Tuesday, February 28, 2012

Мантуухай


Цагаан сар болоод өнгөрлөө. Баахан бууз идээд сайхан байлаа. Бууз идэхдээ хэрвээ жижигхэн бол нэг удаа хаап гээд амандаа хийж болно. Хэрвээ дэндүү жижиг бол шууд залгихад болохгүй юмгүй. Гайгүй жижигхэн бол 2-3 зажилсан болоод явуулж болно. Зарим айлуудын бууз гэж үнэн өдцөн хариугүй юм байнаа. Харин 1000-т малчин айлынх шиг бууз байвал шүүс шөлийг нь асгахгүйхэн эвтэйхэн амандаа ойртуулж байгаад жижигхээн хазаж цоолоод доторх шингэнийг нь хүчтэй сорсоныхоо дараа нь 1-2 том хазаж хуваагаад зажлаад залгиад байж болно. Бас буузан дээрээ цуу, кетчуп нэмж байгаад идэж бас болно. Ер нь бууз идэхэд гарын авлага байх хэрэггүй байх. Манайхаас гадна солонгос, гятад бас түвдүүд бууз иддэг юм билээ. Гятадууд болохоор гурилан дотор юу ч хамаагүй хийгээд жигнээд шууд бууз /бауза/ болгодог. Харин Со, Түвд бууз дотроо юу хийдгийг нь мэдэхгүй. Идээд байгааг нь бодохоор болдог л байж таарна. Өө эртний танил, зүрхний хайрт Мантуухайтайгаа таарсанаа бичих гэж байснаа бууз мууз болоод явсан байна ш дээ. Таарсан гэхээр гадаа явж байгаад тааралдсан гэж бодуузай. Зүгээр л чаталдаг газар тааралдсан. Багын явдал санагдаад сайхан байгаа гэж юу гэхэв. Одоо тэгээд таараад байдаг хэргээ гэж. Мантуухай мандтугай

4 comments:

  1. + оноо өглөө.

    ReplyDelete
  2. Sunday, December 26, 2010
    Thought
    Тэнгэр гэж би түүнтэй уулзах хүртлээ өөрийгөө аз жаргалтай амьдарч байна гэж боддог байлаа. Гэтэл түүнтэй уулзсанаас хойш үгүй юм байна гэдгээ мэдэж авлаа. Амьдралд учрал бүхэн хагацлаар төгсөж хагацал болгон учралаар эхэлдэг юм байна.

    ReplyDelete
  3. Блогтоо өөр юм бичээчээ...

    ReplyDelete
  4. Saın baına uu?... tanı blogoor zochılolgyı tun ıh udsan bna... tanıl gants hoyr yg haragdaad setgel hudulsun gej jıgteıhen... estoı neg bagın yavdal sanaand orood gehyy dee... tand amjılt hysıe... tanıg hyndetgesen... tanıl tanı

    ReplyDelete