Tuesday, May 17, 2011

Хүн гэж нээрээ янз янз байх юм доо (гайхшралын хөндийд)





Хүн гэдэг нээрээ үнэн янзын амьтан юм. Тун цөөхөн хэд нь хорвоо ертөнцийн амьдралыг туулахаасаа өмнө таньдаг болсон байхад зарим нь өөрийнхөө мах цусаар туулж байж нэг таньдаг хүмүүс байна. Гэтэл амьдралыг хэд хэдэн удаа урсгалыг нь сөрж нэг үзэж, уруудаж хоёр урссан ч таньдаггүй хүмүүс ч байх шиг. Миний таньдаг нэг хүн байлаа гэж саная. Саная ч гэж дээ тэр хүн миний яг хажууд одоо сууж л байна. Би түүний гэр бүл, хувийн амьдралыг 3 хүүхэдтэй гэдгээс өөрийг мэдэхгүй хэрвээ амьдрал руу нь өнгийгөөд харах юм бол хичнээн аймаар байх бол гэхээс зүрх шимшрээд байдаг юм гэвэл уншигч авгай та бүүр яадгаа алдсан өрөвдмөөр түүх ярих нь гэж бодож байна уу??? Анх харахад тэр хүн бусадтай адилхан иддэг, уудаг, инээдэг, уйлдаг юм билээ... Гэхдээ түүний бусдаас ялгардаг юм нь юу вэ гэхээр хэн ч юу ч ярьсан боломж гарвал давж гарах гэж зүтгэх нь үнэн өрөвдөлтэй. Жишээ нь: Лапланд гэж нэг улсын тухай хэн нь ч билээ ярьдаг юм байнаа. Амьдрал сайхан, юу юу ч гэнэв бараг л бүгд очиж үзсэн хүн шиг ярьдаг юм байгаа биз дээ. Тодруулбал очиж үзээгүй юмаа гэхэд очих бүрэн боломжтой хүмүүс ярилцаж байсан юм. Гэтэл манай хампаан гэнэт юу гэсэн бэ гэхээр "Манай ээж залуудаа Лапланд залуутай явалддаг байсан" гэдэг байгаа. Хүнээс давж л байвал тэр ээж, мээж өөрийн удам судар хог дээр унах хамаагүй гэж байгаа. Хөөрхий тэр ээж ...


Саяхан би хөдөөний ажлаасаа гарна гэж зүтгэсэний хүчинд ч гэх юм уу эсвэл аз дайраад төвд ажиллах боллоо. Гэтэл нөгөө хүнийг төвд ажиллахыг санал болгосон болоод явчихдаг юм даа. Ажлын санал болгосон хүн нь миний сайн найз гэж байгаа. Ноцтой байгааз???


Эртээдхэн бас нэг сонин үзэгдэл боллоо. За за болий хэнийг ярьж байгааг олон хүн мэдчихвэл хөөрхий амьтан шараа болно. Гэхдээ түүний тухай яриулмаар бол утасны дугаар хэвээрээ ш дээ.

Wednesday, May 11, 2011

Roger Waters-I




Нөгөө концерт үзэх юм болоод байтал дарга намайг ээлжийнхээ амралтын үеэр 7 хоног ажиллаад өгөөч гэж гуйлаа. Мань угаасаа мөнгөний сонирхолтой юм болохоороо юу гэж татгалзахав шууд л за гэж байгаа юм чинь. Мөнгө нээрээ дурлахгүй байхын аргагүй сайхан шүү. Мөнгө гэхээр Аргентум гэдэг мөнгө нь биш доллар, евро, иен, юань, рубль төгрөг гэдэг нэртэй гадаад хэлээр бол мани мэдэхгүй ээ мони ч юм уу??? Оросоор л лав дээнги гэдгийн. Доллар дотроо бас учиртай... хаа хамаагүй африкт байдаг аль ч улсын билээ доллар нь дандаа саятын дэвсгэрээр байдаг юм гэсэн. Тэр хог нь тэгээд хачин ханшгүй бүүр 250 саятын доллар гэж байгаа мдаа. Хүмүүс нь хэд хэдэн саятын дэвсгэрттэй мөртлөө хөгийн ядуу гэсэн. Хохь нь хохь нь, хэнд хамаатайн... Заяагүй юмнууд. Харин Ам доллар евро, мёвро бол дажгүй ш дээ. Дээр үед онэ доллар хармаалаад явж байгаа хүн харахаар кола, үлээдэг бохь аваад өгөөч гэж гуймаар санагдаад байдаг байлаа.


Рожер Уотерс гэснээс Roger Waters The Wall гэсэн бичигтэй пудоолк олж өмсөхгүй бол бүүр болохгүй нь ээ. Хэсэг AC/DC гэж өвдөөд өмдний тэлээ, цамц, зангиа, бүүр зарим нэг цамцны товчин дээр хүртэл AC/DC лого байдаг болсон. Ер нь хүн нэг юманд үхэн сонирхвол үхтлээ л сонирхох хэрэгтэй ш дээ. Шал худлаа соёлын ордны хэдэн дуучдыг дагаж намираад яахав. Дэлхий мэдэхгүй юмнуудыг дуучид гэж бодож яваад яахын??? Нээрээ энэ хэдэн монгол дуучид Улаан-Үд, Эрээнд очоод концертоо нэг тоглож өгөөд өөрийнхөө зурагтай баахан пудволк хийлгээд зарвал бас гайгүй мөнгө олно ш дээ. The Jаvkhlan Live Tour гэж мэцэн байвал бас би хүртэл өмсөөд бүдүүн гэдсээрээ нүүрийг нь малийлгаад гоё байхгүй юу. Гадаад хүн тааралдвал The Javkhlan best нтр гээд бас мултарна доо.



Эртээд нөгөө оросын ДТВ үзээд сууж байсан чинь нэг согтуу гарыг цагдаа ах барьж аваад нэрийг нь асуудаг юм байна. Нөгөө согтуу баагий үнэн баавартай гэж байгаа:-чамд бол Ромын пап гэхэд болно гэж авдаг байна ш дээ. Тэр нэвтрүүлгийг үзсэнээс хойш яг 72 цагийн дараа мань нээх гоё юм бодцон явж байсан чинь гэнэт харанхуйгаас "Бамбай" (Бамбай гэж юу болохыг мэддэггүй нь мэддэгээсээ асуугаад мэдчихээрэй) нэр ус чинь хэн бэ гэдэг юм байна. Мань аймаар цочсон ч гэсэн миний толгой тэр үед сумнаас хурдан ажиллаж би лаг баавар царай гаргаад:-Чамд бол Далай лам гэхэд болно гэж хэлснээ тэнэг юм шиг инээд хүрээд үхтлээ инээсэн. Инээгээгүй байсан бол итгэх ч байсан юм билүү муу бамбай яахав дээ тээ? тэхх...






Monday, May 9, 2011

Roger Waters




Явах явах цаг боллоо, хонгор минь гэдэг дууг Камертон дуулсан болохоос Рожер Уотерс дуулаагүй. Яг тэр дуун дээр гардаг шиг Рожер Уотерсыг үзэхээр явах хоног улам ойртоод байдаг. Рожер Уотерсыг үзэхийн тулд эхлээд тоглолт үзэх газраа сайн судалсан байх хэрэгтэй гэж байнаа. Жишээ нь мань эрийг Москвад юм уу Бээжинд тоглосон бол хичнээн ойрхон ч байсан очихгүй (хампаан улаан Москвад тоглосон). 1-рт зэрлэг согтуу оросууд нүдэндээ харагдсан хар толгойтой хүмүүсийг үзэж чадахаа больсон байна. Бүүр арилжааны ТВ-ээр нь хүртэл гарч байна лээ.

Хужаа нар болохоор бээжин дууриа үзээд какардаг болохоос дэлхийн од хэн ч байсан огт тоохгүй үнэн хайнга юм билээ. Тэр жил яав? Нөгөө домогт Жимми Пейж, олимпын хаалтын үед шувууны үүр гэдэгт нь очоод "Диваажингийн шат" дуугаа дуулаад дуусангуут нь мань сэтгэл хөдлөөд шүгэлдээд босоод ирсэн чинь гав ганцаараа баахан жунгаа нарын дунд нүд болсон ш дээ. Харин олимпын нээлтээр Сара Брайтман хужаа дуучинтай дуулсан болохоор хэдхэн хужаа алга таших шиг болж байсан. Даанч тэгэхэд миний хажууд Сара Брайтманыг мэддэг монгол хүн Н.Энхбаяраас өөр байгаагүй. Бүүр О.Цолмон ч мэдэхгүй юм шиг байсан, нөхөр нь л солгой хоолойгоор "Хагацья гэж хэлэх цаг болжээ" гэдэг дууг нь аялсан чинь санах шиг болсон.

2002 билүү 2003 онд монголд Назарет гээд рокын аваргуудын нэг ирдэг байхгүй юу. Билет нь гадуур 5000 гэж байснаа дараа нь 1000, бүүр сүүлд нь 150 болж билээ. Юун доллар? Төгрөгөөр байлгүй яадгийн...

Нэгэнт л хөгжим ярьж байгаам чинь бас нэг марзан юм санаанд ороод хэлэхгүй бол болохгүй нь ээ... Нэг их дэгжин хүүхэн манайд ажилд ордог юм байна. Тэгэнгүүт нь нөгөө хүүхэнтэй юм ярьмаар санагдахаар нь тэсэхгүй "ямар хөгжимд дуртай вэ?" гээд асуучихлаа. Нөгөө хүүхэн чинь урдаас "Сонгодог" гэдэг юм байна. Овоо ш дээ гэх ухааны юм бодогдоод "хэний ямар зохиолд илүү дуртай вэ?" гэсэн чинь харин "би тэгж нэр усыг нь тогтоож өөрийгөө зовоодоггүй, гоё бол гоё гэж боддог" гэснээ нээх уртаар хонины мах үнэртүүлээд хэхэрдэг байна ш дээ. Дого анай нээрээ ална шүү...


Рожер Уотерсыг концерт тоглож байна гэж миний нэг таньдаг гадаад ноднин намар хэллээ. Тэгэхээр нь интернетээс хайсан чинь гараад ирдэг юм даа. Эхлээд өө ямар гоё юм бэ гэх ухааны юм бодож байснаа МИАТ-ын онгоц нисээд очдог хот, улсад тоглох нь уу гээд хайсан чинь Бээжин, Сөүл, Токио-оос бусдад нь тоглох нь ээ. Тэгэнгүүт нь шууд 2 билет захиалдаг гэж байгаа. Концертын билет ч яахав хүрээд ирлээ. Германы виза гэж нэг асуудал гарлаа гэж бодож байгаад шаардсан юмнуудыг нь бариад очсон чинь 4 хоноод ир гэлээ...

Хэлсэн цагт нь яваад очсон чинь "хэдүүлээ явж үзэх гэж байна вэ?" гэж асуухаар нь "ганцаараа" гэх ухааны юм хэлсэн чинь визаны хүүхэн үнэн гайхсан уу яасан эсвэл "тэнэг гар уу үгүй юу" гэсэн байдалтай харсанаа виза дарсан паспортыг минь өгч нтр.

Харин онгоцны билетны охин болохоор намайг Рожер Уотерс (Pink-Floyd)-ын улаан фээн гэж мэдэхгүй зүгээр л мөнгөө багтааж ядсан баагий байна гэж бодох шиг болсон. Үгүй бол намайг концерт үзнэ гэж яваад очсон газраа шууд харлах гэж байгаа хүн байна ч гэж бодсон байж магадгүй. За тэгээд намайг юу ч гэж бодсон ер нь хэнд хамаа байнаа...

Friday, May 6, 2011

Та минээ нэг мэдсэн чинь хавар цас ороод тэгснээ хариугүй зун болох гэж байх чинь... Зун болохоос өмнө зуныг яаж өнгөрөөх талаар эдийн засгийн тооцоотой сайхан төлөвлөгөө байх хэрэгтэй юм бус уу??? Би өнөөдрөөс эхлээд энэ тухай бодож эхэллээ. Чухам яаж өнгөрөөхөө тэгж байгаад хэлнээ...