Wednesday, January 26, 2011

Cash Machine


shинэ жилийн үед нэг их хайранд уярсанаас хойш тувтан хайраар амьсгалж, хайраар хооллож, хайраар дуулж, хайраар унтаж, хайраар алхаж, хайраар нисэж (Аэромонгол, Изинис биш), хайраар бодож, хайраар хувцсаа угааж, хайраар..., хайраар... хайргүй юм нэг үгүй боллоо.

Тэгсэн чинь урд шөнө хоёр нөхөр, миний хийдэг юмыг хийж байна гэж зүүдлээд босоод ирлээ. Та нар намайг хайраар амьдарч байгаа болохоор тэр хоёр хүнийг хайр хийж (make love) байгаагаар надад зүүдлэгдсэн гэж бодоод сонирхол чинь соотойгоод ирэв үү? Болдог л хэрэг... Яагаад хоёр хүн нэг нь эрэгтэй нөгөөдөх нь эмэгтэй эсвэл хоюулаа эрэгтэй юмуу, үгүй бол хоюулаа эмэгтэй байж хайр хийж болдоггүй юм бэ??? Тэгээд ер нь хоёр хүн нийлж байж хийдэг юм гэхээр л та нарын толгойд нөгөөх л орж ирж байгаа даа, заваан зуснууд дандаа заваан заваан юм бодноо... тэгж яривал тэрнийг чинь ганцаараа, хоюулаа, гурвуулаа тэрнээс ч олуулаа хийж байхыг нэг ахын аймаар олон эгчтэй тоглосон киноноос үзэж л байлаа.

Миний хийдэг юмыг нас, хүйс, арьс, өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, тогтоосон тоо хамаарахгүй хүссэн хэн боловч хийж болдогоороо нэг онцлогтой. Бас тусгайлан бэлдсэн байр, орон сууц ч хэрэггүй. Орц морц, гудамж, хаана ч хамаагүй хийнэ. Үнэн задгай наацан.

За нээх олон юм шалчиганаад ч яахав. Тэгэхээр би юу хийдэг байсан бэ гэхээр Мөнгөдөх гэдэг сайхан тоглоомоор тоглодог байлаа. 1, 2, (эхний 2 зоосон мөнгө чапак гээд тоохгүй) 5, 10, 15, 20, 50, 1 төгрөгийн зоосыг давхарлаж тоогоор нь дээш харуулж өрж байгаад дээрээс нь чулуу, шаариг мэтийн бөөрөнхий хэлбэртэй, ойх магадлал ихтэй биет (донжуур)-ээр цохиод сүлдтэй талаар нь харуулвал тэр мөнгө миний ашиг болно. Гэрийхэнийхээ өгсөн талхны 1 төгрөг 40 мөнгөөр тоглоод алдаж ч байлаа, авч ч байлаа. Авдаг болохын тулд сайн донжууртай байх хэрэгтэй. Зарим нэг сайн донжуурыг үнэ хайрлахгүй авах нь зөв. Сайн донжууртай байхад орц, байр, гудамж, сургуульдаа хамгийн сайн тоглоомчин гэдэг нэртэй болно ш дээ.

Хэрвээ дэлгүүр явуулах бол хариулт задгай мөнгийг нь авах болзол заавал тулгаж бай. Дараа нь ёндооныхоо задгай мөнгөөр үзэлцээд олсон мөнгөөрөө “Бушхүүгийн үлгэр” “ХХ зууны далайн дээрэмчид” мэтийн канууг үздэг байлаа ш дээ. За бараг анхны казино шахуу юмуу даа хаашаа юм.

Нэг хэсэг тоглож олсон мөнгөө цуглуулаад байсан чинь бүүр 60 төгрөгтэй болж нтр. Дээрээс нь 15 төгрөг ааваасаа зээлээд 75-ын дугуй авч унаад би нээрээ бүүр багын шукатай амьтан байжээ. Тэгээд зээлсэн мөнгөө төлөх болсон чинь унжиж мунжаад хэсэг муриж үзээд. Хувааж өгч новшроод байгаа юм аа. Манай аав ч гэж аав. Зүгээр л 15 төгрөг өгчихгүй бас зээлүүлээд бас дээрээс нь хүү мүү ярьж мариад бас нээрээ...

Ээж овоо хоншоортой байсаан. Манийг мөнгө зээлүүлээч гэхээр татгалзахгүй, бас зарцуулалт, тооцоо мооцоо ч гэхгүй шууд өгнө ш дээ. Тийм ч учраас миний цэцэг бэлэглэсэн анхны хүүхэн болж байгаа юм даа. Үнэн азтай...

7-р ангид ороод үзэл бодолд мөнгөтэй л бол сайхан амьдарна гэсэн ойлголт улам бат бөх орж ирлээ. Нөгөө улаан номертой даргын хүүхэд байхгүй ээ бүүр муушигчидыг дагаад гэртээ тогтохоо больж эхэлсэн гэж байгаа. Өдөр хичээл тараад л 4 орцны Шижир атаманыд ороод тоглож байгаа хүмүүсийг хараад суучихна. Тоглоомчдын тамхийг нь асааж өгч 5-10 төгрөг олно. Хааяа нэг тоглож байгаа гарууд 00 орж хожсон мөнгөө сожих хооронд нь модыг нь барьж тоглоно. Нөгөө тоглоомын дон галзуурахад дөхөөд бүүр зүүд нойронд орж ч байх шиг. Шөнөжин ханан артай орос хөзөр зүүдлээд ийм модоор гарвал ингэж дараад тэгж татаад ёоо бичиж байснаа шууд сонин болж байна ...

Оюутан боллоо. Хойно очоод стипенд авахгүй 3-5 сар зөвхөн тоглож олсон мөнгөөрөө амьдраад болж байнаа. Гэтэл найгүй хорхойтой тоглоомчин болох нь байна шүү энэ хүү чинь гэсэн мессеж халх руу очоод, тэр мессеж авсан аав дараагийн онгоцоор хойноос ирж, үзэл суртал, хөдөлмөрийн бус орлого, шорон гяндан хэсэг ярьж байснаа, цаа буга, санта клаус 2-оос өөр хүнгүй Мурманск руу цөлдөг гэж байгаа. Тэнд нь надаас өөр Монгол байхгүй болохоор ямар тольтойгоо тоглолтой биш хэсэг сатаарав. Ном ч овоо үзлээ. Хорхой ч алга болж байх шиг...

Тоглоомын хорхой орос хүүхэнээр солигдож эхэллээ. Хүүхэн, бол хүүхэн. Монгол, орос, гятад, гэрмаан, аангил, бүгд адилхан. Аман дээрээ хайр, любовь, во ай ни, liebe & love, гэж байгаа ч гэсэн цаанаа л эдийн засгийн хувьд асар их хөнөөлтэй нь мэдэгдээд байнаа.

Маний өмнө бөөн толгойн өвчин тулгарч ирж нтр... номоо үзээд донгио царайлаад байх уу? Хүүхнүүдтэй зугаалаад байх уу?? Эсвэл мөнгө олох уу??? Гэхдээ мөнгө олох гэж ажил хийж өөрийгөө тамлуулах уу???? Өөртөө таатай байдлаар мөнгө олох уу????? Шийдвэр гаргах цаг ирдэг юм байнаа. Яаж шийдэж байна гэхээр номоо үзэж гавал болохгүй ч гэсэн юм мэддэг больё, эр юм болохоороо хүүхэнтэй зугаалья, мөнгө ольё гэхдээ хүн харахад ажил хийж байгаа юм шиг мөртлөө өөртөө таашаалтай байдлаар тэрнийгээ арвижуулья ...

Покер гэж нэг сайхан спорт байнаа. Бэлтгэл хийж байна гэж жин хасаж, нэмж янз бүр болохгүй. Гүйж харайхгүй. Сайхан тамхи татаж, жүүс ууж байгаад л тоглодог. Жүүс нээх уух хэрэггүй. Шээх гээд босох үед хөгийн юмнууд ширээн дээрээс мөнгө хусаад байдаг юм. 18-22 цаг тасралтгүй тоглож дуусаад 5000-ээс дээш дэвсгэртүүдийг хармаандаа чихэээд гарахад төрдөг тэр сайхан торгон мэдрэмж юутай таатай... алдсан ч сайхан байдаг юм аа инээд хүрээд, нээх жаргалтай гэж...даанч миний покерын карьерийг рулет гарч ирж таслан балартуулсан харамсаад баршгүй ээ.

1 comment: