Tuesday, February 28, 2012

Мантуухай


Цагаан сар болоод өнгөрлөө. Баахан бууз идээд сайхан байлаа. Бууз идэхдээ хэрвээ жижигхэн бол нэг удаа хаап гээд амандаа хийж болно. Хэрвээ дэндүү жижиг бол шууд залгихад болохгүй юмгүй. Гайгүй жижигхэн бол 2-3 зажилсан болоод явуулж болно. Зарим айлуудын бууз гэж үнэн өдцөн хариугүй юм байнаа. Харин 1000-т малчин айлынх шиг бууз байвал шүүс шөлийг нь асгахгүйхэн эвтэйхэн амандаа ойртуулж байгаад жижигхээн хазаж цоолоод доторх шингэнийг нь хүчтэй сорсоныхоо дараа нь 1-2 том хазаж хуваагаад зажлаад залгиад байж болно. Бас буузан дээрээ цуу, кетчуп нэмж байгаад идэж бас болно. Ер нь бууз идэхэд гарын авлага байх хэрэггүй байх. Манайхаас гадна солонгос, гятад бас түвдүүд бууз иддэг юм билээ. Гятадууд болохоор гурилан дотор юу ч хамаагүй хийгээд жигнээд шууд бууз /бауза/ болгодог. Харин Со, Түвд бууз дотроо юу хийдгийг нь мэдэхгүй. Идээд байгааг нь бодохоор болдог л байж таарна. Өө эртний танил, зүрхний хайрт Мантуухайтайгаа таарсанаа бичих гэж байснаа бууз мууз болоод явсан байна ш дээ. Таарсан гэхээр гадаа явж байгаад тааралдсан гэж бодуузай. Зүгээр л чаталдаг газар тааралдсан. Багын явдал санагдаад сайхан байгаа гэж юу гэхэв. Одоо тэгээд таараад байдаг хэргээ гэж. Мантуухай мандтугай

Sunday, February 12, 2012

Блог дээрх зургаа солихоор шийдэв

Нэг хэсэг блог дээрээ нас барсан орос өвгөний зураг тавьдаг байснаа болиод оронд нь бас нэг нас барсан хятад өвгөний зураг тавихаар боллоо. Хятад ч гэсэн хүн юм байна ш дээ. Яахав тэгээд нэг хэсэгтээ байж л байг зайлуул. хамгийн сүүлд ёлк, салют гэх ухааны баахан юм бичсэнээс хойш бараг 2 сар гаруй блогдоогүй юм байна. Одоо цагаан сар болох гээд гарууд бууз, ууц гээд жилийн жилд хөл болж байх шиг. Харин би тийм элементарны юм бодож зовохгүй байгаа. Харин гэртээ ирж золгсон хүмүүст бүгдэнд нь дандаа LED дэлгэцтэй юм бэлэглэх гээд аваад тавьцан байгаа. ЛЭД гэрэлтэй гар чийдэнг шөнө явдаг хүмүүст өгнө. Лед дэлгэцтэй бугуйн цагийг баранд орой болтол уугаад цагаа мартдаг хүмүүст өгөх гэж байгаа ш дээ. Та нар жаахан шукатай болохоороо намайг гэртээ лед ТВ авсан гэж сонсоод аягүй бол 14-55 инчийн лед ТВ өгнө гэж бодсон уу??? Амиа яаая гэж байж юун хүнд тв өгөхөв дээ. Зүгээр л блогоо бас хачирхалтай бийлэгжүү юмтай хүний блог шиг байлгая гэж бодсон чинь чадахгүй байна. Бушуухан зун болоосой. Тэгвэл хөлдөж үхэх аюулаас айхгүй сайхан тасарталаа ууна ш дээ. Сүүлийн хэд хоног хүйтрээд уухад чих юм уу хамраа хөлдөөчих гээд бас их түвэгтэй байнаа. Ядахдаа ууж эхлэхэд л замдаа хөлдөөд үхчих байх гэж стресстсээр байгаад олигтой тасрахгүй миа байнаа! Олигтой ухаан тавихгүй болохоор бусдаас өө сэв хараад, олоод харчихвал тэрэнд нь дургүй хүрээд 1, 2 хусмаар санагдаад бүүр тамтай юмаа. Тэгээд тэсэхгүй хуссан ч тохиолдол байгаа. Одоо хамгийн марзан нь нөгөө надад цохиулсан гар маргааш нь мэссэжээр мөнгө нэхээд эхэлдэг гэж байгаа. Тэгэхээр нь би тэр гараас чамд хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэж асуудаг гэж байгаа. Нөгөөдөх чинь надад нэг тоо хэлэхээр нь тэр тоог нь би 5 дахин өсгөж хэлээд энэ тоонд тэнцэх хэмжээгээр чамайг цохимоор байна гээд хэлдэг... Ер нь зугаатай байгаа л даа. Гэхдээ дулаарвал хөлдөж үхэх стресс байхгүй сайхан тас үсрэнээ.