Saturday, November 21, 2009

Эмчилгээ тэжээлийн цэгт дахин очив



Миний биеийн зүүн тал дайрлагт өртсөн тухай би өгүүлсэн билээ. Өнөөдөр би эмнэлэгт очиж зүүн чихээ янзлууллаа. Бараг 2 литр шахуу шингэнээр чихээ угаалгатал дотроос нь та бүхний харж байгаа энэ том хулхи бүлт үсрээд гараад ирсэн. Яаая тэгсэн чинь миний чих тэр дороо онгойгоод л хаа байсан ангараг гариг руу нисэж байсан пуужингийн моторт гажиг орсон нь хүртэл сонсогдоод ирж байгаа юм чинь. Тэгэхээр бөглөрөхөөс нь өмнө баруун чихээ үзүүлсэн чинь таван толгойн нүүрсний орд газар тэр чигээрээ байна гэх юм. Яадаг золиг вэ наадахаа дахиад шүршээд орхи гэв. Эмч залуу ханцуй шамлан миний баруун чих рүү шингэн шүршиж байтал гэнэт толгой эргээд ирлээ. Дотор муухайрч байна гэсэн чинь харин чихэн дотор тэнцвэрийн байдаг аппаратанд чинь шингэн хүрэхээр ингэдэг юм гэнээ. Надад л лав тийм аппарат байдаг юм байна та нарт байна уу үгүй юу мэдэхгүй. Ер нь завандаа нэг чих михээ шингэнээр шүршүүлж байх хэрэгтэй юм байна. За тэгээд ах шүршүүл гэсэн гээд хоорондоо усаар байлдаад унав даа. Та нар бас тэгж байгаад хэлж байхгүй бол хачин шүү. Цогцог чи миний чихнээс ийм юм гаргаж чадах байсан уу???

2 comments:

  1. Чадахаар бархэв дээ. Хажуу хашааны Дулмааг ч гаргаад ирэх байсан шүү би. Сайн байна. Дараа очихдоо чихийг чинь бүр тэнгисийн ёроол дахь лусын дагины шивнээ яриаг сонстол нь ухаж өгнөө. Хамгийн гол нь үнэгүй ш дээ. Би өөрөө багажаа авч очино ха ха ха ха ха.

    ReplyDelete