампаан байнаа. Өө тэр өмнөх юмаа босговол буулгахаас нааш зогсохгүй дайраад байгаа юм чинь. Ичнэ барина гэж байдаггүй юм уу хаашааийн. Тэгээд л тэр юмаа босгоод л тойроод л өнцгөн гаргаад л чичрээд явж байхад нь өмнө нь бас нэг хачин юм бөгсөө өгөөд л хүлээгээд л лаг дуртай наацан байгаа юм чинь. Нөгөө юмаа босгоцон хампаан нэг тавиад ханахгүй нэг хэсэг босгоод л дайраад л доор нь бөгсөө өгөөд байж байгаа нь тэр дороо яваад өгөхгүй хүлээгээд л дуртай гэж жигтэйхэн. Тэгж тэгж байснаа нэг юм дутуудуудлаа гэсэн юм шиг хэнгэнэтэл санаа алдаад л яваад өгөх юм аа. Явахдаа бас зүгээр байхгүй алцага алцага гээд л алга болно доо. Энэ айхтар юм юу вэ гэвэл САТ-ын ачигч САТ-ын ачааны машинд шороо ачиж байгаа нь ш дээ. Би бас эр хүн гээд доороо юмтайн болохоороо хараад зогсож байхдаа төрсөн бодлоо нэг иймэрхүү буулгалаа.

Эрчүүд 40 насандаа



10 дугаар сард эрчүүдийн тухай голлон бичихээр шийдлээ. Бичих бичихдээ 40 шүргэн алдаж байгаа эрчүүдийг гол сэдвээ болгохоор сэтгэл шуудраад байна. 40 настай эрчүүдийн амьдралын хэв маяг төлөвшилөө олж хэрийн сингл хүүхнүүдийг багтаах зайгүй мэт гаднаасаа харагддаг ч дотоод сэтгэл рүү нь өнгийвөл нэг байтугай нэг хэсэг сингл болон дабль болсон эсрэг хүйстнүүдээ багтаах чадалтай асар том контайнер болсон байдаг. Мэдээжийн хэрэг тэд 20 болон 30 настангуудын дэргэд үзэж, харсан юмаар илүү байдаг болохоор тэднийг ямар нэгэн онцгой юмаар л сэтгэлийг татахгүй бол тэр болгон юмыг соргог хүлээн авахдаа удаан байдаг талтай. Ажил мэргэжлийн хувьд дадлагажин өөртөө итгэх итгэл нь өндөрсөж тухайн хийж буй ажлыг өөрөөс нь илүү сайн хийдэг хүнгүй гэсэн бодолтой бөгөөд энэ нь хэт даамжирвал бие тоолт болох ба хэрэв илүү их хөөргөх юм бол хэнхэглэлт болдог. Хэнхэг туссан 40 настнууд орцны даргаас авахуулаад БОНЗ-ын гишүүн, сургуулийн эцэг эхийн зөвлөл зэрэг цалин өгдөггүй орон тоон дээр сайн дураараа ажиллах асар их хүсэлтэй болдог нь өөрийгөө байгаа гэдгийг бусдад харуулах өргөн боломж гэж үздэгээс үүсэлтэй. 1-2 декадын өмнөх шигээ алиа зугаад хөл алдан гүйхгүй ч гэсэн гарсан боломжыг алдалгүй ашиглаж чаддаг байдал нь тэдний нэг онцлог. Хэрэв бага залуу байх үед нь сэтгэл зүрхэнд нь дурлалын гал хүчтэй л асаагаагүй бол өөрийнхээ үеийн эмэгтэйчүүдэд хандах сонирхолгүй байх бөгөөд эрт гэрлэсэн 40 настнууд нь эхнэрээ өөрийнхөө ээж үү эсвэл эгч үү гэдгийг ялгах чадвар нь нам унасан байдаг. Харин хожуу эсвэл давтан гэрлэсэн буюу залуу эхнэртэй 40 настнуудын хувьд эхнэр нь түүнийг бусдад гайхуулах нэг хэрэгсэл болдог. 40 настай эрчүүдийн дурлалд авталт нь 20 настнуудаас эмзэг байдаг нь хачирхалтай. Ялангуяа өөрөөс нь 10-аас илүү насаар зөрүүтэй залуу хүүхнүүдэд сэтгэлийн жолоо алдсан тохиолдолд тэднийг тогтооход маш хэцүү. Зарим "сохорсон" 40 настанууд сэтгэл санаанд илэрсэн өөрчлөлтийг бие физиологид өөрчлөлт гарч байна хэмээн сэтгэх тохиолдол элбэг тохиолддог. Энэ насны хүмүүсийн бас нэг онцлог нь өөрөөс дүү эрчүүдээр "ТА" гэж дуудуулахдаа дуртай байдгийн адил өөрөөсөө олон дүү эмэгтэйчүүдээр "ЧИ" гэж нэрлүүлэхдээ талархалтай ханддагт оршино. 40 настануудын өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэн өндөр хэмжээнд хүрсэн байдаг бөгөөд ямар ч насны хүмүүстэй тэр тусмаа хүүхнүүдтэй өөрөө хүсвэл маш олон төрлийн сэдвээр ярилцах туршлагатай байдаг. Хэзээ сайн сонсогч байх, хэзээ сайн уран илтгэгч байх вэ гэдгээ тэд маш сайн мэдэрдэг. Хувцаслалтын хувьд хэт их загвар хөөцөлдөхгүй ч үнэтэй, чанартай бренд хувцсаар дэгжирхэх бөгөөд чамин хийцтэй цаг, цүнх, түрийвч, тэлээ, чагтан товч, зангианы хавчааруудыг өөрийнхөө нийгэм эзэлж буй байр сууриа илэрхийлэх хэрэгсэл гэж итгэдэг. Үнэн хэрэгтэй дээрх зүйлс нь түүний эргэн тойрны хүмүүс, хамтран ажиллагч, түншүүдэд төдийлөн ач холбогдолгүй бөгөөд унасан машин, өмссөн хувцас, түрийвчний нимгэн зузаан байх эсэх нь эмэгтэйчүүдэд сонирхолгүй байдаг. Зарим үед тэднээс хүний санаанд оромгүй үйлдлүүд гарч болзошгүй бөгөөд гаргасан үйлдэлдээ тэд огт буруугүй байдаг нь цохон тэмдэглүүштэй сайн чанар билээ. Тэдний оюун санаанд өөрийгөө төгс эр хүн гэдэг бодол байнга хадаатай орших ба бодит байдал дээр тэднийг төгс эр хүн болгож хардаг эсрэг хүйстний тоо төдийлөн олон байдаггүй нь харамсалтай.

Thursday, October 1, 2009

Жүжигчин машин



Зурагнуудаа ухаад сууж байсан чинь жүжигчин машинтай авахуулсан зургаа оллоо. Онгоц нисэхгүй болохоор нь Чуураа бид 2 нисэхийн шар дэлгүүр хавиар доншуучилж байхдаа авахуулсан юм байна. Саяхан нэг кануун дээр миний ард зогсож байгаа машин тоглосон байсан. Од машин юмуу хаашаа юм???

Яаая даа байз (PartII)



Өчигдөр царцуу бууз, буцалсан устай идээд дотор пял пял хийгээд байсан болохоор нь үхчүүл ер нь нэг мөсөн үхчий яадийн гэж бодоод баар орлоо. "Муу бууз идэж амьд явахаар сайн беер ууж үх" гэсэн ардын цэцэн үг энд түлхэлт өгсөн хэрэг л дээ. Тэгээд хэр их хэмжээний бээр уувал санаа амар нүд аних юм бол доо гэж бодоод эхлээд 10 лааз Bavaria гээд ногоон бээр аваад хуслаа. Дажгүй гүйгээд орж байх юмаа. Тэгсэн чинь хэдэн таньдаг залуус Hite гэдэг Со бээр авч байх нь харагдлаа. Мөн нүдний үзүүрт царайлаг, ухаалаг нь хосолсон 3 хүүхэн барны тээкний дэргэд, шинэ байранд орлоо гээд явжыхымаа. Тэрхэн хооронд шинэ байшинд орлоо гэхээр нь бааранд байнга амьдардаг болох гээд нүүж ирсийн байх гэж бодоод атаархах сэтгэл төрлөө. Нөгөө дотор пял пял хийдэг чинь намдаад байнаа. Улам намдах нь уу яахнуу гээд нэмж 6 Бавариа цохилоо. Пял хийлт уусан бээрэнд маань бүрэн уусаж оронд нь борноо сэдэлтэй эроотэг үйлдэлтэй армаантаг бодол тархинд хүч түрэн орж ирж байх юм аа. Энэ амтат бодлыг тасалдуулахгүй үргэлжлүүлвэл мануалны ажиллагаа шаардагдаж магадгүй учраас даруй бэд руум болох гэртээ очиж унталт хийн сатааруулахаар шийдэн гэртээ очлоо.