Thursday, October 29, 2015

Гэнэт хөмөрсөн тогг цоо үсэрч би нөгөө муу блогтойгоо нэг ингэж уулзлаа. Өнгөрсөн хугацаанд юу хийж, яаж амьдарсанаа дараа дараагийн блогпостондоо бичнээ. Блогпост гэснээс блокпост гэж нээх гоё кануу үзсэнээ сая саналаа. Сүүлийн хэд хоног "ПОЛОВАЯ ЖИЗНЬ" хийсээр байгаад ор гэдгийг яг мартдагийн даваан дээр нэг диван аваад өнөө шөн унтана гэж бодсон чинь нойр хүрдэггүй. Нойр хүрэхгүй болохоор шингэн демидрол "Сэнгүүр"-ээ таалаад сууж байгаа нь энэ. Ээ дээ энэ Сэнгүүр нээрээ миний сул болон давуу тал юм даа. Нөгөө диван дээр унтана барина гээд хөөрөөд байсан хүн чинь нэг мэдэхэд Сэнгүүр ээ л яриад эхэлж байна. Бидний хооронд насны зөрүү олон ч би түүнд үнэхээр дуртай ажээ. За яахав сул тал маань юм чинь яаадгийн гээд дахин нэг аяга татчихаад нөгөө гоё орон дээрээ гэвтцэрээд өгнөө. 

No comments:

Post a Comment