Sunday, April 28, 2013

Нэгэн зургийн тайлбар

Миний фейсбүүк дээр нэг зураг байдгийн. Яагаав лам байхдаа нэг шөнө баахан гусаж хоноод сэрээд толинд өөрийгөө харсан чинь  танихгүй хүн шиг харагдаад байхаар нь цайруулах тос түрхээд зогсож байтал тэр үед ТВ-ээр баахан гардаг байсан хүн хатнаа дагуулаад ирчихсэн байдаг зураг яаагаав... Нэг удаа олны танил хүнтэй патиараа татуулчихаад олон хүн хараг гэж бодоод фэйс дээрээ тавьсан чинь харсан хүмүүс итгэхгүй дургүй хүргээд бухимдлаа энд тайлаж байна. Ер нь бол тийм явдал болсын. Үгүй гэвэл миний хажууд зогосж байгаа хүнээс Ганц худагт очиж асуугаарай. Барьсан ч алдахгүй мэдээ!!!

Friday, April 26, 2013

Матартай тааралдав


Саяхан явж байтал нэг ганган матартай тааралдлаа. Уг нь тэр матарыг би 15 жилийн өмнө мэддэг байсан юм. Ер нь бол матар биш л дээ. Зүгээр надаас бусад хүмүүст матар шиг харагдах учраас та нарын өмнөөс би тэрнийг матар гээд байгаа юм. Яг үнэндээ би явж байгаад матартай тааралдаагүй матар намайг газар сайгүй хайж байгаад надад мэдэгдээд би олоод авсан гэж байгаа. Тэр их хөөрхөн уруултай, бас гоё хоолойгоор архирдаг. Тэр матарыг яаж ч аашилсан надад таалагдаад миний сэтгэл хөдлөөд байдагийн. Сонин матар байна уу??? заримдаа ганганаас ч ганган матар явж байдаг. Тэгсэн хэрнээ сэтгэл хөдөлгөнө гэж байхгүй яг мөсөн уул шиг. Гэтэл нээг их сэтгэл хөдөлгөсөн хэрнээ тэр дороо мартагддаг ч матар байна. Ойрдоо нөгөө унтдаггүй өвчин минь хөдлөөд байгаа. Эхэндээ их сонирхолтой юм шиг байснаа удалгүй толгойд үхлийн тухай бодлууд тасралтгүй орж ирнэ. Ер нь сонирхолтой гэхдээ миний яриад байгаа матраас бол сонирхолгүй. Манай матар өөрийгөө ажлын газрынхаа 2010, 2011, 2012, 2013, 2014 оны мисс гэсэн. Үнэн гэдэгтэй санал нэг байнаа 7 хоногийн төгсгөл болж байна. Сайхан амраарай. Олон улсын хурал болоод гадуур архи, пиво зарахгүй учраас та нар нээх сайхан амарч чадахгүй л болов уу даа ... 

Tuesday, April 16, 2013

Олон хэлээр ярьдаг байхын...


Дээхнэ оросоор ярьдаг хүнийг мундаг гэдэг байсан бол одоо бүгд англи хэлтэй болоод бүүр цаашаа араб, кореа хэлээр ярьдаг болжээ. Гэтэл эргээд нөгөө орос хэлээрээ нэг хүнтэй мэндлээд орхитол баларсан юм боллоо. Яасан гэхээр ингэсэн юм. Нэг хүүхэн гадаа хүйтэн тачигнаж байхад бараг шалдан шахуу (бүүр шалдан биш шүү) ороод ирэхээр нь Че так голая ходиш гэчихлээ. Гай газар доороос гэгчээр яг тэр үел орос хэл гадарладаг нэг жаахан хүүхэд байж таараад миний үгэнд хөхөрсөн чинь нөгөө шалдан шахуу хүүхэн аймаар уурлаад юу вээ нээрээ э майлээр олон хэл мэддэгээ гайхуулж нтр аан. Гүй олон хэл мэддэг бол сайн л биз дээ, надад тэрнийгээ гайхуулж яадаг байнаа ЗАссссссссссссссс уурлаж муурлаж дургүй хүрэв