Monday, May 9, 2011

Roger Waters




Явах явах цаг боллоо, хонгор минь гэдэг дууг Камертон дуулсан болохоос Рожер Уотерс дуулаагүй. Яг тэр дуун дээр гардаг шиг Рожер Уотерсыг үзэхээр явах хоног улам ойртоод байдаг. Рожер Уотерсыг үзэхийн тулд эхлээд тоглолт үзэх газраа сайн судалсан байх хэрэгтэй гэж байнаа. Жишээ нь мань эрийг Москвад юм уу Бээжинд тоглосон бол хичнээн ойрхон ч байсан очихгүй (хампаан улаан Москвад тоглосон). 1-рт зэрлэг согтуу оросууд нүдэндээ харагдсан хар толгойтой хүмүүсийг үзэж чадахаа больсон байна. Бүүр арилжааны ТВ-ээр нь хүртэл гарч байна лээ.

Хужаа нар болохоор бээжин дууриа үзээд какардаг болохоос дэлхийн од хэн ч байсан огт тоохгүй үнэн хайнга юм билээ. Тэр жил яав? Нөгөө домогт Жимми Пейж, олимпын хаалтын үед шувууны үүр гэдэгт нь очоод "Диваажингийн шат" дуугаа дуулаад дуусангуут нь мань сэтгэл хөдлөөд шүгэлдээд босоод ирсэн чинь гав ганцаараа баахан жунгаа нарын дунд нүд болсон ш дээ. Харин олимпын нээлтээр Сара Брайтман хужаа дуучинтай дуулсан болохоор хэдхэн хужаа алга таших шиг болж байсан. Даанч тэгэхэд миний хажууд Сара Брайтманыг мэддэг монгол хүн Н.Энхбаяраас өөр байгаагүй. Бүүр О.Цолмон ч мэдэхгүй юм шиг байсан, нөхөр нь л солгой хоолойгоор "Хагацья гэж хэлэх цаг болжээ" гэдэг дууг нь аялсан чинь санах шиг болсон.

2002 билүү 2003 онд монголд Назарет гээд рокын аваргуудын нэг ирдэг байхгүй юу. Билет нь гадуур 5000 гэж байснаа дараа нь 1000, бүүр сүүлд нь 150 болж билээ. Юун доллар? Төгрөгөөр байлгүй яадгийн...

Нэгэнт л хөгжим ярьж байгаам чинь бас нэг марзан юм санаанд ороод хэлэхгүй бол болохгүй нь ээ... Нэг их дэгжин хүүхэн манайд ажилд ордог юм байна. Тэгэнгүүт нь нөгөө хүүхэнтэй юм ярьмаар санагдахаар нь тэсэхгүй "ямар хөгжимд дуртай вэ?" гээд асуучихлаа. Нөгөө хүүхэн чинь урдаас "Сонгодог" гэдэг юм байна. Овоо ш дээ гэх ухааны юм бодогдоод "хэний ямар зохиолд илүү дуртай вэ?" гэсэн чинь харин "би тэгж нэр усыг нь тогтоож өөрийгөө зовоодоггүй, гоё бол гоё гэж боддог" гэснээ нээх уртаар хонины мах үнэртүүлээд хэхэрдэг байна ш дээ. Дого анай нээрээ ална шүү...


Рожер Уотерсыг концерт тоглож байна гэж миний нэг таньдаг гадаад ноднин намар хэллээ. Тэгэхээр нь интернетээс хайсан чинь гараад ирдэг юм даа. Эхлээд өө ямар гоё юм бэ гэх ухааны юм бодож байснаа МИАТ-ын онгоц нисээд очдог хот, улсад тоглох нь уу гээд хайсан чинь Бээжин, Сөүл, Токио-оос бусдад нь тоглох нь ээ. Тэгэнгүүт нь шууд 2 билет захиалдаг гэж байгаа. Концертын билет ч яахав хүрээд ирлээ. Германы виза гэж нэг асуудал гарлаа гэж бодож байгаад шаардсан юмнуудыг нь бариад очсон чинь 4 хоноод ир гэлээ...

Хэлсэн цагт нь яваад очсон чинь "хэдүүлээ явж үзэх гэж байна вэ?" гэж асуухаар нь "ганцаараа" гэх ухааны юм хэлсэн чинь визаны хүүхэн үнэн гайхсан уу яасан эсвэл "тэнэг гар уу үгүй юу" гэсэн байдалтай харсанаа виза дарсан паспортыг минь өгч нтр.

Харин онгоцны билетны охин болохоор намайг Рожер Уотерс (Pink-Floyd)-ын улаан фээн гэж мэдэхгүй зүгээр л мөнгөө багтааж ядсан баагий байна гэж бодох шиг болсон. Үгүй бол намайг концерт үзнэ гэж яваад очсон газраа шууд харлах гэж байгаа хүн байна ч гэж бодсон байж магадгүй. За тэгээд намайг юу ч гэж бодсон ер нь хэнд хамаа байнаа...

2 comments: