skip to main |
skip to sidebar
Хахахаха ингэж эхэлдэг блог үзсэн үү??? Хахаха гэж мэснээ сая нээгдээд бөөн оочир болоод байсан КФСИ гэдэгт орлоо. Хоол моол нь боломжын санагдлаа. Харин үйлчилж байгаа охид хүүхнүүд нь жинхэнэ царай муутуудын цуглуулга байнаа. Хаанаас яаж нэг дор тийм олон царай муутай охид олдог байнаа. За тэр залуус нь ч дүүрчээ дүүрч. Хөөрхөн, царайлаг, гоё биетэй зөөгч, үйлчлэгч, цэвэрлэгчтэй мия ч хамаагүй бар, саванд ороход сайхан байдгийн. Гэтэл нээрээ даанч яав гэмээр юмнуудыг КФСи цуглуулж чадсанд маш их гайхан алмайраад сууна. Харин авууштай нь англиш хэлээр яриад байдаг шүү. Нээх сайн англиштэй хүүтэй хамт явсан чинь нөгөө англишээр яриад байсан хүүхнийг илт шоолж инээгээд намайг байдалд оруулаад хаясан ш дээ. За тэгээд та минь энд тэнд идэж, уух газар нээх бол царайлаг, царай муутуудын пропорцыг нь сайн тааруулахгүй бол над шиг хүүхэн шуухан харж явдаг юмнуудын сэтгэл гонсойно. Та нарын ч ашиг орлого буурна ш дээ...