Tuesday, May 14, 2019
угаасаа өөрөө давлиун... мөрөөдөл нь гэвэл хүнгүй газар гав ганцаараа номхон сууж тархиа зад буудаад, цацарсан цус, ясаа цэврэлчихээд, дэргэд нь хэвтэнгээ хэн ирж дэмий нэг уулга алдах, баярлах эсвэл уйлахыг харах юм. угаасаа нартыг яаж туулна гэх мэт гурван ой хүртлээ уйлсан нь тэр хугацаанд хөхөн баяссанаас нь илүү. тэр зовлонг жаргалаас амттай гэдэг. тохь, тухтай нөхцлөөс уйддаг. киворкяны тариа гэгчийг дуулахаасаа өмнө чөлөөт нисэлт хийхийг хүсдэг ч хоолойгоо боож үзсэн. даанч хүзүүгээр нь чивчирсэн олсыг хэн нэгэн тасалчихсан нь харамсалтай. "хеппи энд"-ийг тэр үзэн ядна...бүүр хэзээ ч тохиохгүй зүйл гэсэн бодолдоо итгэдэг.
дал гарсан таксичин өвгөн шөнийн ажилдаа алжаацгаан нүдний хор гарган газар хэвтэцгээх залуусыг хараад хүүхэд мэт хөөрлөө. тэд өдий насалтлаа гадаа хэвтэх хүмүүс хараагүй таксичин өвгөн хөгийн үү эсвэл хөөрсөн түүнийг хараад жигшсэн би хөгийн үү? ямартай ч тэд өвгөнийг унтаж байхад ажлаа хийцгээсэн улсууд.
өглөө хос залуустай таарлаа. халуун, янаг. эмэгтэй нь шүхэр барьж эрэгтэй нь сугаджээ. тэд миний үздэг HBO-ийн оронд BBC, DW сувгууд үздэг нь тодорхой... өмссөн зүүсэн нь хай-класс. миний явдаг гудамжаар анх удаа алхаж байгаа юм шиг бүхнийг сониучирхан харцгаан, хаашаа явахаа шийдэж ядна. дөхөөд очтол шүхэр барьсан гар нүдэнд туслаа. урт хуруунуудтай, судас нь гүрийсэн, будаггүй хумстай тэр бор гар яалт ч үгүй эр хүнийх байв. би хажуудахаа эд нар шиг хайрладаг билүү...
Monday, May 13, 2019
тэнэгийг тэнгэр ивээж нэг хүү төрсөн ч хувь заяа нүүр бууруулснаар тэд дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд амьдарцгаадаг болсон юм. эхэндээ өдөр болгон холбогддог байсан ч гурван жилийн дараа гэхэд өөрийгөө хүүхэдтэй гэдгийг мартсан билээ. хүүгээсээ (хүүхдийнхээ ээж) холбоо тасрахад "надаас гуйлгүй явцгаасан" гээд тоогоогүй.
гучингурван насандаа гахай хавдраар өвдсөн, суугаа ажил багаасаа хийсэн, цорын ганц хийж үзсэн биеийн хүчний хөдөлмөр нь хортой нөхцөл байсны улмаас холдож одсон хүүгээс нь хойш тэнэгийг тэнгэр дахин ивээгээгүй юм. гэвч сүүлийн гурван жил тэр хүүхэдтэй болохыг хүсээд эхэлжээ. донороос үртэй болох гэсэн оролдлого нь бүтэлгүйтэхэд тэр эхнэрээ эмэгтэй хүн болж төрснийх нь гавьяаг эдлүүлж чадахгүй нь гэсэн шийдвэрт хүрчээ.

Subscribe to:
Posts (Atom)