Saturday, September 28, 2019


УУРШИЛТ
Ус цельсийн 100 хэмд буцалж улмаар ууршдаг гэдгийг хэн ч андахгүй мэднэ. Харин империал систем хэрэглэдэг орнууд усыг фарангейтын 212 хэмд буцлан ууршдаг гэлцэнэ.

***

Хориод жилийн өмнө надаар хичээл заалгаж явсан тэр нэгэн охин арав гаруй жилийн өмнө амиа алдсныг саяхан сонслоо. Мөрөө давсан өтгөн хар гэзэг, зуйван бор царай, давхраатай буган нүд, гоолиг бие гээд байгаль түүнээс гоо үзэсгэлэнг харамгүй хайрласан гэлтэй. Ажилд орчихсон гээд бөөн баяр болоод явж байхтай нь тааралдсанаас хойш дахиж уулзаагүй юм байна. Нэг ангийнх нь хүүтэй хожим таарахад түүнийг гадаад хүнтэй гэр бүл болоод явсан гэж билээ. Ингээд л тэр уурших замдаа орсон юм.  

***

Шинэ мянганы босгон дээр хятадын Нанжин хотын радио хорооны нэвтрүүлэгч Шинран хэмээгчид нэрээ нууцалсан нэг эрээс өөрийн гацааны 60 настай хазгар иргэн олон насны зөрүүтэй эмэгтэйг худалдан авч, хүчээр эхнэрээ болгоод, оргон зугтахаас нь сэргийлж гинжлэн гэрээсээ гаргадаггүй, мөнхүү арванхоёр настай “эхнэрийн” бэлхүүсээр ороосон гинж биенд нь шигдэн шархлуулж, хувцсыг нь цус нэвтлэн гарч байдаг тухай дурьдсан захиа ирүүлжээ.
            Хөөрхий охины эцэг, эх охиноо олох гэж бусдаас 10000 юань зээлж өрөнд ороод байх үед сонины газрынхан хүчний байгууллагатай хамтран гацааны иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан охиныг чөлөөлж эцэг эхэд нь хүргэсэн гэнэ. Азтай охин ууршаагүй.
            Бэр богтлох эсвэл хулгайлах явдал феодализмын үед манайд байсан тухай ардын дуу, уран зохиолд гардаг. Энэ бурангуй явдал ардын хувьсгалын дараа устсан. Тиймээс ч манай эмэгтэйчүүдэд доминант шинж байнга биш юм гэхэд үе үе илэрдэг.
            Харин энэхүү охид бүсгүйчүүдийг хулгайлан гэрлэх явдал эртний Ромд байсныг түүхчид нотолдог. Тэдний үзэж байгаагаар дан эрчүүдээс бүрдсэн Ромчууд ядуугийн туйл байсан тул хөрш овог аймгууд охидоо хадамд гаргадаггүй байж. Энэ шалтгааны улмаас Ромул асар том найр наадам зохиож хөршүүдээ уриад ид үед нь зэвсэггүй зочид руугаа халдаж охид бүсгүйчүүдийг нь булаан авсан гэдэг.
Эртний Славянчууд түүдэг галын наадмын үед таалагдсан бүсгүйгээ зөвшөөрүүлсэн тохиолдолд өөрийн гэртээ аваачдаг байсан гэнэ. Арай хүнлэг гэмээр юмуу.
Кавказ, Киргиз, Казахстан, Эфиоп зэрэг орнуудад бэр хулгайлах явдал өдий хүртэл бугшсаар байна. Соёл иргэншилт орнуудад уг үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Манайд ч мөн нэг адил.

***

Гэр бүл болох хүнээ биет болон билгийн мэлмийгээрээ таашааж, оюун бодол санаагаараа тунгааж, сэтгэл зүрхээрээ (зүрх уг нь цус шахах үүрэгтэй эрхтэн) мэдэрч шийдвэр гаргадаг. Гэтэл арчаагүй эрчүүд биднээс болдог уу, тарчиг амьдралаас болсон уу эсвэл бүр биеийн амрыг харснаас болов уу охидууд маань гадаад иргэдтэй гэрлэх нь улам нэмэгдсээр байгаа нь нүдний өмнө илт.
Хэдэн жилийн өмнө намайг иргэний бүртгэл мэдээллийн төвд “ээлжит” гэрлэлтээ цуцлуулахаар (гадаад иргэний гэрлэлтийг тэнд цуцладаг байсан) явж байхад 20 нас хүрсэн болов уу гэмээр хөдөөний жаахан охин үеийнхээ шоохуузтай бүртгүүлэх гээд дугаарлаж байхыг харж билээ. Тэрхэн үед “чааваас даа үүнээс өөр олигтой юм даанч олдсонгүй юу!” гэж хэлмээр санагдсан ч “хүний сонголт юм даа” гэсэн бодолд дарагдаад өнгөрсөн юм. Хөөрхий охин ууршчихаагүй байгаасай.
Бас нэг тохиолдол санаанд оров байна. Гадаадад сургууль төгссөн дажгүй эмэгтэй. Сингл ээж. Гэм нь гэнэн гэж тамтаггүй. Нэг хэсэг Малайз, Нигерээс э-мэйлээр ирдэг байсан спам захиануудад итгэчихнэ. Цаана нь байгаа зальт этгээдэд хамаг мэдээллээ явуулна, амьдрал ахуйгаа тоочно. Хэлэхээр итгэхгүй хэрнээ мэхлэгчид хамаг итгэлээ сэтгэлтэйгээ алдчихсан байж билээ. Азаар түүний санхүүгийн боломжгүй, гадаад хэлний мэдлэггүй байдлууд нь хаа нэгтээ ууршихаас “аварсан” байх.   
Үнэндээ гадаад эрчүүд бурхад биш. Бидний л өрөөсөн дугуйнууд. Адилхан иддэг, уудаг, ялгадсаа гадагшлуулдаг. Хүсдэг тэмүүлдэг бас тачааддаг. Баярлаж, хөөрдөг. Шаналж гуньдаг, уурлаж бухимддаг. Зарим нь амиа хорлодог бол нөгөө хэсэг нь бусдын амийг тоохгүй хөнөөдөг. Огт ялгаагүй...

***

1996 онд дэлгэцэнд гарсан “The Rock” киноны төгсгөлд ХМТ-ны дарга, доктор Гуудспид (Nicolas Cage)-ээс английн тагнуул Мэйсон (Sean Connory)-ийг асуухад      VAPORIZED (ууршчихсан) хэмээн хариулдаг. Цэцэг шиг охидоо УУРШУУЛЖ АЛДМААРГҮЙ...

Гамбино
2019 оны 9 сарын 29


 
             

Friday, September 27, 2019

Үнсэлт



ҮНСЭЛТ  хэдэн янз байдгийг судлаачид тогтоосон байдаг биз. Харин одоогоос 40 гаруйхан жилийн өмнө “үнсэлт” эцэг, эх хүүхдүүдийн дунд, эсвэл амраг хосуудын хөнжил дотор өрнөдөг үйл гэж хүлээн зөвшөөрөгддөг байжээ. Соц реалист дэлгэцийн бүтээлүүдэд духан дээр үнэрлэх эсвэл наалинхай харцаар голдуу илэрхийлж үзүүлнэ. Иймэрхүү бүрхэг зүйлс гарах болгонд ухаан суусан хүүхдүүдийн ам гэнэт цангадаг байсан бол эцэг, эхчүүд огт өөр юм хийгээд эхэлдэг байлаа.
Гэтэл 1986 онд Ленинград, Бостон хотуудын хооронд зохион байгуулсан телегүүр нэвтрүүлгээр Зөвлөлтийн нэгэн оролцогч эмэгтэй “Секс у нас есть, у нас нет рекламы!” хэмээснээр энэ сэдэв арай нээлттэй болсон юм.
Гэвчиг энэхүү үнэ цэнэтэй эрхэм зүйл цагийн аяс дулаарахтай зэрэгцэн мөн чанараа алдсан мэт.
Одоогоос 10 шахуу жилийн өмнө танил маань 50 нас хүрч бидний хэдэн дүү найз нараа урьсан юм. Уусан ундаандаа хөөрсөн бид тамхилцгаах зуураа дүрсгүйтэхээр шийдэцгээж тэнд байсан эмэгтэйчүүдээс хамгийн тод өнгөтэй уруулын будгийг нь гуйж аваад уруул амандаа нялцгаав. Дараа нь төрсөн өдрийн эзэнд ээлж дараалан мэнд хүргэцгээхдээ хацар, дух, хүзүү, цамцны зах гээд хаа таарсан газраа уруулын будагны мөр үлдээцгээлээ.
Зочдоос хэн ч түүнд энэ тухай хэлсэнгүй, мань эр ч мэдсэнгүй. Түүнийг ариун цэврийн өрөө рүү явах замд таарсан танихгүй хүмүүс жоготой жуумалзаж байсан ч тэр анзаарсангүй. Харин толинд өөрийгөө харангуутаа нулимсаа гартал хөхөрч гарав.
Хэдэн хормын дараа тэр нүдэндээ нулимс тунаруулсаар ирлээ. Удтал баахан дуугүй сууж байснаа:
-                      Намайг үнссэн, үнсээгүй хамаагүй та нарыгаа би бүгдийг нь үнсье. Одоо миний ээлж гэж хэлээд ирсэн бүх зочдыг нэг нэгээр нь зүрхнийхээ гүнээс ундарсан асар их талархал, хайраар үнэрлэж билээ.
***
            Гэтэл өмнөд хөршийн 19 настай Шиао Юү хэмээгч охиныг дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлж байхыг хөрш нь харжээ. Хараад зогссонгүй таарсан болгондоо хөөрхий охиныг элдвээр ярьж, ээж, аавыг нь ичгүүртэй байдалд оруулсан гэнэ.
            Охин эцэг, эхдээ хайртай. Хүүгүй учраас цорын ганц итгэл найдвар нь байсан нь ойлгомжтой.  Харин өөрт нь гар хүрэхээс ч зүрхшээдэг дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлснээс болж зовлонт охин хамгийн ойрын хүмүүсийнхээ итгэл, нэр нүүрийг баржээ. Үнэндээ тэр ямар буруутай юм бэ?
            Харамсалтай нь охин ховын үгнээс болж амиа егүүтгэжээ.
***
            Бусдын дамшиглалыг хайр хүндэтгэл болгон хардаг нэгэн байхад, чин сэтгэлийн илэрхийлэлийг хов болгон цаддаг өөр нэгэн бас байх аж.
            Та энэ хоёрын хэн нь вэ?

Гамбино

2019 оны 9 сарын 27


Tuesday, June 25, 2019

Эргэн төрөх агшин
арав гаруй жилийн өмнө хөтөлж эхэлсэн блогоо нэг хэсэг хөсөр хаясны эцэст сүүлийн 2 өдөр сөхөж үзлээ. үзэл бодлоо зоригтой, тэнэг, бардам, сагсуу, галзуу, биеэ тоосон байдлаар хэлж чаддаг байжээ. сүүлдээ залхуурсан уу эсвэл уйдсан уу ямар нэг байдлаар татран татарсаар зарим жил ердөө гав ганцхан бичвэр оруулсан байх юмаа. ёстой залхуу хар хог... анх ихэвчлэн архи, хүүхэн гэсэн сэдвээр бичдэг байсан нь өнөөдөр ч бас үргэлжлэх болно. за юу ч болсон миний блог дахин төрлөө. өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүхнээ ба бэгүй нууж хаахгүй өгүүлнэ. 
хүндэтгэсэн,
хөөрхий муу ГАМБИНО

Tuesday, May 14, 2019

угаасаа өөрөө давлиун...  мөрөөдөл нь гэвэл хүнгүй газар гав ганцаараа номхон сууж тархиа зад буудаад, цацарсан цус, ясаа цэврэлчихээд, дэргэд нь хэвтэнгээ хэн ирж дэмий нэг уулга алдах, баярлах эсвэл уйлахыг харах юм. угаасаа нартыг яаж туулна гэх мэт гурван ой хүртлээ уйлсан нь тэр хугацаанд хөхөн баяссанаас нь илүү. тэр зовлонг жаргалаас амттай гэдэг. тохь, тухтай нөхцлөөс уйддаг.  киворкяны тариа гэгчийг дуулахаасаа өмнө чөлөөт нисэлт хийхийг хүсдэг ч хоолойгоо боож үзсэн. даанч   хүзүүгээр нь чивчирсэн олсыг хэн нэгэн тасалчихсан нь харамсалтай. "хеппи энд"-ийг тэр үзэн ядна...бүүр хэзээ ч тохиохгүй зүйл гэсэн бодолдоо итгэдэг. 
дал гарсан таксичин өвгөн шөнийн ажилдаа алжаацгаан нүдний хор гарган газар хэвтэцгээх залуусыг хараад хүүхэд мэт хөөрлөө. тэд өдий насалтлаа гадаа хэвтэх хүмүүс хараагүй таксичин өвгөн хөгийн үү эсвэл хөөрсөн түүнийг хараад жигшсэн би хөгийн үү? ямартай ч тэд өвгөнийг унтаж байхад ажлаа хийцгээсэн улсууд.     
өглөө хос залуустай таарлаа. халуун, янаг. эмэгтэй нь шүхэр барьж эрэгтэй нь сугаджээ. тэд миний үздэг HBO-ийн оронд BBC, DW сувгууд үздэг нь тодорхой... өмссөн зүүсэн нь хай-класс. миний явдаг гудамжаар анх удаа алхаж байгаа юм шиг бүхнийг сониучирхан харцгаан, хаашаа явахаа шийдэж ядна. дөхөөд очтол шүхэр барьсан гар нүдэнд туслаа. урт хуруунуудтай, судас нь гүрийсэн, будаггүй хумстай тэр бор гар яалт ч үгүй эр хүнийх байв. би хажуудахаа эд нар шиг хайрладаг билүү...

Monday, May 13, 2019

тэнэгийг тэнгэр ивээж нэг хүү төрсөн ч хувь заяа нүүр бууруулснаар тэд дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд амьдарцгаадаг болсон юм. эхэндээ өдөр болгон холбогддог байсан ч гурван жилийн дараа гэхэд өөрийгөө хүүхэдтэй гэдгийг мартсан билээ. хүүгээсээ (хүүхдийнхээ ээж) холбоо тасрахад "надаас гуйлгүй явцгаасан" гээд тоогоогүй.

гучингурван насандаа гахай хавдраар өвдсөн, суугаа ажил багаасаа хийсэн, цорын ганц хийж үзсэн биеийн хүчний хөдөлмөр нь хортой нөхцөл байсны улмаас холдож одсон хүүгээс нь хойш тэнэгийг тэнгэр дахин ивээгээгүй юм. гэвч сүүлийн гурван жил тэр хүүхэдтэй болохыг хүсээд эхэлжээ. донороос үртэй болох гэсэн оролдлого нь бүтэлгүйтэхэд тэр эхнэрээ эмэгтэй хүн болж төрснийх нь гавьяаг эдлүүлж чадахгүй нь гэсэн шийдвэрт хүрчээ.         

Wednesday, March 27, 2019


ЛИЛЛИГ ЧИ ҮНССЭН БИЗ ДЭЭ
Чарльз Буковски

      Лхагва гарагийн шөнө. Зурагтаар олигтой нэвтрүүлэг гарсангүй. Теодор 56, эхнэр Маргарет нь 50 настай. Хорин жил хамт амьдрахдаа дундаасаа хүүхэд төрүүлээгүй аж. Тед гэрлээ унтраав. Харанхуйд хоёулаа орон дээрээ тэрийн хэвтэцгээлээ.
-          За яахав, ингэхэд чи намайг унтахын өмнө үнсэхгүй юм уу хэмээн Марги тунирхав.
      Тед санаа алдаад эхнэр рүүгээ эргээд ор нэр төдий үнссэн болов.
-          Энийг чинь үнсэлт гэх үү? Тэд хариу хэлсэнгүй.
-          Саяны нэвтрүүлгээр гарсан хүүхэн Лиллитэй хачин адилхан юм, тиймээ?
-          Мэдэхгүй ээ,
-          Чи мэдэж л байгаа шүү дээ.
-          За одоо эхэллээ – тэглээ гээд юу ч болохгүй.
-          Чи зүгээр л энэ тухай ярилцахыг хүсэхгүй байна. Хамаг бодлоо өөрөөсөө хүртэл нуудаг. Яг үнэнээр нь хэлээрэй. Сая зурагтаар гарсан хүүхэн Лиллитэй адилхан байсан биз дээ?
-          За яахав. Төстэй юм байсан.
-          Тэгээд л чи шууд Лиллиг бодсон уу?
-          Ээ бурхан минь...
-          Битгий яриа дүйвүүлээд бай! Чи бодсон биз дээ?
-          Түрхэн зуур л санагдсан...
-          Тэгээд чамд сайхан байна уу?
-          Үгүй дээ Марги, энэ чинь таван жилийн өмнө болоод өнгөрсөн явдал шүү дээ.
-          Цаг хугацаа ямар нэг юм өөрчлөх үү?
-          Би тэгэхэд уучлалт гуйсан шүү дээ.
-          Уучлалт гуйсан гэнээ! Надад ямар байсныг мэдэх үү? Хэрвээ   би ямар нэг хар юмтай явалдсан бол чамд ямар байх байсан бол?
-          Мэдэхгүй юм даа. Чи тэгээд үз л дээ – тэрний дараа л мэдэгдэнэ.
-          Одоо болохоор хүн доромжилж байх шив дээ.  Хөгийн амьтан шүү!
-          Марги, хоёулаа энэ тухай дөрөв таван зуун удаа ярьсан.
-          Лиллитэй энгэр зөрүүлж байхдаа намайг сая үнссэн шигээ үнсдэг байсан уу?
-          Үгүй байх аа...
-          Тэгвэл яаж үнсдэг байсан гэж?
-          Тэнгэр минь болиод өгөөч дээ!
-          Яаж?
-          За... өөр л байхгүй юу даа.
-          Юу нь өөр гэж?
-          Яахав дээ, өмнө нь учирч байгаагүй болоод л сэрэлтчихгүй юу даа.
      Марги орон дээрээ өндийн сууснаа чарлав. Тэгснээ дуугүй болчихлоо.
-          Намайг үнсэж байхдаа сэрэл чинь хөдөлдөггүй биз дээ?
-          Бид хоёр биенээсээ уйдчихсан.
-          Хамт амьдарч, цуг өтлөхийг хайр гэдэг.
-          За яахав.
-          “За яахав” гэнэ үү? “За яахав” гэдэг чинь юу гэсэн үг билээ?
-          Чиний зөвөө гэсэн ухаантай юм.
-          Чи надаас бултаад байна. Надтай ярихыг ч хүсэхгүй байна. Бид хэдэн жил хамт амьдарч байгаа билээ дээ? Яагаад тэгдэг юм бэ?
-          Өөрөө ч мэдэхгүй юм. Хүмүүс хоорондоо дасцгаадагягажилдаадасдагшиг. Хүмүүсзүгээр л дасцгаадаг. Ийм юм болдог шүү дээ.
-          Өөрөөр хэлбэл надтай амьдарна гэдэг чинийхээр бол ажил юм биз дээ? Одоо чи ажиллаж байгаа хэрэг үү?
-          Ажлыг товлосон хугацаанд хийдэг юм.
-          Дахиад эхэллээ! Би чамтай тоглоогүй байна!
-          За мэдлээ.
-          “За мэдлээ” ч гэх шиг. Тэнэг илжиг! Хараарай тэр хариугүй унтлаа!
-          Марги, чи надаас юу хүсээд байгаа юм бэ? Тэр явдал чинь олон жилийн өмнө болоод өнгөрсөн!
-          Би чамд юу хүсээд байгаагаа хэлье! Лиллиг үнссэн шиг чинь би чамд үнсүүлэхийг хүсэж байна! Лиллиг шаасан шиг чинь би чамд цохиулмаар байна!
-          Би тэгж чадахгүй ээ...
-          Яагаад? Би чиний сэрлийг Лилли шиг чинь хөдөлгөхгүй байна уу? Би хөгшин хуучирсан учраас тэр үү?
-          Тэр яриад байгаа Лиллиг чинь бараг санахгүй байна.
-          Чи хангалттай юм санаж л байгаа. За яаая гэхэв, намайг шаахгүй байж болно. Гэхдээ намайг яг Лиллиг үнссэн шигээ нэг үнсчих.
-          Ёо бурхан мннь, Маги больж үз би гуйж байна!
-          Яагаад энэ олон жилийн турш бид хамт амьдарч байгааг би мэдмээр байна!Би хамаг амьдралаа шал дэмий үрчихсэн хэрэг үү?
-          Бүгдээрээ л тэгдэг шүү дээ, бараг бүх хүмүүс.
-          Хамаг амьдралаа шал дэмий үрдэг гэж үү?
-          Тийм гэж бодож байна.
-          Чамайг ёстой алмаар байгааг мэддэг болоосой.
-          Салмаар байна уу?
-          Салмаар байна уу гэж үү? Тэнгэр минь чи ямар тайван хэлж байна вэ? миний хамаг амьдралыг үрэн таран хийчихээд одооо болохоор салах уу гэж асууж л байдаг! Би одоо тавин настай! Чиний сайн сайхны төлөө би бүх амьдралаа зориулсан! Одоо би хаачих юм бэ?
-          Хүссэн зүг рүүгээ тонил! Чамайг сонсож ханалаа. Ядаргаатай үглэх юм.
-          Би өөр хар юмтай явалдсан бол яах байсан юм бэ?
-          Явалдаж л байхгүй дээ. Банзалдсан ч болоосой.
      Теодор нүдээ анив. Маргарет цурхиран уйллаа. Гудамжинд нохой хуцна. Хаа ч юм нэг хүн машинаа асаах гэсэн боловч чадсангүй. Иллинойс мужийн бяцхан тосгонд фарангейтын 65 хэм, АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Картер байлаа.
      Теодор хурхиран унтана. Маргарет шүүгээ рүү очоод хамгийн доод нүднээс гар буу гаргалаа. Тэр нь хоринхоёр милиметрийн револьвер ажээ. Цэнэгтэй юм байна. Дараа нь ор руугаа, нөхрийнхээ дэргэд очоод сэгсэрснээ:
-          Тед хонгор минь чи хурхираад байна гэж хэлээд дахин нэг удаа түлхэхэд цаадах нь:
-          Юу гэнээ гэснээ дуугүй боллоо.
      Маргарет бууныхаа гал хамгаалагчийг булгаад, хошууг нь нөхрийнхөө цээжнийх нь нэг талд тулгаснаа гохыг дарав. Ор чичигнэн хөдөлж, тэр барьж байсан револьвероо цээжнээс нь авлаа. Теодорын амнаас унгаж байгаа юм шиг бүдэгхэн дуу гарав. Өвдөөгүй бололтой. Цонхоор саран мэлтийнэ. Буудсан газар руугаа хартал жижигхэн нүхнээс жаахан цус гарчээ. Маргарет буугаа нөгөө талд нь тулгалаа. Гохон дээр дахин дарав. Нөхөр нь дуугарсангүй. Гэхдээ амьсгалах ажээ. Бүсгүй хэсэг харж зогсов. Цус урсана. Өмхий ханх тавина.
      Нөхрөө үхэхэд тэр хайрлахаа больчихов. Гэтэл Лилли – Лиллигийн тухай бодогдоод эхэллээ... Тед тэр хоёрын уруул ам, бас юмнууд нүднийх нь өмнө тодрон иртэл  нөхрөө дахиад буудмаар санагдав... Свитерээ өмсөх болгондоо Тед цоглог харагддаг, ногоон свитер нь бүүр илүү зохидог байсан юм, орондоо унгахаар бол эхлээд заавал буруу харж хэвтэнэ, хэзээ ч эхнэр рүүгээ бөгсөө харуулаад унгаж байсан нь санаанд орохгүй нь. Ажлаа огт тасалж байгаагүй юм байна шүү. Маргааш харин тасална...
      Маргарет жаахан уйлж байгаад унтахаар хэвтлээ.
      Теодор сэртэл цээжнийх нь хоёр тал руу хурц үзүүртэй урт зэгс шаачихсан мэт санагдах нь тэр. Өвдөх юм алга. Цээжин дээрээ дараад, сарны гэрэлд харав. Хоёр гар нь цус болжээ.
      Юу ч ойлгосонгүй. Маргарет руу нэг харлаа. Тэртээ нэгэн цагт биеэ хамгаал гэж буудахыг нь өөрөө зааж өгсөн гар бууг нь атган унтаж байв.
      Доош суутал цээжин дэх хоёр нүхнээс цус хурдан урслаа. Маргарет унтаж байхад нь буудсаныг тэр ойлгов. Лиллитэй шаалцлаа гэж тэр шүү дээ. Лиллитэй хурьцаж байхдаа үнэндээ тавьж чадаагүй.
      Би үхэх тодорхой, энэ эмэгтэйгээс зугтаж чадвал амьд гарах найдвар байна гэж бодогдож ч байх шиг.
      Теодор бууны гохноос Маргаретийн хурууг сэмээрхэн салгав. Гал хамгаалагч нь буусан хэвээр.
      Би чамайг алахгүй, ерөөсөө л зугтаж алга болох минь. Энэ тухай би арвантаван жилийн өмнөөс энэ тухай мөрөөдөж байсан юм байна гэж бодлоо.
      Тэр орноосоо арай гэж босов. Буугаа гартаа эвтэйхэн бариад Маргаретийн баруун ташаа руу чиглүүлэв. Тэгснээ буудаж орхилоо.
      Марги дуу тавин орилоход гараараа амыг нь дарчихав. Дуугүй болохыг нь хэдэн минут хүлээснээ гараа авлаа.
-          Теодор, чи юу хийж байгаа юм бэ?
      Тэр буугаа энэ удаа Маргаретийн зүүн ташаа руу чиглүүллээ. Буудав.  Дахиад гараараа амыг нь таглалаа. Хэдэн минутын дараа гараа авав.
-          Лиллиг чи үнссэн биз дээ.
      Хүхээнд хоёр сум үлджээ. Тэр эгцрэн зогсоод цээжин дээрх сумны хоёр нүхийг харлаа. Баруун талын нүхнээс цус гарч байгаад тогтжээ. Харин зүүн нүхнээс зүү шиг нарийн улаан цус нэгэн хэмээр урсана.
      Маргарет орноосоо:
-          Би чамайг алнаа гэх сонсогдлоо.
-          Чи тэгмээр байна уу?
-          Тиймээ яг тийм! Заавал ална!
      Тедийн толгой эргэж, дотор муухайрав. Цагдаа нар хаачиваа? Буу дуугарахыг сонссон байлгүй дээ?  Тэгээд хаачдаг новшнууд вэ? Буу дуугарч байхыг хэн ч сонсоогүй юм байх даа?
      Тед цонх байгааг анзаарлаа. Буугаа цонх руу харуулж байгаад гохыг нь дарав. Хамаг тамирнь барагджээ. Өвдөг дээрээ өөрийн мэдэлгүй уналаа. Тэр чигээрээ явсаар нөгөө цонх руу очив. Дахиад нэг удаа буудлаа. Цонхны шилэнд сум дугуй нүх гарган цоолсон боловч хагалсангүй. Нүднийх нь өмнүүр харанхуй сүүдэр татсанаа алга болчихлоо.
      Хогийн бууг гаргаад хаячихдаг хэрэг гэсэн бодол түүнд төрөв.
      Теодор хамгийн сүүлийн хүчээ хуримтлуулав. Барьж байсан буугаа цонх руу чиглүүлэн шидлээ. Шил хагарсан боловч револьвер өрөөнд нь унажээ...
      Ухаан ортол эхнэр нь түүний дээр зогсож байх нь тэр. Өөрийх нь буудсан хоёр хөл дээр яах аргагүй зогсож юмаа. Револьвероо ч дахиад цэнэгэлчихэж.
-          Одоо чамайг алнаа.
-          Марги, бурханыг бодож сонсооч! Би чамдаа хайртай!
-          Цаашаа мөлх, муу худалч нохой!
-                      Марги, болиоч би гуйя чамаас... Теодорыг нөгөө өрөө рүүгээ мөлхөхөд Маргарет араас нь дагалаа.
-          Лиллиг үнсэж байхад чиний сэрэл хөдөлсөн биз дээ?
-          Үгүй ээ, ёстой үгүй! Надад огт таалагдаагүй! Муухай байсан!
-          Чиний тэр үнсээд байдаг уруулыг чинь сэтэртэл буудаад өгье дөө!
-          Марги, бурхан минь!
      Бүсгүй бууныхаа хошууг нөхрийнхөө урууланд тулгаж байгаад:
-          Май ингээд үнс гэснээ гохоо дарлаа.
      Сум нөхрийх нь доод уруул, эрүүний талыг тасчаад хаяв. Гэсэн ч тэр ухаан алдсангүй. Өрөөсөн гутал нь хажууд нь байхыг харлаа. Дахин нэг удаа хамаг хүчээ шавхаж байгаад нөгөө цонх руу гутлаа чулуудав. Шил бут үсэргэн гутал гудамжинд уналаа.
      Маргарет зүүн хөх рүүгээ бууныхаа амыг чиглүүлж байгаад гохыг нь дарчихав...
      Хаалга эвдэн цагдаа нарыг орж ирэхэд, Маргарет өрөөний голд револьвероо барьсан чигээрээ зогсож байлаа.
-          Хатагтай, та буугаа хая! Хэмээн тэдний нэг нь хашгирав.
      Теодор мөлхсөн хэвээр. Маргарет буугаа нөхөр рүүгээ чиглүүлж байгаад гох дарсан ч алдчихав. Тэгснээ нил ягаан шөнийн даашинзтайгаа шалан дээр түсхийтэл уналаа.
-    Энд юу болоод байгаа юм бэ гэж асуунгаа цагдаа нарын нэг Теодорын дээрээс тонгойв.
   Теодор түүн рүү толгойгоо эргүүллээ. Амных нь оронд салбайсан улаан юм үлджээ.
-    Шкрррр, шкррр гэхээс өөр юм түүнээс сонсогдсонгүй.
-    Гэр бүлийн хэрүүлийг ёстой үзэж чадахгүй юмаа. Заваан юм шүү гэж нөгөө цагдааг хэлэхэд эхний цагдаа:
-    Харин тиймээ гэлээ.
-    Би өнөө өглөө эхнэртэйгээ алалцах шахсан. Ярих юм биш.
-    Шкирр гэхээс өөр юм Теодер дуугарсангүй.
   Энэ хооронд Лилли гэртээ суугаад Малон Брандогийн гол дүрд тоглосон хуучин кино зурагтаар үзэж байв.  Mэр ганцаараа ажээ. Хар багаасаа Марлонд тэр дурласан.
   Бараг чимээгүй унгачихаад халатаа сөхөн гар хангалга хийлээ.

   Орчуулсан Гамбино