
Хайрт хүүхнүүд минь ээ, өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр билээ. Билэгт сайн өдөр гэнгүүт үс мүсээ засуулах, хусуулах гээд хэрэггүй. Ер нь бол шинийн 8 өдрийг хүртэл үсээрээ оролдох нь төдийлөн сайн биш гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Харин энэ удаа би та нарын өвлийн хувцаслалтын талаар илүү үг хэлэхгүй бол санаа зовоод унтаж чадахгүй бөөн юм боллоо.
Хүүхнүүд та нар өвлийн улиралыг хэзээ ч хавар, зун, намартай хольж болохгүй. Өвөл гэдэг чинь кимчинээс шал өөр зүйл шүү дээ. Яагаад гэвэл өвөл нимгэн хувцас, ялангуяа доогуураа нимгэн өмдтэй явах юм бол эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй юм гэнээ. Хэрвээ орцноосоо гарангуутаа л дороосоо халдаг суудалтай машинд ороод тухлахгүй юм бол хэт их эрсдэл үүрч, шилэн трикотой гарч огт болохгүй. Ялангуяа бөгснөөс нь гал гарч байдаг юм шиг дан шилэн трикотойгоо явдаг залуу хүүхнүүд, охидууд автобусанд суудаг бол хавар болтол энэ зуршлаасаа түр салах хэрэгтэй гэж байгаан. Ер нь өвөл хэнд сайхан харагдах гэж нимгэн, нүцгэн явах гэсэн юм бэ??? Өглөө нь нар мөд гарахгүй, үдэш яагаа ч үгүй байхад тас харанхуй болдог болохоор харчууд бид чинь хальтарч унахгүйг бодоод л өмнөх газраа харж явна уу гэхээс биш нөгөө хавар, зуных шиг хүүхэн болгон руу нүд, чихээ бэлчээх нь багасдаг юм ш дээ. Ядаж байхад машин тэрэгнүүдийн цонхны шил цантаад юун хүүхэн харах манатай замаа ч харах аргагүй болж байгаа болохоор та нар өөрсдийг чинь хүн харж байгаа гэж нэг их том юм бодоод бол бараг хэрэггүй дээ. Тийм учраас миний та нарт өгөх алтан зөвлөгөө бол Нарантуул, Хархорин захуудыг дөнгөж нээгдэнгүүт давхиж очоод дамбаал өмд аваад өмс. Нэгдүгээрт дулаахан, хоёрт хальтарч унахад зөөлөн байх болно. Хэрвээ хийсэн материал нь таалагдахгүй бол торго, дурдангаар хийж ч бас болно ш дээ.
Бас гутал гэж нэг асуудал байгаа. Уг нь хүв хүйтэн хөлөө хүний гэдсэнд нааж дулаацуулах ч сайхан л даа. Гэтэл хүйтэн хөлөөр хайруулж байгаа хүн, хайрч байгаа хүнд дулаан гутал авч өгөх тухай бодохын оронд яаж энэ хүйтэн хөлтэй "там"-аас хурдан ангижрах вэ гэж боддог байхгүй юу!!! Тийм болохоор тайлж, өмсөхөд амраар нь зүгээр л эсгий гутал өмссөн нь дээр. Эсгий гутал чинь тэгж байгаад дотроо олон өнгөтэй байдаг юм. Цагаан, бор, хар эсгий гутал байхаас гадна цагаан эсгий гутлыг дуртай өнгөөрөө будаад өнгөнд оруулсан ч болно ш дээ. за тэгээд эцсийн шийдвэрийг та нар гаргах болохоор дамбаалаа өмсөөд дулаан явна уу, шилэн трикотой ниснэ үү, ширэн ултай гуталтай хальтарч унана уу, эсгий гуталтай намбайна уу та нар л мэдэх хэрэг дээ...
None of ur business. HAha
ReplyDeletehaha huuhnuudee unen ug shuu
ReplyDeleteTo: Anonymous,
ReplyDeleteMy business runs only in this blogspot. Hope u've got it.
This comment has been removed by the author.
ReplyDeleteDulaan yavahad 1000 kg copper tei l gej bod Gambino giin hairt huuhnuud mini! Ter ta buhend unen setgeleesee heniig ni ch alag uzdeggui zereg l hairlaj chadah setgeliin asar ih GB tai zaluu shuu.
ReplyDeleteUrt naslahiig eruue! oiroltsoogoor 80 shurgehed l bolno doo and aa tee?
This comment has been removed by the author.
ReplyDelete40 настай амьдрал эхэлж байгаа юм чинь 80-тай байхад ид цэцэглээд 120 хүрээд л санаа амар нүд анихаар шийдлээ. Манийгаа 120 хүрээд "Академи"-д явахад 110 настай дөнгөж өтөлж байгаа Цэнгэл ирж цэцэг өргөөрэй...
ReplyDeleteТэр хавьцаа чинь би 20той л байхын байна. Би гоё машин бэлэглэнэээ.
ReplyDeleteИш Цокцок минь дээ, Чи үхсэн хүнд машин бэлэглэж яах нь вэ дээ... 120 настай баагий ш дээ...
ReplyDeleteMani ni 120 hurehguigee medeed l yum yumand yavaad baigaa shd. Hun shig 120 naslahaa meddeg bol yu geed l ..............
ReplyDeleteЮун сонин юм боддог юм бэ? 120 байтугай наслана ш дээ. Анагаах ухаан хөгжихөөр үхье гэсэн ч үхэж болохгүй болно гэнээ...
ReplyDelete