
Хэл амаа билүүдээд хэнийг цаашлуулдаг юм билээ гэж бодсоор суутал олигтой юм орж ирэхгүй хэд хонолоо. Муу гахайн ханиадыг хэд хэдэн удаа гоочилсон чинь золиг чинь бас мэдчихээд намайгаа эргүүлээд шоглочих гээд болдоггүй ээ. Гэхдээ би гэтээсээ хийморь лундаатай юм чинь арай гахайн томуу тусчихаагүй ч бага сага өвчинд өөрийн биеийнхээ зүүн талаар эзлэгдээд байнаа. Яасан гэхээр ингэлээ: нэг өглөө босоод "Уулын нугад чамтайгаа, уруул шиг навчаар" гэнгүүтээ "үнсэлцээд" гэж хэлэх гэсэн чинь зүүн нүд рүү аймаар том юм нисэж ирээд орлоо. Тэгэхээр нь онц юм бодсон ч үгүй гарынхаа араар нүдээ нухчихаад таг мартлаа. Тэгсэн чинь хэд хоногийн дараа гэнэт нөгөө нүдний чинь доод зовхи бүлцийгээд, унжаад эхэлдэг юм байна. Би яахав дээ "...Хөгшрөлт чи чимээгүй ирэх юм, зовхио татуулах цаг минь болж дээ..." гэсэн шүү юм аяархан гувганаад, хөнгөн санаа алдсан шүү сууж байснаа зориглож босоод доод зовхио эргүүлээд харсан чинь Оу тэнгэр минь зовхин дотор минь тэр чигээрээ Наран туул зах хажуу хавийнхаа ТҮЦ-нүүд, наймаачид, өвгөнтийнхөнтэйгөө орсон юм шиг болсон байнаа. Ингээд л хорвоо ертөнцийг хос бус ганц нүдээрээ тольдох хэрэг болждээ гэж бодож байтал "нэг толгойд нэг нүд хаваажид (хватить)" гэсэн тэрс бодол орлоо. Орой байсан болохоор эмнэлэг явья гэж бодсонгүй өглөөг хүлээхээр унтлаа. Гэтэл шүлэг нойрон дунд минь миний мочевин хэмээгч шингэн агуулах сав дүүрч өөрийн эрхгүй босохдоо нүдээ нухаад орхисон чинь нил цус. Аз болоход урд өдөр нь мэдсэн тулдаа цус харваагүй байх. Нүд яахав тэгээд зүгээр боллоо гэж бодож байтал зүүн талыг минь дарлах гэсэн дайсны оролдлого дуусаагүй байсан бололтой. Зүүн талын дээд араа зүв зүгээр байсан мөртлөө гол тасартал өвдлөө. Аналгин, баралгин энэ тэр ч гэсэнгүй шууд шүдний эмчид үзүүлсэн чинь баахан ломбо, гомбо, момбо болж байснаа наадахыг чинь ер аваад хаявал яадгийн гэж байна. Би ч гэсэн өдөр болгон шүдний эмч залууд амаа чилтэл ангайж харуулаад сууж байхаар тэгье тэгье л гэлээ. Нөгөө эмч тэгсэн чинь зохиолын дууны улаан фээн юм уу хаашааын баахан нялуун үгтэй дуу дуулж байхдаа миний тагнай руу төө хэрийн зүүтэй шиприцээ нэг шааж өгснөө бахь гэхэд бахь биш бахь биш юм уу гэхээр бахь шиг юмаар нөгөө заяа муутай арааг минь суга татлаа. Би уг нь авахуулсан шүдээ гуйж аваад хадгалья, дараа хэрэг болж магадгүй гэж бодож байсан чинь тэрүүхэн хугацаанд өвчин намдаах тарианд нь болсон уу яасан нэг мэдсэн чинь амандаа тампон шиг юм зуучихсан "Миний зах" дотор дэмий тэнэсэн шиг алхаж байгаа юм даа. Гэтэл гай бас үүгээр дууссангүй. Юу болсон гэхээр усанд орж байхдаа зүүн чихэндээ ус оруулаад гаргаагүйгээс болоод чихний хулхи нороод хатахдаа чих бөглөж орхижээ. Аажмаар зүүн чих битүүрээд, том онгоцоор нисэж байгаа юм шиг дүнгэнээд ирдэг юм байна. Тэрүүхэн хэд хоногийн дотор чих минь дүлийрлээ гэсэн аймшигт бодол намайг эзэмдэж үс минь санчигнаасаа цайж, духанд минь нимгэн үрчлээ харагдах шиг болж нтр. Гэхдээ шууд дүлийрэлтэнд бууж өгөхгүй шүү, ядахдаа 2 ээмэг зүүсэн ганган чих дүлий явах ёсонд нийцэхгүй гэсэн бодол төрөөд эмчийг зорилоо. Таваг шиг хавтгай нүүртэй эмч хүүхэн яасан бэ ийсэн бэ? Ээмэг зүүдэг хөөрхөн чих нь ёо ёо болсон юм уу гэснээ нэг сонин гэрэлтэй багаж гаргаад ирэхээр нь за яг лазерийн туяагаар чихийг минь огтлох нь гэж бодсон чинь харин шагайж нэг харснаа нөгөө тавган царайт чинь "Үхсэн хойноо чихээ ухаж байхад яадгийн" гэж нэг хангинан алдаад дусаалга өгөөд 4 хоногийн дараа ир гэсэн. Тийм болохоор би одоогоор зүүн чихээрээ та нарт ямар нэг байдлаар хичнээн хүсээд ч тусламж үзүүлж чадахгүй нь... Харин яг 3 хоногийн дараа чихээ ухуулсаны дараа юу болсон тухайгаа заавал хэлнээ. За пока явж баруун талаараа ажил хийлээ... Үгүй ингэхэд гахайн ханиад туссан муу Мантуухай яаж өвдсөн юм бол??? Хэлээд өгдөггүй юм байх даа...
Сүрдүүлэх гээд байгаа юм уу даа. Миний хэнтэй юу ярих нь миний л асуудал. Цээгийг чинь хэр зэрэг "Найдвартай" холбоочин бэ гэдгийг үзсэн юм. Загвар хуучирсан ч ажиллагаатай л юм байна.
ReplyDeleteХүмүүсээ энэ гарчиг дээрх бичлэгийн доороосоо 2 дахь мөрөнд байгаа "...муу Мантуухай..." гэсэн үгийн "... сайн Мантуухай..." гэж залруулан уншина уу. Уянга гэдэг уншигч маань Мантуухайг муу гэж хэллээ гээд намайг хангинаад байна.
ReplyDeleteХа ха ха энд яг юу болоодайн ганц 2 бодлоо бичих гэхээр сүүлдээ хувийн нууц болоод явчжийн ха ха ха. Би өвдүүлэхгүй чих ухдаг гээд сурталчлаад л байсан ш дээ. Та сурталчилгааг зүүн талаараа өнгөрч сонсоод байсан байна ха ха ха ха. Эрүүл энхийг хүсье. Таны энэ жилийн барцад гаржээ гэж...
ReplyDeleteХарин тийм зүгээр хүний блогт боловсон коммент хийхгүй какарч какарч гарсан байгаа биз дээ???
ReplyDeleteUyanga setguulch yum shig bna. Yu geheer ugnii oo sev honhorhoi gudgeriig ungunii zohitsoldolgootoi ni gargaj bna shuu. Good for her job anyway!
ReplyDeleteBas sain unshigch gedgiig ni heleh ni zuitei bolov uu.
ReplyDelete