
Би чамайг гэнэт хаяж явсанаас хойш маш их юм үзлээ. Эхлээд Мантуухай гэгчтэй уулзаж зад хэрэлдлээ. Дараа нь ээлжийн амралтаа аваад яг 42 хоног тасралтгүй амарч үзлээ. Дажгүй юм байна. Хөдөө хэд хоног явж, гүзээлзгэнэ түүж, чоно агнаж,загасанд дэгээ шидэв. 3 жил даралж үзэж чадаагүй улсын баярыг өөрийн дураараа үзлээ.